|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил: Иодот метил METHYL IODIDE |
||
|
CAS №: 74-88-4 |
UN №: 2644 |
Томъёо: CH3I |
|
Бусад нэршил: Иодот метан, Моноиодот метан- Iodomethane; Monoiodomethane |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Эфир маягийн хурц үнэртэй, өнгөгүй шингэн. Тайлбар: Гэрэл болон чийгийн нөлөөгөөр шар, улаан эсвэл хүрэн өнгөтй болдог. |
|||
|
Буцлах температур (BP): 42,8 оС |
Молекул жин (MW): 141.9 |
Тэсрэх доод хязгаар (LEL): тогтоогоогүй |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 0 |
|
Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ:-66,7 оС |
Уурын даралт (VP): 400 мм Hg |
Тэсрэх дээд хязгаар (UEL): тогтоогоогүй |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP): тогтоогоогүй |
Уурын нягт (VD): тогтоогоогүй |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): 2,28 |
Ионжих чадвар IP: 9.54 эВ |
|
NFPA Sp. Inst.: тогтоогоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 5 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA) ppm: 2 |
AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: тогтоогоогүй |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 28 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA) мг/м3: 10 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) ppm: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) мг/м3: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) ppm: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) мг/м3: тогтоогоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-3, NIOSH-Ca |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Нөлөөлнө |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Нөлөөлнө |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогоогүй |
Тайлбар (Notes): Хавдар үүсгэнэ. LOQ 1.7 ppm |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 100 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Хавдар үүсгэнэ |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006) |
|||
|
Иодот метил |
CAS: 74-88-4 |
||
|
Томъёо (Formula): Тогтоогоогүй |
RTECS: PA9450000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Иодот метан, Моноиодот метан- Iodomethane; Monoiodomethane |
DOT ID & Guide: 2644 151 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : NIOSH REL: Ca TWA 2 ppm (10 мг/м3) [арьс] Хавсралт А-г хар |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : Тогтоогоогүй |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Ca [100 ppm] |
Хувирал (Conversion): 1ppm = 5,80 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Эфир маягийн хурц үнэртэй, өнгөгүй шингэн. Тайлбар: Гэрэл болон чийгийн нөлөөгөөр шар, улаан эсвэл хүрэн өнгөтй болдог. |
|||
|
Молекул жин MW: 141.9 |
Буцлах температур BP: 42.8 oC |
Хөлдөх температур FRZ: -66.7 oC |
Уусах чанар (Sol): 1 %
|
|
Уурын даралт VP: 400 ммHg |
IP: 9.54 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: тогтоогоогүй |
Нягт (Sp.Gr): 2.28 |
|
Дөл авалцах температур Fl.P: тогтоогоогүй |
Тэсрэх дээд хязгаар UEL: тогтоогоогүй |
Тэсрэх доод хязгаар LEL: тогтоогоогүй |
Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогоогүй |
|
Шатамхай бус шингэн (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз ) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид, Тайлбар: 270 оС-д задардаг. |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
NIOSH 1014 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс
(Skin):
Арьсанд
хүрэхээс
сэргийлэх Солих
(Change): Зөвлөмж
байхгүй |
Нүд
(Eye): Усаар
яаралтай
угаах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
NIOSH : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE (See symbols and codes) ( таних тэмдэг ба кодыг хар) |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах, арьсаар нэвчих, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх |
|||
|
