ХИМИЙН БОДИСЫН ТОДОРХОЙЛОЛТ

Химийн нэршил: ДӨРВӨН ХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧ

CAS #: 56-23-5

UN No: 1846

Томъёо: CCL4

Бусад нэршил: Хлорт нүүрстөрөгч, Нүүртөрөгч тет, Фреон R 104, Дөрвөн хлорт метан, Carbon chloride; Carbon tet; Freon®10; Halon®104; Tetrachloromethane 

 

 ФИЗИК ШИНЖ ЧАНАР

Гадаад байдал:  Өнгөгүй, өвөрмөц эфиртэй төстэй үнэртэй шингэн. 

Буцлах температур BP: 1700F

Молекул жин: 153,8

Тэсрэх доод хязгаарLEL: ТБ

NFPA Fire Rating Шаталтын зэрэг: 0

Хөлдөх/хайлах температур: -90F

(задардаг)

Уурын даралтVP: 91 mmHg (ойролцоо)

Тэсрэх дээд хязгаар UEL: ТБ

NFPA Health Rating Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг:3 

Дөл авалцах температур FP: ТБ

Уурын нягт VD: ТБ

 

Урвалын идэвхийн зэрэг  NFPA Reactivity Rating: 0

Нягт Sp. GR: 1,59

Ионжих чадвар IP: 11,47 eV

 

NFPA Sp. Inst.: ТБ

Хордуулах хязгаар  

OSHA

NIOSH

Related Information Бусад мэдээлэл

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: : 10

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA)  ppm:ТБ

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж  - ERPG-1/ERPG-2/ERPG-3: 20 ppm/100 ppm/750 ppm

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA PEL-TWA мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) REL-TWA мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL ppm: 2

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) REL-STEL мг/м3: 12,6

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: 25

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: ТБ

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: ТБ

Хавдар үүсгэх ангилал : IARC-2B, NIOSH-Ca, NTP-R, TLV-A2

 

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No

Notes: Жич: ОРГИЛ= 200 ppm 5 минутын зайтай 4 цагийн турш

Notes: ХАВДАР ҮҮСГЭГЧ(Са); 60 МИНУТ STEL

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 200

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: ТБ

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар IDLH Notes: Са  

 

 

NIOSH Химийн бодисын  аюулын талаархи лавлах  (2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй )

 ДӨРВӨН ХЛОРТ НҮҮРСТӨРӨГЧ

 CAS: 56-23-5

Томъёо: CCl4

RTECS: FG4900000

Бусад нэршил, худалдааны нэр: Хлорт нүүрстөрөгч, Нүүртөрөгч тет, Фреон R 104, Дөрвөн хлорт метан

DOT ID & Лавлах: DOT ID & Guide:  1846 151

 Хордуулах хязгаар

 Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : Ca ST 2 ppm (12.6 мг/м3) [60-минут]  Хавсралт А-г харна уу.  

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ OSHA PEL: Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 10 ppm C 25 ppm 200 ppm (5-минут, хамгийн их оргил дурын 4 цагт)        

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун IDLH: Ca [200 ppm]

Хувирах: 1 ppm=6.29 мг/м3

Гадаад байдал:  Өнгөгүй, өвөрмөц эфиртэй төстэй үнэртэй шингэн. 

Молекул жин : 153.8

Буцлах температур BP : 170 0F

Хөлдөх температур: -9 F (задарна)

Уусах чанар  : 0.05%

Уурын даралт VP:  91 mmHg

 

Ионжих чадвар IP : 11,47eV

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: ТБ

Нягт Sp.Gr: 1,59

Дөл авалцах температур  Fl.P: ТБ

Тэсрэх дээд хязгаар UEL : ТБ

Тэсрэх доод хязгаар LEL: ТБ

Тэсрэх хамгийн бага концентраци MEC: ТБ

 Шатамхай биш шингэн

 (See flammable and combustible liquid classes) (Дөл авалцдаг буюу шатамхай шингэний ангиллыг хар)

 Хамт хадгалж болохгүй бодисууд

Химийн идэвхитэй натрий, калий, магний мэт метал; фтор; хөнгөн цагаан [Жич: Гагнуур буюу галд өртвөл маш их хортой хий фосген үүснэ]

 Хэмжилт явуулах аргууд

NIOSH 1003; OSHA 7

 Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга

Анхны тусламж

 Арьс: Арьсанд хүрэхээс болгоомжил. Арьсанд хүрэхээс сэргийлж, хамгаалах хувцас өмс.

