Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: 2,2’-Дихлор-диэтилийн эфир (2,2'-DICHLORODIETHYL ETHER)

CAS №: 111-44-4

UN №: 1916

Томъёо: C4H8Cl2O

 

Бусад нэршил: бис(2-хлорэтил)эфир, 2,2’-Дихлор-диэтилийн эфир, 2,2’-Дихлорэтилийн эфир

 

Физик шинж чанар

Гадаад байдал: өнгөгүй, хлоржуулсан уусмалтай төстэй үнэртэй шингэн.

Буцлах температур (BP):  177.6oC

Молекул жин (MW): 143,0

Тэсрэх доод хязгаар (LEL): 2,7%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 2

Хөлдөх температур / хайлах температур (FRZ/MLT): FRZ: -50 oC

Уурын  даралт: (VP) 0,7 мм м.у.б.д.

Тэсрэх дээд хязгаар (UEL): тогтоогоогүй

Эрүүл мэндийн нөлөөлөлийн зэрэг (NFPA Health Rating):  3

Дөл авалцах температур (FP): 55oC

Уурын нягт (VD): тогтоогоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating): 1

Нягт (Sp. GR): 1.22

Ионжих чадвар (IP): тогтоогоогүй

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 5

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 30

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: 10

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м3: 60

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: 15

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: тогтоогоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3: 90

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: тогтоогоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): IARC-3; NIOSH-Ca, TLV-A4

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байгаа

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байгаа

Notes: тогтоогоогүй

Тайлбар (Notes): Хавдар үүсгэгч (Са) 

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 100

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: тогтоогоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Са

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)

Дихлорэтилийн эфир

CAS: 111-44-4

Томъёо (Formula): (ClCH2CH2)2O

RTECS: KN0875000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): бис(2-хлорэтил)эфир, 2,2’-Дихлор-диэтилийн эфир, 2,2’-Дихлорэтилийн эфир

DOT ID & Guide: 1916 152

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Са TWA 5 ppm (30 мг/м3)  ST 10 ppm (60 мг/м3) [арьс]  А хавсралтыг хар

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (OSHA PEL):TWA 15 ppm (90 мг/м3) [арьс]  

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): Са [100 ppm]

Хөрвүүлэг (Conversion): 1 ppm = 5,85 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

өнгөгүй, хлоржуулсан уусмалтай төстэй үнэртэй шингэн.

Молекул жин (MW): 143,0

Буцлах температур (BP): 177.6oC

Хөлдөх температур

(FRZ): -50oC

Уусах чанар (Sol): 1 %

Уурын даралт (VP): 0,7 мм м.у.б.д.

Ионжих чадвар (IP): ?

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): тогтоогоогүй

Нягт (Sp.Gr): 1.22

Дөл авалцах температур  (Fl.P): 55oC

Тэсрэх дээд хязгаар (UEL): ?

Тэсрэх доод хязгаар (LEL): 2.7%

Тэсрэх доод хязгаар (MEC): тогтоогоогүй

Ангилал II.  Шатамхай шингэн (Гал авалцамтгай ба шатамхай шингэний ангиллыг үз )

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид [Тэмдэглэл: Чийгний оролцоотойгоор задарахад гидрохлорын хүчил үүсгэдэг.]

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 1004; OSHA 7

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон ба бохирдсон хувцас
Солих (Change): тогтоогоогүй
Авах арга хэмжээ (Provide): Усны урсгалаар нүдийг угаах.

Нүд (Eye): Нэн даруй  усаар угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулж угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Эмнэлэгт нэн түргэн хандах

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

NIOSH : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE
 (Тэмдэгтүүд болон кодуудыг харах)

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам,  арьсанд шингэх, арьс ба нүдэнд хүрэлцэх, залгих

Хордлогын шинж чанар (Symptoms)

Хамар, хоолой, амьсгалын замын системийг цочроох, нулимс гоожих, ханиалгах, дотор муухайрах, амьтаны хувьд: уушгины хаван, элэг гэмтэх [хавдар үүсгэгч]

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

нүд, амьсгалын систем, элэг

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 152

152 Бодис  - Хортой (Шатамхай) 152 Substances - Toxic (Combustible)

Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)

Эрүүл мэнд (HEALTH)

*       Их хортой, амьсгалах, залгих, арьсанд шингэснээр амь насанд аюул учруулна. 
*       Хайлмал байдалтай бодисонд хүрэлцвэл арьс ба нүдийг гүн түлж болно.
*       Арьсан хүрэхээс болгоомжил.
*       Хүрэлцэх ба амьсгалснаас үүссэн хор нөлөө удаан хугацаагаар үргэлжилж болно.
*       Галд шатах үед цочроох, идэмхий үйлчилгээтэй ба хорт хийнүүд үүсч болно.

