Химийн бодисын тодорхойлолт (Chemical Identification)

Химийн нэршил (Chemical name): Гексахлорбензол  (HEXACHLOROBENZENE)

CAS №: 118-74-1

UN №: 2729

Химийн томъёо: C6Cl6

Бусад нэршил (synonyms):  

 

Физик шинж чанар:  (Physical Properties)

Гадаад байдал (Physical description):

Буцлах хэм (BP): Тогтоогдоогүй

Молекул жин (MW): 284.78

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 1

Хөлдөх хэм/ хайлах хэм (FRZ/MLT): FRZ: Тогтоогдоогүй

Уурын даралт (VP): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг  (NFPA Health Rating):1

Дөл авалцах хэм (FP): Тогтоогдоогүй

Уурын нягт (VD): Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 0

Нягт  (Sp. GR): Тогтоогдоогүй

Ионжих чадвар IP: Тогтоогдоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): Тогтоогдоогүй

 

Хордуулах хязгаар (Exposure limits﴿

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA)  ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3:
Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (REL-STEL)  mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   mg/m3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (REL-C) mg/m3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-2В, NTI-R, TLV-A3

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үгүй

Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): Үгүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  mg/m3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Гептахлор

CAS: 118-74-1

Томъёо (Formula): C6Cl6

RTECS: Тогтоогдоогүй

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names):

DOT ID & Guide: 2761 Тогтоогдоогүй

Хордуулах хязгаар (Exposure Limits

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  (TWA): Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж (TWA): Тогтоогдоогүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Тогтоогдоогүй

Хувирал (Conversion): Тогтоогдоогүй

Гадаад байдал (Physical Description)

Молекул жин (MW): 284.78

Буцлах температур (BP): Тогтоогдоогүй

Хайлах хэм (MLT): Тогтоогдоогүй

Уусах чанар (Sol): Тогтоогдоогүй

Уурын даралт (VP):

Тогтоогдоогүй

Ионжих чадвар (IP): Тогтоогдоогүй

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

Нягт (Sp.Gr): Тогтоогдоогүй

Дөл авалцах хэм  (Fl.P): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL):  Тогтоогдоогүй

Тэсрэх дунд хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Тогтоогдоогүй

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Тогтоогдоогүй

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

Тогтоогдоогүй

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Тогтоогдоогүй

Тогтоогдоогүй

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Тогтоогдоогүй

Хордох замууд (Exposure Routes)

Тогтоогдоогүй

Хордлогын шинж чанар (Symptoms)

Амьтанд: Чичрэх, айж цочих, элэг гэмтэх, [хортой]

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Тогтоогдоогүй

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 152

152 Хортой бодис (Шатамхай ) - (Substances – Toxic, Combustible)

ГАРЧ БОЛОХ АЮУЛ (POTENTIOL HAZARDS)

ЭРҮҮЛ МЭНД (HEALTH)

·         Онцгой хортой, хэрэв амьсгалах, залгих буюу арьсаар нэвчвэл үхэлд хүргэж болзошгүй.

·         Хайлмал бодис арьс буюу нүдэнд хүрвэл ноцтой түлэгдэх шалтгаан болно.

·         Арьсанд ямар нэг байдлаар хүрэхээс сэрэмжлэх.

·         Арьсанд хүрсэн буюу амьсгалсанаас үүссэн нөлөөлөл урт хугацаатай байж болно.

·         Шаталтаас өрөвсүүлэгч, идэмхий ба/буюу хортой хийнүүд үүсч болно.

·         Гал унтраахад ашигласан уснаас үүссэн шингэн нь идэмхий ба/буюу хортой байж болох ба бохирдлын шалтгаан болох магадлалтай.  

ГАЛЫН БОЛОН ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOTION)

·         Шатамхай бодис, шатаж болно гэвч хурдан шатахгүй.

·         Халалтын улмаас сав нь дэлбэрч болзошгүй.

·         Асгарсан тохиолдолд ус дамжуулах шугамыг бохирдуулж болно.

·         Бодисыг хайлмал байдалтай  зөөж болно.

 

ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ (PUBLIC SAFETY)

·         Осол гарсан тохиолдолд яаралтай 105 руу залга.

·         Бодис асгарсан буюу гоожсон талбайг хааш хаашаа доод тал нь 25 –иас 50 м хүртэл хэмжээгээр нэн даруй тусгаарлана.

·         Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.

·         Салхины эсрэг талд байрлах.

·         Нам дор газраас хол байх.

ХАМГААЛАХ ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING)

·         Эерэг даралт бүхий амьсгалын тусгаарлагдсан аппарат өмсөх  (SCBA).

·         Үйлдвэрлэгчийн зүгээс тусгайлан санал болгосон химийн хамгаалалтын хувцсыг өмсөх. Энэ нь дулаанаас бага зэрэг эсвэл огт хамгаалахгүй байж болно.

