Химийн бодисын тодорхойлолт

Химийн бодисын нэршил: ВИНИЛ ХЛОРИД

CAS #: 75-01-4

UN №: 1086

Химийн бодисын томъёо: C2H3Cl

Бусад нэршил:Хлорэтен, Хлорэтилен, Этилений монохлорид, Монохлорэтен, монохлорэтилен, VC, винил хлоридийн мономер (VCM) Chloroethene; Chloroethylene; Ethylene monochloride; Monochloroethene; Monochloroethylene; VC; Vinyl chloride monomer (VCM) 

 

Физик шинж чанарууд

Гадаад байдал (Physical Description):  Өндөр концентрацитай үедээ тааламжтай үнэртэй өнгөгүй хий (-130С-ээс доош температурт шингэн)

(Тайлбар: шингэрүүлсэн хий байдлаар худалдаалагдна.)

Буцлах температур:    -13 C

Молекул жин (MW): 62.5

Тэсрэх доод хязгаар: 3.6%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):  4

Хөлдөх/хайлах температур (FRZ/MLT): Царцах температур: -160 С

Уурын даралт (VP): 3.3 atm

Тэсрэх дээд хязгаар: 33.0%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):2

Дөл авалцах температур (FP): ТОГТООГДООГҮЙ (Gas)

Уурын нягт (VD):2.21

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 2

Нягт (Sp. GR): ТОГТООГДООГҮЙ

Иончлолын потенциал:  9.99 эВ

Онцлог шинж (NFPA Sp. Inst.):ТОГТООГДООГҮЙ

 

Хордуулах хязгаар (Exposure Limits)

OSHA

NIOSH

Холбогдох мэдээлэл

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - PEL-TWA ppm: 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - REL-TWA ppm: ТОГТООГДООГҮЙ

AIHA Яаралтай тусламж үзүүлэх аргачлал - ERPG-1/ERPG-2/ERPG-3:
ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - PEL-TWA мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - REL-TWA мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - PEL-STEL ppm: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - REL-STEL ppm: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - PEL-STEL мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - REL-STEL мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - PEL-C ppm: 5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - REL-C ppm: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - PEL-C мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - REL-C мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Хорт хавдар үүсгэгчийн ангилал: IARC-1, NIOSH-Ca, NTP-K, OSHA-Ca,TLV-A1

Арьсанд үзүүлэх нөлөөлөл: No

Арьсанд үзүүлэх нөлөөлөл: No

Бусад тайлбар:  SEE 29 CFR 1910.1017; 15 минутын турш хийсэн хэмжилтээр 5 ppm-ээс хэтэрч болохгүй

Бусад тайлбар:  Хорт хавдар үүсгэгч (Ca);

Хорддуулах хамгийн бага концентраци хүртэл багасгах , 29 CFR 1910.1017 үзэх

Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ ppm: ТОГТООГДООГҮЙ

Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ мг/м3: ТОГТООГДООГҮЙ

Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ Бусад тайлбар:  Ca

 

NIOSH Химийн аюулгүй байдлын лавлах толь (Current through June 2006)

Винил хлорид

CAS: 75-01-4

Химийн бодисын томъёо: CH2=CHCl

RTECS: KU9625000

Худалдааны болон бусад нэршил: Хлорэтен, Хлорэтилен, Этилений монохлорид, Монохлорэтен, монохлорэтилен, VC, винил хлоридийн мономер (VCM)

DOT ID & Guide: 1086 116P (идэвхигүйжүүлсэн)

Хордуулах хязгаар (Exposure Limits)

NIOSH REL: Ca Appendix A-г үз

OSHA PEL: [1910.1017] TWA 1 ppm C 5 ppm [15-минут]

Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ: Ca [N.D.]

Нэгжийн шилжүүлэг: 1 ppm = 2.56 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Өндөр концентрацитай үедээ тааламжтай үнэртэй өнгөгүй хий (-130С-ээс доош температурт шингэн)

(Тайлбар: шингэрүүлсэн хий байдлаар худалдаалагдна.)

