|
ХИМИЙН БОДИСЫН ТОДОРХОЙЛОЛТ |
||||||
|
Химийн нэршил: АЦЕТОНИТРИЛ |
||||||
|
CAS #: 75-05-8 |
UN No: 1648 |
Томъёо: C2H3N |
||||
|
Бусад нэршил: Циант метан, Этил нитрил, Метил цианид, Cyanomethane; Ethyl nitrile; Methyl cyanide
|
||||||
|
ФИЗИК ШИНЖ ЧАНАР |
||||||
|
Гадаад байдал: Өнгөгүй, анхилмал үнэртэй шингэн. |
||||||
|
Буцлах температур BP: 1790F |
Молекул жин: 41.1 |
Тэсрэх доод хязгаарLEL: 3.0% |
NFPA Fire Rating Шаталтын зэрэг: 3 |
|||
|
Хөлдөх/хайлах температур: -490F (задардаг) |
Уурын даралтVP: 73 mmHg (ойролцоо) |
Тэсрэх дээд хязгаар UEL: 16,0% |
NFPA Health Rating Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг:3 |
|||
|
Дөл авалцах температур FP: (oc).420F |
Уурын нягт VD: ТБ |
|
Урвалын идэвхийн зэрэг NFPA Reactivity Rating: 0 |
|||
|
Нягт Sp. GR: 0,78 |
Ионжих чадвар IP: 12,20 eV |
|
NFPA Sp. Inst.: ТБ |
|||
|
Хордуулах хязгаар |
||||||
|
OSHA |
NIOSH |
Related Information Бусад мэдээлэл |
||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: : 40 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA) ppm: 20 |
AIHA Ослын
үед авах
арга
хэмжээний
төлөвлөлтийн
зөвлөмж - ERPG-1/ERPG-2/ERPG-3: ТБ |
||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA PEL-TWA мг/м3: 70 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) REL-TWA мг/м3: 34 |
|||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL ppm: ТБ |
|||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL мг/м3: ТБ |
|||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: ТБ |
|||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: ТБ |
Хавдар үүсгэх ангилал : ТLV-A4
|
||||
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No |
|||||
|
Notes: ТБ |
Notes: ТБ |
|||||
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 500 |
|||||
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: ТБ |
|||||
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар IDLH Notes: ТБ |
|||||
|
NIOSH Химийн аюулын талаархи лавлах (2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй ) |
|||
|
Ацетоннитрил |
CAS: 75-05-8 |
||
|
Томъёо: C2H3N |
RTECS: AL7700000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр: Циант метан, Этил нитрил, Метил цианид.
|
DOT ID & Лавлах: DOT ID & Guide: 1648 127 |
||
|
Хордуулах хязгаар |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 20 ppm (34мг/м3 ) |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ OSHA PEL: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 40 ppm (70 мг/м3 ) |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун IDLH: 500 ppm |
Хувирах: 1 ppm=1,68 мг/м3 |
||
|
Гадаад байдал: Өнгөгүй, анхилмал үнэртэй шингэн. |
|||
|
Молекул жин : 41,1 |
Буцлах температур BP : 179 0F |
Хөлдөх температур: -49 F (задарна) |
Уусах чанар : бусад шингэнтэй холилдон жигд уусмал болох чадвартай. |
|
Уурын даралт VP: 73 mmHg
|
Ионжих чадвар IP : 12,20eV |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: ТБ |
Нягт Sp.Gr: 0.78 |
|
Дөл авалцах температур Fl.P: 42 F |
Тэсрэх дээд хязгаар UEL : 16,0% |
Тэсрэх доод хязгаар LEL: 3,0% |
Тэсрэх доод хязгаарMEC: ТБ |
|
Анги IB Шатамхай шингэн (See flammable and combustible liquid classes) (Дөл авалцдаг буюу шатамхай шингэний ангиллыг хар) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгч |
|||
|
Хэмжилт явуулах аргууд |
|||
|
NIOSH 1606 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга |
Анхны тусламж |
||
|
Арьс: Арьсанд хүрэхээс болгоомжил. Арьсанд хүрэхээс сэргийлж, хамгаалах хувцас өмс.
