АХимийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: ДИМЕТИЛАМИН (DIMETHYLAMINE)

CAS #: 124-40-3

UN No: 1032

Formula: C2H7N

Бусад нэршил: Диметиламин (усгүй), N-Meтилметанамин (Dimethylamine (anhydrous); N-Methylmethanamine)

 

Физик шинж чанар

Гадаад байдал:   Аммиак буюу загасны үнэртэй төсөөтэй үнэр бүхий өнгөгүй хий.[Тайлбар:6.670С-ээс доош шингэн.   Шингэрүүлэн шахсан хий байдлаар тээвэрлэнэ.]

Буцлах температур (BP): 6.670С    

Молекул жин (MW): 45,1

Тэсрэх доод хязгаар (LEL):  2.8%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    4

Хөлдөх температур

(FRZ): - 92.30С

Уурын даралт (VP):  1.7 атм

Тэсрэх дээд хязгаар (UEL):  14.4%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  3

Дөл авалцах температур (FP): -6.670С     

Уурын нягт (VD): 1,56

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  0

Нягт (Sp. GR):  0,67        (6.670С -д шингэн)  

Ионжих чадвар (IP):  8,24 эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй


Хордуулах хязгаар

ҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 10

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 10

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: 0.6 ppm/100 ppm/350 ppm

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 18

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 18

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications):, TLV-A4

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):  Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 500

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

ЭТИЛАМИН

CAS: 124-40-3

Томъёо (Formula): : (CH3)2NH

RTECS: IP8750000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Диметиламин (ангидрид), N-Meтилметанамин

DOT ID & Guide: 1032 118 (ангидрид) 1160 132 (уусмал)

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  TWA 10 ppm (18 мг/м3 )

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 10 ppm (18 мг/м3 )

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 500pmm

Шилжүүлэг (Conversion): 1 ppm = 1,85 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Аммиак буюу загасны үнэртэй төсөөтэй үнэр бүхий өнгөгүй хий.[Тайлбар:6.670С-ээс доош шингэн.Шингэүүлэн шахсан хий байдлаар тээвэрлэнэ.]

Молекул жин(MW): 45,1

Буцлах температур (BP): 6.670С     

Хөлдөх температур

(FRZ): - 92.30С

Уусах чанар (Sol 600С):24%

Уурын даралт VP: 1.7атм

Ионжих чадвар (IP):  8,24 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): 1,56

 Нягт (Sp.Gr): 0,67 (6.670С -д   шингэн)

Дөл авалцах температур  (Fl.P): (хий)  -6.670С  -д ( шингэн)  

Тэсрэх дээд хязгаар (UEL): 14.4%

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.8%

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

  Гал авалцамтгай хий (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангилалыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, хлор, мөнгөн ус, акральдегид, флюоридууд, малеины ангидрид, хөнгөнцагаан, гууль, зэс, цайр

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 2010; OSHA 34

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх(шингэн)/Хөлдөх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх(шингэн)/Хөлдөх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед(шингэн)
Зайлуулах (Remove): Норсон үед(шатсан)
Солих (Change):Зөвлөмж байхгүй
Авах арга хэмжээ(Provide): Нүдийг угаах(шингэн), Нэн түргэн усаар угаах(шингэн), хөлдөх 

Нүд (Eye): Усаар яаралтай угаах(шингэн) /Хөлдөх
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулан угаах(шингэн)/Хөлдөх
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх

(Авах арга хэжээнийй дараалалыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгаалах хэргэгслэлийн төрөл (NIOSH/OSHA): 250 ppm: SA:CF/PAPRS 500 ppm: SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын замын, арьс ба нүдэнд хүрэлцэх(шингэн)

Хордлогын шинж чанар (Symptoms)

Хамар,хоолой цочирох; найтаах, ханайх, амьсгаа бөглөрөх;уушиг хавагнах;нүдний салс бүрхүүл өөрчлөгдөх; арьс үрэвсэх; шингэн: хөлдөөх

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем,  

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 118

118 Хийнүүд- Гал авалцамтгай- Идэмхий  (118 Gases - Flammable – Corrosive)
 