·         Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ  (EVACUATION)

Асгарсан үед (Spill)

·         ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ хэсгийг үз.

Гал гарсан үед (Fire)

·         Хэрэв нөөцийн сав, галт тэрэгний болон автоцестерн галд өртвөл хааш хаашаа 800 м хэмжээтэй тусгаарлана. Мөн хүмүүсийг эхний удаад бүх чиглэлд 800 м зайд нүүлгэн шилжүүлнэ.

ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

Бага хэмжээний гал (Small Fires)

·         Хуурай химийн бодис, CO2 буюу бороожуулсан ус ашиглах

Их хэмжээний гал (Large Fires)

·         Бороожуулсан ус, манан буюу ердийн хөөс хэрэглэнэ.

·         Хэрэв эрсдэлгүй хийж чадахаар бол савтай бодисыг галын талбараас холдуулна.

·         Дараа нь устгал хийх зорилгоор гал унтраахад ашигласан усыг цуглуулах хаалт далан босгох. Бодисыг байгаль орчин шууд хаяж болохгүй.

·         Бороожуулсан ус буюу манан хэрэглэх, ус шууд шүршиж болохгүй.

Нөөцийн сав буюу авто/галт тэрэгний цистерн галд өртөх  (Fire involving Tanks or Car/Trailer Loads)

·         Галыг хангалттай хол зайнаас унтраах  буюу автомат удирдлагатай хоолой баригч эсвэл удирдлагатай хушуу ашигла.

·         Нөөцийн сав руу ус оруулж болохгүй.

·         Гал унтарсаны дараа нөөцийн савыг их хэмжээний усаар сайтар хөргөнө.

·         Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл  савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсадыг холдуулах.

·         Галд автсан нөөцийн савнаас ямагт хол байх.

·         Гал их хэмжээтэй байгаа бол автомат удирдлагатай хоолой баригч эсвэл удирдлагатай хушуу ашигла. Хэрэв энэ нь үр дүн өгөхгүй байвал галын талбараас холдоно.

АСГАРАХ ЭСВЭЛ АЛДАГДАХ (SPILL OR LEAK)

·         Хамгаалалтын тохирох хувцас өмсөөгүй бол гэмтсэннөөцийн са буюу асгарсан бодисонд хүрэхгүй байх. 
·         Хэрэв эрсдэл гаргахгүй хийж чадах бол бодис гоожихыг зогсоох. 

·         Ус дамжуулах хоолой, ариутгах татуургын шугам хоолой, подвал буюу тусгаарлагдсан талбайд бодис орохоос сэргийл.

·         Бодис тархахаас сэргийлж хуванцар бүтээлгээр хучих

·         Хуурай шороо, элс буюу шатамхай бус бусад материалаар шингээх буюу хучих ба тусгай саванд зөөж хийнэ.

·         Нөөцийн сав руу ус оруулж болохгүй. 
 

Анхны тусламж (First Aid):

·         Өртөгчийг цэвэр агаарт гаргах.

·         103 буюу эмнэлгийн түргэн тусламж дуудах.

·         Хэрэв өртөгч амьсгалахгүй байгаа бол зохиомлоор амьсгалуулах аргыг хэрэглэх.

·         Хэрэв өртөгч нь бодисыг залгисан буюу түүгээр амьсгалсан бол  “амнаас аманд” аргыг хэрэглэж үл болно, нэг урсгалтай клапан бүхий халаасны баг буюу амьсгалуулах зориулалт бүхий эмнэлгийн бусад хэрэгслийн тусламжтайгаар зохиомлоор амьсгалуулах.

·         Хэрэв амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгчөөр дэмжих.

·         Бохирдсон хувцас ба гутлыг тайлж тусгаарлах.

·         Бодис хүрсэн тохиолдолд арьс буюу нүдийг усны урсгалаар доод тал нь 20 минут нэн даруй угаах.

·         Арьсанд бага зэрэг хүрсэн бол бусад хэсэгт тархахаас сэргийлэх арга хэмжээ авах.

·         Өртөгчийг дулаан бөгөөд тайван байлгах.

·         Бодисын хордуулах нөлөөлөл нь (амьсгалсан, залгисан буюу арьсанд хүрсэн бол) удаан хугацаатай байж болно.

·          Эмнэлгийн ажилтнууд нь тухайн бодисын талаар мэдлэгтэй бөгөөд өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх арга авч чадна гэдэгт баталгаа гаргах.

