|
Химийн бодисын тодорхойлолт |
||
|
Химийн нэршил: АЗОТЫН ХОЁРЧ ИСЭЛ CAS №: 10102-44-0 |
UN №: 1067 |
Томъёо : NO2 |
|
Бусад нэршил : Хоёр азотот тетраоксид (N2O4); Азотын хэт исэл |
||
|
Физик шинж чанар |
|||
|
Гадаад байдал: Хурц, хорон үнэртэй шаравтар хүрэн шингэн эсвэл улаавтар хүрэн хий (above 70өF-ээс дээш хэмд) [Жич: Хатуу байдалдаа ( -90C-ээс доош хэмд) N2O4 хэлбэртэй байдгийг тогтоожээ.] |
|||
|
Буцлах температур : 210C |
Молекул жин : 46.0 |
Тэсрэх доод хязгаарLEL: ТБ |
Шаталтын зэрэг NFPA Fire Rating: ТБ |
|
Хөлдөх температур/ хайлах температур : -9.40C |
Уурын даралт: 720 мммуб |
Тэсрэх дээд хязгаар: ТБ |
Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг NFPA Health Rating: ТБ |
|
Дөл авалцах температур : ТБ(тодорхой бус) |
Уурын нягт : 2.62 |
|
Урвалын идэвхийн зэрэг NFPA Reactivity Rating: ТБ |
|
Нягт : 1.44 ( 200C хэмд шингэн) |
Ионжих чадвар : 9.75 eV |
|
NFPA Sp. Inst.: ТБ |
|
Хордуулах хязгаар |
||
|
OSHA |
NIOSH |
Бусад мэдээлэл (Related Information) |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: ТБ |
AIHA Ослын
үед авах
арга
хэмжээний
төлөвлөлтийн
зөвлөмж (AIHA Emergency Response Planning
Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3: 1ppm/15ppm/30 |
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: ТБ |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: 1 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: ТБ |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: 1,8 |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 5 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: ТБ |
|
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 9 |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: ТБ |
Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): TLV-A4 |
|
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No |
Арьсанд үзүүлэх нөлөөлөл (Skin Notation): No |
|
|
Notes: ТБ |
Тайлбар (Notes): ТБ |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 20 |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: ТБ |
|
|
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): ТБ |
|
|
NIOSH Химийн аюулын талаарх лавлах ( 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй) |
|||
|
Азотын хоёрч исэл |
CAS: 10102-44-0 |
||
|
Томъёо : NO2 |
RTECS: QW9800000 |
||
|
Бусад нэршил, худалдааны нэр: Хоёр азотот тетраоксид (N2O4); Азотын хэт исэл |
DOT ID & Лавлах : 1067 124 |
||
|
Хордуулах хязгаар (Exposure Limits) |
|||
|
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж ST 1 ppm (1,8 мг/м3) |
Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL):5 ppm (9мг/м3) |
||
|
Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 20 ppm |
Хувирал (Conversion): 1 ppm= 1.88 мг/м3 |
||
|
Гадаад байдал (Physical Description) |
|||
|
Хурц, хорон үнэртэй шаравтар хүрэн шингэн эсвэл 70F-ээс дээш хэмд улаавтар хүрэн өнгөтэй хий байдалд байна. [Жич: Хатуу байдалдаа ( 15F-ээс доош хэмд) N2O4 хэлбэртэй байдгийг тогтоожээ.] |
|||
|
Молекул жин : 46,0 |
Буцлах температур BP: 210C |
Хөлдөх температур FRZ: 15F |
Уусах чанар (Sol): урвалд орно. |
|
Уурын даралт VP: 720 мммуб |
Ионжих чадвар IP: 9,75 eV |
Агаартай харьцуулсан харьцангуй нягт RGasD: 2,62 |
Нягт Sp.Gr : 1.44 ( 68F хэмд шингэн) |
|
Дөл авалцах температур Fl.P: ТБ |
Тэсрэх дээд хязгаар UEL: ТБ |
Тэсрэх доод хязгаар LEL: ТБ |
Тэсрэх доод хязгаар (MEC): ТБ |
|
Шатамхай биш шингэн боловч бусад шатамхай материалын дөл авалцах чадварыг ихэсгэнэ. (дөл авалцдаг ба шатамхай шингэнүүдийн ангиллыг хар.) |
|||
|
Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities) |
|||
|
Шатамхай материал, ус, хлоржуулсан нүүрсустөрөгч, дисульфидэт нүүрстөрөгч, аммоний [Жич: Устай урвалд орж азотын хүчил үүсгэнэ] |
|||
|
Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods) |
|||
|
NIOSH 6014; OSHA ID182 |
|||
|
Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation) |
Анхны тусламж (First Aid) |
||
|
Арьс : Арьсанд хүргэхээс сэргийлэх. Бие хамгаалсан тусгай хувцас өмс. Нүд:
Нүд рүү
орохоос
сэргийлэх.