Нүд: Нүдэнд орохоос болгоомжил. Нүдний хамгаалалт зүү. Арьс угаах: Бохирдвол угаа. Зайлуулах: Хувцас норвол хурдан тайл, зайлуул. (Хурдан гал авалцана) Солих: Заавар байхгүй. Ажилчин ажлаа дууссаны дараа хувцсаа солих тусгай заалт байхгүй. Хангах: Хурдан угаах. Бодисоор бохирдох аюултай учир биеэ хурдан угаах бололцоогоор ажиллах газрыг хангасан байх шаардлагатай. [Жич: Бохирдсон байх бололцоотой биений аль ч хэсгээс бодисыг хурдан угаан зайлуулахад хангалттай хэмжээний буюу урсган угааж болох устай байх хэрэгтэй. Хурдан угаахын тулд ямар төхөөрөмж бэлдсэн байх нь тодорхой нөхцлөөс хамаарна. Зарим нөхцөлд шүршүүр байж болно, эсвэл тосгуур, усны хоолой байж болно
|
Нүд: Хурдан угаах Хэрэв бодис нүдэнд орсон бол их хэмжээний усаар хурдан угаах, угаахдаа дээд, доод зовхио үе үе сөхөн угаах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж хурдан ав. Ажил хийж байх үедээ контактан линз зүүж болохгүй. Арьс: Их хэмжээний урсгал усаар хурдан угаах. Хэрэв бодисыг биенд хүргэсэн бол хурдан урсгал усаар угаа. Хэрэв хувцас бодисоор бохирдон нэвтэрсэн бол хурдан хувцсаа солин арьсаа угаа. Эмнэлгийн тусламж хурдан ав. Амьсгал: Амьсгал дэмжих. Хэрэв нэрвэгдэгч бодисоор их хэмжээтэй амьсгалсан бол цэвэр агаарт хурдан гарга. . Хэрэв хохирогч амьсгалахгүй байвал амнаас аманд хиймэл амьсгал хий. Хохирогчийг дулаан, тайван байлга. Эмнэлгийн тусламж аль болох хурдан дууд. Залгих: Эмнэлгийн тусламж яаралтай ав. (See procedures) (авах арга хэмжээнээс хар.) |
||
|
NIOSH Хорт хийн багны талаархи зааврууд |
|||
|
NIOSH 200 ppm: CCROV/SA 500 ppm: SA:CF/PAPROV/CCRFOV/GMFOV/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE (See symbols and codes) (Тэмдэг, кодноос харна уу) |
|||
|
Хордох замууд |
|||
|
Амьсгалах, арьсаар нэвчих, залгих, хүрэх. |
|||
|
Хордлогын шинж чанар |
|||
|
Хоолой,
хамар цочрох; амьсгал
бачуудах,
дотор
муухайрах,
бөөлжих,
цээж өвдөх,
бие сулрах,
татах;
амьтаны элэг,
бөөр
гэмтэнэ. |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн |
|||
|
Амьсгалын
зам, Зүрх
судасны
систем, Төв
мэдрэлийн
систем, элэг,
бөөр. |
|||
|
DOT Ослын үед авах арга хэмжээний лавлах (ERG 2004) |
|
Лавлахын дугаар: 131 121 Шатамхай шингэн-ХортойТОХИОЛДОХ АЮУЛЭРҮҮЛ МЭНД* ХОРТОЙ;Уг бодисыг залгих, бодис арьсаар нэвчих, бодисоор амьсгалбал үхлийн аюултай.* Эдгээр бодисын заримаар нь амьсгалбал арьс, нүд цочрох буюу түлэгдэнэ.* Галын нөлөөгөөр цочроох аюултай, идэмхий буюу хортой хий ялгарна.* Энэ бодисын уурын нөлөөнд толгой эргэж, амьсгал боогдоно. * Гал унтраасан буюу шингэлсэн ус нь орчныг бохирдуулна.