Хордлогын шинж тэмдэг (Symptoms) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын систем цочроох, дотор муухайрах, бөөлжих, хөдөлгөөн алдагдах, хэл ээдрэх, нойрмог байдал, арьсны үрэвсэл, хавдар үүсгэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Irrit eyes, skin, resp sys; nau, vomit; verti, ataxia; slurred speech, drow; derm; [carc] (See abbreviations) |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын систем, төв мэдрэлийн систем. (See abbreviations |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
||||
|
Лавлах дугаар (Guide Number): 151 151 Бодис-Хортой (шатамхай бус) 151 Substances - Toxic (Non-Combustible) ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDSЭрүүл мэнд (HEALTH) * Их хортой, Амьсгалах,залгих болон арьсанд хүрэлцэхэд үхэлд ч хүргэх аюултай.* Бодисыг арьсанд хүргэхээс зайлсхийх* Бодистой хүрэлцсэн болон амьсгалсны үр дагавар нь удааширч болно.* Шаталтаар цочроох, идэмхий болон эсвэл хортой хий үүснэ.* Галын хяналтын болон шингэрүүлсэн усны урсалтаас бохирдолт үүсэж болно. Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * Шатамхай бус, уг бодис өөрөө шатахгүй, гэхдээ халалтын улмаас задарч идэмхий болон/эсвэл хортой хий үүсгэнэ. * Сав гаднаасаа халвал дэлбэрч болно.* Алдагдвал усны эх үүсгэврийг бохирдуулна.ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.* Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн ойрдоо 25 аас 50 метр (80 аас 160 фут) зайд тусгаарлалт хийх.* Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулж болохгүй.* Салхины эсрэг талд байх.* Нам газар байхыг хориглоно.Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Амьсгалын аппарат бүхий эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. * Үйлдвэрлэгчийн санал болгосон химийн тусгай хамгаалалттай хувцсыг л өмс. Гэхдээ энэ нь ч галаас бүрэн хамгаалахгүй.* Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ. Бодис асгарсан үед үр дүн муутай.Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Асгарах (Spill)* Тодотгосон бодисуудад анхны тусгаарлалт болон хамгаалалт хийх зайн хүснэгтийг хар. Тодотгоогүй бодисуудын хувьд салхины эсрэл талд байх зайг ихэсгэ, тусгаарлах зай нь ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ хэсэгт үзүүлсэнГал (Fire)* Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –т тусгаарлана. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –ээс гадагш хийнэ.ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)Галын Бага хэмжээний гал* Химийн хуурай унтраагч, CO2, эсвэл усаар бороожуулан шүрших.Их хэмжээний гал* Бороожуулсан ус, манан эсвэл жирийн хөөсөөр шүрших. * Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх.* Шингэний урсгалыг боосон далан хийх ба сүүлд нь зайлуулах. Материалыг замбараагүй хаяж болохгүй.* Усаар хүчтэй эсвэл манан үүсгэн шүрших, усны шууд урсгал ашиглаж болохгүй. Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. * Аль болох хол зайнаас гал унтраах, эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолойг баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.* Нөөцийн саванд ус оруулж болохгүй.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.* Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиолол дуугарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.* Галд өртсөн нөөцийн савнаас БАЙНГА хол байх.* Их хэмжээний галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах хэрэгсэлээр галыг унтраана, бололцоогүй бол энэ бүсийг орхин гарах АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)* Бодис асгарсан, алдагдсан үед бүрэн битүүмжлэгдсэн хувцасгүйгээр бодисны саванд хүрч болохгүй.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох..* Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох.* Бодисыг тархахаас сэргийлж хулдаасаар бүтээх* Элс, хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх.* НӨӨЦИЙН САВ РУУ УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙАНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн ослын түргэн тусламж 103 ийг дуудах.* Хэрвээ осолд өртөгсөд амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх.* Нэрвэгдэгч бодисыг залгисан болон амьсгалсан бол, амаараа ам руу нь агаар бүү өг. Нэг тийшээ эргэдэг цорготой халаасны маскаар хиймэл амьсгал хийх* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Бохирдсон хувцас, гутлыг тайлан тусгаарлах.* Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй урсгал усаар 20-оос доошгүй минутын турш угаах.* Арьсны хүрэлцэлтийг аль болох багасгахын тулд эрүүл арьсанд материал тархахаас болгоомжил.* Осолд өртөгсдийг дулаан, тайван орчинд байлгах.* Бодисд нэрвэгдэлтийн (амьсгалах, залгих, арьсанд хүрэх) уршиг удааширч болно.* Эмнэлгийн ажилтнуудад уг бодисын талаар сайтар таниулах, биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар анхааруулгыг өгөх. |
