|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил: БУТАНОЛ (BUTANOL) |
||
|
CAS #: 71-36-3 |
UN No: 1120 |
Томъёо: C4H10О |
|
Бусад нэршил: 1-Бутанол, н-Бутанол, Бутилийн спирт, 1-Гидроксобутан, н-пропил карбинол |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Сулавтар спиртийн үнэртэй, өнгөгүй шингэн. |
|||
|
Буцлах температур (BP): 1170C |
Молекул жин (MW): 74.1 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 1.4% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 3 |
|
Хөлдөх темдератур / хайлах температур (FRZ/MLT): (FRZ):-890C |
Уурын даралт (VP): 6мм.муб |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 11.2% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 1 |
|
Дөл авалцах температур (FP): 290C |
Уурын нягт (VD): тогтоогоогүй |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): 0.81 |
Ионжих чадвар (IP): 10.04 эВ |
|
Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 100 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA) ppm: тогтоогоогүй |
Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж – ERPG-1 / ERPG-2 / ERPG-3: тогтоогоогүй |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 300 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA) мг/м3: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) ppm: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) мг/м3: тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) ppm: 50 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3 тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) мг/м3: 150 |
Хавдар үүсгэх ангилал: тогтоогоогүй |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үгүй |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): нөлөөтэй |
|
|
Тайлбар (Notes): тогтоогоогүй |
Тайлбар (Notes): тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 1400 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): тэсрэх доод хязгаарын 10% |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006) |
|||||
|
Н-БУТИЛИЙН СПИРТ |
CAS: 71-36-3 |
||||
|
Томъёо (Formula): CH3CH2CH2CH2OH |
RTECS: EO1400000 |
||||
|
Бусад нэршил, худалдааны нэр: (Synonyms & Trade Names): 1-Бутанол, н-Бутанол, Бутилийн спирт, 1-Гидроксобутан, н-пропил карбинол |
DOT ID & Guide: 1120 129 |
||||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): C 50 ppm (150 мг/м3 [арьс] |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): TWA 100 ppm (300 мг/м3) |
||||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 1400 ppm [тэсрэх доод хязгаарын 10%] |
Хөрвүүлэг (Conversion): 1 ppm = 3.03 мг/м3 |
||||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||||
|
Сулавтар спиртийн үнэртэй, өнгөгүй шингэн. |
|||||
|
MW: 74.1 |
Буцлах температур (BP): 1170C |
Хөлдөх температур (FRZ) -890C |
Уусах чанар (Sol): 9% |
||
|
VP: 6мм.муб |
Ионжих чадвар (IP): 10.04 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): ТБ |
Нягт (Sp.Gr): 0.81 |
||
|
Дөл авалцах температур (Fl.P): 290C |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 11.2% |
Тэсрэх доод хязгаар (LEL): 1.4% |
Тэсрэх доод хязгаар (MEC): ТБ |
||
|
IС шатамхай шингэний ангилалд хамаарна (шатамхай болон шингэн бодисын ангилалыг харна уу) |
|||||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities) |
|||||
|
Хүчтэй исэлдүүлэгчид, концентрацитай эрдэс хүчлүүд, шүлтийн металлууд, галогенууд |
|||||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||||
|
NIOSH 1405, 1450; OSHA 7 |
|||||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||||
|
Арьс (Skin): арьсанд хүрэхээс сэргийлэх Нүд (Eyes): нүд рүү орохоос сэргийлэх Арьс угаах (Wash skin): бохирдсон үед Зайлуулах (Remove): норсон үед (шатамхай учир) Солих (Change): зөвлөгөө байхгүй |
Нүд: Усаар сайтар угааж, үе үе нүдний дээд, доод зовхийг тэвхдэн өргөнө. Эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай, тухайн бодистой ажиллаж байхдаа нүдний линз зүүх хэрэггүй. Арьс:
Бохирдсон
арьсыг
усаар
зайлна,
хэрэв арьс
цочирсон
бол
эмнэлгийн
тусламж
авах
хэрэгтэй |
||||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||||
|
NIOSH/OSHA 1250 ppm: SA:CF/PAPROV 1400 ppm: CCRFOV/GMFOV/PAPRTOV/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE |
|||||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||||
|
Амьсгалаар, арьсанд шингэх, залгих, арьсанд хүрэх, нүд рүү орох |
|||||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||||
|
Нүд, хамар, хоолойн цочрол, толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, нүдний эвэрлэгийн үрэвсэлтэй болох, нүд харанхуйлах, нулимс гоожих, гэрлээс зугатах, үрэвсэлтэй болох, сонсгол муудах, төв мэдрэлийн системийн эрхтний муудах |
|||||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||||
|
Нүд, арьс, амьсгалын системийн эрхтэн, төв мэдрэлийн системийн эрхтэн |
|||||
|
Ослын Үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
|
Лавлах (Guide): 129 129 Flammable Liquids (Non-Polar/Water-Immiscible) Тохиолдох аюул-POTENTIAL HAZARDS Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION) * ОНЦГОЙ ШАТАМХАЙ * Халааснаас, мөн оч, дөлөөр өдөөгдснөөр шаталт хялбар үүснэ.* Агаартай үүсгэсэн хольц нь тэсрэх аюулыг үүсгэж болно.* Шингэрүүлсэн хийн уур агаараас хүнд учир газрын гадарга, нам дор газар хуримтлагдана.* Ууранд нь гал авалцвал уураа дагаж, уур үүссэн газар хүртлээ шатах аюултай.* Битүү, задгай газар болон шугам хоолойд ч тэсрэлт үүсэх аюултай. * Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.* Цэвэр, бохир усны шугам хоолой руу орвол шаталт үүсгэх, дэлбэрэх аюултай.* Бодис хадгалсан сав гаднаасаа халснаас дэлбэрэлт үүснэ.
