|
Химийн бодисны тодорхойлт |
||
|
Химийн нэршил: ДИИЗОПРОПИЛАМИН (DIISOPROPYLAMINE) |
||
|
CAS #: 108-18-9 |
UN No: 1158 |
Formula: C6H15N |
|
Бусад нэршил: N-(1-метилэтил)-2-пропанамин |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Өнгөгүй шингэн аммиак- эсвэл загас шиг үнэртэй |
|||
|
Буцлах температур (BP): 361.4oC |
Молекул жин (MW):: 101.2 |
Тэсрэх доод хязгаар (LEL): 1.1% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating):: 3 |
|
Хөлдөх температур Хайлах температур (FRZ/MLT): FRZ: -285.8 oC 0 |
Уурын даралт (VP): 70 мм Hg |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 7.1% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): 3 |
|
Дөл авалцах температур (FP): 68oC |
Уурын нягт (VD): Тогтоогдоогүй |
|
Урвалын идэмхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 0 |
|
Нягт (Sp. GR): 0.72 |
Уурын нягт (VD): 7.73 эВ |
|
NFPA Sp. Inst.: Тогтоогдоогүй |
|
Хордуулах хязгаар |
||
|
НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA) |
АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH) |
Бусад мэдээлэл Related Information |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA ppm: 5 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (REL-TWA ppm): 5 |
AIHA Ослын үед
авах хэмжээний
төлөвлөлтийн
зөвлөмж
(AIHA Emergency Response Planning) (Guidelines -
ERPG-1/ERPG-2/ERPG-3): |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж )(PEL-TWA мг/м3): 20 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж )(REL-TWA мг/м3): 20 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL ppm): Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж)(REL-STEL ppm): Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL мг/м3): Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (REL-STEL мг/м3): Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-C ppm): Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (REL-C ppm): Тогтоогдоогүй |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-C мг/м3): Тогтоогдоогүй |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (REL-C мг/м3): Тогтоогдоогүй |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): Тогтоогдоогүй |
|
Арьсанд үзүүлэх (Skin Notation): Байгаа |
Арьсанд үзүүлэх (Skin Notation): Байгаа |
|
|
Тайлбар (Notes): Тогтоогдоогүй |
Тайлбар (Notes): Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH ppm): 200 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH мг/м3): Тогтоогдоогүй |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH Notes): Тогтоогдоогүй |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards)6-сарыг дуустал хүчэнтэй (Current through June 2006) |
|||
|
Diisopropylamine |
CAS: 108-18-9 |
||
|
Томъёо (Formula): [(CH3)2CH]2NH |
RTECS: IM4025000 |
||
|
Бусад нэршил,худалдааны нэр (Synonyms & Trade Names): DIPA, N-(1-Метилэтил)-2-пропамин |
AIHA ослын үед авах арга хэмжээний төлөвлөлийн зөвлөмж (DOT ID & Guide): 1158 132 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
NIOSH REL: TWA 5 ppm (20 мг/м3) [арьс] |
OSHA PEL: TWA 5 ppm (20 мг/м3) [арьс] |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 200 ppm |
Шилжүүлэг (Conversion): 1 ppm = 4.14 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
өнөнүй шингэн аммиак- эсвэл загас шиг үнэртэй. |
|||
|
Молекул жин (MW): 101.2 |
Буцлах температур (BP): 361.4оС |
Хөлдөх температур (FRZ): -285.8оС |
Уусах чанар (sol): Холилддог |
|
Уурын даралт (VP): 70 мм Hg |
Ионжих чадавар (IP): 7.73 эВ |
Агаартай харьцуулсан харьцангүй нягт (RGasD): Тогтоогдоогүй |
Нягт (Sp.Gr): 0.72 |
|
Дөл авалцах температур (Fl.P): 68оС |
Тэсрэх дээд хязгаар (UEL): 7.1% |
Тэсрэх доод хягаар (LEL): 1.1% |
Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй |
|
Ангилал IB Шингэн шатамхай |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Хүчтэй исэлдүүлэгчид, Хүчтэй хүчлүүд |
|||
|
Хэмжилт хийи аргууд (Measurement Methods) |
|||
|
NIOSH S141 (II-4) |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргиилэх арга Personal (Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс (Skin): Арьсанд хүрхээс
хамгаалах Солих: Зөвлөмж
байхгүй |
Нүд:(Eye) Яаралтай угаах Арьс:(Skin) Усаар
угаах |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
NIOSH/OSHA 125 ppm: SA:CF/PAPROV 200 ppm: CCRFOV/GMFOV/PAPRTOV/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE |
|||
|
Хордох замууд (Exposure Route) |
|||
|
Амьсгалын зам, залгиур, нүд бас/эсвэл арьс |
|||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын замын систем түлэгдэх; толгой эргэх, бөөлжүүлэх; толгой өвдөх; хараа муудах |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэй (Target Organs) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын систем |
|||
|
ОСЛЫН үЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ ЛАВЛАХ (DOT Emergency Response Guidebook) (ERG 2004) |
|
Лавлах дугаар (Guide Number): 132 132 Шатамхай шингэн - Идэмхий ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS) ТОХИОЛДОХ АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * ШАТАМХАЙ: Халах үед болон оч, дөлөөр хялбар шатна * Уур нь агаартай тэсрэмтгий холимогийг үүсгэнэ. * Ууранд нь гал авалцвал уур тархсан замаа дагаж эх бодис руу гал очих боломжтойг анхаар.* Уур нь агаараас хүнд учир доош сууж, цэвэр бохир усны шугам хоолой, хонгил зэрэг нам дор газарт хуримтлагдана.* Уур нь битүү, задгай газар, шугам хоолойд ч тэсрэх аюултай. * Шугам хоолойд орвол галын болон дэлбэрэх аюултай.* Бодис хадгалж буй сав халснаас дэлбэрэлт үүсэх аюултай.* Уснаас хөнгөн шингэн.