Молекул жин (MW): 62.5

Буцлах температур: -13,8 С

Царцах температур: -160 С

Уусах чанар(25 С): 0.1%

Уурын даралт (VP): 3.3 atm

Иончлолын потенциал:  9.99 эВ

Хийн харьцангуй нягт:  2.21

SG: ТОГТООГДООГҮЙ

Дөл үүсэх температур ТОГТООГДООГҮЙ (Gas)

Тэсрэх дээд хязгаар: 33.0%

Тэсрэх доод хязгаар: 3.6%

Тэсрэх доод хязгаар (MEC):  ТОГТООГДООГҮЙ

Шатамхай хий (Шатамхай шингэнүүдийн ангилалыг үзэх)

Хамт хадгалж болохгүй бодисууд

Зэс, исэлдүүлэгчид, хөнгөнцагаан, хэт ислүүд, төмөр, ган (тайлбар: Фенол зэрэг тогтворжуулагч ингибитортой хольсон ч гэсэн(идэвхигүйжүүлэгч) агаар, нарны гэрэл, дулааны нөлөөгөөр полимержилтэд орно. Чийгтэй орчинд төмөр, ганг идэж зэврүүлнэ.)

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods):

NIOSH 1007; OSHA 4, 75

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation):

Анхны тусламж (First Aid)

Арьс: Хөлдөх
Нүд: Хөлдөх
Арьс угаах: N.R.
Хувцас тайлах:  Норсон үед (шатамхай)
Хувцас солих: N.R.
Хангах: Хөлдөх

Нүд: Хөлдөх
Арьс: Хөлдөх
Амьсгалаар: Хиймэл амьсгал хийх

(
Хийх дарааллыг харах)

NIOSH Хиймэл амьсгал хийх арга, аргачлал, амьсгалын багаж, аппаратууд

NIOSH : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE
(
Код, тэмдэгүүдийн тайлбарыг үзэх)

Хордуулах замууд (Exposure Routes)

Амьсгалаар Нүд, арьсаар хүрэлцэх (шингэн)

Хордолтын үеийн шинж тэмдэг (Symptoms)

Сульдах, хэвлийн хэсгээр өвдөх, хоол боловсруулах замаар цус алдах (шулуун гэдэс), элэг томрох, үе мөчний орчим хөхрөх зэвхийх, шингэн бодис: Хөлдөөх; [хорт хавдар]
(
Товчилсон үгсийн жагсаалтыг үзэх)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Элэг, Төв мэдрэлийн систем, цус, амьсгалын систем, тунгалагийн систем
(
Товчилсон үгсийн жагсаалтыг үзэх)

 

ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЛАВЛАХ  (DOT Emergency Response Guidebook 2004)

Лавлахын дугаар:  116P

116 Хий - Шатамхай (Тогтворгүй)

ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)

ГАЛЫН БА ТЭСРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOSION)

*       АСАР ХҮЧТЭЙ ШАТАМХАЙ .

*       Дулаан, оч, дөлийн үйлчлэлээр хялбархан гал авалцна.

*       Агаарт тэсрэмтгий холимог үүсгэнэ.

*       Силантай агаарт шаталт явуулна.

*       “Р” үсгээр тэмдэглэсэн бодисууд нь галд автсанаар болон халаахад тэсрэмтгий полимержих урвалд орж болно.

*       Шингэрүүлсэн хийнээс ууршсан уур нь агаараас хүнд учир газарын гадарга дээгүүр хуримтлагдана.

*       Уур нь шаталтын эх үүсвэртэй хүрэлцэж гал авалцах аюултай.

*       Сав, баллонд гаднаас халаалт өгсөн үед тэсрэх аюултай.

*       Цуурсан цилиндр тэсэрч дэлбэрэх аюултай.

ЭРҮҮЛ МЭНД (HEALTH)

 

*       Залгисан болон арьсаар шингэсэн тохиолдолд хортой үйлчлэл үзүүлнэ.

*       Тухайн шингэрүүлсэн хийд хүрэлцсэн тохиолдолд арьсыг цочроох, хөлдөөх аюултай.

*       Тухайн бодис нь шаталтаар цочроомтгой, идэмхий буюу хортой хий ялгаруулна.

*       Уураар амьсгалсанаар толгой өвтгөх, толгой эргэх, дотор муухайрах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

*       Усанд ууссанаар буюу усанд алдагдсанаар усыг бохирдуулна.

