йй

Химийн бодисын тодорхойлолт

Химийн нэршил ОЗОН (OZONE)

CAS №: 10028-15-6

UN №: 1955

Томъёо: O3

Бусад нэршил: Гурван атомт хүчилтөрөгч, Triatomic oxygen 

 

Физик шинж чанар

Гадаад байдал: Хурц үнэртэй,цэнхэвтэр туяатай өнгөгүй хий

Буцлах температур (BP): -111,80C

Молекул жин (MW): 48.0

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Шаталтын зэрэг (NFPA Fire Rating): Тогтоогдоогүй

Хөлдөх температур (FRZ): - 192,90C

Уурын даралт (VP): >1 атм

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Эрүүл мэндийн нөлөөллийн зэрэг (NFPA Health Rating): Тогтоогдоогүй

Дөл авалцах температур (FP): Тогтоогдоогүй

Уурын нягт (VD): 1.66

 

Урвалын идэвхийн зэрэг (NFPA Reactivity Rating): Тогтоогдоогүй

Нягт (Sp. GR): Тогтоогдоогүй

Ионжих чадвар (IP): 12.52 эВ

 

Онцлог шинж (NFPA Sp. Inst.): тогтоогоогүй

 

Хордуулах хязгаар

НҮБ-ын ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн газар (OSHA)

АНУ-ЫН ХӨдӨлмӨр хамгаалал, эрҮҮл мэндийн ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН (NIOSH)

Бусад мэдээлэл (Related Information)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: 0.1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) ppm: Тогтоогдоогүй

AIHA Ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн зөвлөмж (AIHA Emergency Response Planning Guidelines) - ERPG-1/ERPG-2/ERPG-3:
Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) PEL-TWA мг/м3: 0.2

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж) (PEL-TWA) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын дундаж) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (15 минутын турш) (PEL-STEL) мг/м3: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: Тогтоогдоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) ppm: 0.1

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: Тогтоодоогүй

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ямар ч үед) (PEL-C) мг/м3: 0.2

Хавдар үүсгэх ангилал (Carcinogen Classifications): TLV-A4

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): Байхгүй

Арьсанд үзүүлэх нөлөлөл (Skin Notation): байхгүй

Тайлбар (Notes): Тогтоогдоогүй

Тайлбар (Notes ); Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) ppm: 5

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH) мг/м3: Тогтоогдоогүй

 

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун тайлбар (IDLH Notes): Тогтоогдоогүй

 

 

NIOSH Химийн аюулын талаарх лавлах (NIOSH Pocket Guide to Chemical Hazards) 2006 оны 6-р сарыг дуустал хүчинтэй (Current through June 2006)

Озон

CAS: Тогтоогдоогүй

Томъёо (Formula): O3

RTECS: Тогтоогдоогүй

Бусад нэршил, худалдааны нэр (Synonyms & Trade Names):

Бусад нэршил: Гурван атомт хүчилтөрөгч

DOT ID & Guide: Тогтоогдоогүй

Хордуулах хязгаар (Exposure Limits)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (NIOSH REL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж . C 0.1 ppm (0.2 мг/м3)

Зөвшөөрөгдөх дээд хэмжээ (OSHA PEL): Ажлын 8 цагийн эсвэл долоо хоногийн дундаж: Тогтоогдоогүй

Амь нас, эрүүл мэндэд хор үзүүлэх тун (IDLH): 5 ppm

Шилжүүлэг (Conversion): Тогтоогдоогүй

Гадаад байдал (Physical Description)

Хурц үнэртэй,цэнхэвтэр туяатай өнгөгүй хий

Молекул жин (MW): 48,0

Буцлах температур (BP): -111,80C

Хөлдөх температур

(FRZ): - 192,90C

Уусах чанар (Sol) 00C 32өF: 0,001%

Уурын даралт (VP): >1 атм

Ионжох чадвар(IP): 12.52 эВ

Агаартай харьцуулсан харьцангуй нягт (RgasD): 1,66

Нягт (Sp.Gr): Тогтоогдоогүй

Дөл авалцах температур (Fl.P): Тогтоогдоогүй

Тэсрэх дээд хязгаар (UEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (LEL): Тогтоогдоогүй

