Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил:    1,2-ДИХЛОРЭТИЛЕН БА ТҮҮНИЙ БҮХ ИЗОМЕР (1,2-DICHLOROETHYLENE, ALL ISOMERS)

CAS #: 540-59-0

UN No: 1150

Formula: C2H2Cl2

Бусад нэршил: Ацетилендихлорид; Цис- Ацетилендихлорид; транс- Ацетилендихлорид; тэгшхэмт-Дихлорэтилен  (Acetylene dichloride; cis-Acetylene dichloride; trans-Acetylene dichloride; sym-Dichloroethylene)

 

Физик шинж чанар

Гадаад байдал:  Үл мэдэгдэм  эхүүн буюу хлорформтой төсөөтэй үнэртэй, өнгөгүй шингэн (цис ба транс изомерүүдийн ердийн холимог)

Буцлах температур (BP): 48-600С  

Молекул жин (MW): 97.0

Тэсрэх доод хязгаар (LEL):  5,6%  

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    3

Хөлдөх температур (FRZ/): -49-820С  

Уурын даралт (VP):  180-265 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL):  12,8%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  2

Дөл авалцах температур (FP):2,2-3,90С

Уурын нягт (VD):  Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  2

Нягт (Sp. GR):  1,27

Ионжих чадвар( IP):  9,65 эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 200

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 200

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй  

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 790

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 790

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):   Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 1000

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

1,2-ДИХЛОРЭТИЛЕН

CAS: 540-59-0

Томъёо (Formula): : ClCH=CHCl

RTECS: KV9360000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Ацетилендихлорид; Цис- Ацетилендихлорид; транс- Ацетилендихлорид; тэгшхэмт -Дихлорэтилен

DOT ID & Guide: 1150 130P

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж TWA 200 ppm (790 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 200 ppm (790 мг/м3)

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 1000 pmm

Хувирал (Conversion): 1 ppm = 3.97 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Үл мэдэгдэм  эхүүн буюу хлорформтой төсөөтэй үнэртэй өнгөгүй шингэн (цис ба транс изомерүүдийн ердийн холимог)

Молекул жин(MW): 97,0

Буцлах температур (BP): 48-600С

Хөлдөх температур

(FRZ): :-49-820С

Уусах чанар (Sol): 0,4%

Уурын даралт (VP): 180-265  мм Hg

Ионжих чадвар( IP):  9,65 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr) (250С): 1,27

Дөл авалцах температур  (Fl.P): 2,2-3,90С

Тэсрэх дээд хязгаар (UEL): 12,8%

Тэсрэх доод хязгаар (LEL): 5,6%  

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

 Ангилал IB Гал авалцамтгай шингэн (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангилалыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, хүчтэй шүлтүүд, калийн гидроксид, зэс [Тайлбар:Полимержихээс зайлсхийхийн тулд ингибитор(удаашруулагч)-оор барина.]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 1003; OSHA 7

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон (шатсан) хувцасыг тайлах

Солих (Change): Зөвлөмж байхгүй

Нүд (Eye): Усаар яаралтай угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулан угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх

(Авах арга хэжээнийй дараалалыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгаалах хэргэгслэлийн төрөл (NIOSH/OSHA): 1000 ppm: SA:CF/PAPROV/CCRFOV/GMFOV/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам, залгих, арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, арьс,амьсгалын замын эрхтнүүдийг цочироох; Төв мэдрэлийн системийг сулруулах

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, амьсгалын замын ба төв мэдрэлийн тогтолцоо

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 130Р

130 Гал авалцамтгай шингэнүүд (Туйлгүй/Усанд- холилддоггүй/Хортой) (130 Flammable Liquids (Non-Polar/Water-Immiscible/Noxious))
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       ОНЦГОЙ ШАТАМХАЙ: Халах үед болон оч, дөлөөр хялбар шатна
*       Уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ. 
*       Ууранд  нь гал авалцвал уур тархсан замаа дагаж эх бодис руу гал очих боломжтойг анхаар.
*       Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.
*       Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. 
*       Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.
*       Бодис хадгалж буй сав халснаас дэлбэрэлт үүсэх аюултай.
*       Уснаас хөнгөн шингэн.
Эрүүл мэнд (HEALTH) 
*       Хэрвээ амьсгалах болон арьсанд шингэвэл хордлогын шинж илэрнэ. 
*       Амьгалах эсвэл хүрэлцвэл энэ бодис нь арьс ба нүдийг түлэх буюу цочиролд оруулна.
*       Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсэж болно.
*       Уур нь толгой эргэх,амьсгал боогдуулах үйлчилгээтэй . 
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.        
*       Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.
 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Их асгарах (Large Spill)
*       Анхны нүүлгэн шилжүүлэлтийг салхины чиглэлд бол 300 метрээс гадагш зайд хийнэ.
Гал (Fire)
*       Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метрээс гадагш зайд  ТУСГААРЛАЛТ хийх.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс гадагш зайд хийнэ.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
Галын (FIRE)
АНХААРУУЛГА: Ноцох температур нь маш бага.Галыг унтраахдаа усаар шууд шүрших нь үр дүн муутай. 
Бага хэмжээний гал
*     Хуурай химийн, CO-ын  гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба бороожуулсан ус, ердийн хөөс хэрэглэж болно. 
 
