Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: Цианид кали - POTASSIUM CYANIDE, as CN

CAS №: 151-50-8

UN No: 1680

Томъёо: KCN

Бусад нэршил: Циант устөрөгчийн хүчлийн калийн давс- Potassium salt of hydrocyanic acid

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Буйлс маягийн үнэртэй, цагаан  үрэл эсвэл бүдэг хатуу талст

Буцлах температур (BP): 1625 oC

Молекул жин (MW): 65.1  

Тэсрэх доод хязгаар (LEL):  Тогтоогоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):   0

Хөлдөх температур/ хайлах температур (FRZ/MLT): MLT: 634 oC

Уурын даралт (VP): 0 мм Hg (ойролцоогоор)

Тэсрэх дээд хязгаар (UEL):  Тогтоогоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3

Дөл авалцах температур (FP):  Тогтоогоогүй  (Хий)   

Уурын нягт (VD):  Тогтоогоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 1.55

Ионжих чадвар IP:  Тогтоогоогүй

 

Онцлог шинж NFPA Sp. Inst.:  Тогтоогоогүй


Хордуулах хязгаар

НҮБ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ  МЭНДИЙН ГАЗАР (OSHA)

АНУ-ЫН ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ  МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3:   5

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3:  Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 4.7

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 5

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогоогүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):  Тогтоогоогүй

Тайлбар (Notes): Дээд тал нь 10 мин

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: 25

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Цианид кали (CN )

CAS: 151-50-8

Томъёо (Formula): KCN

RTECS: TS8750000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names) Циант устөрөгчийн хүчлийн калийн давс- Potassium salt of hydrocyanic acid

DOT ID & Guide: 1680 157 (хатуу) 3413 157 (уусмал)

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  – C 5 мг/м3 (4.7 ppm) [10-мин] [Тайлбар: Циант устөрөгчөөс бусдад хамаарна]

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: TWA 5 мг/м3, Тайлбар: Циант устөрөгчөөс бусдад нь хамаарна

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH):25 мг/м3 (CN)

Хувирал (Conversion): Тогтоогоогүй

Гадаад байдал (Physical Description)

Буйлс маягийн үнэртэй, цагаан  үрэл эсвэл бүдэг хатуу талст

Молекул жин MW: 65.1

Буцлах температур BP: 1625oC

Хайлах температур

MLT: 634 oC

Уусах чанар (25 oC) (Sol): 72%

Уурын даралт VP: 0 мм Hg (ойролцоогоор)

IP: Тогтоогоогүй

Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: Тогтоогоогүй

 Нягт (Sp.Gr): 1.55

Дөл авалцах температур  Fl.P: Тогтоогоогүй

Тэсрэх дээд хязгаар UEL: Тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар LEL: Тогтоогоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогоогүй

Шатдаггүй хатуу бодис, хүчилтэй хүрэлцсэнээр шатамхай циант устөрөгч ялгаруулдаг (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвхи (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид (хүчлүүд, хүчлийн давсууд, хлоратууд болон нитратууд), Тайлбар: Агаараас чийгийг татаж сироп үүсгэдэг

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 6010; 7904

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс: Арьсанд хүргэхээс зайлсхийх

Нүд: Нүдэнд хүргэхээс сэргийлэх

Арьс угаах: Бохирдсон үед

Зайлуулах: Нойтон болон хордсон үед

Өөрчил: Өдөр бүр

Авах арга хэмжээ: Нүд угаах, түргэн усанд булхах

Нүд: Цаг алдалгүй угаах

Арьс: Савантай усаар түргэн угаах

Амьсгалах: Амьсгалахад дэмжлэг үзүүлэх

Балгах: Эмнэлгийн тусламж түргэн үзүүлэх

(Зааврыг хар)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH/OSHA 25 мг/м3: SA/SCBAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFSHiE/SCBAE ( таних тэмдэг ба кодыг хар)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалах, арьсаар хордох, залгих, арьс ба нүдэнд хүрэх

Хордлогын шинж тэмдэг (Symptoms)

Нүд, арьс, амьсгалын системийн дээд хэсгийг цочрооно, хүчилтөрөгчийн дутагдал, бие сулрах, толгой өвдөх, самуурах, дотор муухайрах, бөөлжих, амьсгал хурдсах болон давчдах,  бамбай булчирхайн болон цусны өөрчлөлтүүд зэрэг шинж тэмдэг илэрнэ

Irrit eyes, skin, upper resp sys; asphy; weak, head, conf; nau, vomit; incr rate resp, slow gasping resp; thyroid, blood changes  (See abbreviations)

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, зүрх судасны систем, төв мэдрэлийн систем, бамбай булчирхай, цус, (See abbreviations

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлах дугаар (Guide Number): 157

157 Бодис- Хортой ба/эсвэл идэхий (Шатамхай)
157 Substances - Toxic and/or Corrosive (Combustible)
 