Нүдний хамгаалалт
хий. Мөн хордох боломжтой учир биеэ хурдан угаах бололцоогоор ажиллах газрыг хангасан байх шаардлагатай. [Жич: Бохирдсон байх бололцоотой биений аль ч хэсгээс бодисыг хурдан угаан зайлуулахад хангалттай хэмжээний буюу урсган угааж болох устай байх хэрэгтэй. Хурдан угаахын тулд ямар төхөөрөмж бэлдсэн байх нь тодорхой нөхцлөөс хамаарна. Зарим нөхцөлд шүршүүр байж болно, эсвэл тосгуур, усны хоолой байж болно.] (рН<2.5) |
Нүд:
Нүдээ маш
хурдан их
хэмжээний
усаар угаа.
Дээд доод зовхио
сөхөж
байгаад
угаах
хэрэгтэй.
Химийн
бодистой
ажиллахдаа
линз зүүж
болохгүй.
Эмнэлгийн
тусламж
хурдан
дуудах. |
||
|
Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations) |
|||
|
NIOSH/OSHA 20 ppm: SA:CF/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE
|
|||
|
Хордох замууд (Exposure Routes) |
|||
|
амьсгалах, залгих, арьсандаа хүргэх буюу нүдрүүгээ үсэргэх |
|||
|
Хордлогын шинж чанар (Symptoms) |
|||
|
Нүд,
хамар,
хоолой
цочрох,
ханиалгах,
нялцгай
хөөстэй
шүлс гарах,
уушигны үйл ажиллагаа
муудах,
архаг
бронхиттой
болох, амьсгал
давхцах,
цээж өвдөх,
уушиг
хавагнах,
салст
бүрхэвч,
арьс хөхрөх,
зүрхний
цохилт
хурдсах
(тахикардия),
амьсгал
хурдсах (тахипния).
|
|||
|
Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs) |
|||
|
нүд,
амьсгалын
систем, зүрх
судасны
систем. |
|||
|
Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004) |
||||||||||||||||||||
|
Лавлахын дугаар : 124 124 Хий – Хортой ба/ Идэмхий - Исэлдүүлэгч ТОХИОЛДОХ АЮУЛ ЭРҮҮЛ МЭНД * ХОРТОЙ; энэ бодисоор амьсгалах, арьсаар нэвчих зэрэг нь үхэлд хүргэх аюултай. * Галын нөлөөгөөр цочрол үүсгэдэг, идэмхий буюу хортой хий үүснэ. * Хий, шингэрүүлсэн хийтэй нийлбэл түлэх, хүчтэй гэмтэл учруулах буюу хөлдөөх аюултай. * Гал унтраасан усны урсгал нь орчныг бохирдуулах аюултай.
ГАЛ ГАРАХ, ТЭСРЭХ АЮУЛ (FIRE OR EXPLOSION) * Уг бодис нь өөрөө шатамхай биш ч галыг хөгжөөнө. * Шингэрүүлсэн хийн уур нь агаараас хүнд учир доогуур тархана. * Азотын хоёрч исэл хүчтэй исэлдүүлэгч учраас түлш болон олон төрлийн материалтай хүчтэй урвалд орох, тэсрэх аюултай. * Mод, цаас, тос, хувцас зэрэгт гал гаргах магадлал өндөр. * Заримдаа агаар, чийгтэй агаар, устай урвалд өөрөө орох аюултай. * Бодистой сав, чингэлэг халвал дэлбэрч магадгүй. * Хагарч цоорсон сав буудаж болно. ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ (PUBLIC SAFETY) * Аюулын үед ачааг дагалдсан бичиг дээр байгаа Аюулыг хариуцах утсанд дуудлага өгөх . Хэрэв ачааг дагалдсан бичиг байхгүй эсвэл хариу өгөхгүй байвал зохих ёсны бусад утсанд дуудлага өгөх. * Бодис асгарч гоожсон орчныг наанадаж хааш хаашаа 100-200 метрийн зайнд тусгаарлах. * Гаднын хүмүүсийг холдуулах. * Салхины дээд талд зогс. * Нам газраас холд. * Хаалттай орчныг орохын өмнө салхилуул.
ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС (PROTECTIVE CLOTHING) * Өөрөө агаартай, амьсгалын аппарат өмсөх (SCBA). * Үйлдвэрээс зориулан гаргасан химийн бодисоос хамгаалах хувцас өмсөх. Ийм хувцас нь бага хэмжээгээр эсвэл огт галын аюулаас хамгаалахгүй. Гал унтраагчид зориулсан хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН галаас хязгаартай хамгаалах зориулалттай. Харин бодис асгаран тархсан үед нэмэр болохгүй.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION) Асгарах (Spill) * Анхааралдаа онцгойлон авах шаардлагатай бодисоос Хамгаалах Анхны шатны Тусгаарлах зайны хүснэгтээс харна уу. Онц хортой биш бодисын хувьд ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ заалтанд байгаа тусгаарлах зайг салхин доорхи чиглэлд шаардлагатай гэж үзвэл нэмж болно. Гал, түймэр. * Галд өртөж байгаа чингэлэг, вагон, ачааны машинаас бүхий л чиглэлд 800 м-ээс цааш зайнд ТУСГААРЛАХ, мөн анхны энэ зайнаас цааш тусгаарлах шаардлагатай эсэхийг цаг тухайд нь авч үзэх хэрэгтэй.
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Бага зэрэг гал гарсан үед: Зөвхөн усаар унтраана. Хуурай химийн бодис, СО2, Галон хэрэглэж болохгүй. * Галыг цааш тархаахгүй байх арга хэмжээ аван шатаж дуустал нь орхи. Хэрэв заавал унтраах шаардлагатай бол усны тоосонцор, манан хэрэглэх шаардлагатай. * Бодистой сав, чингэлэгт ус оруулж болохгүй. * Хэрэв та өөртөө аюулгүйгээр хийж чадах бол сав, чингэлэгийг галаас холдуулах. * Хагарч гэмтсэн савтай бодисыг зөвхөн мэргэжлийн хүн хариуцана. Бодис агуулсан резервуар (нөөцлүүр) , чингэлэг, чиргүүл галд автсан тохиолдолд * Галтай аль болох хол зайнаас тэмцэх, эс бөгөөс ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж хэрэглэх. * Гал унтарсны дараа чингэлэгийг сайтар их хэмжээний усаар шүршин хөргөх. * Усыг бодис асгарч байгаа тал, аюулгүйн төхөөрөмж рүү чиглүүлж болохгүй, учир нь мөстөлт үүсэх аюултай. * Чингэлэг, резервуарын өнгө өөрчлөгдөх, илүүдэл хийг гаргадаг аюулгүйн төхөөрөмжөөс гарах чимээ нэмэгдвэл хурдан холд. * Галд өртөж буй чингэлгээс ҮРГЭЛЖ хол бай. * Өргөн хүрээтэй их хэмжээний гал гарч байвал ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж, автомат шүрших хоолойг хэрэглэ. Хэрэв ийм боломж байхгүй бол хурдан холдож гал шатаж дуустал орхи. АСГАРАХ БА АЛДАГДАХАД (SPILL OR LEAK) * Бодис асгарсан, алдагдсан гэхдээ гал гараагүй байвал биеэ бүрэн халхалсан битүү хамгаалах хувцас өмссөн байх шаардлагатай. * Асгарсан материалд гарч хүрч, дээгүүр нь туучиж болохгүй. * Галын аюултай, шатаж болох бүх материалыг (мод, цаас, тос г.м.) бодис асгарсан газраас холдуулах. * Хэрэв өөртөө аюул учруулахгүй хийж чадах бол асгарахыг нь болиул. * Уурыг багасгах, уурны урсгалыг өөрчлөхийн тулд усаар тоосруулан шүршиж болно. Шүршсэн усны урсгал асгарсан бодисод хүрэхээс болгоомжил. * Асгарч урссан бодис, уг бодис алдагдаж байгаа эх үүсвэр рүү ус чиглүүлж болохгүй. * Хэрэв боломжтой бол шингэн асгарахгүй, хий алдагдаж байхаар сав чингэлгийг байрлуул.