*       Уур нь толгой эргүүлэх ба ухаан алдуулж болзошгүй

*       Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон шингэн нь идэмхий ба хортой байж болох бөгөөд хальж асгарвал бохирдлыг үүсгэнэ

Галын ба тэсрэх АЮУЛ (FIRE OR EXPLOSION)

*       Шатамхай бодис, галын үүсгүүртэй үйлчлээгүй тохиолдолд өөрөө шатахгүй.
*       Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон ус нь усны эх үүсвэр, шугам хоолой руу орвол бохирдуулна.
*       Халсан савнууд дэлбэрч болно.
*       Бодис хайлмал хэлбэрээр тархаж болно.

ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгаалал (PUBLIC SAFETY)

*      Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*       Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 25-аас 50 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Нам доор газар байж болохгүй.

Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)

*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*        Үйлдвэрлэгчийн заасан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмс. Гэвч энэ нь галын аюулын үед бүрэн хамгаалалт болохгүй байж болно. 
*        Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  бөгөөд хангалттай бус.

Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)

Асгарсан үед (Spill)

*       ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .  Салхин дагуу чиглэлд тусгаарлалтын зай ихэсгэж болно.
Гал (Fire)
*        Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.

ГАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)

Бага хэмжээний гал
*       Хуурай химийн, CO-ын  гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба усаар шүршиж болно.
Том хэмжээний гал
*     Усаар шүрших, мананцар ба ердийн хөөс хэрэглэх. 
*     Эрсдэлгүй хийж чадахаар бол гал гарч буй газраас савтай бодисыг зөөх.
*     Гал унтраахад ашигласан уснаас үүссэн бохирдсон усыг даланд цуглуулж хоргүйжүүлж устгах ба байгаль орчинд шууд хаяж болохгүй 

*       Ус шүршигч, эсвэл хөөс ашиглана: шулуун урсгалыг ашиглаж болохгүй

Нөөцийн сав, машины цистернд гал гарвал
*       Галыг аль болох зайнаас унтраах ба автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хаалттай хошуу ашиглан унтраах.
*       Нөөцийн савны дотогш ус оруулж болохгүй.
*       Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.
*       Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах эсвэл  савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсадыг холдуулах.
*       Нөөцийн савтай бодис галд өртөхөөс ЯМАГТ болгоомжил.
*       Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан  галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах.

АСгарах ба гоожих (SPILL OR LEAK)

*      Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
*       Цэвэр бохир усны шугам,  хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох 
*       Тархалтыг зогсоохын тулд нийлэг материалаар хийсэн бүтээлгээр сайтар хучих.
*       Элс,хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх.
*       САВЫН ДОТОР ТАЛРУУ УС ОРУУЛЖ БОЛОХГҮЙ.

Анхны тусламж (FIRST AID)

*      Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламжийн 103-ыг дуудах.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.
*       Бодисыг залгисан буюу амьсгалсан бол амнаас аманд хиймэл амьсгал хийж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах..
*       Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*       Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалаар 20-оос доошгүй минутын турш угаах.
*       Арьс нэмж бохирдохоос урьдчилан сэргийлж, бодис бохирдоогүй цэвэр арьсанд тархахаас болгоомжил.
*       Осолд өртөгсдийг дулаахан, чимээгүй газар байлгах.
*      Хордлогын (амьсгалах, залгих, арьсанд хүрэх) уршиг удаан үргэлжилж болно.
*       Эмнэлгийн ажилтнууд уг бодисын талаар болон биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвөлгөө өгөх

