АХимийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил: ДИЭТИЛАМИН (DIETHYLAMINE)

CAS #: 109-89-7

UN No: 1154

Formula: C4H11N

Бусад нэршил: Диэтиламин; N,N- Диэтиламин; N-Этилэтанамин  (Diethamine; N,N-Diethylamine; N-Ethylethanamine)

 

Физик шинж чанар

Гадаад байдал:    Аммиакийн  буюу  загасны үнэртэй төсөөтэй үнэр бүхий өнгөгүй  шингэн  

Буцлах температур (BP): 55,60С    

Молекул жин (MW): 73,1

Тэсрэх доод хязгаар (LEL):  1.8%

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):    3

Хөлдөх температур (FRZ): -500С 

Уурын даралт (VP):  192 мм Hg

Тэсрэх дээд хязгаар (UEL):  10.1%

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):  3

Дөл авалцах температур (FP): -21,60С 

Уурын нягт (VD):  Тогтоогдоогүй

 

Урвалын идэвхийн зэрэг  (NFPA Reactivity Rating):  0

Нягт (Sp. GR):  0,71

Ионжих чадвар (IP):  8,01эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй


Хордуулах хязгаар

ҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл  мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 25

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  ppm: 10

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 75

   

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA)  мг/м3: 30

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: 25

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL)  мг/м375

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)  ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C)   мг/м3:  Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоогдоогүй

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications):, TLV-A4

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Тайлбар (Notes):   Тогтоогдоогүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 200

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH)  мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

ДИЭТИЛАМИН

CAS: 109-89-7

Томъёо (Formula): : (C2H5)2NH

RTECS: HZ8750000

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names): Диэтиламин; N,N- Диэтиламин; N-Этилэтанамин 

DOT ID & Guide: 1154 132

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж  TWA 10 ppm (30 мг/м3 ) ST 25 ppm (75 мг/м3 )

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж : TWA 25 ppm (75 мг/м3 )

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 200 pрm

Хувирал (Conversion): 1 ppm = 2.99 мг/м3

Гадаад байдал (Physical Description)

Аммиакийн  буюу  загасны үнэртэй төсөөтэй үнэр бүхий өнгөгүй  шингэн  

Молекул жин(MW): 73,1

Буцлах температур (BP): 55,60С     

Хөлдөх температур

(FRZ): -500С 

Уусах чанар (Sol): холилдоно.

Уурын даралт (VP): 192 мм Hg

Ионжих чадвар (IP):  8,01эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RGasD): Тогтоогдоогүй

 Нягт (Sp.Gr): 0,71

Дөл авалцах температур  (Fl.P):

 -21,60С

Тэсрэх дээд хязгаар (UEL): 10.1%

Тэсрэх доод хязгаар (LEL): 1.8%

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

  Ангилал 1В Гал авалцамтгай шингэн

Хамт хадгалж болохгүй бодисууд ба урвалын идэвх (Incompatibilities & Reactivities)

Хүчтэй исэлдүүлэгчид, хүчтэй хүчлүүд, нитроцеллюлоз

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

NIOSH 2010; OSHA 41

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Арьсанд хүрэхээс сэргийлэх
Нүд (Eyes): Нүдэнд орохоос сэргийлэх
Арьс угаах (Wash skin): Бохирдсон үед
Зайлуулах (Remove): Норсон үед(шатсан)
Солих (Change):Зөвлөмж байхгүй
Авах арга хэмжээ (Provide): Нүдийг угаах(>0.5%), Нэн түргэн усаар угаах(шингэн

Нүд (Eye): Усаар яаралтай угаах
Арьс  (Skin): Нэн даруй ус гоожуулан угаах
Амьсгал (Breath): Амьсгалахад дэмжлэг үзүүлэх
Залгих (Swallow): Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх

(Авах арга хэжээнийй дараалалыг үз)

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгаалах хэргэгслэлийн төрөл (NIOSH/OSHA):  200 ppm: SA:CF/PAPRS/CCRFS/GMFS/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам,арьсанд шингэх,залгих,арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, арьс, амьсгалын  замын системийг цочроох, амьтанд: зүрхний булчин мөхөх

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, арьс, амьсгалын систем, зүрх судасны систем  

Ослын үед авах арга хэмжээний лавлах  (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 132

132 Гал авалцамтгай шингэнүүд- идэмхий  (132 Flammable Liquids – Corrosive)
ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS)
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
 
*       Гал авалцамтгай/шатамтгай материал.
*       Халахад болон оч, дөлөөр өдөөхөд амархан шатна
*       Уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ. 
*       Ууранд  нь гал авалцвал уураар дамжин эх бодис руу гал очих боломжтойг анхаар.
*      Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.
*      Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. 
*      Р – гэсэн тэмдэглээстэй бодисууд бол халах эсвэл галд өртөхдөө тэсэрч полимержих урвалд орно.
*       Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.
*       Бодис хадгалж буй сав халбал дэлбэрэх аюултай.
*       Уснаас хөнгөн шингэн.
Эрүүл мэнд (HEALTH)
*       Амьсгалах ба хүрэлцвэл арьс, нүдийг түлэх ба цочиролд оруулна.
*       Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсгэж болно.
*       Уур нь толгой эргэх,амьсгал боогдуулах үйлчилгээтэй.
*       Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
.ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
*       Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
*       Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 50-аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
*       Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс
         гаргах.
*       Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
*       Агаараас хүнд учир нам дор газар битүү газар (цэвэр бохир усны шугам хоолой, зоорь, хонгил)-т хуримтлагдана.
*       Нам доор газар байж болохгүй.
*       Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. 
 