Тэсрэх доод хязгаар (MEC): Тогтоогдоогүй

Гал авалцамтгай бус хий боловч хүчтэй исэлдүүлэгч

Хамт хадгалж болохгүй бодисууд (Incompatibilities & Reactivities)

Исэлдэх шинжтэй бүх материалууд (органик ба органик бус)

Хэмжилт явуулах аргууд (Measurement Methods)

OSHA ID214

Хувийн хамгаалалт ба урьдчилан сэргийлэх арга (Personal Protection & Sanitation)

Анхны тусламж (First Aid)

Арьс (Skin): Зөвлөмж байхгүй

Нүд (Eyes): Зөвлөмж байхгүй
Арьс угаах (Wash skin): Зөвлөмж байхгүй
Зайлуулах (Remove): Зөвлөмж байхгүй.
Солих (Change): Зөвлөмж байхгүй

Нүд (Eye):Эмнэлгийн тусламж яаралтай авах

Амьсгал (reath): Цэвэр агаарт,100% О2

 

 

Амьсгалын замыг хамгаалах арга хэмжээ (NIOSH Respirator Recommendations)

Хамгаалах хэрэгслэлийн төрөл: (NIOSH/OSHA): 1 ppm: CCRS/SA 2.5 ppm: SA:CF/PAPRS 5 ppm: CCRFS/GMFS/SAT:CF/SCBAF/SAF : SCBAF:PD,PP/SAF:PD,PP:ASCBA Escape: GMFS/SCBAE

Хордох замууд (Exposure Routes)

Амьсгалын зам, арьс ба нүдэнд хүрэлцэх

Хордлогын шинж чанар (Symptoms)

Нүд, арьс, салстыг цочроох; уушиг устаж хавагнах; амьсгалын замын архаг өвчлөл бий болох

Хордлогод өртөх эд эрхтэн (Target Organs)

Нүд, амьсгалын замын систем,

 

Ослын үед авах арга хэмжээний лавлах (DOT Emergency Response Guidebook (ERG 2004)

Лавлахын дугаар (Guide Number): 123

123 Gases - Хий  Хортой ба/Идэмхий (Toxic and/or Corrosive) 
Тохиолдох аюул (POTENTIAL HAZARDS)
Эрүүл мэнд (HEALTH)
* ХОРТОЙ: Хэрвээ амьсгалах буюу арьсанд гүн шингэвэл үхэлд хүргэх аюултай.
* Уур нь цочроох үйлчилгээтэй.
* Хий байдалтай буюу шингэрүүлсэн хийтэй хүрэлцвэл арьсыг түлэх,гүн шархлуулах буюу хөлдөөж болно.
* Шаталтаас цочроох, идэмхий үйлчилгээтэй болон хортой хий үүсэж болно
* Галыг унтраах явцад үүссэн шингэрүүлсэн ус идэмхий ба хортой байж болохоос гадна бохирдолтыг үүсгэнэ
 
Галын ба тэсрэх аюул (FIRE OR EXPLOSION)
* Галын эх үүсгэвэртэй үйлчлэлцээгүй байсан ч өөрөө шатаж болно.
* Шингэрүүлсэн хийн уур агаараас хүнд учир газрын гадарга, нам дор газар хуримтлагдана.
* Бодис хадгалсан сав гаднаасаа халснаас дэлбэрэлт үүснэ.
* Бодис хадгалсан сав эвдэрч, гэмтснээс хүчтэй шидэгдэх аюултай.
 