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгараад гал авалцаагүй үед (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүрээс хол байх. Бодис усны эх үүсвэр ба цэвэр бохир усны шугам руу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах.   Усаар шүршиж ууршилтыг бууруулах.  Газар асгарвал: Бодисын тархалтыг барьж тогтоох нүх, цооног ухаж түүндээ хуримтлуулах. Бодисыг бороо хурын ус болон гал унтраахад ашиглаж буй усаар норж урсахаас сэргийлж нийллэг материалаар бүтээж, хучих. Гадаргуу дээгүүр урсаж байвал: Тархалтыг шороо, ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан хаалт далан босгож тогтоох. Шингэний эзлэхүүнийг сэвсгэр үнс болон нунтаг цементээр шингээх.  Ус руу асгарвал: Урсгалыг хязгаарлахын тулд ямар нэг хаалт эсвэл тосны усгалыг зохицуулагч бичил бөмбөлгүүдийг ашиглах. Байгалын гүн цүнхээл, усанд лагуна (lagoon) ухах ба ууттай элсээр саад барих замаар тархалтыг хязгаарлаж,  усны ёроолд хуримтлагдсан бодисыг сорох хоолойгоор соруулж авах. ( AAR, 1999)

Гал унтраах (Firefighting): . Хамгаалалтын тусгай хувцас өмсөх.  Хэрвээ алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтрааж болохгүй.  Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар шүршиж хөргөх.  Аль болох хол зайнаас ус шүрших. Ус, хөөс, манан, өтгөн манан, ус шүршигч эсвэл  химийн хуурай бодисыг ашиглан галыг унтраах.  
Бага галын үед: хуурай химийн бодис, нүүрсхүчлийн давхар оксид, ус шүршигч эсвэл хөөс ашиглах. 
Том хэмжээний галын үед: ус шүршигч, манан эсвэл хөөс ашиглана.  Эрсдэлгүй хийж чадахаар бол гал гарч буй газраас савтай бодисыг зөөх. Саван дээр байрлах хөргөх зориулттай усан шүршигчийг гал унтрах хүртэл ажиллуулна.  Галыг унтартал хүйтэн ус шүршинэ. Галын бүстэй хамгийн хол зайнаас харицана.  Хожим зайлуулах галын хяналтын усны шуудуу далан; бодисыг сарниулж болохгүй. (REACTIVITY,1999)

Урвалын идэвх (Reactivity): Химийн шинж чанар:  Нунтаг берелли-н карбон тетрахлорид эсвэл трихлорэтилентэй үүсгэсэн хольц нь уурших эсвэл хүнд нөхцөлд ноцдог нь туршилтаар батлагдсан байдаг.  ASESB Pot. Incid. 39(1968). Дихлорэтилийн эфирийг тэнцүү молийн харьцаагаар дараахь бодисуудтай холиход битүү саван дахь температур ба даралт ихэсдэг. Үүнд: хлорсульфоны хүчил ба олеум, NFPA 1991. (REACTIVITY, 1999)

