Хаягдал пестицид

“Хаягдал пестицидүүд: Эргэх тоолууртай тэсрэх бөмбөг, бид яагаад одоо хөдлөх ёстой вэ: гэсэн энэхүү тайлан нь хуучин ЗХУ, Өмнөд Балкан болон Европын Xолбооны  шинэ гишүүн орнуудын Хаягдал пестицидийн өсөн нэмэгдэж байгаа аюулын дүн шинжилгээнд бага ч гэсэн хувь нэмрээ оруулах болно. Хэсэг хугацаанд энэхүү асуудалд гүнзгий татагдан орсон болохоор одоохон хөдлөх хэрэгтэй, тэгэхдээ шийдэмгий хөдлөх хэрэгтэй гэж би дахин давтан хэлэх байна. Энэ бол миний уриалга бөгөөд үүнийг Европын Комисст хандан уриалж байна. Энэ байгууллага нь уг асуудалд пестицидийн аюулд өртөж байгаа орнуудын хамт оролцож байгаа үндсэн байгууллага юм.

 

2007 онд би Европын Парламентад олон нийтийн уулзалт ба  аюулыг баримтжуулсан үзэсгэлэнг зохион байгуулсан билээ. Үүнээс гадна, үзэсгэлэнг Вашингтонд Дэлхийн Банк/Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, Молдав улсын Кишинев хотод зохиогдсон Олон улсын ГХЦГ (гексахлорциклогексан) ба пестицидийн холбооны (ОУГХЦГПХ буюу IHPA) форум, Вена хотод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын уулзалт дээр гаргасан болно. Энэ үеэр маш олон санал авсан ба тэдгээр нь ХП хүний организмд үзүүлэх нөлөө, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тэдгээрийн учруулах үйлчлэл болон хүрээлэн буй орчинд учруулах хөнөөлийн хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байгаад сэтгэл зовж байгаа тухай саналууд байлаа. Энэ бүхэн намайг асуудал шийдэгдэх хүртэл ажиллах хэрэгтэй гэдэгт итгүүлсэн юм.

 

Би энэхүү үйл ажиллагаанд олон тооны оролцогчдыг татан оруулж, эрчимтэй хүчин чармайлт тавьж байгаад нь Олон Улсын ГХЦГ ба Пестицидийн Холбоонд баяр хүргэхийг хүсэж байна. Энд Европын Комисс, Европын Парламент, ЕХ-ны гишүүн ба Зүүн Европын орнууд, ДХХААБ, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Стокгольмын ба Базелийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Дэлхийн Банк, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан болон бусад төрийн бус байгууллагууд, пестицид үйлдвэрлэгчдийг хамааруулж байна.

 

Эхний төвшинд бүс нутгийн анхны төслүүд гарч байгаа нь дэвшил юм. ДХХААБ-ын нэрийн өмнөөс ОУГХЦГПХ “Хаягдал пестицид болон удаан задардаг органик бохирдуулагч пестицидүүдийн чадавхи бий болгох”, Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн хөтөлбөрийн удирдлагын ажлыг Миллеуконтакт Интернэйшнл (Milieukontakt), Ногоон Загалмай (Green Cross) болон 9 орны төлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажил 2009 оны эхнээс эхэлсэн. Төсөлд мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, чадавхийг бий болгох, бүс нутгийн хамтын ажиллагаа ба туршлага солилцох ажлыг эрчимжүүлэх асуудлууд тусгагдсан. Энэхүү төсөл нь улс орон, мэргэжилтэн нарыг нэгтгэж бүс нутгийн улсуудад цэвэрлэгээ явуулах бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэхэд туслах болно.

 

ХП-ийн удирдлагыг хэрэгжүүлэх НҮБ-ын мандаттай учир ДХХААБ нь ХП-ийн асуудлын судалгааг Төв Ази, Кавказад явуулах ажлыг санаачилсан юм. 2008 оны 12 сарын 2-4-ний өдрүүдэд Азербайжаны Бакуд болсон семинарын үед ДХХААБ-с асуудлын чухлыг тодорхой тэмдэглэж, арга хэмжээ даруй авч хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан билээ. Сүүлийн үед болж байгаа үйл ажиллагааны хөгжлийг би маш бодитой тооцож, энэ үйл ажиллагааг өргөжүүлэхэд Европын Комиссыг татан оролцуулах чухал боломжийг бий болгож байна гэж үзэж байна. Иймээс би комиссыг ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөгөө хэлэлцэх дугуй ширээний ярилцлагад оролцон, санал солилцохыг урьж байна.

