НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 10 ДУГААР ХУРАЛД ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН
- Хурлаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж батлах
- Шинжлэх ухаан технологийн хорооны даргаас бусад ажилтныг сонгох
- Шинжлэх ухаан технологийн хорооны 2 дугаар хуралдааны тайланг хэлэлцэх
- Конвенцын Стратегийг хэрэгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны, судалгааны болон сургалтын байгууллагуудад үзүүлэх туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх
- Конвенцын Стратегийн зорилтын хэрэгжилтийн байдлыг хэлэлцэх
- Конвенцыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх байгууллагын талаар хэлэлцэж дүгнэлт гаргах
- Конвенцын хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцооны талаар хэлэлцэх
- Тогтвортой хөгжлийн хорооны 18, 19 дүгээр хуралдааны талаар хэлэлцэх
- Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих механизмын талаар хэлэлцэх
- Конвенцын хэрэгжилтэд хяналт тавих
- Шинжлэх ухаан, технологийн хороо ирэх оны төсвийг хэлэлцэж батлах
- Нөлөөлөх индикаторуудыг Стратегийн 1,2 болон 3 дугаар зорилтуудтай уялдуулан сайжруулах талаар хэлэлцэх зэрэг болно.
ЦТК-ын 10 жилийн стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэх нь Х бага хурлын гол зорилго бөгөөд энэ зорилгоор шинжлэх ухааны мэдлэг, ололтуудад түшиглэх, улс орнуудын цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг конвенцын 10 жилийн стратегитэй уялдуулан шинэчлэх гэсэн үндсэн гол асуудлуудад анхаарал хандуулж байгаа юм. Талуудын Х хурлын үеэр БНСУ-ын болон бусад орны иргэний нийгмийн байгууллагууд оролцож, цөлжилттэй тэмцэхэд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар хэлэлцсэн. Энэ үйл ажиллагаанд Монголд үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон Ази” төрийн бус байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулсан.Бага хурлаар 1993 онд батлагдсан ЦТКонвенцын хэрэгжилтийн байдлыг түлхүү хэлэлцэж байгаа юм. Тус конвенц Биологийн олон янз байдлын болон Уур амьсгалын конвенцтой нягт уялдаатай хэрэгжиж ирснийг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.
МОНГОЛЫН ТАЛЫН ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ
Хуралдааны үеэр Монгол Улсын цөлжилтийн өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, төрөөс баримталж буй бодлогын талаар тусгай арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээг БОАЖЯ, ЦТҮХороо, “Цөлжилтийг сааруулах” төсөл, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент” төсөл, “БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Ногоон хэрэм” төсөл хамтран зохион байгуулсан.Монголын талын тусгай арга хэмжээний үеэр “Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” илтгэлийг ЦТҮХ-ны нарийн бичгийн дарга Д.Баярбат, “Цөлжилттэй тэмцэх сайн туршлага” илтгэлийг “Цөлжилтийг сааруулах” төслийн ажилтан А.Хандармаа нар тавьсан. “Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” илтгэлд Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд болон боломжит хамтын ажиллагааны талаар танилцуулсан. “Цөлжилттэй тэмцэх сайн туршлага” илтгэлд Монгол оронд хэрэгжиж буй гадаад орнууд, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Цөлжилтийг сааруулах” төсөл, “Ногоон хэрэм” төсөл, “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент” төсөл зэрэг төслийн хүрээнд хийж буй ажлуудыг оролцогчдод танилцуулсан. Илтгэлүүдтэй холбогдуулан Филиппин, Бангладеш, Непал, Серби, Япон, БНХАУ, Мянмар зэрэг орны оролцогчид асуулт асууж хариулт авсан. Тусгай арга хэмжээний үеэр Монгол орны цөлжилтийн төлөв байдлыг харуулсан мэдээлэл, гарын авлага тараасан бөгөөд хуралд оролцогчдод зориулан тусгай мэдээлэл бүхий самбар гаргасан нь Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдлыг гадаад орнууд, олон улсын байгууллагуудад танилцуулахад тухал ач холбогдолтой болсон. Энэ арга хэмжээнд бусад орны 80 орчим хүн оролцсон нь бусад орны зохион байгуулсан тусгай арга хэмжээнд оролцогчдоос илүү олон тоотой байсан юм. Конвенцын талуудын Х хуралд оролцсон Монголын төлөөлөгчид БНСУ-ын Ойн яам, Япон улсын Байгаль орчны яам, WOCAT(World Overview of Conservation Approaches and Technologies), НҮБ-ын Конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын зохион байгуулсан тусгай арга хэмжээнүүдэд оролцсон. Зүүн хойд Азийн байгаль орчны хамтын ажиллагааны газрын зохион байгуулсан арга хэмжээ болон Бизнес Форумд ЦТҮХ-ны нарийн бичгийн дарга Д.Баярбат “Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал” илтгэл тавьсан. Япон улсын зохион байгуулсан тусгай арга хэмжээнүүдэд Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар, эрдэмтэн Д.Жүгдэр нар Монгол орын цөлжилтийн өнөөгийн байдал, шар шороон шуурганы өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан. Эдгээр илтгэл нь гадаад орнууд, олон улсын байгууллагуудад бодит мэдээлэл хүргэх чухал ажил болсон.