Нүд: Нүдэнд орохоос болгоомжил. Бодис нүдэнд орохоос сэргийлж, нүд хамгаалагч зүү.

 Арьс угаах: Бохирдвол угаа. Арьс бохирдвол ажилтан шууд угаах шаардлагатай.

Зайлуулах: Норох юмуу бохирдвол  тайл, зайлуул. Хувцас бодисоор норох юмуу бохирдвол хурдан тайлж зайлуул.

Солих: Заавар байхгүй. Ажилчин ажлаа  дууссаны дараа хувцсаа солих тусгай заалт байхгүй.

Хангах: Хурдан нүд ба арьсаа угаах нөхцлөөр хангах.

Бодисоор хордож болох учир нүдний хамгаалалт зүүдэг байлаа ч нүд угаах бололцоогоор хангасан байх хэрэгтэй. Мөн  биеэ хурдан угаах бололцоогоор ажиллах газрыг хангасан байх шаардлагатай.  [Жич: Бохирдсон байх бололцоотой биений аль ч хэсгээс бодисыг хурдан угаан зайлуулахад хангалттай хэмжээний буюу урсган угааж болох устай байх хэрэгтэй.  Хурдан угаахын тулд  ямар төхөөрөмж бэлдсэн  байх нь тодорхой нөхцлөөс хамаарна. Зарим нөхцөлд шүршүүр байж болно, эсвэл тосгуур, усны хоолой байж болно

Нүд: Хурдан угаах

Хэрэв бодис нүдэнд орсон бол их хэмжээний усаар хурдан угаах, угаахдаа дээд, доод зовхио үе үе сөхөн угаах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж хурдан ав. Ажил хийж байх үедээ контактан линз зүүж болохгүй.

Арьс: Савантай усаар хурдан угаах.

Амьсгал: Амьсгал дэмжих.

 Хэрэв нэрвэгдэгч  бодисоор их хэмжээтэй амьсгалсан бол цэвэр агаарт хурдан гарга. . Хэрэв хохирогч амьсгалахгүй байвал   хиймэл амьсгал хий. Хохирогчийг дулаан, тайван байлга. Эмнэлгийн тусламж аль болох хурдан дууд.

Залгих: Эмнэлгийн тусламж яаралтай ав.  

 (See procedures) (авах арга хэмжээнээс хар.)

NIOSH Хорт хийн багны талаархи зааврууд 

NIOSH : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE (See symbols and codes) (Тэмдэг, кодноос харна уу)

 Хордох замууд

  Амьсгалах, арьсаар нэвчих, залгих,  хүрэх.

 Хордлогын шинж чанар

 Нүд, арьс  цочрох; Төв мэдрэлийн систем депрессэд орно, дотор муухайрах, бөөлжих,элэг, бөөр гэмтэх; нойрмоглох, толгой эргэх, хөдөлгөөний эвсэлгүй болох; [мэргэжлээс шалтгаалсан хавдар үүсэх боломжтой].
(See abbreviations) (
товчилсон үгсээс харна уу)

Хордлогод өртөх эд эрхтэн

   Төв мэдрэлийн систем, нүд, уушиг, элэг, бөөр, арьс
(See abbreviations) (товчилсон үгсээс харна уу)

 

DOT Ослын үед авах арга хэмжээний лавлах   (ERG 2004)

Лавлахын дугаар: 151

151 Хортой бодис (Шатамхай биш)
ТОХИОЛДОХ АЮУЛ
ЭРҮҮЛ МЭНД
*        Маш хортой;Уг бодисыг залгих, бодис арьсаар нэвчих, бодисоор амьсгалвал үхлийн аюултай.
*        Арьсандаа хүргэхээс маш болгоомжил.
*        Уг бодисоор амьсгалсан, арьсандаа хүргэсэн  хор уршиг нь удаан хугацаагаар үргэлжилж болно. 
*        Галын нөлөөгөөр цочроох аюултай, идэмхий буюу хортой хий ялгарна.
*        Энэ бодисын уурын нөлөөнд толгой эргэж, амьсгал боогдоно. 
*        Гал унтраасан буюу шингэлсэн ус нь идэмхий, хортой бөгөөд  орчныг бохирдуулна. 

