ХИМИЙН БОДИСЫН ТОДОРХОЙЛОЛТ

Химийн нэршил: АЦЕТИЛЕН

CAS #: 74-86-2

UN No: 1001

Томъёо: С2Н2

Бусад нэршил: Этин (Ethine; Ethyne)

 

 ФИЗИК ШИНЖ ЧАНАР

Гадаад байдал: Өнгөгүй, сулавтар эфирийн үнэртэй.

Буцлах температур BP: 1410С Сублимацладаг (хатуу байдлаас шууд хийн байдалд шилжинэ)

Молекул жин: 26.0

Тэсрэх доод хязгаарLEL: 2.5%

NFPA Fire Rating Шаталтын зэрэг: 4

Хөлдөх/хайлах температур: FRZ: -83,8оС (сублимацладаг)  

Уурын даралтVP: 44.2 atm

Тэсрэх дээд хязгаар UEL: 100%

NFPA Health Rating Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг:1 

Дөл авалцах температур FP: ТБ

Уурын нягт VD: 0,91

 

Урвалын идэвхийн зэрэг  NFPA Reactivity Rating: 3

Нягт Sp. GR: ТБ

Ионжих чадвар IP: 11.40 eV

 

NFPA Sp. Inst.: ТБ

 

Хордуулах хязгаар  

OSHA

NIOSH

Related Information Бусад мэдээлэл

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: : ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: ТБ

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж  - ERPG-1/ERPG-2/ERPG-3: ТБ


Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA PEL-TWA мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) REL-TWA мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL ppm: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 2500

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 2662

Хавдар үүсгэх ангилал : ТБ

 

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No

Notes: ТБ

Notes: ТБ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: ТБ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: ТБ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар IDLH Notes: ТБ

 

NIOSH Химийн аюулын талаархи лавлах  (2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй )

 Ацетилен

CAS: 74-86-2

Томъёо: НССН

RTECS: AO9600000

Бусад нэршил, худалдааны нэр: Этин

DOT ID & Лавлах: DOT ID & Guide:  1001 116

 Хордуулах хязгаар

 Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : С 2500 (2662 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ OSHA PEL: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : байхгүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун IDLH: Тодорхойлогдоогүй.

Хувирах: 1 ppm = 1,06 мг/м3

Гадаад байдал: Өнгөгүй,  эфиртэй төстэй сулавтар үнэртэй хий. [Жич: Худалдаанд гардаг хэлбэр нь саримастай төстэй үнэртэй. Ацетон дотор даралтанд уусган тээвэрлэдэг]

Молекул жин : 26,0

Буцлах температур BP : сублимацладаг. 

Хөлдөх температур: 119F (Сублимацладаг)

Уусах чанар : 2%

Уурын даралт VP:  44,2 atm

Ионжих чадвар IP : 11,40 eV

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: 0,91

 Хувийн нягт SG: ТБ

Дөл авалцах температур  Fl.P: ТБ

Тэсрэх дээд хязгаар UEL : ТБ

Тэсрэх доод хязгаар LEL: ТБ

Тэсрэх хамгийн бага концентраци, г/м3 MEC: ТБ

 Шатамхай хий.

 (See flammable and combustible liquid classes)  (Гал авалцамтгай ба шатамхай хийн ангиллаас харна уу)

 Хамт хадгалж болохгүй бодисууд

Цинк ; хүчилтөрөгч ба бусад галоген мэтийн хурдан исэлддэг бодис [Жич: Мөнгөн ус, мөнгө ба гуультай (66%-иас дээш хэмжээний зэс агуулсан) нэгдэн ацетил агуулсан дэлбэрэмтгий нэгдлүүд үүсгэдэг ]

 Хэмжилт явуулах аргууд

NIOSH Acetylene Crit. Document

 Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга

Анхны тусламж

Арьс: Хөлдөх. Даралтанд байгаа хий хурдан асгаран тархахдаа бага температур үүсгэдэг. Асгарах ба ашиглах үед  биенд хүрвэл  арьсыг  хөлдөөх аюултай учир тусгай хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай.  
Нүд:Хөлдөх.  Нүдэнд шингэн хүрвэл хөлдөөн эд эсийг гэмтээх аюултай учир нүдээ зохих шаардлагын дагуу хамгаалсан байх шаардлагатай. 
Арьс угаах: Зөвлөмж байхгүй.  Арьснаас бодисыг  угаан цэвэрлэх  тухай тусгайлсан заавар байхгүй (аль эсвэл шууд эсвэл ажлаа дууссан хойноо угаах тухай мөн тусгайлсан заавар байхгүй).