ДЭЭД ТҮВШНИЙ ХУРАЛДААН
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын Х хурлын үеэр зохион байгуулагдсан дээд түвшний хуралдаанд БОАЖ-ын сайд Л.Гансүх, БОАЖЯ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд нар оролцсон. Дээд түвшний хуралдаанд 156 орны Байгаль орчны сайд, дэд сайд нар оролцсон нь конвенцын хэрэгжилтийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой үйл явдал болов. Дээд түвшний хуралдаанаар сайд нар “Цөлжилт ба хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Рио+ 20 ба ногоон эдийн засаг”, “Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай тэмцэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь” гэсэн гурван асуудлаар дугуй ширээний ярилцлага хийсэн. Үүний зэрэгцээ БНСУ-ын гаргасан “Чангвоны санаачилга”-ыг сайшааж, Цөлжилтэй тэмцэх 10 жилийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэх чухал арга хэмжээ болно гэж үзлээ. Чангвоны санаачилгыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд дэлхий нийтээрээ “0” цөлжилттэй болох зорилт дэвшүүлээд байна.Дээд түвшний хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх БНСУ-ын Ойн яамны сайд Дон Ку Ли, Байгаль орчны сайд Юу Ён Сук болон БНХАУ-ын Ойн яамны дэд сайд хадагтай Ен Хон нартай тусгайлан уулзаж, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Түүнчлэн БНХАУ-ын Өвөрмонголын Кубучи-н цөлийг ойжуулахаар ажиллаж буй Елион группын ерөнхийлөгч Ван Вен Биаотой уулзаж, Монгол Улсад цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. 2011 оны байдлаар Елион групп Өвөрмонголын Кубучи-н цөлд 30 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.Био аюулгүй байдлын үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд Л.Гансүх БНСУ-д ажиллах хугацаандаа БНСУ-ын дэлхийд нэрд гарсан POSTECH их сургуулийн ерөнхийлөгч Ён Мин Кимтэй уулзаж, тус сургуульд биотехнологийн чиглэлээр Монголын мэргэжилтэн бэлтгэх талаар ярилцаж харилцан санал солилцов. Мөн тус сургуулийн үйл ажиллагаатай нарийвчлан танилцсан. Монгол оронд биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж буй Fungi&Plants компанийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн ерөнхийлөгч Кимтэй цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов.
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Энэ арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Ойн яам, БНХАУ-ын Ойн яам, Монгол улсын БОАЖЯ-ны хооронд “Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ байгуулах” санамж бичигт БНСУ-ын Ойн яамны сайд Дон Ку Ли, БНХАУ-ын Ойн яамны дэд сайд Ен Хон, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар гарын үсэг зурсан нь бүс нутгийн хэмжээнд бусад улс оронтой хамтран ажиллахад ихээхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Гарын үсэг зурах ажиллагаанд Монголын талаас БОАЖЯ-ны ТХСТГ-ын дарга Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батболд, Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярбат нар болон бусад хүн оролцлоо. Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ нь дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
- Тус сүлжээ нь Зүүн хойд Азийн дэд бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Стратегийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
- Цөлжилттэй тэмцэх болон элэгдсэн, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, түүнчлэн элсэн болон шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх талаар хамтын судалгаа шинжилгээ хийх болон шаардлагатай төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.
- Цөлжилттэй тэмцэх, элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх үйл ажиллагааны чадавхи бий болгоно.
- Бус нутгийн болон үндэсний хэмжээнд тус сүлжээний удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
- Семинар, симпозиум, техникийн зөвлөгөөнөөр дамжуулан цөлжилт, хуурайшилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан мэдээлэл солилцож ажиллана.
- Энэ сүлжээний үйл ажиллагааны зохион байгуулалтын үйл ажиллагааг БНСУ-ын Ойн яам голлон хариуцах бөгөөд Азийн бүсийн Бангкок дахь зохицуулах хэсгээр дамжуулан холбогдох хурал, уулзалтууд зохион байгуулан хийх юм.
ЛУК НАКАДЖАТАЙ ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ
БОАЖ-ын сайд Л.Гансүх хурлын үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ноён Лук Накаджатай уулзаж ярилцав. Монгол Улсын Засгийн газар говьд хуралдан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал хэлэлцсэнийг ноён Лук Накаджа чухалчлан үнэлж, энэ нь дэлхий нийтийн анхаарал татсан, Монголын Засгийн газар цөлжилттэй тэмцэх чин хүсэлтээ илэрхийлсэн чухал арга хэмжээ болсон гэж үнэлж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тэрбээр цөлжилттэй тэмцэх 10 жилийн хүрээнд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах арга хэмжээг Монголд зохион байгуулахыг санал болголоо.
Уулзалтын үеэр Монголын цөлжилттэй тэмцэх тодорхой төсөл хэрэгжүүлэх болон энэ чиглэлээр мэргэжилтнүүд сургах, олон улсын судалгааны ажилд оролцуулах талаар дэмжлэг үзүүлэхийг сайд Л.Гансүх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Накаджагаас хүслээ.Цөлжилттэй тэмцэх 10 жил, Биологийн олон янз байдлыг хамгаалах 10 жилийг тэмдэглэх хүрээнд хамтарсан арга хэмжээг 2012 онд Монголд зохион байгуулах талаар энэ уулзалтаар санал нэгтэй тохиролцсон.
ЧАНВОНЫ САНААЧИЛГА
Бага хурлаас гарах санал зөвлөмжийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Чанвоны санаачилга” хэмээх баримт бичгийг хурлаас гаргасан. “Чангвоны санаачилга” нэртэй бодлогын баримт бичгийн гол баримтлал:
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын шинжлэх ухаанч үйл ажиллагааг нэмэгдүүлэх
- Конвенцын хэрэгжилттэй холбоотой нөөц бололцоог дайчлах, хамтын ажиллагааг дэмжих
- Конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан сайн туршлагуудыг олон улсын түвшинд дэмжих
Энэхүү санаачилгатай холбоотой “Амьдралын төлөөх газар” хэмээх шагнал бий болгож, бага хурлын хаалтын үеэр албан ёсоор улс орнуудад зарласан.