ГАЛ ГАРАХ,  ТЭСРЭХ АЮУЛ 

*        Бодис өөрөө галд шатахгүй  боловч, халвал задарч идэмхий буюу хортой утаа үүсэж болно. 
*        Бодис бүхий сав, чингэлэг халвал дэлбэрч болно.
*        Урсгал устай нийлвэл усны шугам бохирдуулах аюултай. 
 
 

ХҮН АМЫН  АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ  ХАНГАХ 

*      Аюулын үед ачааг дагалдсан бичиг дээр байгаа Аюулыг хариуцах утсанд дуудлага өгөх . Хэрэв ачааг

        дагалдсан бичиг байхгүй эсвэл хариу өгөхгүй байвал зохих ёсны бусад утсанд дуудлага өгөх.

*      Бодис асгарч, алдагдсан орчноос  наанадаж хааш хаашаа 25-аас 50 метрийн зайнд тусгаарлах.

*      Гаднын хүмүүсийг холдуулах.

*       Салхины дээд талд зогс.

*      Нам газраас холд.

 

Хамгаалалтын  хувцас

*       Даралт бүхий, өөрөө агаартай амьсгалын аппарат  (SCBA).

*       Үйлдвэрээс зориулан гаргасан химийн бодисоос хамгаалах тусгай хувцас өмсөх шаардлагатай. Энэ

          хувцас нь галаас бага зэрэг эсвэл огт хамгаалахгүй.

*       Гал унтраагчид зориулсан хамгаалалтын хувцас нь түймрийн нөхцөлд ЗӨВХӨН  хязгаарлагдмал

         хэмжээгээр хамгаалах  зориулалттай. Энэ хувцас нь асгарсан бодистой ажиллахад тохиромжгүй.

          

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ

 Асгарах

*       Анхааралдаа онцгойлон авах шаардлагатай бодисоос Хамгаалах Анхан шатны Тусгаарлах зайны    
          хүснэгтээс харна уу.  Онц хортой биш бодисын хувьд  ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ  
          заалтанд байгаа тусгаарлах  зайг       салхин доорхи чиглэлд шаардлагатай гэж үзвэл нэмж болно. 

 Гал, түймэр.

*      Галд өртөж байгаа  чингэлэг, вагон, ачааны машинаас бүхий л чиглэлд 800 м-ээс цааш зайнд  

        ТУСГААРЛАХ, мөн    бүхий л чиглэлд нүүлгэн шилжүүлэх анхны 800 м-ийн зайг авч   үзэх    хэрэгтэй.

 

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Гал түймэр 
Бага хэмжээний гал гарч байгаа үед:
*    Химийн хуурай бодис, СО2, усны тоосонцор хэрэглэнэ. 
Их хэмжээний гал гарч байвал:
*    Усны тоосонцор, манан,  ердийн хөөс хэрэглэнэ. 
*       Өөртөө аюул учруулахгүй хийж чадвал бодистой сав, чингэлгийг галаас холдуул.   
*    Гал унтраасан усыг дараа нь зайлуулахын тулд хашлага хийн тогтоо, бодисыг тараан цацаж болохгүй. 
*    Усны тоосонцор, мананцар хэрэглэ, усны шууд урсгалаар унтрааж болохгүй.           
Хэрэв бодистой нөөцлүүр, машин, чиргүүл  галд өртөж байвал:     

*        Галтай аль болох хол зайнаас тэмцэх, эс бөгөөс  ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг автомат        

     төхөөрөмж    хэрэглэх. 
*       Бодистой сав, чингэлэгт ус оруулж болохгүй. 

*      Гал унтарсны дараа сав чингэлэгийг сайтар их хэмжээний усаар шүршин хөргөх.

*      Нөөцлүүрийн өнгө өөрчлөгдөх, илүүдэл хий гарах хамгаалалтын төхөөрөмжөөс гарах чимээ ихсэх

        тохиолдолд хурдан холд.

*       Галд өртөж буй чингэлгээс ҮРГЭЛЖ хол бай.

*      Өргөн хүрээтэй их хэмжээний гал гарч байвал ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж,        

        автомат шүрших хоолойг хэрэглэ. Хэрэв ийм боломж байхгүй бол хурдан холдож гал шатаж дуустал  

        орхи.           