ГАЛ ГАРАХ, ТЭСРЭХ АЮУЛ * Маш их шатамхай: халаах, оч, гал гаргавал хурдан гал авалцана. * Уур нь агаартай дэлбэрэмтгий хольц үүсгэнэ.* Уур нь гал гарч болох эх үүсвэр лүү тархан хүрэх аюултай. * Ихэнх уур нь агаараас хүнд учир доогуур тархан, битүү нам газар хуримтлана (муу усны шугам, зоорь)* Дотор, гадна, муу усны шугамд хаана ч уур дэлбэрэх, хордуулах аюултай. * Эдгээр бодис нь Р-ын оролцоотойгоор (фосфорын оролцоотойгоор ???) халах, галд өртөх нөхцөлд полимержин дэлбэрэлт үүсгэнэ . * Муу усны шугамд орвол гал гарч дэлбэрэх аюултай. * Бодис бүхий сав, чингэлэг халбал дэлбэрч болно. * Олон төрлийн шингэн уснаас хөнгөн.
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ * Аюулын үед ачааг дагалдсан бичиг дээр байгаа Аюулыг хариуцах утсанд дуудлага өгөх . Хэрэв ачааг дагалдсан бичиг байхгүй эсвэл хариу өгөхгүй байвал зохих ёсны бусад утсанд дуудлага өгөх. * Бодис асгарч гоожсон орчныг наанадаж хааш хаашаа 100-аас 200 метрийн зайнд тусгаарлах. * Гаднын хүмүүсийг холдуулах. * Салхины дээд талд зогс. * Нам газраас холд. * Битүү орчинд гаднаас орохдоо урьдчилан салхилуулах шаардлагатай.
Хамгаалалтын хувцас * Даралт бүхий, агаар өөрөө цэвэрлэгчтэй хорт хийн баг өмсөх (SCBA). * Үйлдвэрээс зориулан гаргасан химийн бодисоос хамгаалах тусгай хувцас өмсөх шаардлагатай. Энэ хувцас нь галаас бага зэрэг эсвэл огт хамгаалахгүй. * Гал унтраагчид зориулсан хамгаалалтын хувцас нь түймрийн нөхцөлд ЗӨВХӨН хязгаарлагдмал хэмжээгээр хамгаалах зориулалттай. Энэ хувцас нь асгарсан бодистой ажиллахад тохиромжгүй.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ Асгарах * Анхааралдаа онцгойлон авах шаардлагатай бодисоос Хамгаалах Анхан шатны Тусгаарлах зайны хүснэгтээс харна уу. Онц хортой биш бодисын хувьд ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ заалтанд байгаа тусгаарлах зайг салхин доорхи чиглэлд шаардлагатай гэж үзвэл нэмж болно. Гал, түймэр. * Галд өртөж байгаа чингэлэг, вагон, ачааны машинаас бүхий л чиглэлд 800 м-ээс цааш зайнд ТУСГААРЛАХ, мөн бүхий л чиглэлд нүүлгэн шилжүүлэх анхны 800 м-ийн зайг авч үзэх хэрэгтэй.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭГал түймэр АНХААР: Эдгээр бодисын гал авалцах температур маш бага: Гал унтраах оролдлого үр дүн багатай байвал усны тоосонцор ашигла. Бага хэмжээний гал гарч байгаа үед:* Химийн хуурай бодис, СО2, усны тоосонцор эсвэл алкогольд (спиртэд) тэсвэртэй хөөс хэрэглэнэ. Их хэмжээний гал гарч байвал:* Усны тоосонцор, манан, эсвэл алкогольд (спиртэд) тэсвэртэй хөөс хэрэглэнэ. * Өөртөө аюул учруулахгүй хийж чадвал бодистой сав, чингэлгийг галаас холдуул. * Гал унтраасан усыг дараа нь зайлуулахын тулд хашлага хийн тогтоо, бодисыг тараан цацаж болохгүй. * Усны тоосонцор, мананцар хэрэглэ, усны шууд урсгалаар унтрааж болохгүй. Хэрэв бодистой нөөцлүүр, машин, чиргүүл галд өртөж байвал:
* Галтай аль болох хол зайнаас тэмцэх, эс бөгөөс ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг автомат төхөөрөмж хэрэглэх.