ТОХИОЛДОХ АЮУЛ POTENTIAL HAZARDS
 
Эрүүл мэнд (HEALTH)
*       ХОРТОЙ, Уур, тоос, эсвэл бодисоор амьсгалах, залгих эсвэл арьсанд хүрвэл хүнд гэмтэл, түлэгдэл, үхэлд ч хүргэж болзошгүй.
*       Ус эсвэл агаарын чийгтэй урвалд орж хортой, идэмхий ба/эсвэл шатамхай хий үүсгэнэ.
*       Устай урвалд орж их дулаан ялгаруулах ба үүний улмаас агаар дахь уурын концентраци ихсэнэ.
*       Бодис шатвал цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсгэнэ.
*       Гал унтраах үед ашигласан уснаас идэмхий, хортой шингэн үүсэж бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
 
Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION)
*       Шатдаггүй, тус бодис нь өөрөө шатдаггүй боловч халсанаас задарч идэмхий ба/эсвэл хортой уур үүсгэнэ.
*       Уур нь  хязгаарлагдмал орчин (подвал, нөөцийн сав, бункер, ачааны машин)-д хуримтлагдаж болзошгүй.
*       Тухайн бодис устай (заримдаа хүчтэйгээр) урвалд орж идэмхий ба/эсвэл хортой хий ялгаруулна.
*       Устай урвалд орж их дулаан ялгаруулах ба үүний улмаас агаар дахь уурын концентраци ихсэнэ.
*       Металлтай хүрэлцэхэд шатамхай хий болох устөрөгчийг үүсгэнэ.
*       Сав гаднаасаа халах эсвэл усаар бохирдвол дэлбэрч болно.
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*      Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн ойрдоо 50 аас 100 метр (160 аас 330 фут) зайд
        тусгаарлалт хийх.
*      Зөвшөөрөлгүй хүмүүсийг голомтод ойртуулж болохгүй.
*       Салхины эсрэг талд байх.
*       Нам газар байхыг хориглоно.
*       Хаалттай газар руу орохын өмнө салхилуул. 
 Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Амьсгалын аппарат агуулсан эерэг даралттай хувцас (SCBA) өмсөх. 
*       Үйлдвэрлэгчийн санал болгосон химийн тусгай хамгаалалттай  хувцсыг л өмс. Гэхдээ энэ нь ч бүрэн хамгаалж чадахгүй.
*       Гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь зөвхөн хязгаарлагдмал хамгаалалтыг л гүйцэтгэнэ. Асгарсан үед үр дүн муутай.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Асгарах (Spill)
*       Тодотгосон бодисуудад анхны тусгаарлалт болон хамгаалалт хийх зайны тухай хүснэгтийг хар. Тодотгоогүй бодисуудын хувьд салхины эсрэл талд байх зайг ихэсгэ, тусгаарлах зай нь ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал хэсэгт үзүүлсэн.
 Гал (Fire)
*       Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –т  тусгаарлана.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метр (1/2 миль) –ээс гадагш хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Гал 
*     Тайлбар: Ихэнхи хөөс тухайн материалтай урвалд орж идэмхий/хортой хийнүүд ялгаруулна.
Бага хэмжээний гал
*     CO2 (Цианидаас бусдыг), химийн хуурай унтраагч, хуурай элс, спиртэнд тэсвэртэй хөөсөөр шүрших.
Том хэмжээний гал
*     Ус, манан эсвэл спиртэнд тогтвортой хөөсөөр шүрших. 
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх.
*      Ус эсвэл манан байдлаар шүрших, Усны хүчтэй урсгал шууд ашиглаж болохгүй.
*      Шингэний урсгалыг боосон далан хийх ба дараа нь зайлуулах.  Материалыг замбараагүй хаяж болохгүй.
Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл. 
*       Галын цэгээс аль болох зайтай газраас автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.
*       Сав руу ус оруулж болохгүй.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг усаар сайн хөргөх.
*       Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиолол дуугарах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож хүн хүчээ татаж авах.
*       Галд өртсөн нөөцийн савнаас байнга хол байх
 АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд нь тамхи татах, гал асаах, очлуур, дөл
         үүсгэгч хэрэглэхийг хориглоно)-ийг ЗАЙЛУУЛАХ.
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Бодис асгарсан, алдагдсан үед бүрэн битүүмжлэгдсэн хувцасгүйгээр  бодисын саванд хүрч болохгүй.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол алдагдсан газрыг олж зогсоох..
*      Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       БОДИСЫН САВ РУУ УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ
*       Уурыг багасгах, эсвэл уурын мананг зайлуулахын тулд усыг хэрэглэх. Усыг алдагдсан бодис руу оруулж болохгүй.
*       Усны шугам, ариутгах татуургын ус, хонгил зэрэг зай багатай газар орохоос болгоомжлох.
Бага хэмжээний асгаралт
*       Хуурай шороо, элс, эсвэл шатдаггүй материалаар хучаад борооны ус орохоос сэргийлэн хулдаасаар нэмж бүтээх.
*       Шингээсэн материалаа цэвэр, ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашиглан цуглуулж хуванцар саванд 
         хийж сайтар таглан зайлуулах.
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн ослын түргэн тусламж  103 ийг дуудах.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх.
*      Бодисыг залгисан болон амьсгалсан бол амаараа ам руу нь агаар бүү өг. Нэг тийшээ эргэдэг цорготой халаасны маскаар хиймэл амьсгаа хийх
 