* Ихэнх шингэнүүд уснаас хөнгөн.
ЭРҮҮЛ МЭНД (HEALTH) * Амьсгалсан эсвэл хүрэлцсэн үед арьс, нүдийг түлэх ба цочиролд оруулна* Шатах үед идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсч болно.* Уур нь толгой эргэх, амьсгал боогдуулах үйлчилгээтэй болно.* Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон шингэн нь идэмхий ба хортой байж болох бөгөөд хальж асгарвал бохирдлыг үүсгэнэ.
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.* Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 50-аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.* Нам доор газар байж болохгүй.* Битүү байр сав руу орохдоо салхилуул
ХАМГААЛАХ ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.* Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ (EVACUATION) Ихээр асгарах (Large Spill)* Анхны нүүлгэн шилжүүлэлтийг салхины чиглэлд 300 метрээс дээш зайд хийнэ.Гал (Fire)* Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE) ГАЛ: АНХААРУУЛГА: Маш нам температурт шатаж эхэлнэ. Галыг усаар шүршиж унтраах нь үр дүн муутай. Бага хэмжээний гал* Хуурай химийн болон CO2-ийн гал унтраах хэрэгсэл, спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэх ба бороожуулсан усаар шүршиж болно. * Нитрометан ба нитроэтан оролцсон галыг унтраахад хуурай химийн гал унтраагуурыг ашиглаж болохгүй.Их хэмжээний гал* Бороожуулсан ус, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс ашиглана. * Ус бороожуулагч ба мананжуулагчийг ашиглах. Усаар шууд шүршиж болохгүй.* Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол галын цэгээс савтай зүйлсийг зөөж гаргах.Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл * Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.* Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй аврах ажилтнуудыг гал сөнөөгч нарыг галын бүсээс яаралтай гаргах.* Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.* Их хэмжээний галын үед өөртөө удирдлагатай болон мэдрэгчтэй хушуу ашиглах; Хэрвээ ингэж ажиллах боломжгүй бол ажиллагааг зогсоож, аюулын бүсээс гарах.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK) * Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ * Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.* Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. * Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох* Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. * Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар хучин шингээж аваад саванд хийх.* Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд оч үсэрдэггүй багаж хэрэгслийг ашигла.Их асгарсан бол* Шингэний урсгалыг боож даланд бодисыг цуглуулан, дараа нь хоргүйжүүлж, саармагжуулна.* Усаар шүршихэд уур багасах боловч битүү орчинд гал асахаас сэргийлж чадахгүй;
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID): * Нэрвэгсдийг цэвэр агаарт гаргах * Эмнэлгийн түргэн тусламж 103-ыг дуудах.
* Хэрэв нэрвэгсэд амьсгалж чадахгүй бол зохиомол амьсгал хийх * Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах * Бохирдсон хувцас, гутлыг тайлаж тусгаарлах.* Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос багагүй минутын турш угаах.* Арьсыг савантай усаар угаах.* Нэрвэгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах.