Тайлан бичсэн Д.Баярбат
ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ
- Эдийн засгаа тогтвортой өсгөх, нийгмийн хөгжлөө хангах, ядуурлын үндсийг таслан зогсоох явдал бол ган, цөлжилтөд нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал нөхцөл болохыг ухамсарлаж,
- Ган, цөлжилт нь ядуурах, эрүүлийг хамгаалах болон хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах зэрэг нийгмийн чухал асуудлууд болон цагаачлах, шилжин суурьших, хүн амын хөдлөл зүйтэй уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжилд тааламжгүй нөлөө үзүүлдгийг харгалзан үзэж,
- Өнгөрсөн хугацаанд улс гүрнүүд, олон улсын байгууллагуудаас цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбарт тухайлбал НҮБ-ын Бага Хурлаар 1977 онд баталсан цөлжилтэй тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гаргасан хүчин чармайлт, хуримтлуулсан туршлагын ач холбогдлыг өндрөөр үнэлж,
- Өнгөрсөн хугацаанд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хүчин чармайлт гаргаж зарим ахицад хүрсэн хэдийч тавьсан зорилгодоо хүрээгүйг тэмдэглэж, энэ нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд бүх түвшинд шинэ бөгөөд илүү үр дүнтэй алхам хийх шаардлагатай байгааг ухамсарлаж,
- Байгаль орчин, хөгжлийн асуудлаархи НҮБ-ын Бага Хурлаас гаргасан шийдвэр, тухайлбал, ХХI зууны мөрийн хөтөлбөр, цөлжилтэй тэмцэх үйл ажиллагааны үндсийг тусгасан түүний 12 дугаар бүлгийн заалтууд нь хүчин төгөлдөр бөгөөд тулгамдсан асуудлууд болохыг хүлээн зөвшөөрч,
- ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 33 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд заасан хөгжилтэй улс гүрний хүлээх үүргийг үүнтэй уялдуулан дахин нотлож,
- Африкт нэн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхий Ассамблейн 47/188 дугаар тогтоол болон ган, цөлжилтийн талаархи НҮБ-ын бусад толбогдох мэдэгдлүүдийг иш татан,
- Байгаль орчин, хөгжлийн асуудлаархи Рио-де-Жанейрогийн тунхаг, түүний 2 дугааар зарчимд улс гүрнүүд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмын дагуу өөрсдийн байгалийн нөөц баялгийг байгаль орчин ба хөгжлийн салбар дахь дотоод бодлогынхоо дагуу эзэмших бүрэн эрх эдлэх ч ингэхдээ тэдний эрх зүйн буюу хянан шалгах хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн бусад улс орны байгаль орчинд хохирол учруулахгүй байхаар бодож хийх үүрэг хүлээнэ гэдгийг дахин нотолж,
- Үндэсний засгийн газрууд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ салбарт гаргах амжилт нь нэрвэгдэж буй нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарахыг хүлээн зөвшөөрч,
- Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл хэрэгт олон улсын хамтын ажиллагаа, түншлэл ач холбогдолтой, шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч,
- Тийнхүү нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт үр ашигтай хөрөнгө хүч, тухайлбал санхүүгийн нөөцийг бии болгох, санхүүжилтийн нэмэлт шинэ эх үүсвэрээр хангах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд шаардагдах технологи нэвтрүүлэх боломж олгохын ач холбогдлыг хүлэн зөвшөөрч,
- Төв Ази, Өвөр Кавказын ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнуудад дгээр үзэгдлүүд нөлөө үзүүлж буй явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,
- Ган, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудын хөдөөгийн эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүх шатны үйл ажиллагаанд эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүд ч нэгэн адил бүрэн оролцож байх бололцоо хангахыг онцлон тэмдэглэж,
- Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдэд засгийн газрын бус байгууллагууд, бусад томоохон бүлгүүдийн онцгой үүргийг тэмдэглэж,
- Өргөн хүрээтэй цөлжилт, экологийн бусад асуудлуудаар олон улсын ба үндэсний хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог харгалзан үзэж,
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц болон байгаль орчныг хамгаалах талаархи бусад Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд цөлжилтэй хийх хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож,
- Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах удирдлага нь шинжлэх ухааны гүнзгий мэдлэг, тогтмол ажиглалт судалгаан дээр үндэслэх болон тэдгээрт байнгын үнэлгээ хийх нь илүү үр дүнтэй болохыг тэмдэглэж,
- Үндэсний хөтөлбөр ба нэн тэргүүний арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх,зохицуулалтыг сайжруулах нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрч,
- Эдүүгээ болон хойч үеийнхний ашиг сонирхолын үүднээс цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөлийг бууруулах талаар холбогдох арга хэмжээ авхаа бишрэн андгайлж,
Дараахь байдлаар хэлэлцэн тохиролцов.
АЮУЛТАЙ ЗАРИМ ХИМИЙН БОДИС БОЛОН ПЕСТИЦИДИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХАД ХЭРЭГЛЭХ, УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЖ ЗӨВШИЛЦӨХ ЖУРМЫН ТУХАЙ РОТТЕРДАМЫН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1998 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенц”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦ
- НҮБ-ын дvрэм, олон улсын эрх зvйн зарчим ёсоор улс орон бvр өөрийн нөөц баялгийг байгаль орчны болон хөгжлийн талаарх бодлогынхоо дагуу боловсруулах бvрэн эрхтэй, тvvнчлэн тэдгээрийг хуульчлах албажуулах, хянах хvрээнд явуулах vйл ажиллагаа нь хилийн чанад дахь улсууд, нутаг дэвсгэрийн байгаль орчинд хохирол учруулахгvй байх явдлыг хангах хариуцлага хvлээнэ гэдгийг тус тус сануулан;
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арга хэмжээний талаарх олон улсын хамтын ажиллагаанд улс бvр бvрэн эрхтэй байх зарчимтайг дахин нотолж;
- Улс орон бvр байгаль орчны салбарт vр нөлөө бvхий хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, удирдлагын салбар дахь экологийн стандарт, зорилго, дэс дараалал нь тэдгээрийг хэрэглэх байгаль орчны болон хөгжлийн асуудлыг тусгасан байх ёстойн дээр зарим орон хэрэглэж буй стандартууд нь бусад орны тухайлбал хөгжиж буй орнуудын хувьд зохимжгvй, vндэслэлгvй байж болохыг хvлээн зөвшөөрч;
- НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Бага хурлын тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.22-ны 44/228 дугаар тогтоол, хvн төрөлхтний өнөөгийн ба ирээдvй vеийнхний ашиг сонирхлын vvднээс даян дэлхийн уур амьсгалыг хамгаалах тухай 1991.12.19-ны 46/169, 1990.12.21-ний 45/212, 1989.12.22-ны 44/207, 1988.12.6-ны 43/53 дугаар тогтоолуудын vзэл санааг иш vндэс болгон;
- Тvvнчлэн эрэг хавийн нутаг болон арлууд, ялангуяа эрэг хавийн нам дор газарт далайн тvвшин ихсэхээс болж учирч болзошгvй vр дагаврын тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.22-ны 44/206 дугаар тогтоол, цөлжилттэй тэмцэх vйл ажиллагааны Төлөвлөгөөг хэрэгжvvлэх тухай Ерөнхий Ассамблейн 1989.12.19-ны 44/172 дугаар тогтоолын холбогдох заалтыг мөн иш vндэс болгон;
- Дэлхийн озоны vе давхаргыг хамгаалах тухай 1985 оны Ьенийн Конвенц, озоны vе давхаргыг хомсдуулдаг бодисын тухай 1987 оны Монреалын протокол, тvvнд 1990.06.29-нд оруулсан засвар, нэмэлтийг иш татан;
- Дэлхийн уур амьсгалын II бага хурлаар 1990.11.7-нд баталсан Сайд нарын Тунхаглалыг анхааралдаа авч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улс орны хэрэгжvvлж буй судалгааны ажлын vнэ цэнэ,. Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, бусад байгууллага, НҮБ-ын системийн салбар нэгж, байгууллагын зvгээс оруулсан хувь нэмэр, ач тус, тvvнчлэн судалгааны ажлыг зохицуулах, эрдэм шинжилгээний ажлын vр дvнг солилцоход бусад олон улсын болон Засгийн газар хоорондын байгууллагын оруулсан хувь нэмрийн чухлыг тус тус ухамсарлан;
- Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, танин мэдэхэд шаардагдах арга хэмжээ нь экологи, нийгэм, эдийн засгийн талаас нь авч vзвэл, хэрвээ эдгээр нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зохих ойлголт дээр vндэслэсэн, эдгээр салбарт гарган авсан шинэ шинэ vр дvнгээр байнга шинэчлэгдсэн байх зөвхөн тэр нөхцөлд хамгийн vр дvнтэй болно гэдгийг хvлээн зөвшөөрч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний эдийн засгийн vндэслэл гаргах боломж, тvvнчлэн энэ нь экологийн бусад асуудлыг шийдвэрлэхэд тvлхэц өгч чадахыг хvлээн зөвшөөрч;
- Хvлэмжийн нөлөө ихсэхэд хvргэж буй бvх төрлийн хvлэмжийн хийг хамруулан, тэдгээрийн харьцангуй нөлөөллийн сайтар тооцоонд тулгуурласан, дэлхий нийтийн болон vндэсний хvрээнд харилцан зохицсон тохиолдолд бvс нутгийн тvвшинд уул асуудлын бvхий л талыг тусгасан хэтийн чиглэл, бодлоготой уялдуулсан тодорхой дэс дараа бvхий уян хатан арга хэмжээг анхны алхам болгон хойшлуулалгvй авах явдал хөгжингvй орнуудын өмнө тулгарч буйг хvлээн зөвшөөрч;
- Нам дор газрын ба арлын жижиг улсууд, эрэг хавийн нам дор газартай улсууд, гандуу, хуурайвтар эсвэл ган, цөлжилт, vер усны аюулд байнга өртдөг нутаг дэвсгэр, уулын эмзэг экосистемтэй хөгжиж буй орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг vр дагаварт онцгой эмзэг гэдгийг хvлээн зөвшөөрч, ашигт малтмалын төрлийн тvлш, шатахууныг vйлдвэрлэх, ашиглах, экспортлохоос эдийн засаг нь онцгой хамаардаг орнууд, vvний дотор хөгжиж буй орнуудад хvлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах арга хэмжээнээс vvдэн гарах өвөрмөц хvндрэлийг хvлээн зөвшөөрч;
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хариу vйлдэл нь нийгэм эдийн засгийн иж бvрэн арга хэмжээтэй зохицуулагдсан тvvнд хохирол учруулахааргvй, юуны өмнө хөгжиж буй орнуудын эдийн засгийн тогтвортой хөгжил, өлсгөлөнг зайлуулах хууль ёсны эн тэргvvний хэрэгцээг бvрэн тусгасан байхаар ёстойг нотлон;
- Бvх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнууд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлөө хангахын тулд байгалийн нөөцөө ашиглах шаардлагатайг нотолж, энэ vйлстээ хөгжиж буй орнуудад хvлэмжийн хийн хаягдалтай тэмцэх, өндөр vр ашигтай эрчим хvчийг хөгжvvлэхэд эдийн засаг, нийгмийн vvднээс хамгийн vр ашигтай шинэ технологи хэрэглэх хэрэгтэйг хvлээн зөвшөөрч;
- Өнөөгийн ба ирээдvйн vеийнхний ашиг сонирхлын vvднээс уур амьсгалын тогтолцоог хамгаалах зориг шийдвэр төгс байгаагаа нотлон
Дараахь зvйлийг хэлэлцэн тохиролцов.
