|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил: Анилин ANILINE |
||
|
CAS : 62-53-3 |
UN №: 1547 |
Томъёо: C6H7N |
|
Бусад нэршил: Аминобензол, Анилины тос, бензоламин, фениламин- Aminobenzene; Aniline oil; Benzenamine; Phenylamine |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Ароматик аминтай төстэй үнэр бүхий өнгөгүйгээс хүрэндүү өнгөтэй тосорхог шингэн [Тайлбар: -6oC –ээс доош температурт хатуу] |
|||
|
Буцлах температур (BP): 184 o C |
Молекул жин (MW): 93.1 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 1.3% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 2 |
|
Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): FRZ: -6oC |
Уурын даралт (VP): 0.6 мм Hg |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 11% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP: 700C |
Уурын нягт (VD): Тогтоогоогүй |
|
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): 1.02 |
Ионжих чадвар IP: 7.70 эВ |
|
Онцлог шинж NFPA Sp. Inst.: Тогтоогоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР (OSHA) |
АНУ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 5 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогоогүй |
AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогоогүй |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 19 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications):, IARC-3, NIOSH-Ca, TLV-A3 |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): нөлөөтэй |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогоогүй |
Тайлбар (Notes): хорт хавдар үүсгэгч бодис (Ca); хамгийн бага концентраци нь хордуулах аюулыг багасгадаг |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 100 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: Тогтоогоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Ca |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006) |
|||
|
Анилин ба түүний гомологууд-Aniline (and homologs) |
CAS: 62-53-3 |
||
|
Томъёо (Formula): C6H5NH2 |
RTECS: BW6650000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names) Аминобензол, Анилины тос, бензоламин, фениламин - Aminobenzene, Aniline oil, Benzenamine, Phenylamine |
DOT ID & Guide: 1547 153 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: Ca Хавсралт А-г хар |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: TWA 5 ppm (19 мг/м3) |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 100 ppm |
Хувирал (Conversion): 1ppm = 3.81 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Ароматик аминтай төстэй үнэр бүхий өнгөгүйгээс хүрэндүү өнгөтэй тосорхог шингэн [Тайлбар: -6 oC –ээс доош температурт хатуу] |
|||
|
Молекул жин MW: 93.1 |
Буцлах температур BP: 184oC |
Хөлдөх температур FRZ: -6oC |
Уусах чанар (Sol): 4 % |
|
Уурын даралт VP: 0.6 мм Hg |
IP: 7.70 эВ |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: Тогтоогоогүй |
Нягт (Sp.Gr): 1.02 |
|
Дөл авалцах температур Fl.P: 70oC |
Тэсрэх дээд хязгаар UEL: 11 % |
Тэсрэх доод хязгаар LEL: 1.3% |
Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогоогүй |
|
Гал авалцдаг шингэн,ангилал III (Гал авалцамтгай болон шатамхай шингэний ангиллыг үз ) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид, хүчтэй хүчлүүд, толуол диизоцианит, шүлтүүд. |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
NIOSH 2002, 2017, 8317; OSHA PV2079 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс
(Skin):
Арьсанд
хүрэхээс
сэргийлэх Авах арга хэмжээ Provide: Нэн түргэн усаар угаах |
Нүд
(Eye): Нэн
даруй усаар
угаах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE ( таних тэмдэг ба кодыг хар) |
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалах, залгих, арьс ба нүдэнд хүрэх |
|||
|
Хордлогын шинж тэмдэг (Symptoms) |
|||
|
Толгой өвдөх, ядарч сульдах, толгой эргэх, арьс хөхрөх, тэнцвэрээ алдах, амьсгалахад хүнд болох, зүрх хурдан цохилох, нүд цочроох, цусан дахь метемоглобин ихсэх, цирроз, хавдарын суурь бий болгох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Head, weak, dizz; cyan; ataxia; dysp on effort; tacar; irrit eyes; methemo; cirr; [carc] (See abbreviations) |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Цус,
