Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:  Бензол BENZENE

CAS №: 71-43-2

UN №: 1114

Томъёо: C6H6

Бусад нэршил: Бензол, фенилгидрид- Benzol; Phenyl hydride

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Ароматик үнэр бүхий өнгөгүйгээс сул шар өнгөтэй шингэн. (5oC ээс доош хатуу)

Буцлах температур (BP): 80 oC

Молекул жин (MW): 78.1  

Тэсрэх доод хязгаар (LEL): 1.2%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):   3

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ: -41oC

Уурын даралт (VP): 75 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): 7.8%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 2

Дөл авалцах температур (FP: -240C   

Уурын нягт (VD): : Тогтоогоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 0.88

Ионжих чадвар IP: 9.24 эВ

 

Онцлог шинж NFPA Sp. Inst.: Тогтоогоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ  МЭНДИЙН ГАЗАР (OSHA)

АНУ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ  МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 0.1

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: 50 рmm/150 pmm/1000 pmm

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3:   Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3:  1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications):, IARC-1, NIOSH-Ca, NTP-K, OSHA-Ca, TLV-A1

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):  SEE 29 CFR 1910.1028, FOR INDUSTRIES EXEMPT FROM THIS STANDARD THE PELs ARE LOCATED IN 29 CFR 1910.1000 TABLE Z-2 (8-HR TWA=10 ppm, C=25ppm, PEAK=50ppm FOR A 10 MINUTE INTERVAL DURING AN 8-HOUR SHIFT)

Тайлбар (Notes): Хавдар (Ca);

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 500

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Ca

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Бензол

CAS: 71-43-2

Томъёо (Formula): C6H6

RTECS: CY1400000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Бензол, фенилгидрид, Benzol, Phenyl hydride

DOT ID & Guide: 1114 130

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  Са – TWA 0.1 ppm, ST 1 ppm,   Хавсралт А-г хар

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж [1910.1028] TWA 1 ppm ST 5 ppm, хавсралт F

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Са [500 ppm]

Хувирал (Conversion): 1ppm = 3.19 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Ароматик үнэр бүхий өнгөгүйгээс сул шар өнгөтэй шингэн. (42oF ээс доош хатуу)

Молекул жин MW: 78.1

Буцлах температур BP: 80 oC

Хөлдөх температур

FRZ: -41 oC

Уусах чанар (Sol): 0.07

Уурын даралт VP: 75 мм Hg

IP: 9.24 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: Тогтоогоогүй

 Нягт (Sp.Gr): 0.88

Дөл авалцах температур  Fl.P: --24 oC

Тэсрэх дээд хязгаар UEL: 7.8 %

Тэсрэх доод хязгаар LEL: 1.2%

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогоогүй

Гал авалцдаг шингэн,ангилал IB (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, фторт болон перхлорт нэгдлүүд, азотын хүчил

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 1500, 1501, 3700, 3800; OSHA 12, 1005

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон хувцас
Солих (Change): N.R.
Авах арга хэмжээ Provide: Нүдийг угаах, Нэн түргэн усаар угаах 

Нүд (Eye):Яаралтай усаар угаах
Арьс  (Skin): Нэн даруй савантай усаар угаах
Амьсгал Breath: Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих Swallow: Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх
(Авах арга хэ
мжээний дарааллыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH;SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE  ( таних тэмдэг ба кодыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Хордлогын шинж тэмдэг (Symptoms)

 Нүд, арьс, хамар,хоолой үрэвсэх; толгой өвдөх, дотор муухайрах, хөл гуйвах, стрессэд орох; хоолонд дургүй болох, арьс хавагнах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.  Irrit eyes, skin, nose, resp sys; gidd; head, nau, staggered gait; ftg, anor, lass; derm; bone marrow depres; [carc]  (See abbreviations)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, цус, төв мэдрэлийн тогтолцоо, чөмөг
(See abbreviations

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлах дугаар (Guide Number): 130

130 Гал авалцдаг шингэнүүд(Туйлгүй/Ус-Холилддог/Хортой)
130 Flammable Liquids (Non-Polar/Water-Immiscible/Noxious )
 
ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDS
Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION)
*       АМАРХАН ГАЛ АВАЛЦАМТГАЙ: Халаалт, оч  эсвэл дөлөнд амархан асна.
*       Уур нь агаарт тэсрэмтгий холимог болно.
*       Уур  хол тархвал галын эх үүсгүүрийн зам болох бөгөөд ассан газраасаа буцаж шатна.
*       Ихэнх уур агаараас хүнд байдаг. Иймээс нам доор эсвэл зай багатай газар (ариутгах татуургын хоолой, байгууламжийн газрын давхар, саванд)-т хуримтлагдана.
*       Уурын тэсрэх аюул нь ямарч орчинд тухайлбал,байгууламжийн дотор, гадаа, ариутгах татуургын хоолойд ч явагдаж болно.
*       Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд нь халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Ариутгах татуургын хоолойд орвол галын эсвэл тэсрэх аюултай.
*       Сав гаднаасаа халвал дэлбэрч болно.
*       Олон шингэнүүд нь уснаас хөнгөн байдаг.
Эрүүл мэнд (HEALTH)
*       Арьсанд шингэх эсвэл амьсгалвал хордлогын уршгууд илэрнэ.
*       Амьсгалах ба хүрэлцэхэд арьс ба нүдийг цочроож, түлэгдэх аюулд ч хүргэж болно.
*       Гал нь цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсгэж болно.
*       Уур нь толгой эргэх, амьсгал боогдуулах үйлчилгээтэй.
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
 