||||
|
Тусгаарлалт ба хамгаалалт хийх зай ERG 2004 Isolation and Protective Distances |
||||
|
|
Бага хэмжээний алдагдал Бага хэмжээтэй савнаас эсвэл том савнаас алдагдсан багахан хэмжээтэй бодис |
Их хэмжээний алдагдал Том хэмжээтэй савнаас эсвэл олон жижиг савнаас алдагдсан бодис |
||
|
|
Эхлээд бүх чиглэлд тусгаарлалт хийх
|
Дараа нь салхин доор байгаа хүмүүсийг хамгаалах Өдөр Шөнө |
Бүх чиглэлд тусгаарлалт хийх |
Дараа нь салхин доор байгаа хүмүүсийг хамгаалах
Өдөр шөнө |
|
Иодот метил |
100 фут 0.1 миль 0.2 миль 200 фут 0.2 миль 0.6 миль |
|||
|
|
||||
|
Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Аврах ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршиж ууршилтыг бууруулах. Газарт асгарвал: Алдагдсан шингэн болон хатуу бодисыг барих, цуглуулах нүх, цөөрөм, лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал шороо, ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох. Шингэний хэмжээ их байвал үнс, цемент болон бусад сорбентуудаар шингээх. Шингэн хаягдал: Байгалийн материалиар далан босгох эсвэл тос асган урсалтыг хязгаарлах, Асгарсан материалыг сордог хоолойгоор цэвэрлэх (AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting): Галын төрөлд тохируулж, гал унтраах бодисыг сонгож галыг унтраах.(Шатдаггүй эсвэл муу шатдаг материал). Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. Усны эх үүсвэр ба бохир ус зайлуулах шугам руу ус орохоос болгоомжил. (AAR,1999) |
|
Урвалын идэвх (Reactivity): АГААР БА УСТАЙ УРВАЛ: Усанд живж задран HI-ын хортой уур үүсгэдэг. (REACTIVITY, 1999) |
|
Анхны тусламж (First Aid): НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж хэрэв байгаа бол түүнийг нь авна. Нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаах явцдаа эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төвд нэн даруй дуудлага өгөх. Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг эмнэлэгт нэн даруй хүргэнэ. АРЬС: Өртсөн хэсгийг урсгал усаар нэн даруй угааж бохирдсон бүх хувцасыг тайлж тусгаарлана. Арьсны өртсөн бүх хэсгийг савантай усаар болгоомжтой угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмнэлгийн тусламжийн болон хордолт хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт эсвэл хордлого тайлах төвд яаралтай хүргэнэ. АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах, хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах зэрэг шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ч эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх атмосферийн орчинд аврагчдыг ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслээр хангах. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах, байхгүй бол хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын хувцасыг өмсөх. ЗАЛГИВАЛ: Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордолт хяналтын төвд яаралтай дуудлага өгч нэрвэгдэгчийг эмнэлэгт шилжүүлнэ. Химийн бодис нь уушиг руу амьсгалын замаар орох магадлалтай тул бөөлжүүлж болохгүй. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй, гэхдээ эмнэлгийн тусламж ирэх нь удааширах шинжтэй бол нэрвэгдэгчийг бөөлжихөөс сэргийлж ипекак сироп эсвэл давстай ус өгөх хэрэгтэй. Түргэн тусламж болон хордлог хянах төвд яаралтай хүргэх хэрэгтэй, Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан эсвэл таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн зүйл өгөлгүй, амьсгалын замыг нээлтэй байлгаж толгойг нь биеэс унжуулж хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэх. (NTP,1992). |