* Гал унтарсны дараа сав чингэлэгийг сайтар их хэмжээний усаар шүршин хөргөх. * Нөөцлүүрийн өнгө өөрчлөгдөх, илүүдэл хий гарах хамгаалалтын төхөөрөмжөөс гарах чимээ ихсэх тохиолдолд хурдан холд. * Галд өртөж буй чингэлгээс ҮРГЭЛЖ хол бай. * Өргөн хүрээтэй их хэмжээний гал гарч байвал ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж, автомат шүрших хоолойг хэрэглэ. Хэрэв ийм боломж байхгүй бол хурдан холдож гал шатаж дуустал орхи.
АСГАРАХ БА АЛДАГДАХАД* Бодис асгарсан, гэхдээ гал гараагүй үед биеийг бүтэн халхалсан, уураас хамгаалах чадвартай хувцас өмссөн байх ёстой. * Гал өдөөж болох бүх эх үүсвэрийг зайлуул (ойролцоо гал, оч, дөл гаргах, тамхи татахыг хоригло )* Энэ бодистой ажиллахад хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдийг газардуулсан байх хэрэгтэй. * Асгарсан бодисод гар хүрэх, дээгүүр нь туучихыг цээрлэх. * Хэрэв өөртөө аюул учруулахааргүй хийж чадвал бодис алдагдах, асгарахыг нь болиул.* Асгарсан буюу алдагдсан бодис зоорь, подвал, хонгил зэрэг хаалттай орчин, мөн цэвэр ус болон бохирын шугам руу орохоос сэргийл. * Бодисын уур,мананцарыг багасгах зорилгоор уур дарагч хөөс хэрэглэж болно. Бага хэмжээгээр асгарвал: * Асгарсан бодисыг элс, шороо болон бусад шатамхай биш материалд шингээгээд дараа холдуулан зайлуулахын тулд чингэлэг саванд хий. * Бодис шингээсэн материал зүйлсийг цуглуулахдаа гал авалцдаггүй цэвэр багаж ашигла. Их хэмжээгээр асгарвал:* Асгарсан шингэнийг дараа зайлуулахын тулд тойруулан их хэмжээний хашлага, шуудуу тат. * Усны тоосонцор нь ууршилтыг багасгах боловч битүү, хаалттай орчинд гал гал гарахаас сэргийлж чадахгүй. .АНХНЫ ТУСЛАМЖ
* Хордлого авсан хүнийг цэвэр агаарт гарга. * Түргэн тусламж дууд. * Хэрэв хордсон хүн амьсгалахгүй бол хиймэл амьсгал хий. * Хэрэв нэрвэгдэгч бодисыг залгисан, бодисоор амьсгалсан бол амнаас ам руу амьсгалуулах аргыг хэрэглэж болохгүй, хиймэл амьсгалыг нэг замтай хаалт бүхий баг эсвэл эмнэлгийн тусгай зориулалтын багажаар хий. |
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (CAMEO Data) |
|
Асгарах үед гал гараагүй бол : Гал, дөл, оч болон бусад гал өдөөж болох эх үүсвэрийг холдуул. Асгарсан материалыг цэвэр болоод бохир усны шугам руу орохоос сэргийл. Урсгалыг зогсоох хашлага, шуудуу хийх хэрэгтэй. Хувь хүнд хор учруулахгүйгээр бодисын алдагдлыг зогсоохыг оролд. Уурыг сарниах, асгарсан бодисын тогтсон шингэнийг шингэлэхийн тулд усны тоосонцрыг ашигла. ( AAR, 1999) |
|
Гал унтраах: Бодисын урсгалыг зогсоож чадаагүй бол галыг унтраах гэж оролдож болохгүй. Усыг их хэмжээгээр мананцар маягаар ашигла. Усны ширүүн урсгал нь үр дүн багатай байж болно.Нэрвэгдсэн бүх чингэлэг савыг их хэмжээний усаар хөргө. Ус хэрэглэхдээ аль болох холоос шүрш. “ Алкоголь”(“Спиртлэг”) хөөс, хуурай химийн бодис, нүүрстөрөгчийн хоёрч ислийг ашигла. ( AAR, 1999) |
