|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн бодисын нэршил: ВИНИЛ АЦЕТАТ |
||
|
CAS #: 108-05-4 |
UN №: 1301 |
Химийн бодисын томъёо: C4H6O2 |
|
Бусад нэршлүүд 1-Ацетоксиэтилен, этенил этаноат, винил ацетат, винил ацетатын мономер, винил этаноат, винил цуугийн хүчил, VAC, 1-Acetoxyethylene; Ethenyl acetate; Ethenyl ethanoate; VAC; Vinyl acetate monomer; Vinyl ethanoate |
||
|
Физик шинж чанарууд |
|||
|
Гадаад байдал (Physical Description): Тааламжтай, жимсний үнэртэй өнгөгүй шингэн бодис [Тайлбар: Поливинилийн резинүүдийн түүхий эдээр ашигладаг.] |
|||
|
Буцлах температур: 72,2 С |
Молекул жин (MW): 86.1 |
Тэсрэх доод хязгаар: 2.6% |
Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): 3 |
|
Хөлдөх/хайлах температур (FRZ/MLT): Царцах температур: -93,3 C |
Уурын даралт (VP): 83 мм.м.у.б |
Тэсрэх дээд хязгаар: 13.4% |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating):2 |
|
Дөл авалцах температур (FP): -7,7 С |
Уурын нягт (VD):ТОГТООГДООГҮЙ |
Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): 2 |
|
|
Нягт (Sp. GR): 0.93 |
Иончлолын потенциал: 9.19 эВ |
Онцлог шинж (NFPA Sp. Inst.):ТОГТООГДООГҮЙ |
|
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
||
|
OSHA |
NIOSH |
Холбогдох мэдээлэл |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - PEL-TWA ppm: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - REL-TWA ppm: ТОГТООГДООГҮЙ |
AIHA
Яаралтай
тусламж
үзүүлэх
аргачлал -
ERPG-1/ERPG-2/ERPG-3: |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - PEL-TWA мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цаг эсвэл 7 хоногийн дундаж) - REL-TWA мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - PEL-STEL ppm: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - REL-STEL ppm: ТОГТООГДООГҮЙ |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - PEL-STEL мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) - REL-STEL мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - PEL-C ppm: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - REL-C ppm: 4 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - PEL-C мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) - REL-C мг/м3: 15 |
Хорт хавдар үүсгэгчийн ангилал: IARC-2B, TLV-A3 |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл: No |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл: No |
|
|
Бусад тайлбар: ТОГТООГДООГҮЙ |
Бусад тайлбар: 15 MINUTE CEILING |
|
|
Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ ppm: ТОГТООГДООГҮЙ |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ мг/м3: ТОГТООГДООГҮЙ |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ Бусад тайлбар: ТОГТООГДООГҮЙ |
||
|
NIOSH Химийн аюулгүй байдлын лавлах толь (Current through June 2006) |
|||
|
Винил ацетат |
CAS: 108-05-4 |
||
|
Химийн бодисын томъёо: CH2=CHOOCCH3 |
RTECS: AK0875000 |
||
|
Худалдааны болон бусад нэршил: 1-Ацетоксиэтилен, этенил этаноат, винил ацетат, винил ацетатын мономер, винил этаноат, винил цуугийн хүчил, VAC |
DOT ID & Guide: 1301 129P |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
NIOSH REL: C 4 ppm (15 мг/м3) [15-минут] |
OSHA PEL : none |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлэх тунгийн хэмжээ: N.D. |
Нэгжийн шилжүүлэг: 1 ppm = 3.52 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Тааламжтай, жимсний үнэртэй өнгөгүй шингэн бодис [Тайлбар: Поливинилийн резинүүдийн түүхий эдээр ашигладаг.] |
|||
|
Молекул жин (MW): 86.1 |
Буцлах температур: 72,2 С |
Царцах температур: -93,3 С |
Уусах чанар: 2% |
|
Уурын даралт (VP): 83 мм.м.у.б |
Иончлолын потенциал: 9.19 эВ |
Хийн харьцангуй нягт: ТОГТООГДООГҮЙ |
Нягт (Sp. GR): 0.93 |
|
Дөл үүсэх температур -7,7 С |
Тэсрэх дээд хязгаар: 13.4% |
