Химийн бодисын тодорхойлолт (Chemical Identification)

Химийн нэршил (Сhemical name)  : Ацетон

CAS #: 67-64-1

UN No: 1090

Томъео : C3H6O

Бусад нэршил (Synonyms) : Диметил кетон, кетон, пропан, 2-пропан  

 

Физик шинж чанар (Physical properties)

Физикийн тодорхойлолт (Physical description) : Гаа шиг үнэртэй өнгөгүй шингэн.

Буцлах температур (BP): 56оС

Молекул жин (MW): 58.1

Тэсрэх доод хязгаар (LEL):  2.5%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 3

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): (FRZ):

-96оС

Уурын даралт (VP): 180 мм мөнгөн усны даралт

Тэсрэх дээд хязгаар (UEL): 12.8%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 1

Дөл авалцах температур (FP:

-18оС

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 0.79

Ионжих чадвар( IP) : 9.69 eV

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар (Exposure Limits)

НҮБ-ын Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн газар (OSHA)

АНУ-ын Хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information))

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 1000

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 250

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3:
Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 2400

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 590

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): TLV-A4

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амьдрал болон эрүүл мэндэнд нөлөөлөлөх хэмжээ(IDLH) ppm: 2500

 

Амьдрал болон эрүүл  мэндэнд нөлөөлөлөх хэмжээ (IDLH мг/м3: Тогтоогдоогүй

 

Амьдрал болон эрүүл мэндэд нөлөөлөлөх хэмжээны тэмдэглэл: тэсрэх доод хязгаарын 10%

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Ацетон

CAS: 67-64-1

Томъёо (Formula): (CH3)2CO

RTECS: AL3150000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Диметил кетон, кетон пропан , 2- пропан

DOT ID & Лавлах (DOT ID & Guide): 1090 127

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  (TWA)  250 ppm (590 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  (TWA)  1000 ppm (2400 мг/м3)

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 2500 ppm [10%LEL]

Хувирал (Conversion) : 1 ppm = 2.38 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Гаа шиг үнэртэй, анхилуун үнэртэй өнгөгүй шингэн.

Молекул жин (MW): 58.1

Буцлах температур (BP): 56оС

Хөлдөх температур

(FRZ): -96оС

Уусах чанар (Sol):

Холилдоно

Уурын даралт (VP):

180 мм мөнгөн усны даралт

Ионжих чадвар (IP):

9.69 eV

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

Нягт (Sp.Gr):

 0.79

Дөл авалцах температур (Fl.P):-18оС

Тэсрэх дээд хязгаар (UEL):

12.8%

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.5%

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Class IB ангилалын шатамхай шингэн  (Шатамхай болон тэсрэмтгий шингэний ангилалыг хар)

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Исэлдүүлэгч, хүчлүүд

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 1300, 2555, 3800; OSHA 69

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анханы тусламж  (First Aid)

Арьс : Арьсанд хүрхээс хамгаал
Нүд: Нүдэнд хүрхээс хамгаал
Арьс угаах: Хэрэв хүрвэл арьс угаах
Зайлуулах: Хэрэв норвол зайлуулах

Солих : Зөвлөмжгүй

Нүд: Хэрэв уг бодис нүдэнд болон санамсаргүй тохиолдлоор дээд доод зовхинд хүрвэл  тэр дор нь их хэмжээний усаар угаах
Арьс:
Хэрэв арьсанд хүрэх болон хувцас нэвчвэл хувцсыг тайлж тэр дор нь усаар угаах, даруй эмчийн тусламж авах
Амьсгал : Хэрэв химийн бодисоор /Хром/ их хэмжээгээр амьсгалбал цэвэр агаарт гаргах, хэрэв амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх

Залгих : Тэр дор нь эмчид үзүүлэх

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH 2500 ppm: CCROV*/PAPROV*/GMFOV/SA*/SCBAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE
(
тэмдэглэгээны хэсэг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалаар, амаар залгих, нүд болон арьсанд хүрэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд  үрэвсэх, хамар, улаан хоолой, толгой өвдөх, толгой эргэх, төв мэдрэлийн системийн уналт, арьс үрэвсэх

(Товчилсон үг хар)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, төв мэдрэлийн систем
(
Товчилсон үг хар)

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004))

Лавлахын дугаар (Guide Number): 137

127 шатамхай шингэн (туйлт/устай холилдоно)

ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)

*       МАШ ШАТАМХАЙ: халаах, оч үсрэх, дөлөөр амархан шатдаг.