 

Õ¯Í ÀÌÛÍ ÀÞÓËÃ¯É ÁÀÉÄÀË ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY)

*       Онцгой байдлын газрын 105 дугаарт залгах, Хаяг буюу шошгон дээр байгаа утасруу яаралтай ярьж зөвлөгөө авах

*       Асгарсан буюу алдагдсан газраас эргэн тойрон 100 метрээс дээш газрыг нүүлгэн шилжүүлж тусгаарлах.

*       Гадны буюу зөвшөөрөлгүй хүнийг ойртохыг хориглох

*       Салхины урсгалын доор хадгалах

*       Ихэнх төрлийн хийнүүд агаараас хүнд жинтэй учир нам доогуур газруудаар хуримтлагдана.

*       Хонхорхой нам доор газраас хол байх

 

ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ (PROTECTIVE CLOTHING)

*       Даралттай амьсгалын аппарат зүүх

*       Галын аюулаас хамгаалах хувцасыг зөвхөн галын ослын үед өмсөх ба энэ нь химийн бодис алдагдсан тохиолдолд ямар нэгэн үр нөлөөгүйг анхаарна уу.

 

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ (EVACUATION)

Их хэмжээгээр асгарсан тохиолдолд:

*       Эргэн тойрон 800 метрээс дээш газрыг тусгаарлах, нүүлгэн шилжүүлэх.

 

Гал гарах

*       Тухайн бодисыг агуулагч сав, баллон, ёмкост, тээвэрлэгч машинд гал гарах үед, эргэн тойрон 1600 метрт тусгаарлах, 1600 метрт хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай.

 

ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)

ГАЛ ГАРАХ

*       ХЭРЭВ АСГАРЧ БАЙГАА БОДИСООР ҮҮСГЭГДСЭН ГАЛЫГ УНТРААХЫГ ХОРИГЛОНО.

Бага хэмжээтэй гал

*       Хуурай гал унтраагч or CO2.

Томоохон хэмжээтэй гал

*       Усаар бороошуулан шүршин унтраах .

*       Сав, баглаа, баллоныг ямар нэгэн эрсдэл гаргахааргүй нөхцөлд, боломжтой бол холдуулах

 

Ёмкость, цистернд гал гарах 

*       Галыг унтраахдаа хамгийн хол зайнаас буюу резин хоолойны тусламжтайгаар унтраана.

*       Гал унтарсаны дараагаар контейнерийг их хэмжээний усаар шүршиж хөргөөх

*       Асгарч болох газар, аюулгүй ажиллагааны төхөөрөмж зэргийн ойролцоо ус байлгахыг хориглоно. Мөстөлт үүснэ.

*       Аюулгүйн агааржуулалтын төхөөрөмжийн дуу чангарах болон цистерн өнгөгүй болсон үед ажлын байрнаас ажилчдыг яаралтай гаргах

*       Ёмкость, цистернд гал гарсан тохиолдолд хол зайтай байх

*       Их хэмжээтэй гал гарсан тохиолдолд хол зайнаас гал унтраагч резин хоолой ашиглан бороошуулан унтраах, хэрвээ боломжгүй бол галыг унтартал нь шатааж дуусгах 

АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)

*       Бүх төрлийн гал гаргаж болох эд зүйлсийг холдуулах (тамхи татах, дөл, оч үүсгэгч г.м)

*       Тухайн бодис дээр ажиллаж буй багаж төхөөрөмж заавал газардуулгатай байна..

*       Боломжтой бол эрсдэлгүй гаргахгүйгээр асгаралт буюу алдагдлыг зогсоож болно.

*       Асгарсан материалд хүрэх болон гишгэхийг хориглоно.

*       асгарч буй болон алдагдаж байгаа газар ус урсгахыг хориглоно.

*       Ууршилтыг багасгах зориулалтаас бага хэмжээний ус шүршиж болно. Асгарсан материалын ойролцоо ус урсгаж болохгүй.

*       Цэвэр усны шугам, ариутгах татуургын хоолойн ус,хонгил мэтийн зай багатай газар руу орохоос болгоомжлох

*       Алдагдсан хийг агаарт тархаж дуустал тухайн орчинг тусгаарлаж битүүмжлэх

АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)

*       Хордсон хүнийг цэвэр агаарт гаргах.

*       Эмнэлгийн түргэн тусламж дуудах.