төв
мэдрэлийн
тогтолцоо, нүд,
элэг, бөөр,
амьсгалын
систем. |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
|
Лавлах дугаар (Guide Number): 153 153 Хортой ба/эсвэл идэмхий бодисууд (Шатамхай) 153 Substances - Toxic and/or Corrosive (Combustible) ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDS Эрүүл мэнд (HEALTH) * ХОРТОЙ, Арьсанд хүрэлцэх, залгих, эсвэл амьсгалвал хүнд гэмтэл учруулахаас гадна үхэлд ч хүргэж болно.* Халуун хайлмал бодист хүрэхэд арьс ба нүдийг цочроож, түлэх аюултай.* Бодисыг арьсанд хүргэхээс болгоомжил.* Хүрэлцэх эсвэл амьсгалснаас үүсэх хор уршиг нь удаан үргэлжилж болно.* Бодис шатвал цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсгэж болно.* Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар. Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * ГАЛ АВАЛЦАМТГАЙ материалууд: Шатах боломжтой, гэхдээ амархан асахгүй * Халалтаас үүсэх уур нь агаартай холилдож ямарч орчинд тухайлбал,байгууламжийн дотор,гадаа, ариутгах татуургын хоолойд ч тэсрэх аюултай.* Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд нь халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.* Металлтай хүрэлцэхэд шатамхай хий устөрөгч үүсгэж болно.* Сав гаднаасаа халбал дэлбэрч болно.* Алдагдвал усны үүсгэврийг бохирдуулна.* Тухайн бодисыг хайлмал байдлаар тээвэрлэж болно.ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.* Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд 25 аас 50 метр (80 аас 160 фут)-ээс гадагш зайд тусгаарлалт хийх.* Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулж болохгүй.* Салхины эсрэг талд байх.* Нам газар байхыг хориглоно.* Хаалттай газар руу орохын өмнө салхилуул. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. * Үйлдвэрлэгчийн санал болгосон химийн тусгай хамгаалалттай хувцсыг л өмс. Гэхдээ энэ нь ч галаас бүрэн хамгаалж чадахгүй.* Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ. Асгарсан үед үр дүн муутай.Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Асгарах (Spill)* Тодотгосон бодисуудад анхны тусгаарлалт болон хамгаалалт хийх зайн хүснэгтийг хар. Тодотгоогүй бодисуудын хувьд салхины эсрэл талд байх зайг ихэсгэ, тусгаарлах зай нь ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал хэсэгт үзүүлсэн. Гал (Fire)* Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан тохиолдолд бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –т тусгаарлана.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –ээс гадагш хийнэ. ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)Галын АНХААРУУЛГА: Эдгээр бодисууд нь ноцох температур багатай бодисууд юм. Гал унтраахад усаар шүрших нь үр дүн муутай болно. Бага хэмжээний гал* Химийн хуурай унтраагч, CO2, усаар шүрших.Том хэмжээний гал* Химийн хуурай унтраагч, CO2, спиртэнд тогтвортой хөөс эсвэл усаар шүрших. * Шингэний урсгалыг боосон далан хийх ба дараа нь зайлуулах. Материалыг замбараагүй хаяж болохгүй.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх.Нөөцийн сав, машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. * Галын цэгээс аль болох зайтай газраас автомат ажиллагаатай гуурсан хоолойг баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.* Нөөцийн сав руу ус оруулж болохгүй.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиолол дуугарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.* Галд өртсөн нөөцийн савнаас байнга хол байх АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)* Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд нь тамхи татах, гал асаах, очлуур, дөл үүсгэгч хэрэглэхийг хориглоно)-ийг ЗАЙЛУУЛАХ.* Бодис асгарсан, алдагдсан үед бүрэн битүүмжлэгдсэн хувцасгүйгээр бодисны саванд хүрч болохгүй.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох..* Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил зэрэг зай багатай газар орохоос болгоомжлох.