Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: Шингэрүүлсэн хийн ТҮЛШ L.P.G. (LIQUIFIED PETROLEUM GAS)

CAS №: 68476-85-7

UN : 1075

Томъёо: С3Н8/С3Н6/С4Н10/C4H8

Бусад нэршил: Савласан хий, шахсан нефтийн хий, шингэрүүлсэн хийн байдалтай нүүрсустөрөгчид, шингэрүүлсэн нефть хий

 

Физик шинж чанар

Гадаад байдал: цэвэр хий нь өнгөгүй, зэврэлтэнд ордоггүй, үнэргүй хий. [Тэмдэглэл: Хольцтой үед хүхэрт устөрөгчийн хийн үнэртэй. Шингэрүүлсэн шахсан хийн адил зөөвөрлөгдөнө.]

Буцлах температур (BP): > -42oС

Молекул жин (MW): 42-58

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.1% (пропан), 1.9% (бутан)

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): тогтоогоогүй

Хөлдөх температур / хайлах температур (FRZ/MLT): FRZ: тогтоогоогүй

Уурын даралт (VP):

>1 атм

Тэсрэх дээд хязгаар (UEL): 9.5% (пропан), 8.5% (бутан)

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): тогтоогоогүй

Дөл авалцах температур (FP): тогтоогоогүй (хий)

Уурын нягт (VD): 1.42-2.00

 

Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): тогтоогоогүй

Нягт (Sp. GR): тогтоогоогүй

Ионжих чадвар (IP): 10.95 eV

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 1000

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 1000

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) ERPG-1 / ERPG-2 / ERPG- 3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 1800

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: 1800

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): тогтоогоогүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): байхгүй

Notes: тогтоогоогүй

Тайлбар (Notes): тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 2000

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тэсрэх доод хязгаарын 10%

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

Шингэрүүлсэн нефть хий

CAS: 68476-85-7

Томъёо (Formula): С3Н8/С3Н6/С4Н10/С4Н8

RTECS: SE7545000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Савласан хий, шахсан нефтийн хий, шингэрүүлсэн хийн байдалтай нүүрсустөрөгчид, шингэрүүлсэн нефть хий

DOT ID & Guide: 1075 115

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (TWA) 1000 ppm (1800 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (TWA) 1000 ppm (1800 мг/м3)

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 2000 ppm (10% Тэсрэх доод хязгаар)

Хөрвүүлэг (Conversion): 1 ppm = 1.72-2.37 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Цэвэр хий нь өнгөгүй, зэврэлтэнд ордоггүй, үнэргүй хий. [Тэмдэглэл: Хольцтой үед хүхэрт устөрөгчийн хийн үнэртэй. Шингэрүүлсэн шахсан хийн адил тээвэрлөгдэнэ]

Молекул жин (MW): 42-58

Буцлах температур (BP): > -42oС

Хөлдөх температур

(FRZ): ?

Уусах чанар (Sol): уусахгүй

Уурын даралт

(VP): >1 атм

Ионжих чадвар (IP): 10.95 eV

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): 1.45-2.00

Нягт (Sp.Gr): тогтоогоогүй

Дөл авалцах температур (Fl.P): тогтоогоогүй (хий)

Тэсрэх дээд хязгаар (UEL): 9.5% (пропан), 8.5% (бутан)

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.1% (пропан), 1.9% (бутан)

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогоогүй

Галын аюултай хий (галын аюултай болон шатамхай хийн ангилалыг харах)

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, хлорын диоксид

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH S93 ( II-2)

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): хөлдөх
Нүд (Eyes):
хөлдөх

Арьс угаах (Wash skin): тогтоогоогүй

Зайлуулах (Remove): Угаах
Солих (Change):
тогтоогоогүй
Авах арга хэмжээ (Provide): Нүдийг угаах, Нэн даруй усны урсгалаар угаах

Нүд (Eye):Яаралтай усаар угаах
Арьс (Skin): Нэн даруй савантай усаар угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад нь дэмжлэг үзүүлэх

 

 

(Авах арга хэжээнийй дараалалыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH/OSHA 2000 ppm: SA/SCBAF: SCBAF:PD, PP/SAF: PD,PP:ASCBA Escape: SCBAE
(
Томъёолол болон кодуудыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам, арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих

Хордлогын шинж тэмдэгүүд (Symptoms)

Толгой өвдөх, нойрмоглох, хөхрөх, шингэн нь: хөлдөөх

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Амьсгалын эрхтний тогтолцоо, төв мэдрэлийн систем

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 115

115 Хий Галын аюултай (хөргөх шингэн оролцоно) 115 Gases - Flammable (Including Refrigerated Liquids)

Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)

Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION)

* Шатамхай бодис 
* Халаах болон оч, дөлөөр амархан шатаж эхлэнэ.
* Уур нь агаартай тэсрэмтгий хольцыг үүсгэнэ. 
* Шингэрүүлсэн хийн уур нь агаараас хүнд тул доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.

* Шингэрүүлсэн хийн уур нь шаталтыг өдөөж дахин хүчтэй шатах аюултай.

* Шингэрүүлсэн хийг хадгалж буй савыг халаах тохиолдолд тэсрэх аюултай.

* Эвдэрсэн нөөцийн савнууд нь дэлбэрэх аюултай.

Эрүүл мэнд (HEALTH)

* Анхааралгүй ажилласны улмаас шингэрүүлсэн хийн уураар амьсгалсан тохиолдолд толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.

* Шингэрүүлсэн хийн агууламж өндөр байхад амьсгалсан үед зарим нэг цочролууд мэдрэгдэнэ.

* Хий ба шингэрүүлсэн хий нь гал түймрийн болон гүнзгий хордлогонд оруулах аюултай.