ЗайлуулахБодисоор бохирдсон юмуу норсон ажлын хувцсыг хурдан тайлан солих  (шатамхай).
Солих:Зөвлөмж байхгүй. Ажил дууссаны дараа хувцсаа солих тухай тусгай зөвлөмж хийгдээгүй.

Хангах:Хөлдөх. Бодис хурдан уурших, хурдан хөлдөөх аюултай учир  ажиллах орчинг арьс, нүдийг  хурдан угааж болох  усны эх үүсвэрээр хангасан байх хэрэгтэй.

Нүд: Хөлдөх. Хэрэв нүдний эд хөлдсөн байвал эмнэлгийн тусламж яаралтай ав. Хөлдөөгүй байвал их хэмжээний усаар үе үе дээд, доод зовхио сөхөн наанадаж 15 минут угаа. Хэрэв нүд цочирсон, хавдсан, нулимс гоожиж, өвдсөн, гэрэлтэй газар нүд өвдөж байгаа бол аль болох хурдан эмнэлгийн тусламж ав.

 

Арьс: Хөлдөх. Хэрвээ арьс хөлдсөн байвал маш яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хөлдсөн хэсгийг үрэх, усаар угааж БОЛОХГҮЙ. Арьсны эдийг цааш гэмтээхгүйн тулд хөлдсөн хэсгээс хөлдүү хувцсыг салгаж БОЛОХГҮЙ. Харин хөлдөөгүй тохиолдолд бохирдсон арьсыг савантай усаар нэн даруй сайтар угаах хэрэгтэй.

Амьсгал: Хохирогч их хэмжээгээр бодисоор амьсгалсан бол цэвэр агаарт гаргана. Гол төлөв өөр арга хэмжээ авах шаардлагагүй байдаг.

 (See procedures) (Авах арга хэмжээнээс харна уу)

NIOSH Хорт хийн багны талаархи зааврууд 

 TBAL (See symbols and codes) (Тэмдэг ба кодноос харна уу)

 Хордох замууд

  Уг бодисоор амьсгалах,   биендээ хүргэх (шингэн)

 Хордлогын шинж чанар

Толгой өвдөх, эргэх, амьсгал боогдох; шингэн нь хөлдөөх аюултай.
(See abbreviations) (Товчилсон үгнээс харна уу)

Хордлогод өртөх эд эрхтэн

 Төв мэдрэлийн систем, амьсгалын зам
(See abbreviations) (товчилсон үгнээс харна уу)

 

DOT Ослын үед авах арга хэмжээний лавлах   (ERG 2004)

Лавлахын дугаар: 116

116 Хий- шатамхай (тогтворгүй ) 
ТОХИОЛДОХ АЮУЛ

ГАЛ ГАРАХ,  ТЭСРЭХ АЮУЛ 

 
*        МАШ ИХ ШАТАМХАЙ.  
*        Гал, оч гарах, халах тохиолдолд амархан өдөөгдөнө. 
*         Агаартай холилдон тэсрэмтгий хольц үүсгэнэ. 
*         Цахиурт устөрөгчийн нэгдлүүд нь (силан) ацителенийг  агаарт аяндаа  өдөөдөг. 
*         Эдгээр бодис нь Р-ын оролцоотойгоор (фосфорын оролцоотойгоор ???) халах, галд өртөх нөхцөлд  
            полимержин дэлбэрэлт үүсгэнэ . 
*          Шингэрсэн хий нь агаараас хүнд учир доогуур тархана.
*          Ууршсан хий нь галын эх үүсвэртэй нийлэх аюултай. 
*          Гэмтсэн цилиндрт агуулагдаж байгаа бодис буудах аюултай. 
ЭРҮҮЛ МЭНД
*        Уг бодисын ууранд толгой эргэх, амьсгал боогдох аюул шууд учирч болно. 
*        Өндөр концентрацтай бодисоор амьсгалбал хордох аюултай.  
*        Хий юмуу шингэрүүлсэн хийг арьсанд хүргэвэл түлэх, гэмтэх, хөлдөх аюултай.
*        Галын нөлөөгөөр хортой, цочрол өгөх хий үүсэж болно. 
 