|
Урвалын идэвх: ХИМИЙН ШИНЖ ЧАНАР: Хэрэв бодис задартлаа халвал үхлийн аюултай циант устөрөгч, азотын ислүүдийг ялгаруулна. Ацетонитрил нь хүчтэй исэлдүүлэгч, хүхрийн хүчил, хлортсульфонолын хүчил, азотын хүчил, азотот бодисууд, перхлорат, хүхрийн гуравч ислүүдтэй хүчтэй урвалд орно. [Sax, 9ed, 1996, p. 20]. Азотфторын нэгдлүүд (дөрвөн фторт мочевина г.м) ацетонитрилтэй нэгдвэл хүчтэй дэлбэрэх боломжтой [ Fraser, G. W. et al., Chem. Comm., 1966, p. 532].. (REACTIVITY, 1999) |
|
Анхны тусламж: First Aid: НҮД: Эхлээд хохирогч контактан линзтэй эсэхийг шалгаад, байвал линзийг нүднээс нь ав. Хохирогчийн нүдийг 20-30 минут ус, эс бөгөөс энгийн давстай усаар сайтар угаа. Энэ завсраа эмнэлэг, эсвэл хортой бодисын хяналтын төв рүү дуудлага өгсөн байх шаардлагатай. Ямарваа нэг тосон түрхлэг ба бусад эмийг эмчийн тусгай зааваргүй хэрэглэж болохгүй. Нүдийг угаасны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн (цочирсон, улайсан шинж тэмдэггүй ч гэсэн ) хохирогчийг эмнэлэгт ХУРДАН хүргэж өг. АРЬС: Бохирдсон арьсыг ХУРДАН их хэмжээний усаар угаа. Мөн үүнийхээ зэрэгцээ бохирдсон хувцсыг тайлж, тусгаарлан зайлуул. Савантай усаар бүхий л бохирдсон арьсны хэсгийг зөөлөн угаа. Хэрвээ арьс цочирдох, улайх шинж илэрч эхлэвэл эмч ЯАРАЛТАЙ дуудаад эмнэлэгт хүргэж өгөхөөр зэх. АМЬСГАЛВАЛ: Бодисоор бохирдсон орчноос ХУРДАН холдож, цэвэр агаараар гүнзгий амьсгал. Хэрвээ ханиах, амьсгал хүнддэн хэржигнэн сөөнгөтөх, хурдсах, ам, цээж, хоолой халуу оргих зэрэг үзэгдлүүд илэрч эхлэвэл эмч дуудан эмнэлэгт хүргэж өгөхөөр зэх. Аврагчдад өөр атмосферт ороход нь зориулан амьсгалаа хамгаалах нөхцлийг нь бүрдүүл. Бололцоотой бол өөрөө агаартай, амьсгалах аппарат (SCBA) хэрэглэвэл сайн. Хэрэв байхгүй бол Хамгаалах Хувцсанд зөвлөдөгтэй адил юмуу түүнээс төвшингөөрөө илүү хамгаалалтыг ашигла. ЗАЛГИХ: ӨДӨӨН БӨӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Бөөлжих явцад дэгдэмтгий химийн бодис уушиг руу орж эмчилгээг хүндрүүлэх аюултай. Хэрэв нэрвэгдэгч ухаантай байвал бодисыг шингэрүүлэх зорилгоор 1-2 аяга ус өгч ЯАРАЛТАЙ эмнэлэг ба хор хяналтын төв рүү утасдан тусламж ав. Нэрвэгдэгчийг ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэж өг. Хэрэв хохирогч ухаан алдсан, татаж байвал юу ч өгч болохгүйгээс гадна аманд юм байгаа эсэхийг шалгаад толгойг нь биенээс доогуур байхаар хажуугаар нь хэвтүүл. ӨДӨӨН БӨӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэж өг. (NTP, 1992) |