Анхны тусламж (First Aid):  Дихлорэтилийн эфирийн хүчтэй хордолтын үеийн шинж тэмдэгүүд:  Дихлорэтилйин эфирийн хүчтэй хордолтын үед дараахь шинж тэмдэгүүд илэрнэ. Амьсгалын замын шинж тэмдэг нь уушгины хаванд хүргэж болох амьсгалын эрхтэний цочрол байдаг. Үүнд: нүд, арьс гэмтэх ба арьсны салст бүрхэвч  урагдах, ханиалгах,  хий огих ба бөөлжих зэрэг орно. Арьс ба нүдэнд хүрсэн тохиолдолд түлнэ.  Аюул ослын үед сэхээ амьдруулах арга хэмжээ: Дихлорэтилийн эфирийн гүн хордолтын үед нэрвэгсдэд зориулж  халдваргүйжүүлэлт болон хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.  Аюул ослын онцгой нөхцөл байдалд байгаа хүн нь харгалзах төрөл болон бохирдлолтын зэрэгт тохирсон хамгаалалтын хувцасыг өмсөх ёстой. Шаардлагатай бол агаар цэвэршүүлэгч эсвэл агаар солилцогч амьсгалын аппарат зүүх хэрэгтэй. Бохирдлоос урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны үед хамгаалалтын хуванцар хучлага ба нэг удаагийн зориулалтын хуванцар уутыг авч орох хэрэгтэй. Амьсгалын замаар хордсон үед:1. Нэрвэгсдийг цэвэрт агаарт гаргах. Аюул ослын онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүн нь дихлорэтилийн эфирээр өөрөө хордохгүйн тулд тухайн газраас гарах хэрэгтэй. 2. Зүрхний цохилт, амьсгалын байдал ба авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал  хиймэл амьсгаа хийх арга хэмжээ авах. Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол 100%-ийн хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 3. Тухайн харъяалал бүхий эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө зааварчилгаа авах. 4. Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. Арьс / нүд хордох: 1. Нэрвэгсэдийг хордогын зоноос гаргах.  Аюул ослын онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүн нь дихлорэтилийн эфирээр өөрөө хордохгүйн тулд тухайн газраас гарах хэрэгтэй.2.  Зүрхний цохилт, амьсгалын байдал ба  авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал   хиймэл амьсгаа өгөх арга хэмжээ авах.  Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 3. Аль болох маш түргэн хугацаанд бохирдсон хувцсыг тайлж хаях. 4. Хэрвээ нүд хордолтонд өртсөн бол багаар бодоход 15 минут бүлээн усаар угаах хэрэгтэй. 5. Арьсны бохирдсон хэсгийг савандаж угаах. 6.   Тухайн харъяалал бүхйи эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө авах. 7.  Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. Залгих үед:  1. Зүрхний цохилт, амьсгалын байдал ба  авсан гэмтлийн байдлыг тэмдэглэж амь насанд аюултай эсэхийг тодорхойлох. Хэрвээ зүрхний импульс мэдрэгдэхгүй байвал хиймэл амьсгаа өгөх арга хэмжээ авах.  Хэрвээ амьсгалахгүй байгаа бол хиймэл амьсгаа хийх. Амьсгалахад хүндрэлтэй байгаа бол 100%-ийн хүчилтөрөгч эсвэл бусад амьсгалын замыг дэмжих багаж хэрэгслийг ашиглах. 2. Тухайн харъяалал бүхий эмнэлгээсээ хорын эсрэг уух эм эсвэл бусад хэрэглэгдэх аргуудын талаар зөвлөгөө зааварчилгаа авах. 3. Бөөлжилтөнд  тусгай зориулалтын сироп хэрэглэнэ. Хэрвээ дихлорэтилийн эфирийг залгиснаас хойшхи хугацаа тодорхойгүй байгаа бол эсвэл 30 минутаас хэтэрсэн гэж үзэж байвал бөөлжилт багасахгүй бөгөөд 4-рт заасны дагуу мөрдөх.  Тусгай зориулалтын сироп нь 6 сараас бага насныханд хэрэглэхийг зөвшөөрддөггүй. Анхааруулга:  Тусгай зориулалтын сироп нь зөвхөн ослын байдалтай байгаа, үр дагавар нь ихээр мэдрэгдсэн  нэрвэгсэдэд хэрэглэгдэх ёстой ба ухаан алдах эсвэл саа таталт, уналтын шинж тэмдгүүд ажиглагдахгүй.  Хэрвээ итгэлгүй байгаа бол 4-рт заасны дагуу мөрдөх. 4.  Тусгай зориулалтын сиропын өгөх тунгийн хэмжээ:  1 наснаас дээш настай хүүхдэд 10 мл (1/3 унц): 1-12 настай хүүхдэд 15 мл (1/2 унц), том хүнд 30 мл (1 унц). Нэрвэгсдийг хөдөлгөх (алхах) ба их хэмжээний ус уулгана. Хэрвээ 15 минутын дараа огилт намдахгүй байвал  тусгай зориулалтын сироп өгөхгүй байх. Хөдлөх ба ус уух процессыг үргэлжлүүлнэ. Хэрвээ  тусгай зориулалтын сиропын  2 дахь хэрэглээний дараа 15 минутын дотор огилт намдахгүй байвал нэрвэгсдэд идэвхижүүлсэн нүүрс өгөх. 4.  Хэрвээ нэрвэгсэд  мэдээтэй эсвэл сэргэг байгаа бол идэвхижүүлсэн нүүрс өгч болно. Хүүхдэд 15-30 г (1/2 -  1 унц), том хүнд 50-100г (1-3/4  -  3-1/2 унц), идэвхжүүлсэн нүүрсийг 125-250 мл (1/2 - 1 аяга) устай өгнө. 5. Нэрвэгсэд мэдээтэй эсвэл сэргэг байгаа бол сорбитол ба туулгах эм уун дотрыг цэвэрлэнэ. Хүүхдэд 15-30 г (1/2 - 1 унц), том хүнд 50-100г (1-3/4 - 3-1/2 унц) байна. 6.  Эрүүл мэндийн хамгаалах төв рүү очих. (EPA, 1998)