Том хэмжээний гал
*     Бороожуулсан ус, манан эсвэл ердийн хөөс хэрэглэнэ.
*     Шууд усаар шүршиж болохгүй, зөвхөн бороожуулсан ус, мананг ашигла. 
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол галын газраас савтай бодисыг зөөж холдуулах.
 
Нөөцийн сав, машины цистернд гал гарвал
 *      Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.
*       Нөөцийн савтай бодисыг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
*       Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан  галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
*      Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Цэвэр, бохир усны шугам,  хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох
*       Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдлын саванд хийх. 
*        Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.
 
;АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламжийн 103-ийн дугаарт дуудлага өгөх.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Арьсыг савантай усаар угаах.
*       Осолд өртөгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах.
*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх
 
Р гэсэн тэмдэглэгээтэй бодис тодорхой нөхцөлд полимержих аюултай байдаг. Аюул ослын үед уг бодисын хор аюулын лавлах мэдээлэлд заасны дагуу холбогдох арга хэмжээг авах буюу Онцгой байдлын албанд яаралтай мэдэгдэх шаардлагатай болно.   
 
 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): ):  БАГА ХЭМЖЭЭНИЙ АСГАРАЛТ БА АЛДАГДАЛТ: Хэрвээ энэхүү бодисыг асгавал юуны өмнө ГАЛЫН БҮХ ҮҮСГҮҮРҮҮДИЙГ ХОЛДУУЛАХ  Дараа нь шингээгч цаас ашиглан асгарсан шингэнийг цуглуулж авах.Бохирдсон хувцас ба шингээж авсан цаасаа уур алддаггүй хаягдлын нийлэг уутанд хийнэ. Бохирдсон гадаргууг  60-70%- ийн этилийн спиртээр эхлэж угаагаад дараа нь савандаж  усаараар угаана. Бохирдсон газарлуу мэргэжлийн хүмүүс аюулгүй байдалд баталгаа гаргасны дараа орж болно.

ХАДГАЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС:Энэ бодисыг гэрлээс хол хадгална. Уг бодисыг сайтар битүүмжилсэн саванд хийж, тэсрэлтэнд тэсвэртэй хөргүүлд хадгална. ГАЛЫН ҮҮСГҮҮРЭЭС ХОЛ ХАДГАЛАХ.(NTP, 1992)

Гал унтраах (Firefighting): Галд өртвөл түүнийг  унтраахдаа хуурай химийн, нүүрстөрөгчийн давхар оксидын болон Халонын (Halon) гал унтраах хэрэгсэл ашиглах. Түүнчлэн бороожуулсан ус ашиглаж болно.( NTP, 1992 )  

Урвалын идэвх (Reactivity): ТОГТВОРЖИЛТ:Энэ бодисын уусан, ДМСО, 95%- ийн этанол ба ацетоны уусмалууд ердийн лабораторийн нөхцөлд 24 цагийн турш тогтвортой.Энэ бодис агаар, чийг, гэрлийн нөлөөгөөр задарна.

ХИМИЙН ШИНЖ: Урвалд шүлтүүд, дифторметилен, дигипофторид ба азотын тетраоксидтой орно. Мөн хатуу шүлтүүд, тэдний концентрацитай уусмалуудтай хүрэлцвэл агаарт шатаж хлорацетилен үүсгэх болно.Зэс ба түүний хайлшид хүрэлцэхээс болгоомжил.Энэ бодис нь ингибитор нэмсэн ч металлуудыг иднэ.Концентрацитай хүхрийн хүчил ба чөлөөт радикалийн оролцоотой үед исэлдэхдээ завсарын бүтээгдэхүүн эпоксидоор дамжин хлорацетил хлоридийг үүсгэнэ. Органик пероксидуудтай хамт байлгаж болохгүй.(NTP, 1992)   

Анхны тусламж (First Aid НҮД: ):  НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.

АРЬС: Бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлаад арьсны өртсөн хэсгийг усны урсгалаар нэн даруй угаана. Арьсны өртсөн бүх хэсгийг болгоомжтой савандаж усаар сайтар угаана. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илэрвэл эмчийг нэн даруй дуудан түүнийг эмчлүүлэхээр эмнэлэгрүү хүргэхэд бэлтгэх.

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Нэрвэгдэгчидэд хордлогын ( хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн) шинж тэмдэг илэрсэн бол эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх агаарын орчинд аврагч ажилтнуудыг ороход амьсгал хамгаалах зориулалтын хувийн хэрэгслээр хангах.Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах,хэрвээ шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх.

ЗАЛГИХ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Химийн дэгдэмхий бодис нь бөөлжих явцад нэрвэгдэгчийн уушгинд тархах эрсдэл өндөртэй учир эмчилгээг хүндрүүлнэ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордолт хяналтын төврүү ЯАРАЛТАЙ дуудлага өгөх.  Нэрвэгдэгчийг НЭН ДАРУЙ эмнэлэгт хүргэх. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байхууцаар хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ .(NTP, 1992)