|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил БРОМТ МЕТИЛ (METHYL BROMIDE) |
||
|
CAS №: 74-83-9 |
UN №: 1062 |
Томъёо: CH3Br |
|
Бусад нэршил: Бромт метан; Монобромметан. (Bromomethane; Monobromomethane) |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Концентраци ихтэй бол хлорформтой төсөөтэй үнэр бүхий өнгөгүй хий. [Тайлбар:3.3өC-ээс доош шингэн төлөвт орших бөгөөд шингэрүүлэн шахсан хий байдлаар тээвэрлэнэ.] |
|||
|
Буцлах температур (BP): 3,30C |
Молекул жин (MW): 95.0 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 10% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 1 |
|
Хөлдөх температур (FRZ): 58,280C, |
Уурын даралт (VP): 1.9 атм |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 16% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP: тогтоогдоогүй |
Уурын нягт (VD): 3.36 |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): 1.73 (00C-д шингэн) |
Ионжих чадвар (IP): 10.54 эВ |
|
Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогоогүй |
AIHA Ослын
үед авах
арга
хэмжээний
төлөвлөлтийн
зөвлөмж (AIHA Emergency Response Planning
Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: NA/50 pmm/200 pmm |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 20 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 80 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-3, NIOSH-Ca, TLV-A4 |
|
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Бий |
Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогоогүй |
Тайлбар (Notes): Хавдар үүсгэнэ ; Хордлогыг бууруулж болохуйц хамгийн бага концентрацитай (LOQ 4.7 pmm); |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 250 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: Тогтоогоогүй NA |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Хавдар үүсгэнэ |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) |
|||
|
БРОМТ МЕТИЛ |
CAS: 74-83-9 |
||
|
Томъёо (Formula): CH3Br |
RTECS: PA4900000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Бромт метан; Монобромметан. |
DOT ID & Guide: 1062 123 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж . |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж концентраци: 20 ppm (80 мг/м3) [арьс] |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Хорт хавдар [250 ppm] |
Хувирал (Conversion): 1ppm = 3,89 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Концентраци ихтэй бол хлорформтой төсөөтэй үнэр бүхий өнгөгүй хий.[Тайлбар:3.3өC-ээс доош шингэн төлөвт орших бөгөөд шингэрүүлсэн шахсан хий байдлаар тээвэрлэнэ.] |
|||
|
Молекул жин (MW): 95.0 |
Буцлах температур (BP): 3,30C |
Хөлдөх температур (FRZ): 58,280C, |
Уусах чанар (Sol): 2% |
|
Уурын даралт (VP): 1.9 атм |
Ионжих чадвар (IP): 10.54 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): 3.36 |
Нягт (Sp.Gr): 1.73 (00C-д шингэн) |
|
Дөл авалцах температур (Fl.P): ? |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 16.0% |
Тэсрэх доод хязгаар (LEL): 10% |
Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогдоогүй |
|
Зөвхөн хүчтэй үүсгэвэртэй үйлчилвэл дөл авалцамтгай хий (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз ) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид,хөнгөнцагаан, магни [тайлбар: Хөнгөнцагаантай үйлчлэлцэлд ороод ӨӨРӨӨ АЯНДАА шатдаг гурванметилхөнгөнцагааныг үүсгэдэг]. |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
NIOSH 2520; OSHA PV2040 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс
(Skin):
Арьсанд
хүрэхээс
сэргийлэх (шингэн) |
Нүд
(Eye):Тэр
дор нь усаар
угаах (шингэн) |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
Хамгаалах хэрэгслэлийн төрөл: NIOSH;SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE (See symbols and codes) |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах,арьсанд
нэвчих (шингэн),арьс ба
нүд (шингэн) |
|||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||
|
Нүд,арьс,
амьсгалын замын
систем
цочроох; булчин
сулрах, орон
зайн
мэдрэмж
алдах, хараанд
өөрчлөлт
орох,дотор
муухайрах,,бөөлжих,
бие тавгүйрхэх,гар
чичирэх,таталт
өгөх,амьсгаадах,арьс
цэврүүтэх,Шингэн
төлөвт байвал:хөлдөөх |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Нүд,арьс,амьсгалын
замын ба төв