*       Уур агаартай холилдон тэсэрч болзошгүй.

*       Ууранд  нь гал авалцвал уураар дамжин уур үүссэн эх бодис руу гал очих боломжтойг анхаар.

*       Уур нь ихэнхдээ агаараас хүнд. Хязгаарлагдмал орчин юмуу бага орчинд доод талд хуримтлагдаж болно.

         (подвал, танк, траншей)

*       Уур гадна, дотор, траншейнд тэсрэх аюултай.

*       Эдгээр  материал нь фосфортой полимержин халаах болон гал дотор хийх үед тэсэрч болно.

*       Муу усны хоолойд асгарвал гал үүсэж эсвэл тэсрэх аюул гарч болно.

*       Агуулахад халах үед тэсэрч болно.

*       Ихэнхдээ уснаас илүү хөнгөн.

Эрүүл мэнд (HEALTH)
*       Бодисонд хүрэх эсвэл амьсгалснаас болж арьс болон нүд түлэгдэх юмуу цочирдож болно.

*       Гал, хорт хий болон\ба муу нөлөө, цочрол үүсгэж болно.

*      Уур нь толгой эргэх эсвэл багтрах шалтгаан болж болно.

*       Галын хяналтаас бохирдол гарж болзошгүй.

ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Тээвэрлэлтийн дагалдах бичиг дээр ослын үед дуудах утасны дугаарыг хамгийн түрүүнд бич. Тээвэрлэлтийг 
         дагалдах бичиггүй бол боодлын дотор талд утасны дугаар бич.

*       Хэрэв асгах юмуу эсвэл гоожуулбал хааш хааш нь 25 - 50 метр цэвэрлэж тусгаарла. (80 -160 feet)

*       Мэргэжлийн бус хүмүүсийг хол байлга.

*       Задгай байлга.

*       Хаалттай газрын гадна байх.

*       Орохын өмнө тухайн газрыг агааржуул.

Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан хамгаалалтын хувцас өмсөх  (SCBA).

*       Гал сөнөөгчдийн хамгаалах хувцас зөвхөн галын үед л хамгаална. Энэ нь бодис асгарсан үед хэрэглэх

        боломжгүй.

Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)

Ихээхэн асгарах (Large spill)

*       Хамгийн багадаа голомтоос 300 метр дотор салхины доор байгаа хүмүүийг нүүлгэн шилжүүл.  (1000 feet).

Гал түймэр (fire)

*      Хэрэв галт тэрэгний болон авто машины цистернд гал гарвал түүнийг бүх чиглэлд 800 метрт тусгаарлах болон  
       нүүлгэн  шилжүүлэх.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

АНХААР: эдгээр материал галд авалцаагүй бол усаар шүрших шаардлагагүй.

Бага гал (Small fire)

*       Химийн бодис хатаах, CO2, усаар шүрших эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс.

Ихээхэн гал (Large fire)

*       Усаар шүрших, усны манан болон спиртэнд тэсвэртэй хөөс.

*       Усаар шүрших эсвэл усны манан хэрэглэх: шууд уур  хэрэглэж болохгүй.

*       Хэрэв аюулгүйгээр зөөх боломжтой бол контейнерыг галын бүсээс гарга.

*       Галтай тэмцэхдээ эрсдэлд орохгүй байх хамгийн хол зайнаас автомат ажиллагаатай хоолой баригч юмуу

        урсгал хянагч  ашигла.