 

АСГАРАХ БА АЛДАГДАХАД
*      Асгарсан бодис, гэмтсэн чингэлэг саванд зохих хамгаалалтын   хувцасгүй хүрч болохгүй. 
*       Хэрэв өөртөө аюул учруулахааргүй хийж чадвал бодис алдагдах, асгарахыг нь болиул.
*        Асгарсан буюу алдагдсан бодис зоорь, подвал, хонгил зэрэг хаалттай орчин, мөн цэвэр ус болон бохирын  
          шугам руу орохоос сэргийл. 
*        Асгарсан бодис тархахаас сэргийлж хуванцар хавтсаар хуч.           
*       Асгарсан бодисыг хуурай шороо, элс буюу бусад шатдаггүй матриалд шингээх, хучих зэрэг арга хэмжээ  
         аваад савлана. 
*       БОДИСТОЙ САВАНД УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. 
АНХНЫ ТУСЛАМЖ 

*       Хордлого авсан хүнийг цэвэр агаарт гарга.

*       Түргэн тусламж дууд.

*       Хэрэв  хордсон хүн амьсгалахгүй бол хиймэл амьсгал хий.

*       Хэрэв нэрвэгдэгч бодисыг залгисан, бодисоор амьсгалсан бол амнаас ам руу  амьсгалуулах аргыг           

         хэрэглэж   болохгүй, хиймэл амьсгалыг нэг замтай хаалт бүхий  баг эсвэл эмнэлгийн    тусгай    

         зориулалтын   багажаар хий.

*       Хэрэв нэрвэгдэгч амьсгалах нь бэрхшээлтэй байвал хүчилтөрөгчөөр амьсгалуул.

*       Хоёрдогч бохирдлого бий болгохгүйн тулд бохирдоогүй арьсанд бодис тархаахгүй байх.

*       Хохирогчийг дулаан, тайван байлга.

*       Уг бодисоор амьсгалсан, арьсандаа хүргэсэн  хор уршиг нь удаан хугацаагаар үргэлжилж болно. 

*       Эмнэлгийн ажилтанд уг бодисын  хор нөлөөг мэдэгдэж, өөрийгөө  хамгаалах арга хэмжээг авахуулах нь

          чухал.

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи  нэмэлт мэдээлэл  (CAMEO Data)

Асгарах үед гал гараагүй бол :   Асгарсан материалыг цэвэр болоод бохир усны шугам руу орохоос сэргийл. Урсгалыг зогсоох хашлага, шуудуу  хийх хэрэгтэй. Ууршилтыг зогсоохын тулд усны тоосонцор, мананг хэрэглэ.  Бодис шатахад идэмхий, хортой уур үүснэ. Газарт асгарвал: Шингэн ба хатуу бодисыг тархахаас сэргийлсэн нүх, шуудуу ух. Хөрс, элстэй шуудай, полиуретаны хөөс, бетонон хөөс ашиглан гадаргуугийн урсгалыг зогсоо. Асгарсан бодисын ихэнхийг үнс, цементны нунтагт шингээ. Асгарсан бодисыг хөдөлгөөнгүй болгохын тулд “ердийн” цэлцгэнүүр материалыг хэрэглэ. Усанд асгарвал: Усны байгалийн гүнзгий булан, ухсан булан, элстэй шуудайгаар хаалт хийх  зэргийг ашиглан бодисыг усны ёроолд хөдөлгөөнгүй болгоно. Хөдөлгөөнгүй болгосон бодисыг хоолойгоор соруулан зайлуулна. Хэрэв бодис ууссан бол, 10 ppm буюу түүнээс дээш концентрацтай хэсэгт, асгасан бодисоос 10 дахин их хэмжээтэй идэвхижүүлсэн нүүрс хэрэглэ. Доор хөдөлгөөнгүй болгосон тундас, бохирдуулагч бодисыг механик газар ухагч, өргөгч зэргийг ашиглан зайлуулна.  ( AAR, 1999)   

Гал унтраах Firefighting: Асч байгаа түймэрт тохирсон материалыг ашиглан галыг унтраана.  (Материал нь шатдаггүй эсвэл муу шатдаг байх хэрэгтэй. ) ( AAR, 1999)

 