* Шингэрүүлсэн хийн галын дөл нь хорт хий ялгаруулна.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY)

* Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга. 
* Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
 гаргах.
* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
* Хий нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.

Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)

* Өөртөө амьсгалын аппарат бүхий эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
* Үйлдвэрлэгчээс дагалдуулж өгсөн хор аюулын лавлах мэдээлэл дээр заасан химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. 
* Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус.

Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)

Их хэмжээтэй асгарсан үед (Spill)

* Юуны түрүүнд салхины дээд тал руу хамгийн багадаа 800 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох.

Гал

* Нөөцийн сав,ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 1600 метрт ТУСГААРЛАЛТын бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 1600 метрээс дээш зайд хийнэ.

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE

FIRE)

* Хэрвээ хийн алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтрааж болохгүй.

Бага хэмжээний гал
* Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно. 
Том хэмжээний гал 
* Усаар шүрших, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс ашиглана. 
* Эрсдэлгүй хийж чадахаар бол галын цэгээсс савтай бодисыг холдуулах.

Цистернд гал гарвал:

Нөөцийн сав, машины цистернд гал гарвал
 * Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хаалттай хошуу ашиглан унтраах.
* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж гүйцэт хөргөх.

* Усыг галын их үүсвэр рүү эсвэл аюулгүй хэсэг рүү чиглүүлэн шүршихгүй байх: орчныг хөлдөөж магадгүй.

* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй үйл ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.
* Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
* Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл хаалттай хошуу ашиглан галыг унтраах, бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах.

АСГАРАХ БА ГООЖИХ (SPILL OR LEAK)

* Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
* Хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
* Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дээгүүр явах ба хүрэхийг хориглоно.
* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 

* Боломжтой бол асгарч байгаа савыг эргүүлэн тавьж шингэнээс илүүтэйгээр үүссэн хийг гадагшлуулна.

* Ууршилт болон уур үүсэхээс сэргийлж ус шүршинэ.

* Асгарсан зүйл болон асгарч буй хэсэг руу ус цацахыг хориглоно.

* Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох

* Хийг тархтал тухайн газрыг тусгаарлана.

Анхааруулга: Хөргөх болон криоген шингэнтэй ажилласан үед зарим нэг эд зүйлс нь хэврэг болдог бөгөөд анхааралгүй байдлаас болж эвдрэх аюултай байдаг.

АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)

* Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.
* Эмнэлгийн түргэн тусламж 103-ыг дуудах.
* Хэрвээ нэрвэгдсэд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. 
* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
* Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.

* Арьсанд наалдаж хөлдсөн хувцасыг гэсгээсний дараа тайлна.

* Шингэрүүлсэн хийтэй хүрэлцсэн тохиолдолд хөлдсөн хэсгийг бүлээвтэр усаар гэсгээнэ.

* Осолд өртөгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах.
* Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Шатамхай бус эд асгарсан үед авах арга хэмжээ (Non-fire Spill Response): Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх. Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно. Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. Боломжтой бол асгарч байгаа савыг эргүүлэн тавьж шингэнээс илүүтэйгээр үүссэн хийг гадагшлуулна. Ууршилт болон уур үүсэхээс сэргийлж ус шүршинэ. Асгарсан зүйл болон асгарч буй хэсэг руу ус цацахыг хориглоно. Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох. Хийг тархтал тухайн газрыг тусгаарлана. Анхааруулга: Хөргөх болон криоген шингэнтэй ажилласан үед зарим нэг эд зүйлс нь хэврэг болдог бөгөөд анхааралгүй байдлаас болж эвдрэх аюултай байдаг (DOT, 1996)

Гал унтраах (Firefighting): Хэрвээ хийн алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтрааж болохгүй. Бага хэмжээтэй галын үед: Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно. Их хэмжээтэй галын үед: Усаар шүрших, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс ашиглана. Эрсдэлгүй хийж чадахаар бол галын цэгээс савтай бодисыг холдуулах. Нөөцийн сав, машины цистернд гал гарвал: Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хаалттай хошуу ашиглан унтраах. Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж гүйцэт хөргөх. Усыг галын их үүсвэр рүү эсвэл аюултай хэсэг рүү чиглүүлэн шүршихгүй байх: орчныг хөлдөөж магадгүй. Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй үйл ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах. Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх. Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл хаалттай хошуу ашиглан галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах. (DOT, 1996)

Харилцан үйлчлэл (Reactivity): Энэ нэгдэл нь дараахь бодисуудтай нэгддэггүй: хүчтэй исэлдүүлэгчид, хлорын диоксид (NIOSH, 1997)

Анхны тусламж (First Aid): Нүд: Тухайн химийн бодис шингэн байдалтайгаар нүдэнд хүрвэл маш хурдан их хэмжээний бүлээн усаар угаах хэрэгтэй. Ялангуяа дээд, доод зовхийг өргөж угаана. Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Энэ бодистой ажиллаж байх үедээ нүдний линзээ авсан байх шаардлагатай. Арьс: Тухайн химийн бодис нь шингэн байдалтайгаар арьсанд хүрвэл маш хурдан бохирдсон арьсыг усаар угаана. Хэрвээ тухайн бодис хувцсанд шингэвэл маш хурдан хувцаснаас арилгаж, тэр хэсгийн арьсыг усаар угаана. Яаралтай эмнэлгийн тусламж авна. Амьсгал: Их хэмжээний хийгээр амьсгалсан үед тэр дор нь яаралтай цэвэр агаарт гаргана. Хэрвээ амьсгал түр зогссон үед амнаас ам руу шууд амьсгал хийхийг хориглоно. Нэрвэгсэдийг дулаахан болон тайван орчинд байлгана. Боломжтой бол эмнэлгийн тусламж авах. (NIOSH, 1997)