* Элс, хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх.* НӨӨЦИЙН САВ РУУ УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙАНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)* Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн ослын түргэн тусламж 103 ийг дуудах.* Хэрвээ осолд өртөгсөд амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх.* Бодисыг залгисан болон амьсгалсан бол амаараа ам руу нь агаар бүү өг. Нэг тийшээ эргэдэг цорготой хармааны маскаар хиймэл амьсгал хийх* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.* Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.* Бодистой хүрэлцсэн тохиолдолд арьс, нүдийг нэн даруй урсгал усаар 20-оос доошгүй минутын турш угаах.* Эрүүл арьсанд материал тархахаас болгоомжил.* Осолд өртөгсдийг дулаан, тайван орчинд байлгах.* Бодист хордолтын (амьсгалах, залгих, арьсанд хүрэх) уршиг удааширч болно.* Эмнэлгийн ажилтнуудад уг бодисын талаар сайтар таниулах, биеэ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар анхааруулах. |
|
|
|
Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг зайлуулах. Материалыг усны ундрага ба ариутгах татуургын хоолойн ус руу оруулахаас болгоомжил. Шаардлагатай бол урсгалыг гарцаагүй барьж тогтоох даланг барих. Биедээ аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж зогсоох арга хэмжээ авах. Усаар шүршин уурыг дарах, Шаталтын бүтээгдэхүүн нь идэмхий болон хордуулах үйлчилгээтэй уур юм. Газраар асгарвал: Шингэн ба хатуу материалуудыг агуулах нүх, цөөрөм, лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал хөрс,ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох. Шингэний хэмжээ их байвал үнс,цемент болон бусад сорбентуудаар шингээх. Хаягдлыг тогтоон барихын тулд гель үүсгэгч бодис ашиглах. Шингэн хаягдал: Ёроолд нь хаягдлыг тогтоон барихын тулд жижиг тусгаарлагдсан нүх бэлтгэ. Асгарсан шингэн нь 10 ppm болон түүнээс дээш коцентрацтай тохиолдолд асгарсан хэмжээнээс арав дахин их идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх. Хаягдлыг цэвэрлэхдээ сордог хошуу бүхий багаж хэрэглэх. Ялгарсан фаз буюу бохирдуулагч бодисыг зайлуулах буюу цэвэрлэхийн тулд ухаж авдаг машин хэрэглэх. (AAR, 1999) |
|
Гал унтраах (Firefighting): Урсгалыг зогсоож чадахгүй бол гал унтраагч хэрэглэхээ зогсоо. Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Усны их хэмжээний урсгал нь галыг тархаах аюултай. Халсан савуудыг их хэмжээний усны урсгалаар хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. Хөөс, хуурай химийн унтраагч эсвэл нүүрстөрөгчийн давхар оксид ашиглах. Галд өртсөн савыг хөргөхийн тулд ус хэрэглэх. (AAR,1999) |
|
Урвалын идэвх (Reactivity): ТОГТВОРТОЙ БАЙДАЛ: Энэ нь дулаанд мэдрэмтгий бодис юм. Агаар болон гэрэлд харладаг. Мөн агаар болон гэрэлд полимержин давирхайлаг маягийн бодис үүсгэнэ. Уур нь дэгдэмхий бодис. УРВАЛЫН ИДЭВХИ: Энэ бодис нь зарим хүчтэй исэлдүүлэгч (хлорын болон азотын хүчил, натрийн хэт исэл болон озон)-тэй маш идэвхтэйгээр урвалд ордог. BCL3 тай тэсэрч урвалд орно. Хүчилтэй нэгдэн давс үүсгэдэг. Энэ нэгдэл шүлт болон газрын шүлтийн металлтай урвалд орж устөрөгч ялгаруулдаг. Энэ бодисыг альбумин, цайр, хөнгөн цагаан, төмрийн уусмал, хүчлүүд болон шүлттэй хамт хадгалж болохгүй. Энэ нэгдэл нь фенол ба ароматик аминтай амархан нэгддэг. Ацилжих болон алкилжих урвалд хялбар орно. Зэс болон түүний хайлшуудыг исэлдүүлж идэх үйлчилгээтэй. 2-карбоксилт фенилдиазони, дибензоилын хэт исэл, фторт нитрат, хлорын хүчлийн нитрозил, перокскдисульфурийн хүчил болон тетранитрометантай дулаан ялгаруулан тэсрэлттэйгээр урвалд ордог. Пероксишоргоолжны хүчил, диизопропил пероксидикарбонат, фтор, гурванхлорт нитрометан (145 oC), цууны ангидрид, сульфохүчлийн хлорид, 6 хлорт меламин, HNO3 + N2O4 + H2SO4, нитробензолглицирин, олеум, HCHO + HClO4, перхроматууд, K2O2, b-пропиалактон, AgClO4, Na2O2, H2SO4, 3 хлорт меламин, хүчлүүд, пероксидисульфурийн хүчил, FO3Cl, диизопропил перокси дикарбонат, н-галоимид ба гурван хлорт нитрометантай хүчтэйгээр урвалд орж болно.Натрийн хэт исэл ба усны хольцтой хүрэлцэхэд шатна. Анилины хлорид (240 oC/7.6 бар), нитрометан, устөрөгчийн хэт исэл, 1-лор-2,3 эпоксипропан ба перокскмоносульфурийн хүчилтэй тэсрэх холимог үүсгэнэ. FClO3- тай урвалд орж дэлбэрдэг бүтээгдэхүүн үүсгэнэ. (NTP, 1992) |