Урвалын идэвх: ХИМИЙН ШИНЖ ЧАНАР: Бага хэмжээний гал унтраахад гол төлөв хэрэглэдэг байсан. Энэ бодис гал авалцах цэг байхгүй, шатамхай биш юм. Харин задартал халаавал маш хортой фосген, хлорт устөрөгчийн хий үүсгэнэ. Гурван фторт хлор, гипохлорт кальций, диазотын тетраоксид, фтортой нэгдэн дэлбэрэмтгий хольц үүсгэнэ.  Литий, натрий, калий, бериллий, цинк, хөнгөн цагаан, барий зэрэг олон металлын үртэстэй нэгдэн цохилтонд мэдрэмтгий дэлбэрэмтгий хольц үүсгэнэ. Аллилын спирт, гурван фторт бор, хоёр борт устөрөгч, дисилан, хлорт хөнгөн цагаан, дибензолын хэт исэл, калий терт-бутоксид, шингэн хүчилтөрөгч, цирконий зэрэгтэй хүчтэй экзотермийн урвалд ордог.   [Bretherics, 5th ed., 1995, p. 666]. Диметилформамид, диметилацетоамидтэй төмрийн оролцоотойгоор аюултай урвалд ордог.  [Cardillo, P. et al., Ann. Chim. (Rome), 1984, 74, p. 129). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж: First Aid: НҮД: Эхлээд хохирогч контактан линзтэй эсэхийг шалгаад, байвал линзийг нүднээс нь ав. Хохирогчийн нүдийг 20-30 минут ус, эс бөгөөс энгийн давстай усаар сайтар угаа. Энэ завсраа эмнэлэг, эсвэл хортой бодисын хяналтын төв рүү дуудлага өгсөн байх шаардлагатай. Ямарваа нэг тосон түрхлэг ба бусад эмийг эмчийн тусгай зааваргүй хэрэглэж болохгүй. Нүдийг угаасны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч гэсэн (цочирсон, улайсан шинж тэмдэггүй ч гэсэн ) хохирогчийг эмнэлэгт ХУРДАН хүргэж өг. АРЬС: Бохирдсон арьсыг ХУРДАН их хэмжээний усаар угаа. Мөн үүнийхээ зэрэгцээ бохирдсон хувцсыг тайлж, тусгаарлан зайлуул. Савантай усаар бүхий л бохирдсон арьсны хэсгийг зөөлөн угаа. Арьс цочирдох, улайх шинж илрээгүй ч гэсэн  эмнэлэг, хор хяналтын газарт  ЯАРАЛТАЙ утаст. Бохирдсон газрыг угааж цэвэрлэсний дараа ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэж өг. АМЬСГАЛВАЛ: Бодисоор бохирдсон орчноос ХУРДАН холдож,  цэвэр агаараар гүнзгий амьсгал. ХУРДАН эмч дуудан, ханиах, амьсгал хүнддэн хэржигнэн сөөнгөтөх, хурдсах, ам, цээж, хоолой халуу оргих зэрэг үзэгдлүүд илрээгүй ч гэсэн өвчтнийг эмнэлэгт хүргэж өгөхөөр зэх. Аврагчдад өөр атмосферт ороход нь зориулан амьсгалаа хамгаалах нөхцлийг нь бүрдүүл. Бололцоотой бол өөрөө агаартай,  амьсгалагч аппарат (SCBA) хэрэглэвэл сайн. Хэрэв байхгүй бол Хамгаалах Хувцсанд зөвлөдөгтэй адил юмуу түүнээс төвшингөөрөө илүү хамгаалалтыг ашигла. ЗАЛГИХ: ӨДӨӨН БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Бөөлжих явцад дэгдэмтгий химийн бодис уушиг руу орж эмчилгээг хүндрүүлэх аюултай. Хэрэв нэрвэгдэгч ухаантай байвал бодисыг шингэрүүлэх зорилгоор 1-2 аяга ус өгч ЯАРАЛТАЙ эмнэлэг ба хор хяналтын төв рүү утасдан тусламж ав. Нэрвэгдэгчийг ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэж өг. Хэрэв хохирогч ухаан алдсан, татаж байвал юу ч өгч болохгүйгээс гадна аманд юм байгаа эсэхийг шалгаад толгойг нь биенээс доогуур байхаар хажуугаар нь хэвтүүл. ӨДӨӨН БӨӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэж өг. МӨН бодис канцероген шинж чанартай болох нь мэдэгдсэн, эсвэл байж магадгүй гэж сэжиглэж байвал эмчээс удаан хугацааны эмчилгээний болон эмнэлгийн хяналтын талаар зөвлөлгөө авах шаардлагатай. Эмчийн зөвлөлгөө нь бодисын өвөрмөц шинж чанар, түүний физик,  химийн шинж чанар, хортой чанар, хордуулах хэмжээ, хордсон хугацаа, яаж хордсон зэргээс хамаарна.  (NTP, 1992)