 

Ослын ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ нэмэлт мэдээлэл  (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response): Бодисыг оч, дөл болон асах бусад эх үүсвэрээс хол байлгах. Бодисыг усны эх үүсвэр, ариутгах татуургын шугамнаас хол байлгах. Шаардлагатай бол урсаж буй бодисыг хаших далан барих. Хэрэв ажилтнуудад хэтэрхий аюултай биш бол бодисын асгаралтыг зогсоох оролдлого хийх.  (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Хүрээлсэн галын хэлбэрт тохирсон хэрэгслийг ашиглан галыг унтраана. Манан байдлаар их хэмжээний ус хэрэглэх. Хөөс, хуурай химийн бодис буюу нүүрстөрөгчийн диоксидыг ашигла. Хэрэв ихээхэн хэмжээний шатамхай бодис галд өртсөн бол их хэмжээний бороожуулсан усаар  шүрших болон манан байдлаар хэрэглэх. Илүүдэл усыг ариутгах татуургын шугам хоолой ба усны эх үүсвэр рүү оруулахгүй байх. (AAR, 1999)

Урвалын идэвхи (Reactivity): Тогтворжилт (STABILITY): Энэ бодис чийгэнд мэдрэмтгий. Энэ бодисын усан, диметилсульфоксид, 95%-ийн спирт буюу ацетон дахь уусмал нь лабораторийн хэвийн нөхцөлд 24 цагийн хугацаанд тогтвортой байх ёстой. Урвалын идэвхи (REACTIVITY): Энэ бодис диметилформамидтай эрчимтэй харилцан үйлчлэлцдэг. (NTP, 1992).

Анхны тусламж (First Aid): Нүд: Өртөгч контакт контакт линзтэй эсэхийг юуны өмнө шалгах ба хэрэв байвал түүнийг салгаж авна.   Өртөгчийн нүдийг ус буюу ердийн давсны уусмалаар 20 –оос 30 минутын турш угаах зууртаа нэгэн зэрэг эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд дуудлага өгнө. Эмчийн тусгай зааваргүйгээр өртөгчийн нүдэнд ямар нэг түрхлэг,  тос, эсвэл эм хэрэглэхгүй байх. Хэдийгээр мэдэгдэхүйц шинж тэмдэг (улайх буюу харшил өгөх мэтийн) байхгүй байсан ч нүдийг нь угаасны дараа өртөгчийг эмнэлэгт нэн даруй хүргэнэ. ,

Арьс: Бохирдсон бүх хувцасыг тайлах болон тусгаарлах явцдаа өртсөн арьсыг усаар нэн даруй булхана. Арьсны өртсөн бүх талбайг саван болон усаар сайтар, болгоомжтой угаана. Хэрэв мэдэгдэхүйц шинж тэмдэг (улайх буюу харшил өгөх мэтийн) ажиглагдвал эмчийг нэн даруй дуудах ба өртөгчийг эмчлүүлэхээр эмнэлэгт хүргэхэд бэлтгэх.

Амьсгалах: Бохирдсон газраас нэн даруй гаргаж, цэвэр агаараар гүнзгий амьсгалах. Хэдийгээр мэдэгдэхүйц шинж тэмдэг (уухирдах, ханиалгах, амьсгаа түргэсэх, эсвэл ам, хоолой буюу цээж хатаж халуу оргих гэх мэт) илрээгүй байсан ч эмчийг нэн даруй дуудах ба өртөгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ.  Үл мэдэгдэх хийгээр амьсгалахаас сэргийлэхийн тулд амьсгал хамгаалах тохирох аппаратаар хангасан байх. Амьсгал хамгаалах нэг бүрийн хэрэгслийг (SCBA) хэдийд ч ашиглах шаардлагатай.  Хэрэв боломжгүй бол хамгаалах хувцасаар  зөвлөмж болгож буй тэр түвшнээс дээш буюу ижил түвшний хамгаалах арга хэрэгслийг ашиглана.

Залгих: Албадан бөөлжүүлж болохгүй. Хэрэв өртөгч ухаан алдаагүй, таталт өгөөгүй бол химийн бодисыг шингэлэх зорилгоор  1 буюу 2 аяга ус уулгаж  эмнэлгийн буюу хордлогын хяналтын төвд нэн даруй дуудлага өгнө.  Хэрэв эмчтэй зөвлөлдсөн бол өртөгчийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэх. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байхууцаар хажуу талаар нь хэвтүүлнэ.Албадан бөөлжүүлж болохгүй. Өртөгчийг эмнэлэгт яаралтай хүргэнэ.

Бусад зүйлс:  Энэ бодисын хоруу чанар нь  илэрхий эсвэл эргэлзээтэй байгаа бол эмчтэй холбоо барьж эрүүл мэндэд удаан хугацааны туршид үзүүлж болох нөлөөлөл болон эмнэлгийн хяналтын бололцоотой зөвлөмжийн талаар зөвөлгөө авна. Эмчийн зөвлөмж нь тодорхой химийн бодис, түүний химийн, физикийн ба хоруу шинж чанар, нэрвэгдлийн түвшин, нэрвэгдсэн хугацаа ба ямар замаар өртсөн зэргээс хамаарах болно.  (NTP, 1992).