*       Гал унтарсаны дараа контейнерийг ихээхэн хэмжээний усаар хөргө.

*       Танкны өнгө өөрчлөгдөх болон ослын хавхлагнаас гарч буй дуу өндөрсөх  үед яаралтай гарах.

*       Түймэр нөмөрсөн үед савнаас ҮРГЭЛЖ хол байх.

*       Их галтай тохиолдолд автомат ажиллагаатай хоолой баригч ашиглах бөгөөд хэрэв энэ боломжгүй бол галын

        бүсээс гар.

АСГАРАХ ЭСВЭЛ АЛДАГДАХ (SPILL OR LEAK)

*       Асах болон ноцох бүх эх үүсвэрийг зайлуул. (голомтод тамхи татахгүй, оч үсрэх болон гялбаа гаргахгүй байх )

*       Бүтээгдэхүүн боловсруулах бүх тоног төхөөрөмж хөрсөн дээр байх естой.

*       Асгарсан материалд хүрэх болон дээдүүр нь алхаж болохгүй.

*       Хэрэв ямар нэг эрсдэлгүй бол зогсоох.

*       Усны урсгал, бохирын шугам, подвал эсвэл хориотой газар орохоос сэргийл. 

*       Уур багасгах зорилгоор хөөс хэрэглэж болно.

*       Хуурай шороо, элс юмуу шатдаггүй материалаар бүрхэх  болон хучих ба контейнер луу шилжүүл.

*       Үл шатах бодис цуглуулахдаа оч үсэрдэгүй багаж хэрэглэ.

Их хэмжээгээр асгарах (Large spills)

*       Асгарсан шингэнийг суваг татан дараах байрлалд оруул.

*       Уур дарах багасгах зорилгоор ус хэрэглэж болно. Харин гоожиж байгаа газарлуу шууд болон савны дотор ус 
        бүү шүрш.

Анхы тусламж (First Aid)

*       Хохирогчийг цэвэр агаарт гарга.

*       911 болон түргэн тусламж луу залга.

*       Хэрэв хохирогч амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгал хий.

*       Хэрэв амьсгалахад хэцүү байгаа бол хүчилтөрөгчөөр ханга.

*       Бохирдсон гутал, хувцасыг тайлж салга.

*       Хэрэв арьс эсвэл нүдэнд хүрсэн бол тэр дор нь усаар дор хаяж 20 минут угаа.

*       Саван болон усаар арьсаа угаа.

*       Хохирогчийг дулаан болон чимээгүй орчинд байлга.

*       Эмнэлгийн бие бүрэлдэхүүн материалын бүтцийг баталгаатай мэдэж байх ба өөртөө урьдчилан хамгаалах

        арга тавьдаг байх.

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data)

Гал авалцалгүй асгарах үед  авах арга хэмжээ (Non-fire Spill Response): Оч, гал болон бусад эх үүсвэрээс хол байлга. Усны үүсвэр болон крантнаас хол хадгал.  Хэрэв хэрэгтэй гэж үзвэл урссан бодисыг тогтоох далан барь. Хэрэв бие бүрэлдээхүүнд аюул учруулахааргүй бол асгаралтыг зогсоох оролдлого хий. Ус ашиглан уурыг тараах ба  шингэний тогтоол хэсгийг  шингэл. Ус шүршиж уурыг бууруул. Газар асгах: хөрсөнд, нуур, давст нуур, хатуу материал болон шингэнийг агуулсан бүс. Урсах гадаргууг  хөрс, элстэй шуудай, хөөсөн полиуретан, цемент ашиглан бүрэх, Ихээхэн шингэнийг бол үнс эсвэл цементийн нунтаг ашиглан шингээ.   Усанд асгах: байгалийн хаалт эсвэл тос асган  асгаралтын хөдөлгөөнийг хязгаарла. ( AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  : Урсгалгүй зогсоох боломжтой байгаа бол унтрааж болохгүй. Усыг ихээр бороошуулан  манан үүсгэн ашигла. Усны урсгал үр дүнгүй байж болно. Дөл авалцсан савыг усаар түймэр унтартал шүршиж хөргө. Хамгийн хол боломжит зайнаас ус ашигла. “спирт” хөөс, хуурай химийн бодис эсвэл нүүрс хүчлийн хий ашигла. ( AAR, 1999)