 

Виеслав Стефан Куч

Европын Парламентийн гишүүн

2009 оны 4 сар, Брюссель

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
2001-12-31

"Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль" Монгол улсын Их хурлаар 2006 оны 5 сарын 24-ны өдөр батлагдсан.


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай

(тогтоолууд нэмэх) Боомт, хориглосон хязгаарласан, ҮЗ-ийн дүрэм бүрэлдэхүүн батлах

Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт


Журам, ангилал, жагсаалт, аргачлал

Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон ү йлдвэрлэх, худалдах журам

Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам

Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам

Химийн хорт ба аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийх журам

Монгол улсад 2011 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээ

Химийн хорт болон аюултай бодисын ангилал

Химийн хорт болон аюултай бодисын ангилалыг ашиглах аргачлал

Химийн хорт болон аюултай бодисын ангилалын жагсаалт

 

 


2010-04-08

Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн ажлын албанаас Монгол улсад химийн хорт болон аюултай бодисын талаар баримтлаж буй бодлого, хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, журам болон бусад шаардлагатай мэдээллүүдийг агуулсан "Химийн хорт болон аюултай бодис" гарын авлага номыг эрхлэн гаргах гэж байна. Уг номны цахим хувилбарыг доорх холбоосоор татаж авна уу.

 

Химийн хорт болон аюултай бодис 2010 - энд дар

 

.

2009-10-15

Химийн бодис нь бидний өдөр тутмын амьдралд чухал хэрэгцээтэй боловч химийн бодисын бохирдол нь хүний эрүүл мэнд, тэр тусмаа хүүхдийн өсөлт бойжилтод ихээхэн хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 35000-аас илүү тооны 15-аас доош насны хүүхдүүд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөгөөр амь насаа алддаг ба түүнээс хэд дахин олон хүүхдүүд химийн бодисын хурц болон архаг хордолтод өртөн, зовж шаналж байдаг гэсэн судалгааны баримт байдаг.



2011-04-08

Химийн хорт болон аюултай бодисын цахим зөвшөөрлийг олгож эхэлж байгаатай холбогдуулан Химийн бодис, бүтээгдэхүүний мэдээллүүдийг мэдээллийн санд оруулж байгаа тул доорх файлын дагуу мэдээллүүдийг оруулж chemlicensemnet@yahoo.com хаягаар явуулна уу.

Файл татах (MS Excel 2007 file, 11KB)

Цахим зөвшөөрлийг ашиглах гарын авлагыг доорхи хаягаар татан авна уу.

Файл татах (PDF, 2.4MB)

2011-10-24

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарим аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын албаны байцаагч, натрийн цианид ашиглаж буй болон ашиглах төлөвлөгөөтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд "Цианидын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал" сэдэвт сургалтыг Бороо гоулд компанитай хамтран хийв. Уг сургалтаар Химийн хорт болон аюултай бодисын талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, хууль тогтоомж, цианидын хор хөнөөл, аюулгүй ажиллагаа зэрэг сэдвүүдээр лекц хийж, химийн бодисын аваар осол гарсан үед авах арга хэмжээний тухай үзүүлэх сургалтыг Бороо гоулд компанийн аврагчид үзүүлэв Сургалтад ААН-үүдийн төлөөлөл, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 30 хүн оролцов. Тус сургалтад тавигдсан илтгэл, материалуудыг доорх холбоосоор татаж авна уу.

1. Химийн хорт болон аюултай бодисын хууль тогтоомж

2. Цианид, түүний нэгдлүүдийн хор аюул

3. Цианыг ашиглах, тээвэрлэх, хадгалахад тавигдах шаардлага, ослын үед авах зарим арга хэмжээ

4. Бороо гоулд компанийн Натрийн цианидын хэрэглээ

5. Натрийн цианид хүлээн авах, хадгалах, үйлдвэр рүү тээвэрлэх үйл явц /Бороо гоулд ХХК/

6. Натрийн цианидын тээвэрлэлт

санал асуулга

Манай сайтын хаягийг хаанаас авсан бэ?

Интернэт
Сонин хэвлэл
Танилаасаа
Телевиз, радио

   
имэйл мэдээ

Та манай сайтын шинэчлэлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байхын хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.