мэдрэлийн
систем, |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
|||||||||||||||||||||||||||||||
|
Лавлахын дугаар (Guide Number): 123 123 Хий – Хортой ба идэмхий (123 Gases - Toxic and/or Corrosive)Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS) Эрүүл мэнд (HEALTH) * ХОРТОЙ: Амьсгалсан буюу арьсанд шингэсэн бол үхэлд ч хүргэж болно.* Уур нь биеийг цочрооно. * Хий буюу шингэрүүлсэн хийтэй хүрэлцвэл арьсыг түлэх, гүн шархлуулж эсвэл хөлдөөж болно.* Шаталтаас хортой, цочроох үйлчлэлтэй хий үүсгэнэ. * Гал унтраах үед ашигласан уснаас идэмхий, хортой шингэн үүсэж бохирдол үүсгэх боломжтойг анхаар.Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION) * Галын эх үүсгэвэртэй үйлчлээгүй байсан ч өөрөө шатаж болно.* Шингэрүүлсэн хийн уур агаараас хүнд байдаг учир хөрсөн дээр хуримтлагдана* Галд сав нь халснаас дэлбэрч болно.* Сав нь хагарч цуурснаас хүчтэй шидэгдэх аюултай. ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.* Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 100-аас 200 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.* Агаараас хүнд учир нам дор газар битүү газар (цэвэр бохир усны шугам хоолой, зоорь, хонгил)-т хуримтлагдана.* Нам доор газар байж болохгүй.* Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.* Үйлдвэрлэгчийн заасан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. * Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус. Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Их асгарах (Large Spill)* ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .Гал (Fire)* Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ. ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE) Бага хэмжээний гал* Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэнэ Том хэмжээний гал* Усаар шүрших, мананцар эсвэл ердийн хөөс хэрэглэнэ.* Нөөцийн савны дотогш ус оруулж болохгүй.* Эрсдэлгүй хийж чадахаар бол галын бүсээс савтай бодисыг зайлуулах.* Эвдэрч гэмтсэн савтай бодистой зөвхөн мэргэжлийн байгууллагын ажилтан харьцана.Нөөцийн саванд гал гарвал* Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.* Бодис асгарч байгаа цэг болон аюулгүй ажиллагааны төхөөрөмжүүд рүү ус оруулж болохгүй, мөсдөлт үүсж болно.* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсадыг холдуулах.* Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил. АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK) * Бодис асгарах ба алдагдах тохиолдолд (гал авалцаагүй) түүний уураас хамгаалах бүрэн битүүмжлэгдсэн хувцасыг өмсөх* Асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.* Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж алдагдлыг зогсоох.* Ууршилтыг багасгах, тархалтыг сарниулахын тулд алдагдаж буй бодистой савыг таглаж, битүүмжлэх. * Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох * Уур тарахаас сэргийлэх зорилгоор усыг бороожуулж шүрших. Ингэхдээ асгарч байгаа бодис руу ус оруулахгүй байхыг анхаар. * Бодис асгарч байгаа голомт руу шууд ус шүршиж, оруулж болохгүй.* Уур сарниж алга болтол тухайн орчинд тусгаарлалт хийж, хорио тогтоо. АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.* Яаралтай тусламж ийн 103 дугаар руу утасдах.* Хэрвээ осолд нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. * Нэрвэгдсэд бодис залгисан буюу амьсгалсан бол амнаас аманд хиймэл амьсгал хийж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.*. Шингэрүүлсэн хийтэй хүрэлцсэн тохиолдолд хөлдсөн хэсгийг бүлээн усаар гэсгээнэ.* Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.* Осолд нэрвэгдсэдийг дулаан, чимээгүй газар байлгах.* Нэрвэгдсэдийг байнгын ажиглалтанд байлгах* Амьсгалсан болон хүрэлцсэнээс үүссэн хордлогын шинж тэмдэг нь удаан үргэлжилж болно. * Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх
|
|||||||||||||||||||||||||||||||
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бүх төрлийн гал эх үүсгэвэрүүдийг холдуулах. Бодис асгарсан орчныг агааржуулах, алдаж буй баллоныг задгай агаарт гаргах, хийн алдагдалыг зогсоох ба баллоныг хоослох эсвэл засварлах.Хэрвээ материал шингэн төлөвт байвал түүнийг ууршуулах. Хүмүүсийг салхины эсрэг тал, нам доор биш газарт байлгах.Уурыг багасгахын тулд усыг бороожуулж шүрших.(EPA, 1998) |