Урвалын идэвх (Reactivity): Химийн шиж чанар: ацетон болон хлорформийн холимог лонхны үлдэгдэлд тэсэрч болно. Ацетон хлорформ хоорондоо нэгдэхэд маш их дулаан ялгаруулах урвал явагдана.  (MCA Case History 1661. 1970). Нитрозил хлорид  хоолойд ацетоны үлдэгдэлтэй цагаан алтан катализаторын  оролцоотойгоор эргэж буцалтгүй дэлбэрэх урвал явагддаг. ( Chem. Eng. News 35(43):60. 1967). Нитрозил перхлорат  ба ацетоны урвал шатах болон дэлбэрнэ. Нитрозил перхлорат анхдагч амины холимогтой тэсэрнэ.   (Ann. Chem. 42:2031. 1909). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж(First Aid) : Нүд : Хамгийн эхлээд хохирогчийн контаст линзийг салга. Эмнэлгийн тусламж дуудахын зэрэгцээгээр хохирогчийн нүдийг ус юмуу энгийн давсны уусмалаар 20-30 мин турш угаа. Эмчийн онцгой зөвлөлгөөгүйгээр ямарч тос, ойнтмэнт болон  эмчилгээны бодис тавьж болохгүй. Хэрэв хохирогчийн нүдийг зайлсаны дараа  шинж тэмдэг илрээгүй бол (улайх, цочирдох гэх мэт) маш яаралтай эмнэлэг рүү зөөвөрлөнө. Арьс: хохирогчийн бүх бохирдсон хувцасыг салган зайлуулах үед арьсыг усаар  яаралтай үйлчлэнэ. Саван болон усаар бүх өртсөн хэсгийн арьсыг угаана. Хэрэв улайх болон цочирдох шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмч дуудах ба хохирогчийг эмнэлэг рүү хор саармагжуулхаар авч явахад бэлтгэнэ. АМЬСГАЛ: маш яаралтай бохирдсон бүсээс гарга. Цэвэр агаараар гүн амьсгалуул. Хэрэв шинж тэмдэг илэрвэл (амьсгаа давчдах, ханиах, амьгал тасалдах болон ам түлэгдэх гэх мэт) эмч дуудах ба хохирогчийг эмнэлэг лүү зөөвөрлөхөд бэлдэнэ. Үл мэдэгдэх агаартай орчинд аврагчийг ороход амьсгалын багаар хангана. Өөрийгөө хамгаалах амьсгалын багаж хэзээд хэрэглэхэд бэлэн байлга (SCBA).  Хэрэв боломжгүй бол дотроо маш их зайтай хамгаалтын хувцас өмс. ЗАЛГИХ: Хүчээр бөөлжүүлж болохгүй. Бөөлжиж буй үед ууршимтгай химийн бодис хохирогчийн уушгинд сорогдож хүндрэл үүсгэж болно.  Хэрэв хохирогч ухаантай, татаагүй байвал 1 юмуу 2 стакан ус уулгаж химийн бодисыг шингэлэх ба яаралтай эмнэлэг юмуу хор хянах төвлүү ярь.  Хохирогчийг эмнэлэг рүү яаралтай зөө.  Хэрэв хохирогч ухаан алдсан юмуу татсан бол ямарч зүйл амаар өгч болохгүй. Хохирогчийн амьсгалийн зам нээлттэй, шулуун бол хохирогч ийн /эр\эм/ толгой хэсгийг биеээс бага төвшинд байлгана. ХҮЧЭЭР БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Хохирогчийг яаралтай эмнэлэг лүү тээвэрлэнэ. (NTP, 1992)