 

ХҮН АМЫН  АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ  ХАНГАХ 

*      Аюулын үед ачааг дагалдсан бичиг дээр байгаа Аюулыг хариуцах утсанд дуудлага өгөх . Хэрэв ачааг

        дагалдсан бичиг байхгүй эсвэл хариу өгөхгүй байвал зохих ёсны бусад утсанд дуудлага өгөх.

*      Бодис асгарч гоожсон орчныг  наанадаж хааш хаашаа 100 метрийн зайнд тусгаарлах.

*      Гаднын хүмүүсийг холдуулах.

*       Салхины дээд талд зогс.

*      Ихэнх хий нь агаараас хүнд учраас нам доогуур, зоорь, подвал зэрэг хаалттай орчинд тархдаг .

*      Нам газраас холд.

Хамгаалалтын  хувцас

*       Өөрөө агаартай, амьсгалын аппарат өмс  (SCBA).

*       Гал унтраагчид зориулсан хамгаалалтын хувцас нь зөвхөн хязгаарлагдмал хэмжээгээр хамгаалах    

         зориулалттай.

          

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ

 Их хэмжээгээр асгарах

*       Салхин доорхи чиглэлд 800-аас доошгүй м-ийн зайнд нүүлгэн шилжүүлэх . 

 

 Гал, түймэр.

*      Галд өртөж байгаа  чингэлэг, вагон, ачааны машинаас бүхий л чиглэлд 1600 м-ээс цааш зайнд  

        ТУСГААРЛАХ, мөн    бүхий л чиглэлд нүүлгэн шилжүүлэх анхны 1600 м-ийн зайг авч   үзэх    хэрэгтэй.

 

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
 
*      АЛДАГДАЖ БАЙГАА ХИЙГ ЗОГСООСНЫ ДАРАА ГАЛЫГ УНТРААЖ ЭХЛЭХ ЁСТОЙ.  
Бага хэмжээний гал
*     Хуурай химийн бодис,   СО2 хэрэглэнэ.  
Их хэмжээний гал
*       Ус тоосруулан шүрших, эсвэл манангаар унтраана. 
*       Өөртөө аюул учруулахгүй хийж чадвал бодистой сав, чингэлгийг галаас холдуул.   
Хэрэв бодистой нөөцлүүр галд өртөж байвал:     

*      Галтай аль болох хол зайнаас тэмцэх, эс бөгөөс  ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг автомат        

        төхөөрөмж    хэрэглэх. 

*      Гал унтарсны дараа сав чингэлэгийг сайтар их хэмжээний усаар шүршин хөргөх. 

*      Усны урсгалыг хий алдагдаж байгаа газар, хамгаалалтын төхөөрөмж рүү шууд чиглүүлбэл  мөстөлт үүсэх

        аюултай.

*      Нөөцлүүрийн өнгө өөрчлөгдөх, илүүдэл хий гарах хамгаалалтын төхөөрөмжөөс гарах чимээ ихсэх

        тохиолдолд хурдан холд.

*       Галд өртөж буй чингэлгээс ҮРГЭЛЖ хол бай.

*      Өргөн хүрээтэй их хэмжээний гал гарч байвал ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж,        

        автомат шүрших хоолойг хэрэглэ. Хэрэв ийм боломж байхгүй бол хурдан холдож гал шатаж дуустал  

        орхи.           

      

АСГАРАХ БА АЛДАГДАХАД
*       Гал өдөөж болох эх үүсвэрийг   (ойролцоо тамхи татах, гал, дөл гаргахыг хориглох ) асгарсан бодисоос       
         холдуул. 
*       Энэ бодистой ажиллахад хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдийг газардуулсан байх хэрэгтэй. 
*       Хэрэв өөртөө аюулгүй хийж чадвал алдагдах, асгарахыг нь болиул.
*        Асгарсан бодисод гар хүрэх, дээгүүр нь туучихыг хориглох. 
*         Асгарсан бодис, эсвэл бодис алдагдаж байгаа газар луу ус чиглүүлж болохгүй. 
*       Хийн уур,мананцарыг багасгах,  чиглэлийг өөрчлөхийн тулд усны тоосонцрыг ашигла.  Асгарсан бодисод             
         усны урсгал хүргэхгүй байх шаардлагатай. 
*        Хэрэв бололцоотой бол бодистой савыг шингэн алдагдаж байснаас хий алдагдаж байхаар эргүүл. 
*        Асгарсан буюу алдагдсан бодис зоорь, подвал, хонгил зэрэг хаалттай орчин, мөн цэвэр ус болон бохирын  
          шугам руу орохоос сэргийл. 
*        Орчныг хий ууршин арилтал тусгаарла. 
*        .
АНХНЫ ТУСЛАМЖ 

*       Хордлого авсан хүнийг цэвэр агаарт гарга.