Тэсрэх доод хязгаар: 2.6% |
Тэсрэх доод хязгаар (MEC): ТОГТООГДООГҮЙ |
|
Class IB шатамхай шингэн (Шатамхай шингэнүүдийн ангилалыг үзэх) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд |
|||
|
Хүчил, шүлт, силика гель, хөнгөнцагааны исэл, азо нэгдлүүд, озон (Тайлбар: Полимержилтээс хамгаалж гидрохинон, дифениламин зэрэг бэхжүүлэгч хольсон байдаг.) |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods): |
|||
|
NIOSH 1453; OSHA 51 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation): |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс:
Арьсанд
хүрэлцэхээс
сэргийлэх |
Нүд:
Яаралтай
усаар
зайлах |
||
|
NIOSH Хиймэл амьсгал хийх арга, аргачлал, амьсгалын багаж, аппаратууд |
|||
|
NIOSH
40 ppm: CCROV*/SA* 100 ppm: SA:CF*/PAPROV* 200 ppm:
CCRFOV/GMFOV/PAPRTOV*/SCBAF/SAF 4000 ppm: SA:PD,PP* :
SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFOV/SCBAE |
|||
|
Хордуулах замууд (Exposure Routes) |
|||
|
Амьсгалаар Залгих Нүд, арьсаар хүрэлцэх |
|||
|
Хордолтын үеийн шинж тэмдэг (Symptoms) |
|||
|
Нүд, арьс, хамар, хоолой цочроох, хоолой сэрвэгнэх, ханиалгах, үнэртэх чадвараа алдах, нүд шархлах, арьс цэврүүтэх |
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
Нүд, арьс, амьсгалын систем |
|||
|
ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЛАВЛАХ (DOT Emergency Response Guidebook 2004) |
|
Лавлахын дугаар: 129P 129 Шатамхай шингэн (Туйлтай/Устай холилдог/Хортой) ТОХИОЛДОХ АЮУЛ (POTENTIAL HAZARDS) ГАЛЫН БА ТЭСРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * ШАТАМХАЙ ЧАНАР МАШ ӨНДӨР: Дулаан, оч, дөлөөр хялбархан гал авалцна. * Уур нь агаартай холилдож тэсрэмтгий шинж чанартай холимог үүсгэнэ. * Уур нь шаталтын эх үүсвэртэй хүрэлцэж гал авалцах аюултай. * Уур нь агаараас хүнд жинтэй учир газар дээгүүр болон муу усны шуудуу, суурь зэрэг нам доор газар хуримтлагдана. * Уур нь дотор, гадаа болон муу усны нүхэн дотор тэсрэлт үүсгэж болно. * “Р” үсгээр тэмдэглэсэн бодисууд нь галд автсанаар болон халаахад тэсрэмтгий полимержих урвалд орж болно. when * Муу усны шугамд алдагдсанаар галын болон тэсрэлтийн аюул үүсэх магадлалтай. * Сав, баллонд гаднаас халаалт өгсөн үед тэсрэх аюултай. * Уснаас хөнгөн жинтэй. ЭРҮҮЛ МЭНД (HEALTH) * Залгисан болон арьсаар шингэсэн тохиолдолд хортой үйлчлэл үзүүлнэ. * Тухайн бодис/материалаар амьсгалсан болон хүрэлцсэн тохиолдолд үрэвсүүлэх болон арьс, нүдийг түлэх (цочроох) аюултай. * Тухайн бодис нь шаталтаар цочроомтгой, идэмхий буюу хортой хий ялгаруулна. * Уураар амьсгалсанаар толгой өвтгөх, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. * Усанд ууссанаар буюу усанд алдагдсанаар усыг бохирдуулна. ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГААЛАЛ (PUBLIC SAFETY) * Онцгой байдлын газрын 105 дугаарт залгах, Хаяг буюу шошгон дээр байгаа утасруу яаралтай ярьж зөвлөгөө авах * Асгарсан буюу алдагдсан газрын эргэн тойрон 50-100 метр газрыг тусгаарлах * Гадны буюу зөвшөөрөлгүй хүнийг ойртохыг хориглох * Салхины урсгалын доор хадгалах * Хонхорхой нам доор газраас хол байх * Битүү агуулахад орохын өмнө агааржуулалтын системийг ажиллуулах ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ (PROTECTIVE CLOTHING) * Даралттай амьсгалын аппарат зүүх * Галын аюулаас хамгаалах хувцасыг зөвхөн галын ослын үед өмсөх ба энэ нь химийн бодис алдагдсан тохиолдолд ямар нэгэн үр нөлөөгүйг анхаарна уу.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ (EVACUATION) Их хэмжээгээр асгарсан тохиолдолд: * Асгарсан газрын ойр орчимд буюу салхины доор 300 м-ээс дээш газрыг тусгаарлах
Гал гарах * Тухайн бодисыг агуулагч сав, баллон, ёмкост, тээвэрлэгч машинд гал гарах үед, эргэн тойрон 800 метрт тусгаарлах, 800 метрт хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай.
ОСЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE) ГАЛ ГАРАХ Анхаар: Тус бодисын дөл авалцах температур нь маш бага учир усаар шүрших нь гал унтраахад үр нөлөөгүй байж болохыг анхаарах
Бага хэмжээтэй гал * Хуурай гал унтраагч бодис, нүүрсхүчлийн хий, усаар шүрших, спиртэд тэсвэртэй хөөс. * Хэрэв гал нитрометан болон нитроэтанаар үүсгэгдсэн бол хуурай гал унтраагчдыг ашиглахыг хориглоно.
Томоохон хэмжээтэй гал * Усаар бороошуулан шүрших, спиртэд тэсвэртэй хөөс ашиглах. * Их хэмжээтэй усаар урсгаж унтраахыг хориглоно. * Сав, баглаа, баллоныг ямар нэгэн эрсдэл гаргахааргүй нөхцөлд, боломжтой бол холдуулах Машины ачлага, цистернд гал гарах * Галыг унтраахдаа хамгийн хол зайнаас буюу резин хоолойны тусламжтайгаар бороошуулан шүршиж унтраана. * Гал унтарсаны дараагаар контейнерийг их хэмжээний усаар шүршиж хөргөөх * Аюулгүйн агааржуулалтын төхөөрөмжийн дуу чангарах болон цистерн өнгөгүй болсон үед ажлын байрнаас ажилчдыг яаралтай гаргах * Ёмкость, цистернд гал гарсан тохиолдолд хол зайтай байх * Их хэмжээтэй гал гарсан тохиолдолд хол зайнаас гал унтраагч резин хоолой ашиглан ашиглан унтраах, хэрвээ боломжгүй бол галыг унтартал нь шатааж дуусгах
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK) * Бүх төрлийн гал гаргаж болох эд зүйлсийг холдуулах (тамхи татах, дөл, оч үүсгэгч г.м) * Тухайн бодис дээр ажиллаж буй багаж төхөөрөмж заавал газардуулгатай байна.. * Асгарсан материалд хүрэх болон гишгэхийг хориглоно. * Боломжтой бол эрсдэлгүй гаргахгүйгээр асгаралт буюу алдагдлыг зогсоож болно. * Цэвэр усны шугам, ариутгах татуургын хоолойн ус,хонгил мэтийн зай багатай газар руу орохоос болгоомжлох * Ууршилтыг зогсоох зорилгоор зориулалтын хөөс ашиглаж болно. * Хуурай шороо, элс зэрэг шатдаггүй материалаар шингээх буюу хучиж саванд нь буцааж хийх * Алдагдсан бодисыг шингээсэн материалыг цэвэр, оч үүсгэхгүй багаж ашиглан цуглуулж авах. Их хэмжээгээр асгарсан тохиолдолд: * Шингэн хаягдлыг далан шуудуу байгуулан устгах * Ус шүршиж ууршилтыг багасгаж болно: Энэ нь хаалттай газарт гал авалцах нөхцлийг бууруулахгүй
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID) * Хордсон хүнийг цэвэр агаарт гаргах. * Эмнэлгийн түргэн тусламж дуудах. * Хордсон хүн амьсгалахгүй тохиолдолд хиймэл амьсгаа хийх * Хордсон хүн амьсгалахад хүндрэлтэй байгаа бол хүчилтөрөгчийн багаар амьсгалуулах * Бохирдсон хувцас, гутлыг тайлж, зайлуулах * Хэрэв нүд, арьсаар тухайн бодистой хүрэлцсэн бол 20 минутын турш усаар зайлах * Арьсыг савантай усаар угаах. * Хордсон хүнийг дулаан, чимээгүй орчинд байлгах * Хордолтын шинж тэмдэг янз бүрийн хугацаанд илэрч болно. * Эмнэлэг, түргэн тусламжийн ажилтанд тухайн бодистой болон хордсон хүнтэй хэрхэн аюулгүй ажиллах талаар зааварчилгаа өгөх,
“Р” үсгээр тэмдэглэсэн бодисууд нь галд автсанаар болон халаахад тэсрэмтгий полимержих урвалд орж болно. |
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (CAMEO Data) |
|