* Алдагдаж асгарсан бодис усны шугам сүлжээ, бохирын шугам, зоорь буюу бусад хаалттай орчин руу урсан орохоос сэргийл. * Орчныг хий ууршин алга болтол тусгаарла. * Орчныг салхилуул.
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID) * Хордлого авсан хүнийг цэвэр агаарт гарга. * Түргэн тусламж дууд. * Хэрэв хордсон хүн амьсгалахгүй бол хиймэл амьсгал хий. * Хэрэв нэрвэгдэгч бодисыг залгисан, бодисоор амьсгалсан бол амнаас ам руу амьсгалуулах аргыг хэрэглэж болохгүй, хиймэл амьсгалыг нэг замтай хаалт бүхий баг эсвэл эмнэлгийн тусгай зориулалтын багажаар хий. * Хохирогч амьсгалахад бэрхшээлтэй байвал хүчилтөрөгчөөр амьсгалуул. * Хувцас биенд наалдан хөлдсөн бол эхлээд гэсгээгээд хувцсыг салга. * Бохирдсон гутал, хувцсыг зайлуулан тусгаарла. * Бодисод хүрсэн тохиолдолд бушуухан арьс, нүдийг урсгал усаар доор хаяж 20 мин. угаа.
|
||||||||||||||||||||
|
Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) ) |
|
Асгарах үед гал авалцаагүй бол: (Non-fire Spill Response): Бодис асгарсан, алдагдсан гэхдээ гал гараагүй байвал биеийг бүтэн халхалсан хамгаалах хувцас өмссөн байх шаардлагатай. Асгарсан материалд гарч хүрч, дээгүүр нь туучиж болохгүй. Галын аюултай, шатаж болох бүх материалыг (мод, цаас, тос г.м.) бодис асгарсан газраас холдуулах. Хэрэв өөртөө аюул учруулахгүй хийж чадах бол асгарахыг нь болиул. Ууршилтыг багасгах, уурын мананцрын чиглэлийг өөрчлөхийн тулд усны тоосонцроор шүрших хэрэгтэй. Асгарсан бодис, гоожиж байгаа сав руу ус чиглүүлж болохгүй. Хэрэв боломжтой бол шингэн асгарахгүй, хий алдагдаж байхаар сав чингэлгийг байрлуул. Усны шугам сүлжээ, бохирын шугам, зоорь буюу бусад хаалттай орчин руу алдагдаж асгарсан бодис урсан орохоос сэргийл. Хий ууршин алга болтол орчныг тусгаарла. Орчныг салхилуул. (DOT, 1996)
|
|
Гал унтраах (Firefighting): ГАЛЫН ХЭМЖЭЭ БАГА БОЛ: Зөвхөн усаар унтраана. Хуурай химийн бодис, СО2, Галон хэрэглэж болохгүй. Галыг цааш тархаахгүй байх арга хэмжээ аван шатаж дуустал нь орхи. Хэрэв заавал унтраах шаардлагатай бол усны тоосонцор, мананцар хэрэглэх шаардлагатай. Бодистой сав, чингэлэгт ус оруулж болохгүй. Хэрэв өөртөө аюул учруулахгүй хийж чадвал сав, чингэлгийг галаас холдуул. Эвдэрч гэмтсэн савтай бодистой зөвхөн мэргэжлийн хүмүүс харьцана. БОДИС БҮХИЙ РЕЗЕРВУАР (НӨӨЦЛҮҮР), ЧИНГЭЛЭГ ГАЛД ӨРТВӨЛ: Галтай аль болох хол зайнаас тэмцэх, эс бөгөөс ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж , автомат шүрших хоолойг хэрэглэ. Гал унтарсны дараа чингэлэгийг сайтар их хэмжээний усаар шүршин хөргө. Усыг бодис