ЭРҮҮЛ МЭНД (HEALTH) * Хэрвээ амьсгалах болон арьсанд шингэвэл хордлогын шинж илэрнэ. * Амьгалах эсвэл хүрэлцвэл энэ бодис нь арьс ба нүдийг түлэх буюу цочиролд оруулна.* Галын аюулын үед цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсэж болно.* Уур нь толгой эргэх,амьсгал боогдуулах үйлчилгээтэй . * Гал унтраах үед ашигласан ус нь бохирдол үүсгэх боломжтойг анхаар.
ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY) * Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга. * Бодис асгарсан ба алдагдсан талбайгаас бүх чиглэлд хамгийн багадаа 50 - аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.* Нам доор газар байж болохгүй.* Битүү газар, байр сав руу орохын өмнө салхилуул. Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING) * Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.* Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх бөгөөд хангалттай бус.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ (EVACUATION) Их хэмжээгээр асгарах (Large Spill)* ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз Гал (Fire)* Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метрээс гадагш зайд ТУСГААРЛАЛТ хийх.Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс гадагш зайд хийнэ.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE) ГАЛ Энэ бодис устай хүчтэй урвалд орно. Бага хэмжээний гал* Хуурай химийн, CO2 -ын гал унтраах хэрэгсэл хэрэглэх ба бороожуулсан ус, спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэнэ. Том хэмжээний гал* Бороожуулсан ус, манан эсвэл спиртэнд тэсвэртэй хөөс хэрэглэнэ.* Хэрвээ эрсдэлгүй гүйцзтгэж чадахаар бол галын газраас савтай бодисыг зөөж холдуулах.
* Гал унтраахад ашигласан уснаас үүссэн шингэнийг даланд цуглуулж, дараа нь саармагжуулж устгах * Нөөцийн савны дотор тал руу ус оруулж болохгүй Нөөцийн сав, машины цистернд гал гарвал * Галыг аль болох зайнаас унтраах ба эсвэл автомат ажиллагаатай гуурсан хоолой баригч буюу хяналттай хушуу ашиглан унтраах.* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар гүйцэт хөргөх.* Аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохиоллын дуу гарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй ажиллагааг зогсоож ажиллагсдыг холдуулах.* Галд өртсөн нөөцийн савнаас ямагт ХОЛ бай.* Газар авсан галын хувьд өөртөө удирдлагын ажиллагаатай гуурсан хоолой баригч эсвэл мэдрэгчтэй хушуу ашиглан галыг унтраах бололцоогүй бол гал гарсан газрыг орхин гарах.
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK) * Асгарсан болон алдагдсан үед (гал гараагүй) бүрэн хамгаалалтын уураас хамгаалах хувцасыг заавал өмсөх. * Галын бүх эх үүсгүүр (ойр орчинд тамхи татахыг хориглох, гал авалцах зүйл, очлуур, дөл үүсгэгч)-ийг ЗАЙЛУУЛАХ. * Тоног төхөөрөмжинд газардуулга хийсэн байх.* Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. * Цэвэр, бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох* Уурыг багасгахын тулд уур дарагч хөөс ашиглаж болно. * Элс, шороо бусад шатамхай бус шингээгч материалаар шингээн авч, хаягдлын саванд хийх. * Шингээсэн материалаа цуглуулахдаа цэвэрхэн бөгөөд ноцдоггүй багаж хэрэгсэлийг ашигла.
Их хэмжээгээр асгарахад (Large Spills) * Алдагдсан шингэнийг цуглуулах далан хийж, түүндээ цуглуулаад дараа нь саармагжуулж, устгах. * Бороожуулсан ус нь уурыг багасгах боловч хаалттй орчинд галаас сэргийлж чадахгүй. АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID) * Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.* Эмнэлгийн яаралтай тусламжийн 103-ийн дугаарт дуудлага өгөх.* Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хиймэл амьсгал хийх.