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       ОНЦГОЙ ШАТАМХАЙ
*       Халааснаас, мөн оч, дөлөөр өдөөгдснөөр шаталт хялбар үүснэ.
*       Агаартай үүсгэсэн хольц нь тэсрэх аюулыг үүсгэж  болно.
*       Шингэрүүлсэн хийн уур агаараас хүнд учир газрын гадарга, нам дор газар хуримтлагдана.
*       Ууранд нь гал авалцвал уураа дагаж, уур үүр үүссэн газар хүртлээ шатах аюултай. 
*       Энэ бодис устай эрчимтэй урвал ордог болно.
*       Бодис хадгалсан сав гаднаасаа халснаас дэлбэрэлт үүснэ.
*       Бодис хадгалсан сав эвдэрч, гэмтснээс хүчтэй шидэгдэх аюултай.
 
Эрүүл мэнд (HEALTH)
*       Хэрвээ амьсгалбал хордлогонд орно.
*       Уур нь онцгой цочиролд оруулна.
*       Хий болон шингэрүүлсэн хийтэй хүрэлцвэл түлэгдэх, гүнзгий шарх үүсгэх ба хөлдөөж ч болно.
*       Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсэж болно.
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
 
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*       Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 100-аас 200 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Агаараас хүнд учир нам дор газар битүү газар (цэвэр бохир усны шугам хоолой, зоорь, хонгил)-т хуримтлагдана.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Үйлдвэрлэгчийн тусгайлсан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмсөх.Энэ нь дулааны хамгаалалтын хэрэглсэлийн үүргийг өчүүхэн буюу эсвэл огт гүйцэтгэж чадахгүй.
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  учир
        бодис асгарсан тохиолдолд үр дүнтэй хамгаалалтын хэрэгсэл болохгүй.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Их асгарах (Large Spill)
*       Анхны нүүлгэн шилжүүлэлтийг салхины чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
Гал (Fire)
*       Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 1600 метрт  ТУСГААРЛАЛТЫН БҮС 
          тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 1600 метрээс дээш зайд хийнэ.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
Галын (FIRE)
             ХИЙН АЛДАГДАЛТЫГ ЗОГСООГООГҮЙ ҮЕД ГАЛ УНТРААХ БОЛОМЖГҮЙ.
Бага хэмжээний гал
*     Хуурай химийн болон CO2-ийн гал унтраах хэрэгсэл хэрэглэнэ
Том хэмжээний гал
*      Бороожуулсан усаар шүрших, эсвэл манан ашиглах
*     Эрсдэлгүй хийж чадахаар бол галын бүсээс савтай бодисыг зайлуулах.
*     Гэмтэл авсан савтай хийнүүдтэй зөвхөн мэргэжлийн хүмүүс харицах естой.
 
Нөөцийн сав,машин/чиргүүлийн ачаа галд өртвөл 
*      Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.
*      Галыг бүрэн унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.
*      Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй аврах ажилтнуудыг гал сөнөөгч нарыг галын бүсээс яаралтай гаргах.
*      Хий алдаж буй сав болон аюулгүйн ажиллагааны төхөөрөмж  руу шууд усаар шүршиж болохгүй. Ингэснээр мөсөдөлт үүсэж болно.
*      Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.
*      Их хэмжээний галын үед өөртөө удирдлагатай болон мэдрэгчтэй хушуу ашиглах; Хэрвээ ингэж ажиллах боломжгүй бол ажиллагааг зогсоож, аюулын бүсээс гарах.
*       Нөөцийн савтай зүйлсийг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ 
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.
*       Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Ууршилтыг багасгах, тархалтыг сарниулахын тулд алдагдаж  буй бодистой савыг таглаж, битүүмжлэх.
*       Уур тарахаас сэргийлэх зорилгоор усыг бороожуулж шүрших. Ингэхдээ асгарч байгаа бодис руу ус оруулахгүй байхыг анхаар. 
*       Бодис асгарч байгаа голомт руу шууд ус шүршиж, оруулж  болохгүй.
*       Уур  сарниж  алга болтол тухайн орчинд тусгаарлалт хийж, хорио тогтоо.
;АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламжийн 103-ийн дугаарт дуудлага өгөх.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. 
*       Нэрвэгдсэд бодисыг залгих буюу амьсгалсан бол амнаас аманд амьсгал хийх аргыг хэрэглэж болохгүй.Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*       Шингэрүүлсэн хийтэй хүрэлцсэнээс  хөлдсөн хэсгийг бүлээн усаар гэсгээх.
*       Осолд өртөгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах. 
*       Нэрвэгдсдийг ажиглалтанд байлгах
*       Хордлогын (амьсгалах,залгих,ба арьсанд хүрэлцэх)-ийн уршиг удаан үргэлжилж болно.
*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх
 