|
Анхны тусламж (First Aid): Анилинд хүчтэй хордсон шинж тэмдгүүд: Анилинд хүчтэй хордсон үед амьсгал давчдах, амьсгалын саажилт, зүрхний хэм алдагдах, зүрхний судас гэмтэх зэрэг ноцтой шинж тэмдгүүд илэрнэ. Хохирогчийн толгой өвдөх, цочролд орох, тэнцвэр алдах, бие сулрах, тамиргүйдэх, баримжаагүй болох, толгой эргэх, нойрмог байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ухаан алдах, шоокын байдалд орох, татах, комд орж болзошгүй. Хоолой хатах, дотор эвгүйрэх, бөөлжих зэрэг ходоод гэдэсний өвчний шинж тэмдгүүд илэрнэ. Шээхэд зовиурлах, шээс татрах, цустай шээх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Арьс, нүд салслаг бүрхүүлийг цочроох, арьс болон салслаг бүрхүүлд хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тайлбар: Глюкоз-6-фосфат-дигидрогеназын дутагдалтай, элэг болон бөөр, цусны өвчтэй болон архи их уудаг хүмүүсийг илүү ихээр хордуулна. Яаралтай тусламж үзүүлэх дэс дараа: Анилинд хүчтэй хордсон хүнийг хоргүйжүүлэх болон яаралтай амьдрал тэтгэх түргэн тусламж үзүүлэх хэрэгтэй. Хордолтын зэрэгт тохирсон хамгаалалтын хувцсыг аврах албаныхан өмсөх ёстой. Шаардлагатай бол агаар цэвэрлэгч болон агаар шүүх баг өмсөх. Халдварыг тархаахгүйн тулд аврах албаны машинд хулдаас байлгах ёстой. АМЬСГАЛААР ХОРДСОН ҮЕД: 1.Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах ба өөрөө хордохоос сэргийлэх.2. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад гэмтлийн шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалах хүндрэлтэй бол, хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 3. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө авах ёстой. 4. Эрүүл мэндийн төвд яаралтай хандах. Арьс/нүд хордох: 1. Хохирогчийг хордсон газраас холдуулах. Аврах албаны хүн өөрөө анилинд хордохоос болгоомжлох. 2. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад гэмтлийн шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалах хүндрэлтэй бол, хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 3. Бохирдсон хувцсыг аль болох хурдан тайлах. 4.Хэрэв нүд өртсөн бол бүлээн усаар дор хаяад 15 мин угаах. 5. Хордсон арьсыг 2 удаа савантай усаар угаах. 6. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө авах. 7. Эрүүл мэндийн төвд яаралтай хандах. Залгисан үед: 1. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад гэмтлийн шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгалах хүндрэлтэй бол, хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 2. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө авах. 3. Бөөлжвөл ипекак сироп өгөх. Хэрэв анилинаар хордсон хугацаа тодорхой бус, эсвэл 30 мин-аас удаан хордсон бол бөөлжүүлж болохгүй, 4-р зааврыг дагах. 4. Ипекакыг 6 сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй. Анхааруулга: Анилинийг залгивал гэнэтийн татах болох ухаан алдах уршигт хүргэж болно. Хохирогчийг сэргэлэн, идэвхтэй хөдөлгөөнтэй, ухаан алдаагүй, шокийн байдалд ороогүй үед ипекак сиропыг өгнө. Хэрэв байдал тодорхой биш бол 4-р зааврыг дага. Ипекакыг 1 нас хүртэлх хүүхдэд 10 мл(1/3 унц), 1-ээс 12 насны хүүхдэд 15 мл (1/2 унц), том хүнд 30 мл (1 унц)-г өгөх. Хохирогчид их хэмжээний ус уулгах. 15 мин дараа бөөлжихгүй бол ипекакийг дахин өгөх. Тусламж үзүүлэх ажлаа үргэлжлүүлэх ба нэмж ус өгөх. Хоёр дахь удаагаа ипекак өгөөд бөөлжихгүй бол идэвхжүүлсэн нүүрс өгөх. 4. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаагүй сэргэг байвал хүүхдэд 15-30 г (1/2-1 унц), том хүнд 50-100 г (1- ¾ -оос 3-1/2 унц) идэвхжүүлсэн нүүрсийг 125-250 мл (1/2 –ээс 1 аяга) усаар даруулж уулгах. 5. Ухаан алдаагүй, сэргэг байгаа хүүхдэд 15 – 30 г (1/2 – 1 унц), том хүнд 50-100 г (1-3/4 – 3-1/2 унц) давсан туулга өгч дотрыг цэвэрлэнэ. 6. Эрүүл мэндийн төвд яаралтай хандах (EPA,1998). |