*       Түргэн тусламж дууд.

*       Хэрэв  хордсон хүн амьсгалахгүй бол хиймэл амьсгал хий.

*      Хохирогч амьсгалахад бэрхшээлтэй байвал хүчилтөрөгчөөр амьсгалуул.

*      Бохирдсон гутал, хувцсыг зайлуулан тусгаарла.

*      Бодис биенд хүрсэн тохиолдолд бүлээн усаар хөлдсөн хэсгийг гэсгээ.

*       Хохирогчийг дулаан, тайван байлга.

*       Эмнэлгийн ажилтанд уг бодисын  хор нөлөөг мэдэгдэж, өөрийгөө  хамгаалах арга хэмжээг авахуулах нь

          чухал.

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи  нэмэлт мэдээлэл  (CAMEO Data)

Асгарах үед гал гараагүй бол : Оч, дөл, гал зэрэг өдөөгч эх үүсвэрийг холдуул.  Асгарсан материалыг цэвэр болоод бохир усны шугам руу орохоос сэргийл. Хувь хүнд хор учруулахгүйгээр асгарах ба алдагдахыг зогсоохыг оролд. Усыг тоосруулан шүршиж ууршилтыг зогсоо (ААR,1999). 

Гал унтраах: Асгарч байгаа ба алдагдаж байгаа бодисыг зогсоогүй цагт галыг унтрааж болохгүй. Галд нэрвэгдсэн бүх сав чингэлгийг их хэмжээний усаар хөргө.  Ус хэрэглэхдээ аль болох холоос шүрш.  ( AAR, 1999)

 

Урвалын идэвх: ХИМИЙН ШИНЖ ЧАНАР: Шүлтлэг металтай урвалд орон Н2 үүсгэдэг. Ацетилен нь бромтой дэлбэрэлт үүсгэн урвалд ордог  (Von Schwartz 1918. p.142 ). Ацетиленыг мөнгөн усны нитратын уусмалаар үйлчлэхэд мэдрэмтгий ацетиленид үүсдэг, (Mellor 4:933. 1946-47). Маш их хөргөсөн шингэн хий нь устай нийлбэл хүчтэй буцлан температурын ялгааны үр дүнд бодис нь их хэмжээгээр ууршдаг. Хэрэв ус нь халуун бол шингэн “хэт халснаас” дэлбэрэлт үүсэх магадлалтай. Битүү  саванд шингэн хий устай нийлбэл даралт аюултай төвшинд хүрч болно (Handling Chemicals Safely 1980). (REACTIVITY, 1999) (REACTIVITY, 1999).

Анхны тусламж: Хэрэв нүдний эд хөлдсөн бол эмнэлгийн тусламж яаралтай ав. Харин эд хөлдөөгүй бол нүднийхээ дээд, доод зовхийг татаж байгаад их хэмжээний усаар 15-аас доошгүй минут угаа. Хэрэв нүд цочрон нулимс гоожих,хавдах, өвдөх, гэрлийн эсрэг харж чадахгүй байвал маш яаралтай эмнэлгийн туслалцаа ав. Хэрвээ арьс хөлдсөн байвал маш яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Хөлдсөн хэсгийг үрэх, усаар угааж БОЛОХГҮЙ. Арьсны эдийг цааш гэмтээхгүйн тулд хөлдсөн хэсгээс хөлдүү хувцсыг салгаж БОЛОХГҮЙ. Харин хөлдөөгүй тохиолдолд бохирдсон арьсыг савантай усаар нэн даруй сайтар угаах хэрэгтэй. Хэрэв хохирогч уг бодисоор их хэмжээтэй амьсгалсан бол цэвэр агаарт хурдан гарга. Өөр арга хэмжээ авах шаардлагагүй.  (NIOSH, 1997)