асгарч байгаа тал, аюулгүйн төхөөрөмж рүү чиглүүлж болохгүй, учир нь мөстөлт үүсэх аюултай. Чингэлэг, резервуарын өнгө өөрчлөгдөх, илүүдэл хийг гаргадаг аюулгүйн төхөөрөмжөөс гарах чимээ нэмэгдвэл хурдан холд. Галд өртөж буй чингэлгээс ҮРГЭЛЖ хол бай. Өргөн хүрээтэй их хэмжээний гал гарч байвал ус шүрших хоолойг барьж тохируулж байдаг төхөөрөмж, автомат шүрших хоолойг ашигла. Хэрэв ийм боломж байхгүй бол хурдан холдож гал шатаж дуустал орхи. (DOT, 1996)
|
|
Урвалын идэвх (Reactivity): AГААР, УСТАЙ УРВАЛД ОРОХ: Устай урвалд орж азотын хий үүсгэнэ. ХИМИЙН ШИНЖ ЧАНАР: Нунтаг хөнгөн цагаан нь нүүрстөрөгчиийн дисульфид, хүхрийн давхар исэл, хоёр хлорт хүхэр, азотын дутуу исэл, азотын исэл, азотын хэт исэл зэрэг бодисын ууранд шатдаг (Mellor 5:209-212. 1946-47). Гурван хлорт бор нь азотын хэт исэл, фосфин, өөх тостой хүчтэй урвалд орно (Mellor 5:132. 1946-47). Азотын давхар исэл, цууны хүчлийн ангидрид нь дэлбэрэлт бүхий урвалд орж дөрвөн азотот метан үүсгэнэ (Van Dolah 1967). Азотын давхар исэл нь нүүрсустөрөгчийн дутуу галогенжсэн хольцтой дэлбэрэлт үүсгэх чадвартай хольц үүсгэнэ (Chem. Eng. News 42(47):53. Пропиленыг азотын хэт ислээр исэлдүүлэн сүүний хүчил гаргаж авах туршилт тавихад хүчтэй дэлбэрэлт үүсдэг. Энэ хольц нь (олефин, азотын хэт исэл ) маш тогтворгүй нитрозитүүд үүсгэдэг (Comp. Rend. 116:756. 1893). Температурын ялгааны улмаас их хүйтэн шингэн хий, устай нийлбэл хүчтэй буцалж, маш хурдан ууршилт явагдаж болно. Хэрэв ус нь халуун бол шингэний “хэт халалтын” дэлбэрэлт болох магадлалтай. Хэрэв хаалттай савандахь устай, шингэн хий нийлбэл даралтын нөлөөгөөр аюултай нөхцөл үүсэж болно (Handling Chemicals Safely 1980). (REACTIVITY, 1999). |
|
Анхны тусламж: Хордлого авсан хүнийг нэн даруй цэвэр агаарт гарга. Хэрэв нэрвэгдэгч амьсгалахгүй бол хиймэл амьсгал хий. Хэрэв нэрвэгдсэн хүн бодис залгисан, бодисоор амьсгалсан бол амнаас ам руу амьсгалж болохгүй, хиймэл амьсгалыг нэг замтай хаалт бүхий баг эсвэл эмнэлгийн тусгай зориулалтын аппаратаар хий. Хэрэв амьсгал нь бэрхшээлтэй байвал хүчилтөрөгчөөр амьсгалуул. Хувцас биенд наалдан хөлдсөн бол эхлээд гэсгээгээд хувцсыг салга. Бодисоор бохирдсон гутал,хувцсыг зайлуулан тусгаарла. Бодисод хүрсэн тохиолдолд бушуухан арьс, нүдийг урсгал усаар доор хаяж 20 мин. угаа. Хохирогчийг дулаан, тайван байлга. Бодисод хүрсэн, амьсгалсан хор нөлөө нь удаж магадгүй учир хохирогчийг байнгын хяналтад байлга. Эмнэлгийн ажилтанд уг бодисын хор нөлөөг мэдэгдэж өөрийгөө хамгаалах арга хэмжээг авахуулах нь чухал. (DOT, 1996) |