 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрийг хол байлгах.Бодис усны эх булаг ба ариутгах татуургын хоолойн усруу орохоос болгоомжил. Мэргэжлийн ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Уурыг буулгаж дарсан ус нь идэмхий, хортой учир далангаар тогтоон барих.

Газраар асгарвал: Шингэн ба хатуу бодисыг цуглуулах нүх, лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал хөрс,ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох. Шингэний хэмжээ их байвал үнс, цемент болон бусад шингээгч материалаар шингээх. Натрийн бисульфат(NaHSO4)-аар саармагжуулах.

Ус руу асгарвал: Байгалийн саад бартаа ба хөвүүрэн бөмбөлгүүдийг ашиглан тархах замыг боон хязгаарлах.Хүрээлэн буй орчны хяналтын байгууллагаар батлагдсан гадаргуугийн идэвхит бодис (угаалгын нунтаг, саван, спиртүүд гэх мэт)-ийг ашиглах. Урсалтыг зогсоохын тулд “универсиал “гель бодисыг ашиглан асгарсан хэсгийг тойруулан хатууруулах ба хөвүүрэн бөмбөлгийн ажиллагааны үр дүнг дээшлүүлэх. Асгарсан хэсэг дэх ууссан бодисын концентраци 10 ppm-тэй тэцүү буюу түүнээс их бол асгарсан хэжээнээс арав дахин их хэмжээтэй идэвхжүүлсэн нүүрсийг  хэрэглэнэ. . Натрийн бисульфат (NaHSO4) нэмэх.Тогтоон барьсан шингэнийг сорох хоолойн тусламжтайгаар соруулж  авна. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Алдагдлыг зогсоож чадахгүй бол гал унтраах боломжгүй.Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах. Халсан савуудыг их хэмжээний усны урсгалд хөргөх. Аль болох хол зайнаас ус хэрэглэх. (AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):  ТОГТВОРЖИЛТ: Энэ бодис нь дулааны үйлчлэлд мэдрэмтгий. ХИМИЙН ШИНЖ: Энэхүү бодис нь исэлдүүлэгчид, мөнгөн ус, хлортой урвалд хүчтэй орно. (NTP, 1992) 

Анхны тусламж (First Aid НҮД: ):  НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.

АРЬС: АНХААРУУЛГА: Шахсан хий арьсанд хүрэлцвэл тэр хэсгийг хөлдөөж болох юм.Ийм хөлдөлтөнд зориулсан эмчилгээг хийх шаардлагатай.Нэрвэгдсэдийг ослын газраас гаргах. Бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлаад биеийн нэрвэгдэлтэнд өртсөн хэсгийг усны урсгалаар НЭН ДАРУЙ болгоожтой угааж (шаардлагтай гэж үзвэл савандаж), цэвэрхэн зөөлөн алчуураар болгоомжтой арчин хатаах. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмчийг яаралтай дуудаж эмнэлэгт очиж эмчилгээд орох.

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гаргах, цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах. Нэрвэгдэгчидэд хордлогийн (хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн) шинж тэмдэг илэрвэл эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх агаарын орчинд аврагч ажилтнуудыг ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслээр хангах.Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах,хэрвээ шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх.

ЗАЛГИВАЛ:Энэ бодис нь хий учраас хордлогын нөлөөлөл ихэвчлэн амьсгалын замаар явагдана (NTP, 1992)