*       Хордсон хүн амьсгалахгүй тохиолдолд хиймэл амьсгаа хийх

*       Хордсон хүн амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгчийн багаар амьсгалуулах

*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж, зайлуулах

*       Шингэрүүлсэн хийтэй арьсаар хүрэлцэж арьсанд хөлдөлт өгсөн тохиолдолд арьсыг бүлээн усаар угаах.

*       Хордсон хүнийг дулаан, чимээгүй орчинд байлгах

*       Эмнэлэг, түргэн тусламжийн ажилтанд тухайн бодистой болон хордсон хүнтэй хэрхэн аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгөх,

 

“Р” үсгээр тэмдэглэсэн бодисууд нь галд автсанаар болон халаахад тэсрэмтгий полимержих урвалд орж болно.

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (CAMEO Data)

Асгарсан үед авах арга хэмжээ: Оч, дөл үүсгэгч зэрэг галын эх үүсвэрийг хол байлгах. Тухайн бодисыг муу усны цооног, усны эх үүсвэрээс хол байлгах. Үерийн далан байгуулах, асгарч буй тохиолдолд ямар нэгэн хохирол учруулалгүйгээр зогсоох, бодисын ууршилтыг багасгах зорилгоор бага хэмжээний усаар шүрших ( AAR, 1999)

Гал унтраах: Бага хэмжээтэй галыг өөрөөр нь унтрааж дуусгах. Их хэмжээний усаар бороошуулан унтраах.  Спиртэн хөөс, хуурай гал унтраагч, нүүрсхүчлийн хий.  Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Галыг унтраахдаа хамгийн хол зайнаас усаар бороошуулан шүрших.  ( AAR, 1999)

Урвалын идэвхи:  ХИМИ ШИНЖ ЧАНАР: Гэрэлд тогтворгүй, хэт исэлд хялбар хувирамтгай материал нь их хэмжээгээр хадгалагдаж байгаа тохиолдолд экзотерм полимержилтод орох аюултай. (Handling Chemicals Safely 1980.. p. 958) (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid): Нүд: Хэрэв хордсон хүн нүдний контакт линзтэй бол нүднээс нь салгаж авах. Хордсон хүний нүдийг цэвэр ус болон зориулалтын давсны уусмалаар 20-30 минутын турш тасралтгүй зайлж, эмнэлэгийн тусламж дуудах хэрэгтэй. Эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр ямар нэгэн дусаалга, тос, эм нүдэнд дусаахыг хориглоно. Хордсон хүний нүдэнд ямар нэгэн хордолт үрэвсэлт улайлтын шинж тэмдэг усаар зайлсны дараа илрээгүй ч гэсэн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Арьс: АНХААР: Даралтад шахсан хий арьсанд хүрэлцсэн тохиолдолд арьс хөлдөнө. Арьсны жирийн хөлдөлтийг эмчлэх аргаар эмчлэх. Хордсон хүмүүсийг бохирдсон газраас холдуулах. Бохирдсон буюу норсон хувцсыг тайлж, савантай хүйтэн усаар арчих. Арьсыг цэвэр хуурай алчуураар арчиж хатаах. Арьсны шархлаа түлэгдэл улам даамжирвал ЯАРАЛТАЙ түргэн тусламж дууда, эмнэлэгт хүргэх.

Амьсгалаар: ЯАРАЛТАЙ бохирдол үүссэн газраас холдуулах. Цэвэр агаараар гүн амьсгалуулах. Хэрэв хордолтын шинж тэмдэгүүд улам даамжирвал ЯАРАЛТАЙ түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэх. Аврагчдад хамгаалалтын амьсгалын баг болон зөвлөмжид дурьдсан бусад төрлийн хамгаалалтын хэрэгсэл өмсгөх.

Хоол боловсруулах замаар: Энэхүү бодис нь хий байдалтай учраас хамгийн түрүүн амьсгалаар хордсон эсэхийг анхааран үзэх. 

 

БУСАД: Тухайн бодис нь хорт хавдар үүсгэгч шинж чанартай учир өртсөн тохиолдолд удаан хугацааны турш эмнэлгийн байнгын хяналтад орох, Нарийн мэргэжлийн эмчээс нарийвчилсан зөвлөгөө авах шаардлагатай. (NTP, 1992)