Тусгаарлалт ба хамгаалалт хийх зай ERG 2004 Isolation and Protective Distances

 

Бага хэмжээний алдагдал

Бага хэмжээтэй савнаас эсвэл том савнаас алдагдсан багахан хэмжээтэй бодис

Их хэмжээний алдагдал

Том хэмжээтэй савнууд эсвэл олон жижиг савнаас алдагдсан бодис

 

Эхлээд салхины доор байгаа чиглэлд тусгаарлалт хийх

Шөнөдөө

Салхин доор байгаа хүмүүсийг хамгаалах

 

Өдөр        Шөнө

Бүх чиглэлд тусгаарлалт хийх

Дараа нь хүмүүсийг хамгаалах

 

Өдрийн цагаар

Циант кали (усанд асгарсан үед)

100 фут                      0.1 миль  0.2 миль        300 фут              0.5 миль  1.6 миль

 

Ослын үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг зайлуулах. Материалыг усны ундрага ба ариутгах татуургын хоолойн ус руу орохоос болгоомжил. Усаар шүршин уурыг дарах, Бодисыг усаар шүршиж болохгүй. Уурыг дарсан ус нь идэмхий, хордуулах зэрэг үйлчилгээтэй, иймээс энэ усыг далан босгож тогтоон барих. Газраар асгарвал: Шингэн ба хатуу материалуудыг агуулах нүх, цөөрөм, лагун ухах. Галыг аль болох хол зайнаас унтраах. Хатуу бодисыг гал унтраасан ус эсвэл борооны усанд уусахаас сэргийлж пластик хулдаасаар хучих. Шингэн хаягдал: Сулруулсан натрийн  шүлт, кальцийн гипорлорид нэмэх, pH-г 7 болтол саармагжуул. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Бүрэн хамгаалах хувцас өмсөх, амьсгалын аппарат агуулсан  эерэг даралттай тусгай хувцас өмсөх.  Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх. Аль болох хол зайнаас унтраах. Урсгалыг боосон далан хийх ба дараа нь зайлуулах. Материалыг замбараагүй хаяж болохгүй. Калийн цианид агуулсан газарт галыг усаар унтрааж болно. Химийн хуурай унтраагч, нүүрсхүчлийн давхар исэл, ус, манан, эсвэл хөөсөөр унтрааж болно. (EPA, 1998)

Урвалын идэвх (Reactivity):  АГААР БА УСТАЙ УРВАЛ: Циант калий усанд уусвал зөөлөн урвал явагдах ба хортой циант устөрөгч ялгарна. Энэ хий хязгаарлагдмал орчноос бусад газар хоргүй. Хэрэв ус хүчиллэг үед ч хортой хий нэг удаа л ялгарна.   ХИМИЙН ШИНЖ: Хүнд металл агуулсан энэ төрлийн бодисууд тогтворгүйгээр хордуулдаг. Ихэнхи нь тодорхой нөхцөлд хүчтэйгээр исэлдэх чадвартай, металлын цианид ба металлын хлоратууд, перхлоратууд, нитратуудын хольц нь хүчтэйгээр дэлбэрнэ.  (Bretherick 1979. p. 101). Цианид кали ба нитритийн давсны хольц нь  дэлбэрнэ.  (Pieters 1957. p. 30). (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid):  Анхааруулга: Үр дагавар нь удаж мэднэ. Болгоомжтой байхыг зөвлөж байна.Хордолтын шинж тэмдгийг ойр ойрхон хянаж байх ёстой. Хордсоноос хойш хэдхэд минутын дараа зүрх хүчтэй цохилно. Циант калийд  хүчтэй хордсон шинж тэмдгүүд: Циант калийд хүчтэй хордсон үед цусны даралт ихсэх, зүрх хүчтэй цохилох ба дараа нь цусны даралт багасч зүрх удаан цохино. Зүрхний хэм алдагдах болон зүрхний үйл ажиллагаа хэвийн биш болж болзошгүй.  Арьс болон салслаг эд хөхрөх, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Амьсгал түргэсэх ба дараа нь амьсгал зогсонги байдалд орох шинж мөн илэрнэ.  Уушганд цус алдах болон уушиг устах тохиолдол байна. Хохирогчийн толгой өвдөх,  эргэх, түгших, нүд эрээлжлэх зэрэг шинж тэмдгийн дараа татвалзах, саа, нүд бүлтийх, хүүхэн хараа томрох болон идэвхигүй болох, комд орох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Цианид кали нь нүд, арьс болон салтс бүрхэвчийг цочрооно.Нулимс гарах болон ам хоолойд шаталтын мэдрэмжүүд бий болно. Шүлс асгах,  дотор эвгүйрэх, бөөлжих  зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Яаралтай тусламж үзүүлэх дэс дараалал: Цианид калид хүчтэй хордсон хүнийг хоргүйжүүлэх болон яаралтай амьдрал тэтгэх тусламж үзүүлэх хэрэгтэй. Хордсон хүнийг аль болох түргэн эмнэлэг хүргэх хэрэгтэй.  Хордолтын зэрэгт тохирсон хамгаалалтын хувцсыг аврах албаныхан өмсөх ёстой. Шаардлагатай бол агаар цэвэрлэгч болон агаар  шүүх баг өмссөн байх ёстой. Халдварыг тархаахгүйн тулд хулдаасыг аврах албаны машинд байлгах.