ОЗОНЫ ҮЕ ДАВХАРГЫГ ЗАДАЛДАГ БОДИСЫН ТУХАЙ МОНРЕАЛЫН ПРОТОКОЛ
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД
Энэхүү Протоколын Талууд, Озоны үе давхаргыг хамгаалах Венийн Конвенцийн Талууд болохын хувьд, Озоны үе давхаргыг өөрчилж байгаа буюу өөрчлөх боломж бүхий хүний үйл ажиллагааны улмаас буй болсон буюу буй болж болзошгүй сөрөг үр дагавраас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах талаар Конвенцийн дагуу холбогдох арга хэмжээ авах өөрийн үүргийг санан;
- Озоныг задалдаг зарим бодисын дэлхий дахины хэмжээний ялгаралт нь озоны үе давхаргыг эрс хомсдуулах буюу өөрчилж энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулж болохыг ухамсарлан;
- Эдгээр бодисын ялгаралт уур амьсгалд нелөөлөх чадавхитай гэдгийг санан, озоны үе давхаргыг нимгэрэхээс хамгаалах зорилгоор авч байгаа арга хэмжээ нь техникийн болоод эдийн засгийн бодрол бүхий шинжлэх ухааны мэдлэг дээр үндэслэх ёстой гэдгийг ухамсарлан;
- Техникийн болон эдийн засгийн шинжтэй бодрол түүний дотор хөгжиж байгаа орнуудын хөгжилтэй холбогдох хэрэгцээг тооцсон шинжлэх ухааны мэдлэг дээр түшиглэн озоныг задалдаг бодисуудын дэлхий дахины хэмжээний ялгаралтыг бүрэн хэмжээгээр зохицуулж, энэ үндсэн дээрээ тэдгээрийн ялгаралтыг бүрэн зогсооход чиглэсэн урьдчилсан арга хэмжээ авах замаар озоны үе давхаргыг хамгаалах шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн;
- Энэ бодисуудын хувьд хөгжиж байгаа орнуудын хэрэгцээг хангах онцгой байдал түүний дотор озоны задрал, тийм задралын сөрөг үр дагаврын талаар шинжлэх ухааны хувьд тогтоосон асуудлыг дэлхийн хэмжээнд шийдвэрлэхэд мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гаргаж чадахуйц тийм хөрөнгө хүчний хэмжээг урьдчилан тооцсон санхүүгийн нэмэлт нөөц олгох, зохих технологи нэвтрүүлэх нь зайлшгүйг хүлээн зөвшөөрч, зарим төрлийн хлорфторт нүүрстөрөгчийн ялгаралтыг зохицуулах урьдчилсан арга хэмжээг улс орнуудын хэмжээнд болон бүс нутгийн хүрээнд авсан юм уу авч хэрэгжүүлж байгааг тооцон, озоны үе давхаргыг задалдаг бодисын ялгаралтыг зохицуулах, бууруулахтай холбогдсон судалгаа явуулах, орлуулах технологи боловсруулах, дамжуулах (шинжлэх ухаан техникийн судалгаа явуулах, боловсруулах) зэргээр олон улсын ялангуяа хөгжиж байгаа орнуудын хэрэгцээ шаардлагыг анхаарсан хамтын ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх нь чухлыг тооцон;
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦИЙН КИОТОГИЙН ПРОТОКОЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь Конвенцийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Киотогийн Протоколд нэгдэн орсныг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦИ
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нийт хүн төрлөхтөний зорилт болохыг баталж,
- Улс орнууд биологийнхоо нөөц баялгийг эзэмших бүрэн эрхтэй болохыг дахин баталж,
- Улс орнууд өөрсдийгөө биологийн төрөл зүйлийг хамгаалах нөөц баялгийг нь тогтвортой ашиглах талаар хариуцлага хүлээх ёстойг баталж,
- Хүний зарим үйл ажиллагааны улмаас биологийн төрөл зүйл үлэмж ядуурч байгаад сэтгэл зовниж,
- Биологийн төрөл зүйлийн холбогдолтой мэдээлэл, мэдлэгээр ерөнхийдөө дутагдаж байгаа хийгээд холбогдох арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор уг асуудлын талаар ерөнхий ойлголт буй болгохын тулд шинжлэх ухаан, техник, зохион байгуулалтын нөөц бололцоог илрүүлж ашиглах нэн шаардлагатай байгааг ухамсарлаж,
- Биологийн төрөл зүйлийн эх үүсвэр үлэмж хэмжээгээр алдагдан хомсдож байгаа шалтгааныг арилгах, урьдчилан сэргийлэх, урьдаас мэдэх шаардлагатай байгааг тэмдэглэн,
- Биологийн төрөл зүйл үлэмж хэмжээгээр алдагдан хомсдох аюул бодитой байгаа үед шинжлэх ухааны бүрэн дүүрэн нотлох материал байхгүй байх явдал уг аюулыг багасгах түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хойшлуулах шалтгаан болох ёсгүй гэдгийг тэмдэглэн,
- In-situ экосистем ба амьдардаг байгалийн нь орчныг төрөлх нутагт нь хадгалан хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвартай популяцыг байгалийн орчинд нь нөхөн сэргээж хамгаалах явдал биологийн төрөл зүйлийг хамгаалах үндсэн нөхцөл болохыг цааш нь тэмдэглээд,
- Биологийн төрөл зүйлийг үүсэж буй болсон унаган нутаг оронд нь хэвээр хадгалах ex-situ арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой бөгөөд чухал ач холбогдолтой болохыг цааш нь тэмдэглээд,
- Уламжлалт аж төрөх ёсоо хадгалж ирсэн нутгийн зонхилох хэсэг бүлэг хүмүүс, уугуул хүн ард нь биологийн нөөцтэй үлэмж уламжлалт хамааралтай бөгөөд тэд биологийн төрөл зүйлийг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглахад чиглэсэн уламжлалт мэдлэг, шинэ санаа, амьдралын туршлагадаа дулдуйдан шудрага харилцан ашигтайгаар хамтран ашиглах хүсэл эрмэлзэлтэй байдгийг хүлээн зөвшөөрч,
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглах үйл хэрэгт эмэгтэйчүүд амин чухал үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрч, биологийн төрөл зүйлийг хамгаалахад чиглэгдсэн бодлогыг бүх түвшинд боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийг өргөн оролцуулах шаардлагатай байгааг батлан,
- Биололгийн төрөл зүйлийг хамгаалах түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах үйлсэд улс орон, засгийн газар дундын байгууллага, засгийн газрын бус байгууллагуудын хоорондын олон улс, бүс нутаг, дэлхийн нийтийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжихийн ач холбогдол, шаардлагыг онцлон тэмдэглэж,
- Шинээр болон нэмэгдэл санхүүгийн нөөц буй болгох, холбогдох технологийг эзэмшүүлэх явдал биологийн төрөл зүйл устах асуудлыг шийдвэрлэж байгаа өнөөгийн боломжийг үлэмж нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч,
- Шинээр болон нэмэгдэл санхүүгийн нөөц олгох, холбогдох технологийг эзэмшүүлэх зэргээр хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангах тусгай журам шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,
- Үүнтэй холбогдуулан буурай хөгжилтэй орнууд болон арлын жижиг орнуудын онцгой нөхцөлийг тэмдэглэж,
- Биологийн төрөл зүйлийг хамгаалахад үлэмж хэмжээний хөрөнгө шаардагдах бөгөөд энэхүү хөрөнгө оруулалт нь экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай болохыг хүлээн зөвшөөрч,
- Нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх, ядуулыг арилгах явдал хөгжиж буй орнуудын нэн тэргүүний гол зорилт болохыг хүлээн зөвшөөрч,
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах тогтвортой ашиглах нь өсөн нэмэгдэж байгаа хүн амыг хүнсээр хангах, эрүүл мэндийг нь сахин хамгаалахаас гадна бусад хэрэгцээг нь хангахад шийдвэрлэх ач холбогдолтой бөгөөд генетикийн нөөцийг илрүүлэх, технологи эзэмшиж, тэдгээрийг хамтран ашиглах явдал энэ зорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг ухамсарлаж,
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах тогтвортой ашиглах нь эцсийн дүнд улс түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, хүн төрлөхтний тусын тулд энх тайвныг сахин хамгаалахад тустай болохыг тэмдэглэж,
- Биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах тухай олон улсын одоо мөрдөж байгаа хэлэлцээрүүдэд нэмэлт оруулан бататгахыг хүсэж, өнөө болон хойч үеийнхээ тусын тулд биологийн төрөл зүйлийг хамгаалах, тогтвортой ашиглахыг зориг төгс шийдвэрлэн дор дурдсан зүйлийн талаар хэлэлцэн тохиролцов.