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*      Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн ойрдоо 50 аас 100метр(160 аас 330 фут) зайд
        тусгаарлалт хийх.
*      Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулахгүй байлгах.
*       Салхины эсрэг талд байх.
*       Нам газар байхыг хориглоно.
*       Хаалттай газар орохдоо урьдчилан салхилуул. 
 Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. 
*       Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Их асгарах (Large Spill)
*       Эхний нүүлгэн шилжүүлэлтийг хамгийн ойрдоо 300 метр (1000 фут) ээс багагүй зайд хийхийг анхаар.
 Гал (Fire)
*       Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –т  тусгаарлана.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –ээс гадагш хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Галын 
АНХААРУУЛГА: Эдгээр бодисууд нь ноцох температур багатай бодисууд юм. Гал унтраахад усаар шүрших нь үр дүн муутай болно. 
Бага хэмжээний гал
*     Химийн хуурай унтраагч, CO2, усаар эсвэл спиртэнд тэсвэртэй хөөсөөр шүрших.
Том хэмжээний гал
*     Усаар, жирийн эсвэл манантай хөөсөөр шүрших. 
*     Цэвэр урсгал усыг хэрэглэж болохгүй.
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөж болно.
 
Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. 
*       Гал унтраалтын цэгээс аль болох зайтай газраас автомат ажиллагаатай гуурсан хоолойг баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.
*       Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.
*       Галд өртсөн нөөцийн савнаас байнга хол байх
*       Их хэмжээний галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй 
         хушуу ашиглан унтраах хэрэгсэлээр галыг унтраана, бололцоогүй бол энэ бүсийг орхин гарах.
 
 АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд нь тамхи татах, гал асаах, очлуур,дөл
         үүсгэгч хэрэглэхийг хориглоно)-ийг ЗАЙЛУУЛАХ.
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*        Асгарсан материалд хүрэх ба дундуур нь гатлан явж болохгүй.
.*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох..
*       Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох.
*        Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       Элс, хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх.
*        Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэр бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла..
Их асгарсан бол
*       Шингэний урсгалыг боосон далан хийх ба сүүлд зайлуулах ёстой.
*       Усаар шүршихэд уур багасах боловч хаалттай орчинд гал асахаас сэргийлж чадахгүй;
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн ослын түргэн тусламж  103 ийг дуудах.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол зохиомол амьсгал хийх.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлах.
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалд 20-оос доошгүй минутын турш шүршин угаах.
*       Арьсны хүрэлцэлтийг аль болох багасгахын тулд цэвэр арьсанд материал тархахаас болгоомжил.
*       Арьсаа савантай усаар угаах.
*       Осолд өртөгсдийг дулаан, чимээгүй орчинд байлгах.
*       Бодисд нэрвэгдэлтийн (амьсгалах, залгих, арьсанд хүрэх) уршиг удааширч болно.
*       Эмнэлгийн ажилтнуудад уг бодисын талаар сайтар таниулах, биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх
        ажиллагааны талаар анхааруулгыг өгөх. 

 

 

Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрээс хол байх. Материалыг усны ундрага ба ариутгах татуургын хоолойн ус руу орохоос болгоомжил. Урсгалыг гарцаагүй барьж тогтоох даланг барих. Мэргэжлийн ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршин уурыг дарах (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Урсгалыг зогсоож чадахгүй бол гал унтраагч хэрэглэхээ зогсоо. Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Усны хүчтэй урсгал нь үр дүн муутай байдаг.  Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. Хөөс, химийн хуурай унтраагч эсвэл нүүрстөрөгчийн давхар оксид ашиглах.(AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):    ХИМИЙН ШИНЖ: Аллил хлорид эсвэл галогент алкил нь  бензол эсвэл толуолтой хөнгөнцагааны хоёр хлорт этил  эсвэл  нэг хагас (сескуй) хлорт этилийн орчинд  -70 0С-д хүчтэй тэсрэх маягаар урвалд ордог. Тэсрэлтийн талаар мэдээлж байсан (NFPA 491M 1991). Бензол нунтаг хромын ангидридтай харьцсанаас шатдаг (Mellor 11:235 1946-47). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid):  НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана. Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй хүргэнэ.

АРЬС: Өртсөн хэсгийг усны урсгалаар нэн даруй угааж бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлана. Арьсны өртсөн бүх хэсгийг сайтар савандаж усаар болгоомжтой угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмнэлгийн тусламжийн болон  хордолт  хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг усаар угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах, хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн шинж тэмдэг илрээгүй байсан ч эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх атмосферийн орчинд аврагчдыг ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслээр хангах. Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах, байхгүй бол  хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын хувцасыг өмсөх. ЗАЛГИВАЛ:БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Дэгдэмтгий бодис нь бөөлжих явцад нэрвэгдэгчийн уушгинд тархах эрсдэлийг ихэсгэх учир эмчилгээг хүндрүүлнэ.Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордолт хяналтын төврүү яаралтай дуудлага өгч нэрвэгдэгчийг эмнэлэгт шилжүүлнэ.Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байлгаж хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. БУСАД ТОХИОЛДОЛ:Энэхүү бодис нь хавдар үүсгэдэг эсвэл үүсгэх сэжигтэй нь тогтоогдсон бол та биеэ сайжиртал эмнэлгийн хяналтын дор эмчийн зөвлөмжийн дагуу удаан хугацааны эмчилгээг хийлгэх ёстой.Эмчийн зөвлөмж нь уг нэгдлийн онцлог түүний химийн, физикийн болон хордуулах шинж чанар, хордлогын түвшин, зам, хугацаанаас хамаарна (NTP,1992).