Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил  АММОНИЙН ХЛОРИД (AMMONIUM CHLORIDE)

CAS №: 12125-02-9

UN №:  9085

Томъёо:  NH4Cl

Бусад нэршил:  Aммонийн хлорид; Аммонийн хлоридийн уур; Аммиакийн давсны уур, Ammonium chloride; Ammonium muriate fume; Sal ammoniac fume

 

Физик шинж чанар

Гадаад байдал:  Сайн нунтаглагддаг,үнэргүй, цагаан өнгөтэй, агаарт жижиг хэсгүүд нь тархдаг хатуу бодис

Буцлах температур (BP): сублимацид орно (Химийн найрлага өөрчлөг)

Молекул жин (MW): 53,5

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 0

Хайлах температур (MLT): MLT: 3500С (сублимацид орно)

Уурын даралт (VP): (1600С): 1 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 2

Дөл авалцах температур (FP): тодорхойлох боломжгүй

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт (Sp. GR): 1,53

Ионжих чадвар IP: Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3:  10

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: 20

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): байхгүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

Аммонийн хлорид

CAS: 12125-02-9

Томъёо (Formula): NH4Cl

RTECS: BP4550000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Aммонийн хлорид; Аммонийн хлоридийн уур; аммиакийн давсны уур

DOT ID & Guide: Тогтоогдоогүй

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж зөвшөөрөгдөх дээд хэмжээ . (NIOSH REL: TWA):  10 мг/м3 ST 20 мг/м3

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (OSHA PEL):  байхгүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Тодорхойлоогүй

Хувирал (Conversion): Тогтоогдоогүй

Гадаад байдал (Physical Description)

Сайн нунтаглагддаг,үнэргүй,цагаан өнгөтэй, агаарт жижиг хэсгүүд нь тархдаг хатуу бодис

 Молекул жин MW: 53,5

Буцлах температур (BP): сублимацид орно

Хөлдөх температур

( MLT): 3500С, (сублимацид орно)

Уусах чанар (Sol): 37%

У урын даралт VP : 1 мм Hg

Ионжих чадвар (IP): Тогтоогдоогүй

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr): 1.53

Дөл авалцах температур  (Fl.P): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Iшатамхай бус хатуу бодис

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Шүлтүүд ба тэдгээрийн карбонатууд, хартугалга ба мөнгөний карбонатууд,хүчтэй исэлдүүлэгчид, аммонийн нитратууд, калийн хлорат,гурван фторт бром [тайлбар: Өндөр температурын үед (өөрөөр хэлбэл галын аюулын үед) ихэнх металлуудийг иднэ]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

OSHA ID188

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед арьсаа угаах
Зайлуулах (Remove): Норсон ба бохирдсон хувцасыг солих

Солих (Change):ажлын хувцасыг өдөр дутам солих
Авах арга хэмжээ (Provide): Нүдийг яаралтай  усны урсгалаар угаах

Нүд (Eye):Яаралтай усаар угаах
Арьс  (Skin): Нэн даруй савантай усаар угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх


Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хувийн хамгаалах хэрэгслэлийн төрөл: SCBA

Хордох замууд (Exposure Routes)

 Амьсгалын замаар болон арьс,салстаар

Хордлогын шинж чанар (Symptoms)

 Нүд,арьс, амьсгалын замын эрхтэн цочрох; ханиалгах,амьсгаадах,уушиг мэдрэмтгий болох

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд,арьс салст, амьсгалын замын эрхтэн,

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах ((DOT Emergency Response Guidebook (ERG 2004))

Лавлахын дугаар (Guide Number): 171

171 Бодисууд (Аюулын нөлөөлөл нь багаас дунд зэрэг)(171 Substances (Low to Moderate Hazard))
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
*       Зарим тохиолдолд шууд галаар өдөөгөөгүй байхад шаталтанд орж болно.
*       Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд нь халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Галд сав нь халснаас дэлбэрч болох талтай.
*       Халуунаар нь тээвэрлэж болно.
Эрүүл мэнд (HEALTH)
*       Амьгалбал хордуулах аюултай.
*       Арьс ба нүдээр хүрэлцвэл түлэгдэлт өгнө.
*       Асбестын тоосоор амьсгалбал уушиг гэмтэх аюултай.
*       Шаталтаас хортой, идэмхий хий үүсгэнэ.
*       Гал унтраах үед авсан арга хэмжээнээс бохирдол үүсэж болно.
 
ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Ослын үед хамгийн түрүүнд 105 дугаарын утас руу залга. 
*       Асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 10-25 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат бүхий  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
Галын аюулын үед  (Fire)
*       Нөөцийн сав, ачааны машины болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метр зайд ТУСГААРЛАЛТЫH бүс тогтоох. Анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд  хийнэ.
 
ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Бага хэмжээний галын үед:
*       Хуурай химийн болон нүүрсхүчлийн хийн (CO2) гал унтраах хэрэгсэл, ердийн хөөс хэрэглэх ба  усааар шүршиж болно.
Том хэмжээний галын үед:
*      Усаар шүрших, мананцар эсвэл ердийн хөөс хэрэглэнэ.
*      Эрсдэлгүй хийж чадахаар бол галын бүсээс савтай бодисыг зөөж зайлуулах.
*      Өндөр даралттай усаар шүршиж, бодисыг тараахаас болгоомжил.
*      Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүй 
Нөөцийн саванд гал гарвал:
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар сайн хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохио дуугарах ба савны өнгө өөрчлөгдвөл хүн хүчээ нэн даруй галын бүсээс гарах.
*       Нөөцийн савтай зүйлсийг галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ ҮЕД (SPILL OR LEAK)
*       Асгарсан бодисон дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол бодис алдагддаж байгаа газрыг олж, түүнийг зогсоох арга хэмжээ авах.
*       Тоосжилт үүсэхээс болгоомжил.
 *       Асбестын тоосоор амьсгалхааас зайлсхийх.
Бага хэмжээний хуурай бодис асгарвал:
*        Материалыг хутгуураар хамж, цэвэр хуурай саванд хийж, сайтар таглан бодис асгарсан газраас холдуулах.         
Бага хэмжээний шингэн бодис асгарвал:
*       Элс,шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, саванд хийж, аюулгүй болгох.
Их хэмжээгээр асгарвал:
*       Урсаж байгаа шингэний урсгалыг боох далан, хашалт хийж, тархалтыг зогсоох.
*       Тархалтыг багасгахын тулд асгарсан нунтаг бодисыг нийлэг материалаар бүтээж, тархалтыг зогсоох.
*       Цэвэр болон бохир усны шугам, зоорь, хонгил зэрэг битүү газар орохоос болгоомжлох.
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд нэрвэгдсэдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламжын 103 дугаарын утас руу залгаж, тусламж дуудах.
*       Хэрвээ хордсон хүн амьсгалж чадахгүй бол зохиомол амьсгал хийх. 
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж, тусгаарлах
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх
 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Химийн бодис усны эх үүсвээр, бохир ус зайлуулах шугам руу  орохоос болгоомжил. Далан, хамгаалалт хийж урсгалыг зогсоох.

Газарт асгарвал: Алдагдсан шингэн болон хатуу бодисыг барих, цуглуулах  нүх, цөөрөм,лагун ухах. Борооны болон гал унтраах үед ашигласан усанд норж урсахаас сэргийлж,  бодисыг нийлэг бүтээлгээр бүтээж хучих.

Ус руу орвол: Шингэрүүлсэн хүчлээр саармагжуулах. ( AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Галын төрөлд тохируулж, гал унтраах бодисыг сонгож галыг унтраах (AAR, 1999)

Урвалын идэвх (Reactivity):  Усан орчин дахь урвалын идэвх: Устай урвалд орохгүй;Хлорт устөрөгчийг ялгаруулна. (USCG, 1999)

Анхны тусламж (First Aid:

Нүд: Нүдэнд орвол нэн даруй их хэмжээний усаар угаах ба аар  үе үе дээд ба доод зовхийг татаж угаах.Эмнэлгийн тусламжийг яаралтай авах.Энэ бодистой ажиллахдаа контакт линзтэй байж болохгүй.

Арьс: Арьсанд хүрэлцсэн бол нэн даруй  усаар бохирдсон хэсгийг савандаж угаах. Энэ бодисоор хувцас бохирдсон бол хувцасыг яаралтай тайлж, бохирдсон арьсыг савандаж усаар угаах. Эмнэлгийн тусламжийг яаралтай авах.

Амьгалах: Энэхүү бодисоор удаанаар эсвэл их хэмжээгээр амьсгалсан бол юуны өмнө нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах. Амьсгал нь зогссон бол амнаас аманд хиймэл амьсгал хийх.Нэрвэгдэгчийг дулаанхан газар оруулж, аль болох түргэн эмнэлгийн туслалцаа үзүүлэх.(NIOSH, 1997)