Асгарсан үед авах арга хэмжээ: Оч, дөл үүсгэгч зэрэг галын эх үүсвэрийг хол байлгах. Тухайн бодисыг муу усны цооног, усны эх үүсвэрээс хол байлгах. Үерийн далан байгуулах, асгарч буй тохиолдолд ямар нэгэн хохирол учруулалгүйгээр зогсоох, бодисын агаарт дэгдэлтийг багасгах зорилгоор бага хэмжээний усаар шүрших Хөрсөнд алдагдах: Нүх, хонхорхой байгуулж хуурай болон шингэн хаягдлыг хаях. Хаягдлыг борооны усанд урсах болон болон гал унтраах усанд урсахаас сэргийлэн хөрс, элстэй шуудай, полиуретаны хөөс болон хөөсжүүлсэн бетон ашиглаж шуудуу далан барьж химийн бодистой урсацыг урсгах. Их хэмжээтэй хаягдал химийн бодистой шингэнийг дэгдэмхий үнс, хуурай цемент, бусад төрлийн зориулалтын сорбент (шингээгч) ашиглан шингээж авах. Галын аюул, ууршилтаас сэргийлэн зориулалтын хөөсөөр бүтээх. Усанд алдагдах: Байгалийн гаралтай хаалт болон тосны нэвчилт хязгаарлагч ашиглан тархалтыг зогсоох. Холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гадаргуугийн идэвхит бодис (саван, угаалгын бодис, спирт) ашиглах. “Универсал” гелжүүлэх бодис ашиглан асгарсан хэсгийг хатууруулах ба нэвчилт хязгаарлагчийг идэвхижүүлэх. хэрэв тухайн бодис ууссан тохиолдолд усанд 10 ppm хэмжээнээс дээш бохирдолтой үед алдагдсан бодисын хэмжээнээс 10 дахин их хэмжээний идэвхижүүлсэн нүүрсийг хийх. Шингээгдсэн бодистой нүүрсийг хоолойгоор соруулж авах. ( AAR, 1999) ( AAR, 1999) |
|
Гал унтраах: Гал унтраахдаа хамгийн аюулгүй зайнаас, бүрэн хамгаалалттай нөхцөлд тохирох унтраах хэрэгслээр унтраах. Гал унтраагчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, амьсгалын багаар бүрэн хангах. Цистерн, ёмкосттой машинд гал гарсан нөхцөлд ойр орчинд 800 метр газрыг бүрэн тусгаарлах буюу нүүлгэн шилжүүлэх. Сав баллоныг ямар нэгэн эрсдэл гаргахгүйгээр гал гарч буй газраас холдуулах. Галд өртсөн сав баллоныг усаар шүршиж хөргөх. Том хэмжээний агуулахад гал гарсан бол шланк, хоолой ашиглан бороошуулан унтраах хэрэв боломжгүй бол холдож шатаж дуусгах. Бага хэмжээтэй гал: хуурай гал унтраагуур, нүүрсхүчлийн хий, усаар шүрших буюу бороошуулан унтраах. Томоохон хэмжээтэй гал: Усаар бороошуулан шүрших, спиртэн хөөс (EPA, 1998) |
|
Урвалын идэвхи: хими шинж чанар: маш шатамхай, өнгөгүй, дунд зэргийн хортой шингэн бодис. Хадгалах явцад гэрэлд гаргасан тохиолдолд их хэмжээний дулаан ялгаруулж экзотерм полимержилт явагдана.Ус, агаартай харилцан үйлчилж хүчтэй тэсрэлттэй полимержилт явагдаж хэт исэл үүсгэнэ. Устөрөгчийн хэт исэлтэй харилцан үйлчилж тэсрэмтгий шинж чанартай хэт цуугийн хүчил (пер цуугийн хүчил) үүсгэнэ. Хүчилтөрөгчтэй харилцан үйлчилж тэсрэмтгий шинж чанартай хэтисэл үүсгэнэ. Озонтой харилцан үйлчилж мөн тэсрэмтгий винил ацетатын озонид үүсгэнэ. 2-аминэтанол, хлорт сульфоны хүчил, этилен диамин, давсны хүчил, хүхрийн хүчил, олеум, фторт устөрөгчийн хүчил, азотын хүчил, хэт хүчлүүд зэрэг бодисуудтай хүчтэй тэсрэх урвалд орно. [Lewis, 3rd ed., 1993, p. 1311]. Этил ацетатын оролцоотойгоор дибензойлын хэтисэлтэй хүчтэй шатамхай, тэсрэмтгий полимержих урвалд орно. [Vervalin, 1973, p. 81]. Үйлдвэрт толуолд уусгасан уусмал нь их хэмжээтэй тэсрэлт дэлбэрэлт үүсгэх аюултай. [MCA Case History No. 2087]. (REACTIVITY, 1999) |