ХҮН АМЫН аюулгҮй байдал хамгаалал (PUBLIC SAFETY)
* Аюул осол үүссэн үед юуны өмнө 105 утас руу залга.
* Бодис асгарсан ба алдагдсан газраас бүх чиглэлд хамгийн багадаа 50-аас 100 метр зайд тусгаарлалт хийж, хорио тогтоох.
* Аврах, аюул ослыг бууруулах үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад шаардлагагүй хүмүүсийг тусгаарлалтын бүсээс гаргах.
* Ойр орчимд байгаа хүмүүсийг салхины эсрэг талд байлгах.
* Агаараас хүнд учир нам дор газар битүү газар (цэвэр бохир усны шугам хоолой, зоорь, хонгил) 
хуримтлагдана.
* Нам доор газар байж болохгүй.
Хамгаалах хувцас (PROTECTIVE CLOTHING)
* Өөртөө амьсгалын аппарат агуулсан эерэг даралтын хувцас (SCBA) өмсөх.
* Үйлдвэрлэгчийн тусгайлсан зөвлөмжийн дагуу химийн хамгаалалтын хувцасыг өмсөх.Энэ нь дулааны хамгаалалтын хэрэглсэлийн үүргийг өчүүхэн буюу эсвэл огт гүйцэтгэж чадахгүй.
* Ердийн галд өмсдөг гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас нь ЗӨВХӨН хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх учир бодис асгарсан тохиолдолд үр дүнтэй хамгаалалтын хэрэгсэл болохгүй.
Нүүлгэн шилжүүлэх (EVACUATION)
 Асгарах ( Spill)
* ХҮН АМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсгийг үз .
 
 Гал (Fire)
         Нөөцийн сав(tank), ачааны машины болон вагон цистернд гал гарсан бол түүнийг бүх чиглэлд 800 метрт тусгаарлана. Түүнчлэн анхны нүүлгэн шилжүүлэлтийг бүх чиглэлд 800 метрээс гадагш зайд хийнэ.
 
ГАЛЫН АЮУЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ (EMERGENCY RESPONSE FIRE)
Гал
Бага хэмжээний гал
* Хуурай химийн буюу CO2-ийн гал унтраах хэрэгсэл ашиглах
Том хэмжээний гал
* Усаар шүрших, манан эсвэл ердийн хөөс хэрэглэх
* Савын дотор талруу ус оруулж болохгүй.
* Эрсдэлгүй хийж чадахаар бол галын газраас савтай зүйлсийг зөөх.
* Эвдрэл авсан цилиндр савуудтай зөвхөн мэргэжлийн хүмүүс харьцана.
Нөөцийн саванд гал гарвал
* Галыг аль болох зайтай газраас эсвэл автомат ажиллагаатай хоолой баригч буюу мэдрэгчтэй хушуу ашиглан унтраах.
* Галыг сайтар унтраасны дараа нөөцийн савыг их усаар сайн хөргөх.
* Усыг бодис асгарч байгаа эх үүсвэр болон аюулгүй ажиллагааны төхөөрөмжүүд рүү шууд цацаж, шүршиж болохгүй. Мөсдөлт үүсж болно.
* Нөөцийн савны аюулгүй ажиллагааны төхөөрөмжийн дохио дуугарах ба савны өнгө өөрчлөгдвөл нэн даруй хүмүүсээ татаж авах.
* Нөөцийн савтай зүйлсийг галд өртөхөөс ЯМАГТ зайлсхийх.
 