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫГ ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ, ЗАЙЛУУЛАХАД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ БАЗЕЛИЙН КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард гарын үсэг зурсан “Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц”-ийг соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ СТОКГОЛЬМЫН КОНВЕНЦ
- Удаан задардаг органик бохирдуулагчдад өртсөний улмаас учрах сөрөг үр дагавар нь голдуу хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа эмэгтэйчүүдэд, тэднээр уламжлан хойч үед нөлөөлөх болж байгааг харгалзан;
- Ялангуяа Умард туйлын экосистем, хүн ам нь удаан задардаг органик бохирдуулагчийн био-хуримтлалд өртөн эрсдэн, уламжлалт хоол хүнс нь бохирдох нийтийн эрүүл мэндийн асуудал гарч байгааг анхааран;
- Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар дэлхий нийтээр арга хэмжээ авах шаардлагатайг харгалзан;
- Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгах арга хэмжээ авч, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахх олон улсын үйл ажиллагааны эхлэлийг тавихад чиглэсэн НҮБ-ын Орчны хөтөлбөрийн Удирдах Зөвлөлийн 1997 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 19/13 С тоот шийдвэрийг иш үндэс болгон;
- Байгаль орчны талаарх олон улсын холбогдох Конвенцийн заалтуудыг, тухайлбал Аюултай зарим химийн бодис, пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенц, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенц, түүний дотор эл Конвенцийн 11 дүгээр зүйлийн заалтын хүрээнд боловсруулсан бүс нутгийн хэлэлцээрийг иш татан;
- Мөн түүнчлэн Байгаль орчин, хөгжлийн асуудлаархи Риогийн тунхаглал, Хөтөлбөр-21-ийн холбогдох заалтуудыг иш татан;
- Болгоомжлон сэрэмжлэх явдал нь бүх Талуудыг зовниулж байгаа бөгөөд энэхүү Конвенцид тусгагдсаныг хүлээн зөвшөөрч;
- Энэхүү Конвенц болон худалдаа, байгаль орчны чиглэлийн олон улсын бусад гэрээ, хэлэлцээрүүд нь нийцэж, тэдгээрт дэм болж байгааг тэмдэглэж;
- Улс орнууд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу өөрсдийн нөөц баялгаа хүрээлэн буй орчны болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд тэрхүү эрхээ эдлэхдээ эрх хяналтынх нь дор явагдаж буй үйл ажиллагаа үндэсний хууль тогтоомж үйлчлэх хүрээнээс гадна оршиж буй газар нутаг, бусад орны байгаль орчинд хор хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээхийг нотолж;
- Хөгжиж буй орнуудын, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын нөхцөл байдал, онцгой хэрэгцээ шаардлагыг, түүний дотор химийн салбарын удирдлага, зохицуулалтын үндэсний чадавхийг технологи дамжуулах, санхүү, техникийн туслалцаа үзүүлэх, Талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бэхжүүлэхийг анхаарч;
- Хөгжиж буй арлын жижиг улсуудыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааны 1994 оны 5 дугаар сарын 6-нд Барбадост баталсан Хөтөлбөрийг анхааралдаа бүрэн авч;
- Хөгжингүй ба хөгжиж буй орнуудын холбогдох боломж чадавх хариуцлага нь нийтлэг хэдий ч Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 7 дугаар зарчимд заасанчлан ялгавартай болохыг тэмдэглэж;
- Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгахад хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд чухал хувь нэмэр оруулж чадахыг хүлээн зөвшөөрч;
- Удаан задардаг органик бохирдуулагчийг үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнийхээ сөрөг үр дагаврыг бууруулах, хор уршгийн нь талаар хэрэглэгчид, Засгийн Газар, олон нийтийг мэдээллээр хангах хариуцлага хүлээхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж;
- Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хамгаалах арга хэмжээг бохирдуулагчийн оршин тогтнох бүхий л шатанд авах шаардлагатайг харгалзаж;
- Эрх бүхий үндэсний байгууллагууд хүрээлэн буй орчны холбогдолтой зардлыг тухайн газар нутагт нь хязгаарлах, эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэхийг эрмэлзэж, зарчмын дагуу бохирдуулагч нь бохирдуулсныхаа зардлыг нийтийн ашиг сонирхол, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад саад учруулалшгүйг зохих ёсоор харгалзан хариуцах ёстойг заасан Хүрээлэн буй орчин ба хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 16 дугаар Зарчмыг дахин нотолж;
- Пестицид, үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний хөтөлбөргүй Талуудыг тийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг нь хөхүүлэн дэмжиж;
- Хүрээлэн буй орчинд халгүй алтернатив үйлдвэрлэл, химийн бодисыг бий болгох, хэрэглэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч;
- Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө шийдвэр төгс байгаагаа нотолж;
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиров. Үүнд:
ХҮНИЙ САЙН САЙХАН БАЙДАЛ БА УС, ЧИЙГ БҮХИЙ НАМГАРХАГ ГАЗРЫН ТУХАЙ ЧАНГВОНЫ ТУНХАГЛАЛ
ТА ЯАГААД ЭНЭХҮҮ ТУНХАГЛАЛЫГ УНШИЖ, АШИГЛАХ ЁСТОЙ ВЭ?