|
Анхны тусламж (First Aid): Винил ацетатын хурц хордолтод ороход үүсэх шинж тэмдэг. Арьс, нүд, амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээнэ. Арьсны улайлт шархлаа өгнө. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргачлал: Винил ацетатын хурц хордолтод орсон тохиолдолд сэхээн амьдруулах болон хорлого тайлах эмчилгээ хийх шаардлага гарах магадлалтай. Эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан тухайн бодисын бохирдол, алдагдлын хэмжээнд тохирсон хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх ба агаар цэвэршүүлэгчтэй буюу хиймэл амьсгалын аппараттай амьсгалын баг өмсөх шаардлагатай. Аврах буюу түргэн тусламжийн машин нь тухайн бодисын бохирдолтыг тархахаас сэргийлэх зорилгоор хуванцар бүтээлэг, гялгар уут зэргийг авч явах. Амьсгалын замаар хордох: 1. Хордсон хүнийг цэвэр агаарт гаргах. Аврагч өөрөө хордох нөхцлөөс гарах. 2. Зүрхний цохилт, амьсгалын хэмнэлийг үзэж, шоконд орсон эсэхийг шалгах. Зүрхний цохилт мэдэгдэхгүй бол CPR хийх. Амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгал тасалдаж байгаа бол бусад болон хүчилтөрөгчийн багаар амьсгалуулах. 3. Нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө туслалцаа авах. 4. Ойролцоох эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх. Арьс/нүдээр хордох: 1. Хордсон хүнийг цэвэр агаарт гаргах. Аврагч өөрөө хордох нөхцлөөс гарах. 2. Зүрхний цохилт, амьсгалын хэмнэлийг үзэж, шоконд орсон эсэхийг шалгах. Зүрхний цохилт мэдэгдэхгүй бол CPR хийх. Амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгал тасалдаж байгаа бол бусад болон хүчилтөрөгчийн багаар амьсгалуулах. 3. Химийн бодисоор бохирдсон хувцас хэрэглэлийг яаралтай тайлах. 4. Тухайн бодис нүдэнд орсон буюу хүрэлцсэн бол бүлээн усаар 15 минутын турш зайлах. 5. Бохирдсон буюу химийн бодисоор хүрэлцсэн арьсыг савантай усаар хэсэг хугацааны туршид угаах. 6. Эмнэлгийн байгууллагаас цаашид авах арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа авах. 7. Ойролцоох эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх. Хоол боловсруулах замаар хордох: 1. Зүрхний цохилт, амьсгалын хэмнэлийг үзэж, шоконд орсон эсэхийг шалгах. Зүрхний цохилт мэдэгдэхгүй бол CPR хийх. Амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх. Амьсгал тасалдаж байгаа бол бусад болон хүчилтөрөгчийн багаар амьсгалуулах. 2. Эмнэлгийн байгууллагаас цаашид авах арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа авах. 3. Хордсон хүнд цэвэр ус эсвэл сүү өгөх. 1 хүртэлх насны хүүхэд – 125 мл (4 унци / ½ аяга), 1-12 насны хүүхэд – 200 мл (6 унци / ¾ аяга), Насанд хүрсэн хүн – 250 мл (8 унци / 1 аяга) Сүү болон усыг зөвхөн ухаан алдаагүй сэрүүн байгаа хүн өгнө. 4. Хордсон хүнд идэвхжүүлсэн нүүрс өгөх. хүүхдэд 15-30 гр, насанд хүрэгчдэд 50-100 гр –ийг 125-250 мл устай өгөх. 5. Туулга, сорбитол уулган биеээс хорт бодисыг зайлуулах, туулгах. Хүүхдэд 15-30 гр (0,5-1 унци) , насанд хүрэгчдэд 50-100 гр (0,5-1 унци) өгөх. 6. Ойролцоох эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэх. (EPA, 1998) |