АСГАРАХ БА АЛДАГДАХ (SPILL OR LEAK)
* Бодис асгарах ба алдагдах тохиолдолд (гал гаралгүйгээр) түүний уураас хамгаалах бүрэн битүүмжлэгдсэн хувцасыг өмсөх ёстой.
* Тохирох хамгаалалтын хувцасыг өмсөөгүй үед асгарсан материал дундуур явах ба хүрэхийг хориглоно.
* Хэрвээ эрсдэлгүй гүйцэтгэж чадахаар бол бодис алдагдаж буй газрыг олж асгаралтыг зогсоох. 
* Уур тарахаас сэргийлэх зорилгоор усыг бороожуулж шүрших. Ингэхдээ асгарч байгаа бодис руу ус оруулахгүй байхыг анхаар. 
* Бодис асгарч байгаа голомт руу шууд ус шүршиж, оруулж болохгүй.
* Уур сарниж алга болтол тухайн орчинд тусгаарлалт хийж, хорио тогтоо.
* Цэвэр бохир усны шугам, хонгил мэтийн зай багатай газар ороохоос болгоомжлох 
АНХНЫ ТУСЛАМЖ (FIRST AID)
* Осолд өртөгсдийг цэвэр агаарт гаргах.
* Эмнэлгийн осолын түргэн тусламжийн 103 дугаарын утсаар дуудлага өгөх.
* Хэрвээ осолд өртөгсөд амьсгалж чадахгүй бол хийсэн амьсгал хийх.
* Нэрвэгдсэд бодисыг залгисан буюу амьсгалсан бол амнаас аманд хиймэл амьсгал хийх аргыг хэрэглэж болохгүй. Ийм тохиолдолд хиймэл амьсгалыг хийхдээ нэг талдаа хавхлагатай амны хаалт эсвэл хиймэл амьсгалд зориулагдсан эмнэлгийн бусад төхөөрөмжийг ашиглана.
* Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгчөөр амьсгалуулах.
* Бохирдсон хувцас, гутлыг тайлж тусгаарлах.
*. Шингэрүүлсэн хийтэй хүрэлцсэн тохиолдолд хөлдсөн хэсгийг бүлээн усаар гэсгээнэ.
* Бодистой хүрэлцсэн бол арьс, нүдийг нэн даруй усны урсгалд 20-оос доошгүй минутын турш угаах.
* Арьсанд бодис хүрэлцэлтийг аль болох багасгахын тулд бохирдсон зүйлс цэвэр арьсанд тархахаас болгоомжил.
* Осолд өртөгсдийг дулаахан ,чимээгүй газар байлгах.
* Нэрвэгдсэдийг байдлыг ажиглаж байх.
* Бодисонд нэрвэгдэлтийн (амьсгалах,залгих,арьсанд хүрэлцэх) уршиг удаан хугацаагаар үргэлжилж болно.
* Эмнэлгийн ажилтнууд уг бодисын шинж чанар болон түүнээс биеэ хамгаалах арга, урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар зөвлөлгөө өгөх.

 

 

 

Ослын үед авах арга хэмжээний талаархи нэмэлт мэдээлэл (Additional Emergency Response Information (CAMEO Data) )

Асгарах үед (гал авалцаагүй ) (Non-fire Spill Response: Тусгаарлалт хийж, шаардлагагүй хүмүүс нэвтрэхийг хориглох.Хүмүүсийг салхины эсрэг талд байлгах ба нам доор газраас гаргах,Хаалттай, битүү газар орохын өмнө салхилуулах.Шингэн озонтой ажилладаг хүмүүс хөлдөөгч шингэний нөлөөллөөс хамгаалсан тоноглол, хувцсыг хэрэглэх. (EPA, 1998)

(Firefighting Гал гарсан үед: Өртсөн савуудыг усаар шүршин галыг унтрааж сайн хөргөх. (EPA, 1998)

Урвалын идэвх (Reactivity): ХИМИЙН ШИНЖ:Өдөөгч. Спиртүүд, аминууд, аммиак, бериллийн алкилүүд, борийн устөрөгчит нэгдлүүд, дициан, гидразин, нүүрсус, устөрөгч, нитроалканууд, металлын нунтаг, силанууд болон тиолуудтай хүрэлцвэл шатах урвалд орно (Bretherick 1979. p.174).Озоны орчинд аналин тэсрэмтгий шинжтэй озонбензолыг үүсгэнэ (Mellor 1:911. 1946-47).Эфир,озонын холимогоос альдегид ба цуугийн хүчил болон тэсрэмтгий шинжтэй этилийн хэт оксид, хүнд шингэн үүсдэг байна (Mellor 1:911. 1946-47). Бром ба озоны холимог хүчтэй тэсэрч гурван бромт октаоксидыг үүсгэнэ (Mellor 2, Supp. 1:748. 1956). Озон ба азотын тавч оксид холилдвол гал авалцах эсвэл тэсрэлт болно (Mellor 8, Supp. 2:276. 1967). Озон ба этилений хоорондын урвал тэсрэлттэйгээр явагдана (Mellor 8, Supp. 2:276. 1967). Азотын давхар оксид озонтой нэгдэх урвал гэрэл үүсгэн тэсрэлттэйгээр явагдана(J. Chem. Phys. 18:366 1920). Маш их хөргөсөн шингэрүүлсэн хий нь устай холилддоход температурын өргөн мужид их эрчимтэй буцлаж , хурдан ууршдаг бүтээгдэхүүн үүсгэдэг. Хэрвээ ус нь халуун бол хэтхалсан шингэнийг үүсгэн тэсрэх аюултай. Битүү саванд шингэрүүлсэн хий устай холилдвол даралт нь аюултай хэмжээнд ч хүрч болно.(Handling Chemical Sefely 1980). (REACTIVITY, 1999).