* Нэрвэгдсэд бодисыг залгих буюу амьсгалсан бол амнаас аманд амьсгал хийх аргыг хэрэглэж болохгүй.Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана. * Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах. * Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах. |
|
ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ (Additional Emergency Response Information) (CAMEO Data) |
|
Асгарах үед (гал авалцаагүй)(Non-fire Spill Response): Галын бүх үүсгүүрийг зайлуулах. Бодис усны эх үүсвэр болон усны шугам хоолойд орохоос сэргийлэх. Урсгалыг гарцаагүй барьж тогтоох даланг барих. Зөвхөн мэргэжлийн хүн асгаралтыг зогсоох арга хэмжээг авна. Бороожуулсан усыг уурыг дарах болон шингэнийг шингэлэхэд ашиглаж болно. |
|
Гал унтраах (Firefighting): Урсгалыг зогсоох боломжгүй бол галыг унтраахаар шүршиж болохгүй.Усны манан маягаар их хэмжээгээр хэргэлэх, Урсгал ус нөлөө муутай. Нөлөөлсөн савнуудыг их хэмжээний усаар хөргөх. Аль болох хол зайнаас усаар ширших. Хөөс “спирт” хуурай хиймийг эсвэл нүүрсхүчлийн хий хэрглэх. ( AAR, 1999) Алдагдлыг зогсоогоогүй тохиолдолд галыг унтраах боломжгүй. Мананцар байдлаар их хэмжээний усыг ашиглах.Усны шууд урсгалаар шүрших нь үр дүн муутай. Халсан савуудыг их хэмжээний усаар шүршиж хөргөх. Спиртэнд тэсвэртэй хөөс, хуурай химийн эсвэл нүүрсхүчлийн хийн галын хор хэрэглэх |
|
Урвалын идэвхи (Reactivity): Тогтвортой байдал: Энэхүү нэгдэл нь агаар болон халуунд мэдрэмтгий Урвалын идэвхи: Энэ нэгдэл нь хүчтэй хүчил болон исэлдүүлэгчидтэй хүчтэй урвалд орно. Энэ бодис нь хүчилтэй мархан урвалд орж, давс үүсгэнэ. (NTP, 1992) |
|
Анхны тусламж: (First Aid) НҮД: Юуны өмнө нэрвэгдэгч нь контакт линзтэй эсэхийг шалгаж, хэрэв байгаа бол түүнийг нь салгаж авна. Эмнэлгийн тусламж ба хордлогын хяналтын төв рүү нэн даруй дуудлага өгч нэрвэгдэгчийн нүдийг ус эсвэл ердийн давсны уусмалаар 20-30 минутын турш угаана.Эмчийн тусгай зааваргүйгээр нэрвэгдэгчийн нүдэнд ямар нэгэн эм, тос, тосон түрхлэг хэрэглэж болохгүй. Нэрвэгдэгчийн нүд улайх буюу үрэвсэх мэтийн хордлогын шинж тэмдэг илрээгүй байсан ч нүдийг нь угаасны дараа түүнийг эмнэлэгт нэн даруй үзүүлнэ. АРЬС: Энэ бодисоор бохирдсон хувцасыг тайлж, бодис хүрсэн арьсыг ЯАРАЛТАЙ усаар угаана. Бодис хүрсэн бүх арьсыг зөөлөн савандаж угаана. Угаасны дараа арьс цочирсон эсвэл улайж байвал ЯАРАЛТАЙ эмнэлгийн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэхэд бэлтгэ. АМЬСГАЛАХ: Бохирдсон газрыг ЯАРАЛТАЙ орхих, цэвэр агаараар гүнзгий амьсгалах. Хэрэв (шуухитнах, ханиах, амьсгалах нь богино болох, уруул, хоолой эсвэл цээж хатгах) шинж тэмдэг илэрвэл эмч дуудаж, эмнэлэгт хүргэхэд бэлдэнэ. Үл мэдэгдэх агаартай орчинд аврагчид орохдоос тохирох амьсгалын хамгаалах хэрэгсэл, хувцас өмсөх. Өөртөө амьсгалын аппараттай (SCBA) хувцас ашиглах; хэрэв боломжгүй бол бохирдлын түвшингийн буву түүнээс дээш түвшингийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх. ЗАЛГИХ: БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Ууршимтгай бодис нь бөөлжих үед уушиг руу орж өндөр эрсдлийг үүсгэх ба эмчилгээг хүндрүүлнэ. Хэрэв нэрвэгдэгч ухаантай, таталт өгөөгүй бол 1-ээс 2 аяга ус өгч химийн бодисыг шингэлэх бөгөөд ЯАРАЛТАЙ эмнэлэг эсвэл хордлогын төв рүү утасдах. Хохирогчийг ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэх. Хэрэв нэрвэгдэгч ухаангүй байвал амаар нь ямар нэг зүйл өгч болохгүй бөгөөд задгай агаарт байлгаж, толгойг нь биенээсээ дор байхаар хэвтүүлэх. БӨӨЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ. Нэрвэгдэгчийг ЯАРАЛТАЙ эмнэлэгт хүргэх. (NTP, 1992) |