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
*       Өөртөө амьсгалын аппарат агуулсан  эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
*       Үйлдвэрлэгчийн тусгайлсан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмсөх.Энэ нь дулааны хамгаалалтын хэрэглсэлийн үүргийг өчүүхэн буюу эсвэл огт гүйцэтгэж чадахгүй.
*       Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь  ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх  учир
        бодис асгарсан тохиолдолд үр дүнтэй хамгаалалтын хэрэгсэл болохгүй.
 
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Их асгарах (Large Spill)
*       ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .
Гал (Fire)
*       Нөөцийн сав, ачааны машин болон вагон цистернд гал гарвал түүнээс бүх чиглэлд 800 метрт ТУСГААРЛАЛТЫН БҮС тогтоох. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс дээш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE)
Гал (FIRE)
*       Энэ бодис нь устай урвалд идэвхтэй орно.
Бага хэмжээний гал
*     Хуурай химийн, CO2, бороожуулсан усаар шүрших эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэх.
Том хэмжээний гал
*      Бороожуулсан усаар шүрших, хийн эмульс(мананцар) эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэх.  
*     Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол галын бүсээс савтай зүйлсийг зөөж болно.
*     Гал унтраахад ашиглагдсан усны хаягдлын далан хийх ба холбогдох материалуудыг тараан хаяж болохгүй. 
*      Савын дотор талруу ус оруулж болохгүй.
Нөөцийн сав(Tanks) ба машин/чиргүүлийн ачаа  галд өртсөн үед. 
*       Галыг аль болох зайтай газраас эсвэл өөртөө удирдлагатай хоолой баригч ба мэдрэгчтэй хушуу ашиглан галыг унтраах.
*       Галыг бүрэн унтраасны дараа нөөцийн савыг их хэмжээний усаар сайн хөргөх. 
*       Нөөцийн савын аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба өнгө нь өөрчлөгдвөл нэн даруй хүн хүчээ татаж  авах.
*       Нөөцийн савтай зүйлсийг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх. 
*       Газар авсан галын хувьд түүнийг өөртөө удирдлагатай хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашигладаг унтраах хэрэгсэлээр унтраах бололцоогүй бол энэ бүсийг орхин гарах.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
*       Бодис асгарах ба алдагдах тохиолдолд (гал гаралгүйгээр) түүний уураас хамгаалах бүрэн битүүмжлэгдсэн хувцасыг өмсөх ёстой.
*       Галын бүх эх үүсгүүр (ойролцоо орчинд ньтамхи татах, гал асаах, очлуур, дөл үүсгэгч хэрэглэхийг хориглоно.)-ийг ЗАЙЛУУЛАХ. 
*       Ажиллагаанд хэрэглэж буй бүх тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх. 
*       Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
*       Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол алдагддалт явагдаж буй газрыг олж алдагдлыг зогсоох.
*       Усны шугам, ариутгах татуургын ус,хонгил мэтийн зай багатай газар орохоос болгоомжлох.
*        Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. 
*       Элс, хуурай шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээж аваад саванд хийх(Гидразинаас бусад).
*       Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.
Их хэмжээгээр асгарвал
*       Шингэний урсгалыг боох далан хийж түүндээ шингэнийг цуглуулан, дараа нь саармагжуулж хоргүйжүүлнэ.
*       Бороожуулсан ус нь уур багасах боловч хаалттай орчинд гал гарахаас сэргийлж чадахгүй.
 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
*       Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
*       Эмнэлгийн яаралтай тусламжийн 103-ийн дугаарт дуудлага өгөх.
*       Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх. 
*       Нэрвэгдсэд бодисыг залгих буюу амьсгалсан бол амнаас аманд амьсгал хийх аргыг хэрэглэж болохгүй.Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
*       Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах. 
*      Бохирдсон хувцасыг тайлах

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response):   Очлуур, дөл болон галын бусад үүсгүүjрийг холдуулах. Материал усны эх булаг ба цэвэр,бохир усны хоолойн усруу орохоос болгоомжил.Урсгалыг гарцаагүй барьж чадах даланг байгуулах. Мэргэжлийн ажилтнуудад аюул учруулахгүйгээр бол асгарч байгаа газрыг олж түүнийг зогсоох арга хэмжээ авах. Уурыг сарниулах ба шингэний асгарсан хэсгийг шингэрүүлэх зорилгоор бороожуулсан усаар шүрших буюу мананг ашиглах.Уурыг  дарахад ашигласан уснаас идэмхий, хортой шингэн үүсэх учир далан хийж тогтоон барих.