АМЬСГАЛААР ХОРДСОН ҮЕД: 1.Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах ба өөрөө хордохоос сэргийлэх.2. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Яаралтай 100 % хүчилтөрөгчөөр амьсгалуулах арга хэмжээг бүх өртөгсдөд  авах ёстой. Амьсгалж буй байдлыг байнга хянах,  Анхааруулга: Өөрөө хордохгүйн тулд амаараа хиймэл амьсгал хийж болохгүй, хүчилтөрөгчийн маск ашиглах ёстой. Цианид калигаар хордсон хүнтэй шууд амаар хүрэлцэх нь өөрийгөө хордуулах аюултай.3. Эрүүл мэндийн төв рүү яаралтай хандах. 4. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө  авах.

Арьс/нүдээр хордох: 1. Хохирогчийг хордсон газраас холдуулах. Яаралтай тусламж үзүүлж буй хүн өөрөө цианид калийд хордохгүй байхад анхаарах. 2. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад гэмтлийн шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Яаралтай 100 % хүчилтөрөгчөөр амьсгалуулах арга хэмжээ авах ёстой. Нэрвэгдэсдийн амьсгалж буй байдлыг байнга хянах,  Анхааруулга: Өөрөө хордохгүйн тулд амаараа хиймэл амьсгал хийж болохгүй, хүчилтөрөгчийн маск ашиглах ёстой. Цианид калигаар хордсон хүнтэй шууд амаар хүрэлцэх нь өөрөө хордох аюултай.3. Эрүүл мэндийн төв рүү яаралтай хандах. 4. Бохирдсон хувцсыг аль болох түргэн тайлж тусгаарлах. 5.Хэрэв нүд өртсөн бол бүлээвтэр усаар дор хаяад 15 мин зайлах. 6. Хордсон арьсыг 2 удаа савантай усаар угаах. 7. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө авах ёстой.  

Залгисан үед: 1. Судасны цохилт, амьсгалж буй байдал, болон бусад гэмтлийн шинж тэмдгээр өвчтний биеийн байдалд үнэлэлт өгөх. Хэрэв судас цохихгүй бол, зүрхний массаж, амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Яаралтай 100 % хүчилтөрөгчөөр амьсгалуулах арга хэмжээ авах ёстой. Амьсгалж буй байдлыг байнга хянах,  Анхааруулга: Өөрөө хордохгүйн тулд амаараа хиймэл амьсгал хийж болохгүй, хүчилтөрөгчийн маск ашиглах ёстой. Цианид калигаар хордсон хүнтэй шууд амаар хүрэлцэх нь өөрийгөө хордуулах аюултай.2. Эрүүл мэндийн төв рүү яаралтай хандах.3. Бөөлжүүлж болохгүй, Цианид калий залгисан хүнд ипекак сироп өгч болохгүй. 4. Хордлого тайлах төвөөс зөвлөлгөө авах ёстой.

5. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаагүй сэргэг  байвал хүүхдэд 15-30 г (1/2-1 унц), том хүнд 50-100 г  (1- ¾ -оос 3-1/2  унц) идэвхжүүлсэн нүүрсийг 125-250 мл (1/2 –ээс 1 аяга) усаар даруулж уулгах. 6. Ухаан алдаагүй, сэргэг байгаа хүүхдэд 15 – 30 г (1/2 – 1 унц), том хүнд 50-100 г (1-3/4 – 3-1/2 унц) давсан туулга эсвэл сорбитол өгч дотрыг цэвэрлэнэ.  (EPA,1998).