Ус, чийг бүхий намгархаг газар нь хүн амын хүнсний хангамж, нүүрсхүчлийг шингээх үйлчилгээ, усны шувуудын амьдрах орчин болох, эрчим хүчийг хадгалах, биологийн олон янз байдал зэрэгт маш чухал ач холбогдолтой газар нутаг юм. Ус, чийг бүхий намгархаг газар нь хүн амын амьжиргаанд маш чухал үр ашигтай тул тэр нь хүн төрөлхтөний ирээдүйн амьдралын баталгаа болно. Тиймээс ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, түүнийг ухаалгаар ашиглах явдал нь хүмүүс бидэнд ялангуяа хүн амын ядуу давхаргад амин чухал хэрэгтэй юм.
Бид хүрээлэн буй экосистемээс хүртэж байгаа үр өгөөжөөс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд эдгээрийн заримыг ус, чийг бүхий эрүүл намгархаг газар бүрдүүлж бий болгож байдаг юм. Олон улсын ач холбогдол бүхий ус, чийг бүхий намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-ийн хүрээнд дэлхийн олон улс орнуудын хийж буй энэхүү зөвшилцөл нь бүхий л түвшний бодлого боловсруулах, менежмент явуулах үйл ажиллагаанд ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, түүнийг зохистой, ухаалгаар ашиглах асуудлыг анхаарч оруулахад ихээхэн хувь нэмэр оруулах учиртай. Улмаар бид бүгд ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, эрүүл ухаантайгаар ашиглахын ач тус, хүний сайн сайхан байдлыг бий болгоход ус, чийг бүхий намгархаг газрын үзүүлэх үр өгөөж /ус, нүүрстөрөгчийг шингээх, хоол хүнс, эрчим хүч, биологийн олон янз байдал, хүн амын амьжиргааны баталгаа болдог/-ийг бид бүхэн ухамсарлаж ойлгосон мэдлэг, мэдээлэлтэй болж, тэдгээрийг бодит байдалд ашиглахад дөхөм болгож боловсруулсан удирдамж, загвар, мэдээллийн сүлжээг бий болгох шаардлагатай байна.
Чангвоны тунхаглал бол дэлхийн улс орнуудын хөгжлийн тэргүүлэх чиглэл болж буй “Байгаль орчны тогтвортой байдал”-ын зорилгод улс орнууд “хэрхэн” хамтдаа хүрэхийг харуулсан үйл ажиллагааны алхамуудын талаархи баримт бичиг юм.
2008 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 4-ний өдрүүдэд БНСолонгос Улсад зохион байгуулагдсан РАМСАР-ын Конвенцийн Талуудын 10-р бага хурлаас гарсан шийдвэр, үйл ажиллагаануудыг “Чангвоны тунхаглал” хэмээн зарлан тунхаглаж, улс орнууд бодлого, төлөвлөлтөндөө оруулж, хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Чангвоны тунхаглал бол хүрээлэн буй орчныхоо хойч ирээдүйд анхаарч, санаа зовниж явдаг хүн бүгдэд хамааралтай.
Хэрэв Та байгаль орчин, газар, байгалийн нөөцийн ашиглалтын салбаруудад төлөвлөгч, бодлого боловсруулагч, ард түмнээсээ сонгогдсон төлөөлөгч, менежер бол эсвэл боловсрол, холбоо харилцаа, хүн амын эрүүл мэнд, эдийн засаг, амьжиргааны салбаруудад ажилладаг бол энэхүү тунхаглал нь Таньд шууд зориулагдсан байна. Таны хийж буй үйл ажиллагаа, үйлдэл тань ус, намгархаг газрын ирээдүйд нөлөөлөх болно.
Энэ тунхаглал хаанаас гарсан бэ?
Олон улсын ач холбогдол бүхий ус, чийг бүхий намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/ бол манай гаригийн ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, түүнийг ухаалгаар ашиглах асуудлыг анхаарч үздэг дэлхийн улс орнуудын боловсруулсан хамтын хэлэлцээр юм. 1971 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотод энэхүү хэлэлцээрийг байгуулжээ. Энэхүү конвенцийн зорилго нь: “Бүхий л түвшний ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, эрүүл, ухаалгаар ашиглахад чиглэгдсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар дэлхийн улс орнуудад тогтвортой хөгжлийг бий болгоход хувь нэмэр оруулах явдал юм”.
Конвенцийн Талуудын 10-р бага хурал “Эрүүл ус, чийг бүхий намгархаг газар ба эрүүл хүн” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд хүний сайн сайхан байдал ба ус, чийг бүхий намгархаг газрын салшгүй уялдаа холбоог тодорхойлж, эрүүл ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлэх “эерэг” үйл хэргийг тодорхойлоход чиглэгдсэн байна.
Энэ тунхаглалыг хэн ашиглах вэ?
Талуудын бага хурлаар энэхүү тунхаглалыг ашиглагч нь байгаль орчны удирдлага, менежментэд холбогдох бүхий л талууд, ялангуяа дэлхийн түвшний удирдагчид болох Засгийн газрын тэргүүнүүд мөн орон нутгийн болон гол мөрний сав газрын түвшний удирдагчид байна гэжээ.
Энэ нь яагаад ”зүгээр л нэг энгийн тунхаглал” биш вэ?
Дэлхийн түвшинд зохион байгуулагдсан байгаль орчны чиглэлийн олон хурлуудаас маш олон тунхаглал гардаг. Харин “Чангвоны тунхаглал” бол бусад тунхаглалуудаас өөр, “стандарт” бус, өөрийн гэсэн өвөрмөц байдлыг хадгалсан, үнэ цэнэ бүхий баримт бичиг юм:
-
Энэ нь РАМСАР-ын конвенцид холбогдох улс орнуудад үйл хэрэг болгох боломжийг олгох зорилгоор шууд зориулагдсан
-
Эерэг, бодит байдалд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг санал болгосон
-
Тунхаглалыг хэрэгжүүлж эхлэхэд гарах нөлөөллийг давхар тодорхойлсон болно.