Анхны тусламж (First Aid: Анхааруулга:Хордлогын нөлөө 12-оос 24 цагийн турш үргэлжилж болно.

Хурц хордлогын шинж тэмдэгүүд:Озоноор их тунгаар хордвол арьс, нүд ба салслаг давхрагууд гүн түлэгдэж, цочиролд орохоос гадна амьсгалын хэмнэл ихсэх, ханиалгах, амьсгаа давхцах, цээж хэржигнэх, уушиг хавагнах, уушгинд цус хурах,з үрхний цохилт түргэсэх, цусны даралт багасах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн ядрах, толгой эргэх, нойр хүрэх, толгой өвдөх, сэтгэл хөөрөх ба гутрах зэрэг сэтгэхүйн шинж илэрнэ. Нүд өртсөн бол улайлж үрэвсэнэ.

Ослын үед авах арга хэмжээ: Озоны хордолтонд хүчтэй өртсөн нэрвэгдэгчдийг хордлогын газраас яаралтай гаргаж, амь насыг аврах арга хэмжээ авна. Хордуулалтын зэрэг ба хэлбэрт тохирсон хамгаалалтын хувцасыг ослын газар ажиллагсадад өмсгөх. Мөн агаар цэвэрлэгч эсвэл шахсан агаар бүхий хамгаалах хэрэгсэлийг аврагчид зайлшгүй хэрэглэх.Аврах ажиллагаанд ашиглаж буй тээврийн хэрэгсэлүүдийг бохирдлын тархалтыг хянах, бууруулах зорилгоор нийлэг материалан бүтээлэг болон уутаар хангах.

Амьсгалын замаар хордсон бол: 1.Нэрвэгдэгчийг цэвэр агаарт гаргах.Аврах ажиллагаанд оролцож буй хүмүүс өөрсдийгөө озоны хордлогоос хамгаалах ёстой. 2.Судасны цохилт, амьсгалын тоог хянах, бэртэл гэмтлийг олж тогтоох.Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг зүрхний өвчний сэхээн амьдруулах эмчилгээнд оруулах. Амьсгалахгүй бол хиймэл амьсгал хийх.Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгч эсвэл амьсгалыг тэтгэх бусад хэрэгсэлд холбох. 3.Хордлогын эхний үед авах арга хэмжээ, хордлого тайлах эмийн талаар тухайн орон нутгын эмнэлгээс зөвшөөрөл, зааварчлагааг авна. 4.Эмнэлэг рүү болгоомжтой хүргэх арга хэмжээ авах.

Арьс/нүдний өртвөл: 1. Нэрвэгдсэдийг бохирдлын голомтоос гаргах. Аврах ажиллагаанд оролцож буй хүмүүс өөрсдийгөө озоны хордлогоос хамгаалах. 2 . Судасны цохилт, амьсгалын тоо болон бэртэл гэмтлийг олж тогтоох Судасны цохилт нь мэдэгдэхгүй бол уушиг зүрхний өвчний сэхээн амьдруулах эмчилгээнд оруулах. Амьсгалахгүй бол зохиомол амьсгал хийх.Амьсгалахад хүндрэлтэй бол хүчилтөрөгч эсвэл амьсгалыг тэтгэх бусад хэрэгсэлд холбох. 3.Бохирдсон хувцсыг аль болох хурдан тайлах.4.Хэрвээ хордолтонд нүд өртсөн бол түүнийг бүлээн усаар 15 минутаас доошгүй хугацааны турш шүршиж угаах. 5.Өртсөн арьсыг савантай усаар давтан угаах. 6 Хордлогын эхний үед авах арга хэмжээ, хордлого тайлах эмийн талаар тухайн орон нутгийн эмнэлгээс зөвшөөрөл, зааварчлагааг авах. 7. Эмнэлэг рүү болгоомжтой хүргэх арга хэмжээ авах.

Залгисан бол:Тодорхой мэдээлэл байхгүй (EPA,1998)