Газраар асгарвал: Шингэн ба хатуу материалыг цуглуулах  нүх, цөөрөм,лагун ухах. Гадаргуу дээр урсаж байвал хөрс,ууттай элс, хөөсөн полиуретан ба бетон ашиглан далан босгох.Шингэний хэмжээ их байвал үнс,цемент болон бусад шингээгч материалуудаар  шингээх. Натрийн бисульфат (NaHSO4)-аар саармагжуулах.

Ус руу асгарвал: Натрийн бисульфат (NaHSO4) нэмэх. Асгарсан хэсэг дэх ууссан бодисын концентраци 10 ppm-тэй тэцүү буюу түүнээс их бол асгарсан хэжээнээс арав дахин их хэмжээтэй идэвхжүүлсэн нүүрсийг  хэрэглэнэ. (AAR, 1999)

Гал унтраах (Firefighting):  Алдагдлыг зогсоож чадахгүй бол галыг унтраах боломжгүй.Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах.Усны ердийн буюу шууд урсгал нь үр дүнгүй болно.Халсан савуудыг их хэмжээний усны урсгалд хөргөх. Галыг унтраахдаа аль болох хол зайнаас ус хэрэглэх. “Спиртийн “ хөөс, хуурай химийн буюу нүүрстөрөгчийн давхар оксид ашиглах. Уурыг таслан зогсооход бороожуулсан усан шүршүүр ашиглах (AAR,1999)

Урвалын идэвх (Reactivity):  ТОГТВОРЖИЛТ:Энэ бодис нь дулааны үйлчлэлд мэдрэмтгий.

ХИМИЙН ШИНЖ: Хүчтэй шүлтлэг чанартай. Үүнийг хүчтэй исэлдүүлэгчид ба хүчлүүдтэй хамт хадгалж болохгүй.Хүхрийн хүчилтэй эрчимтэй урвалд ордог.Нитроцеллюоз энэ бодистой холилдвол өөрөө аяандаа гал авалцан шатна.Дицианфуразан ба дицианфуроксантай хүрэлцвэл эгшим зуур тэсрэнэ.Энэхүү бодис нь зарим хуванцар, резин болон лактай харилцан үйлчлэлд орж тэднийг.уусгана. (NTP, 1992)  

Анхны тусламж (First Aid НҮД: ):

НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж  хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордолгын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг  эмнэлэгт нэн даруй үзүүлнэ.

АРЬС: Бохирдсон бүх хувцасыг  тайлж тусгаарлаад арьсны нэрвэгдэлтэнд өртсөн хэсгийг усны урсгалаар НЭН ДАРУЙ болгоожтой угааж (шаардлагтай гэж үзвэл савандаж), цэвэрхэн зөөлөн алчуураар болгоомжтой арчин хатаах. Нэрвэгдэгчийн арьсанд улайлт ба үрэвсэл илрээгүй байсан ч эмнэлгийн тусламжийн болон  хордолт  хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгнө. Арьсных нь өртсөн хэсгийг усаар угаасны дараа нэрвэгдэгчийг эмнэлэгт хүргэн эмчилгээнд оруулах. 

АМЬСГАЛАХ: Нэрвэгдэгчийг бохирдсон газраас нэн даруй гарган цэвэр агаараар гүнзгий амьсгалуулах.Нэрвэгдэгчид хордлогын (хоолой сөөх, ханиалгах,амьсгал давчдах, ам, хоолой, цээж хатах мэтийн) шинж тэмдэг илэрвэл эмчийг нэн даруй дуудаж түүнийг эмнэлэгт хүргэхэд бэлтгэнэ. Үл мэдэгдэх агаарын орчинд аврагчдыг ороход хувийн амьсгал хамгаалах зориулалтын хэрэгслээр хангах.Ямарч тохиолдолд өөрийгөө хамгаалах амьсгалын аппарат (SCBA) ашиглах,хэрвээ шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын түвшин нь тохирсон буюу эсвэл илүү үзүүлэлт бүхий хамгаалалтын дотуур хувцасыг өмсөх.

ЗАЛГИВАЛ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Химийн идэмхий бодис нь бөөлжих явцад нэрвэгдэгчийн ам, хоолой болон улаан хоолойг гэмтээх ба дэгдэмхий бодис нь  уушгинд тархах эрсдэл өндөртэй болно. Иймээс нэрвэгдэгчийг бөөлжүүлснээр химийн хортой ба дэгдэмхий бодист нэрвэгдэх эрсдлийг ихэсгэж эмчилгээнд хүндрэл үзүүлнэ. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдаагүй,таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг нь шингэлээд, эмнэлгийн тусламжийн болон хордолт хяналтын төврүү ЯАРАЛТАЙ дуудлага өгөх.  Нэрвэгдэгчийг НЭН ДАРУЙ эмнэлэгт хүргэх. Хэрвээ нэрвэгдэгч ухаан алдсан ба таталт өгсөн бол түүний амаар ямар нэгэн юм өгөлгүй харин амьсгалын замыг  нээлтэй байлгаж толгойг нь биес  нам байхууцаар хажуу талаар нь хэвтүүлнэ. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ.Эмнэлэгт ЯАРАЛТАЙ хүргэ. (NTP,1992).