|
Гал унтраах (Firefighting): Өөртөө амьсгалын аппарат бүхий бүрэн хамгаалалтын хувцас өмсөх. Цув,өмд,бээлэй,түрүүтэй гутал ба хөл, гарын ороолт, бүсээр хангах. Хувийн хамгаалах хэрэгслэл нь арьсыг бүрэн хамгаалсан байх шаардлагатай. Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж болохоор бол галын бүсээс бодистой савуудыг зөөх. Аль болох хол зайнаас галыг унтраах. Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон шингэнийг байгаль орчинд шууд хаяж болохгүй ба цуглуулах далан байгуулж, түүндээ цуглуулан, дараа нь хоргүйжүүлж саармагжуулна. Агаарт шатахгүй боловч, хүчилтөрөгчтэй харилцан үйлчилснээс шатна.Бороожуулсан ус, хөөс, нүүрсхүчлийн хий болон хуурай химийн гал унтраах хэрэгслэлийг ашиглах. (EPA, 1998) |
|
Урвалын идэвх (Reactivity): ХИМИЙН ШИНЖ: Хлорт пикрин нь арьсны аль ч гадаргууг хүчтэй цочруулах нөлөөтэй бөгөөд хлороос илүү хортой болно.Доргилтоос тэсэрч болно. Халаахад задарч хлорын хийн хортой утаа ба азотын оксидыг ялгаруулдаг [Sax, 9th ed., 1996, p. 821].Спиртүүдийн байлцаатайгаар аналин [Jackson, K. E., Chem. Rev., 1934, 14, p. 269] ба хүчтэй сууриудтай урвалд эрчимтэй орно[ Ramsey, B. G., et al., J. Am. Chem. Soc., 1966, 88, p. 3059]. (REACTIVITY, 1999). |
|
Анхны тусламж (First Aid): Анхааруулга:Хордолтын уршиг хэдэн цаг, хоногоор ч үргэлжилж болно. Бромт метилийн хордлогын шинж тэмдэг : Бромт метилийн хүчтэй нөлөөлөлд өртөхөд бие чичрэх, таталт өгөх,.тархинд цус харвах, саажих, ухаангүй болох ( coma - оврого) болон тархины гэмтэл байнгын болж тогтмолжих мэтийн шинж тэмдэг илэрнэ. Амьсгалын замаар бол ханиалгах,амьсгаа давхцах,уушиг устаж хавагнах,амьсгал түгжрэх нөлөө гарна. Арьс хөхрөх (арьс болон салст бүрхэвч няцарсан мэт),хувхайж цайх,зүрхний ховдол агших болон цусны дутагдалд орно. Ер нь биеийн хөдөлгөөн удааширч нойрмог байдалд орох (Lethargy),бүх бие сулрах,толгой өвдөх ба эргэх,ухаан санаа самуурах, бувтнах, гуйвж дайвах,хараанд өөрчлөлт орж юм давхарлаж эсвэл бараантаж харагдах.Ходоод гэдэсний хордлогын шинж гэвэл дотор муухайрах, бөөлжих, гэдэс өвдөх болон хоолонд дургүй болох. Шээс багасах ба улмаар гарахгүй болох бөөрөнд цус хурах (kidney hemorrhage) ба бөөрний дутагдалд орох. Бромт метилтэй хүрэлцвэл арьс ба нүдний салст үрэвсэх (улайх,түлэгдэх). Осолын үед авч явуулах арга хэмжээ:Бромт метилээр хүчтэй хордсон хүнийг хордлогын газраас яаралтай гаргаж, тусламж үзүүлэх. Хордлогын зэрэг ба хэлбэрт тохирсон хамгаалалтын хувцсыг аврах ажилтнуудад өмсгөх. Мөн агаар шүүг эсвэл шахсан агаар бүхий хамгаалах хэрэгслэлийг зайлшгүй хэрэглэх. Аврах ажиллаганд оролцож байгаа тээврийн хэрэгсэлүүдийг бодисын тархалтыг зогсоох зорилгоор ашиглах нийлэг материалан (хуванцар) бүтээлэг болон нэг удаа хэрэглэх уутаар хангах. Амьсгалын замаар хордсон үед: 1.Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах.Аврах ажиллагаанд оролцож буй хүмүүс хувийн хамгаалах хэрэгслэлээр бүрэн хангагдсан байх. 2.Амь насанд аюул учирч болзошгүй тул судасны цохилт, амьсгалын тоог тогтоох. Мөн бэртэл гэмтэл байгаа эсэхийг тогтоох. Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг, зүрхний өвчний сэхээн амьдруулах эмчилгээнд оруулах. Амьсгалахгүй бол зохиомол амьсгал хийх. Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгч эсвэл амьсгалыг тэтгэх бусад хэрэгсэлтэй холбох. 3.Хордлогын эхний үед авах арга хэмжээ, хордлого тайлах эмийн талаар хордлогын эмнэлгээс зөвшөөрөл, зааварчлагааг авах. 4.Эмнэлэг яаралтай, болгоомтой хүргэх арга хэмжээ авах. Арьс/нүдний өртсөн үед: 1. Нэрвэгдсэдийг голомтоос гаргах. Аврах ажиллагаанд оролцож буй хүмүүс хувийн хамгаалах хэрэгслэлээр бүрэн хангагдсан байх. 2. Амь насанд аюул учирч болзошгүй тул судасны цохилт, амьсгалын тоог тогтоох. Мөн бэртэл гэмтэл байгаа эсэхийг тогтоох. 3.Бохирдсон хувцасыг аль болох хурдан тайлах. 4.Хэрвээ хордолтонд нүд өртсөн бол түүнийг бүлээн усны урсгалаар 15 минутаас доошгүй хугацаагаар угаах. 5.Өртсөн арьсыг савантай усаар давтан угаах. 6 Хордлогын эхний үед авах арга хэмжээ, хордлого тайлах эмийн талаархордлогын эмнэлэгээс зөвшөөрөл,зааварчлагааг авах. 7. Эмнэлэг рүү болгоомжтой хүргэх арга хэмжээ авах. Залгисан үед: Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй.(EPA,1998) |