* Хорны нөлөөлөл (амьсгалаар, залгиур эрхтнээр, арьсанд хүрсэн үед) хожим илэрч болно. * Эмнэлгийн ажилтнууд тухайн бодисын талаарх болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар мэдлэгтэй байх |
|
ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Шатамхай бус эд асгарсан үед авах арга хэмжээ: (Non-fire Spill Response): Амархан дүрэлзэн асдаг, шатамхай эд зэрэг гал гарах эх үүсгэврүүдийг холдуулах, Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил, Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Аврах ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах, Усаар шүршиж бодисын уурыг дарах Газарт асгарвал: Бодисын тархалтыг барьж тогтоох нүх, цооног ухаж түүнд хуримтлуулах. Тархалтыг шороо, ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан хаалт далан босгож тогтоох. Асгарсан шингэнийг хаягдал үнс, нунтаг цемент болон үйлдвэрийн шингээгч материалаар шингээн авах, Ус руу асгарвал: Урсгалыг хязгаарлахын тулд ямар нэг хаалт эсвэл тосны усгалыг зохицуулагч бичил бөмбөлгүүдийг ашиглах. Байгалийн гүн цүнхээл, усанд лагуна (lagoon) ухах ба ууттай элсээр саад барих замаар тархалтыг хязгаарлаж, усны ёроолд хуримтлагдсан бодисыг сорох хоолойгоор соруулж авах. (AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting): Хэрвээ алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтраахгүй, Мананцар байдлаар их хэмжээний ус хэрэглэх, Усны хүчтэй урсгал гал тараах магадлалтай, Галд өртсөн бодистой бүх савыг их хэмжээний усаар шүршиж хөргөх, Аль болох хол зайнаас ус шүрших, Хуурай химийн болон нүүрстөрөгчийн давхар оксид мөн “спирт”-ийн хөөс ашиглах ( AAR, 1999) |
|
Харилцан үйлчлэл (Reactivity): ХИМИЙН ШИНЖ: Хуванцар материалд халтай (Handling Chemicals Safely 1980. p. 236). Ацетил бромид нь спирт болон устай хүчтэй харилцан үйлчилнэ (Merck 11th ed. 1989). Концентрацитай хүхрийн хүчил ба устөрөгчийн хэт исэл бүхий спиртийн холимгууд нь тэсэрч дэлбэрэх магадлалтай. Жишээлбэл: Хэрэв диметилбензилкарбинол дээр 90%-ийн устөрөгчийн хэт исэл нэмээд концентрацитай хүхрийн хүчлээр хүчиллэгжүүлбэл дэлбэрнэ. Концентрацитай устөрөгчийн хэт исэл бүхий этилийн спиртийн холимог нь хүчтэй дэлбэрэх бодис болно. Мөн 1-фенил-2-метил пропилийн спирт ба устөрөгчийн хэт ислийн холимгийг 70%-ийн хүхрийн хүчлээр хүчиллэгжүүлбэл дэлбэрнэ (Chem. Eng. News 45(43):73 1967; J, Org. Chem. 28:1893 1963). Алкил гипохлоридууд ч бас хүчтэй тэсрэмтгий бодисууд. Эдгээрийг гипохлорын хүчил ба спиртийн усан уусмал, эсвэл нүүрстөрөгчийн тетрахлоридын усан уусмалын холимгийн харилцан үйлчлэлийн аль алинаар ч хялбархан гаргаж авдаг. Спиртэн дээр хлорыг нэмэхэд гипохлоридууд хялбархан үүснэ. Тэдгээр нь хүйтэнд задарч харин халаахад юмуу нарны гэрлийн нөлөөнд тэсэрч дэлбэрнэ. Гуравдагч гипохлоридууд нь анхдагч болон хоёрдогч гипохлоридуудыг бодвол тогтворгүй байдаг (NFPA 491 M 1991). Изоцианатуудын спирттэй харилцан үйлчлэх урвал нь инертийн орчинд явагддаг. Иймэрхүү урвалууд уусгагчгүй тохиолдолд хүчтэй явагддаг (Wischmeyer 1969). (REACTIVITY, 1999). |
|
Анхны тусламж (First Aid): НҮД: Хэрэв энэ бодис нүд рүү орсон бол их хэмжээний усаар нүдийг хурдан угааж, үе үе нүдний дээд, доод зовхийг тэвхдэн өргөнө. Эмнэлгийн тусламж яаралтай авна. Уг бодистой ажиллаж байх үед нүдний контакт линзийг зүүхгүй байх, Арьс: Хэрэв энэ бодис арьсанд хүрсэн эсхүл хувцсанд нэвчсэн бол хувцсыг даруй тайлж, бохирдсон арьсыг усаар сайтар угаах, Угаасны дараа ч цочрол өгсөн хэвээр бол эмнэлгийн тусламж авах, АМЬСГАЛАХ: Хэрэв уг бодисын уураар их хэмжээтэй амьсгалсан бол нэрвэгсдийг тэр даруй цэвэр агаарт гаргах, амьсгал зогсвол зохиолмол амьсгал (амнаас ам руу) хийх, Нэрвэгсдийг дулаан газар тайван байлгах, Эмнэлгийн тусламж авах ЗАЛГИХ: Хэрэв уг бодисыг залгивал эмнэлгийн тусламж яаралтай авах (NIOSH, 1997) |