Энэхүү тунхаглал юуг өгүүлж байна вэ?
Хүний сайн сайхан байдлыг бүрдүүлж, хангахын тулд хийвэл зохих “эерэг” үйл хэргүүдийг тодотгон “Чангвоны тунхаглал”-д тусгасан ба үүнд доор дурьдсан 5 үндсэн тэргүүлэх үйл хэрэг, тэдгээрийг түгээн дэлгэрүүлэх салбар дундын 2 түлхүүр механизмыг оруулсан байна.
УС БА УС, ЧИЙГ БҮХИЙ НАМГАРХАГ ГАЗАР
Газар ашиглалт, гол мөрний гольдролыг өөрчлөх үйл ажиллагаа, дэд бүтцийн хөгжлийн нөлөөний улмаас ус, чийг бүхий намгархаг газар бусад экосистемүүдээс илүүтэйгээр доройтож, ширгэж байгаа ба цаашид ч мөн улам ихээр өртөх нь ажиглагдаж байна. Дэлхийн 1-2 тэрбум хүнд цэвэр ус хэрэглэх боломж буурч байгаа нь хүнс тэжээлийн үйлдвэрлэл, хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх болж улмаар нийгмийн зөрчлийг үүсгэнэ.
Усны нөөцийн удирдлагыг сайжруулах хэрэгцээ нэн тэргүүнд тулгамдаж байна. Шаардлагатай хэмжээгээрээ ус, чийг бүхий намгархаг газрын усыг хуваарилж, хэрэглэхийн оронд түүнийг “Байгалийн усны дэд бүтэц” хэмээн онцолж, гол мөрний сав газрын түвшинд ус, чийг бүхий намгархаг газрыг усны нөөцийн менежментэд нэгтгэн оруулж, усны нөөцийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай.
“ Жирийн л бизнес” гэдэг ойлголт, хувилбараас татгалзах учиртай.
Бидний өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээ шаардлага, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэж буй усны өнөөгийн хэт их хэрэглээ нь хүний сайн сайхан байдал, хүрээлэн буй байгаль орчинд аюул занал учруулж байна. Усны бодит хэрэгцээ шаардлага, түүнийг хуваарилах хангамжийн хооронд үүсэх “цоорхой” эрчимтэй нэмэгдсэний улмаас ус, чийг бүхий намгархаг газар доройтож, улмаар цэвэр ус хэрэглэх боломж, хүний сайн сайхан амьдрал, хүнс тэжээлийн үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжил, геополитикийн тогтвортой байдал алдагдахад хүрч байна.
Хүний хэрэгцээг бүрэн хангах, ус, чийг бүхий намгархаг газрыг бүрэн нөхөн сэргээх, сайжруулах хангалттай хэмжээний ус байхгүй. Голын урсац, гольдролыг засах, ус, чийг бүхий намгархаг газрыг нөхөн сэргээх чиглэлийн оролдлого, ажлуудын тоо хэмжээ, далайц нь буурч байна. Экосистемд усыг хуваарилах буюу байгалийн урсац, гольдролыг дэмжих, усны хуваарилалтын хязгаарыг /”усны цоорхой”/ тогтоох, усны менежментийн шинэ хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна.
“Усны цоорхой”-г нөхөхийн тулд бид дараах зүйлсийг хийх хэрэгтэй байна:
- Байгаа усаа илүү их үр ашигтай ашиглах;
- Ус, чийг бүхий намгархаг газрын доройтол, ширгэлтийг зогсоох– “усны аюулгүй байдал бол эрүүл ус, чийг бүхий намгархаг газар юм” гэдгийг онцлон тэмдэглэж, ус, чийг бүхий намгархаг газар нь бусад экосистемээс илүү их хурдацтай устах аюулд орж, доройтож байна гэдгийг ухамсарласны үндсэн дээр;
- Нэгэнт доройтсон ус, чийг бүхий намгархаг газрыг нөхөн сэргээх – энэ нь газрын доорхи болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, усны чанарыг сайжруулах, хөдөө аж ахуй, загасны аж ахуйг хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах өртөг зардлын үр ашигтай арга зам болно.
- Ус, чийг бүхий намгархаг газрын ухаалаг менежмент, хамгаалал – хүнс тэжээл үйлдвэрлэх, бидний унд, ахуйн ариун цэврийн усны хэрэгцээг хангахад шаардагдах усны эх үүсвэртэй /чанар ба тоон хувь/ байх байдлыг хангах замаар. Ус, чийг бүхий намгархаг газар нь бидний хувьд хялбар дөт замаар хүртэж болох цэвэр усны цорын ганц эх үүсвэр учраас хэрэв бид жаахан л алдаа гаргавал бидэнд тулгамдаж буй цэвэр усны хомсдолын асуудал маань улам даамжрах аюултай юм.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА УС, ЧИЙГ БҮХИЙ НАМГАРХАГ ГАЗАР
Ус, чийг бүхий намгархаг газар нь нүүрстөрөгчийг өөртөө шингээж, хуримтлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ус, чийг бүхий намгархаг газар нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд маш эмзэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүний сөрөг үйл ажиллагааны улмаас ширгэсэн ус, чийг бүхий намгархаг газраас асар их нүүрсхүчлийн хийн ялгарал явагдана.
Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах байгалийн дэд бүтцийн нэг чухалхэсэг бол ус, чийг бүхий намгархаг газар юм. Ус, чийг бүхий намгархаг газрын доройтол, ширгэлтийн улмаас хүн ам уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд улам бүр нэрвэгдэх магадлал өснө. Тухайлбал, хоол хүнсний хомсдол, ган зуд, өлсгөлөн бий болно. Дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох бодлого нь усыг хадгалах, шилжүүлэх мөн түүнийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглахад чиглэгдэж байна. Хэрэв эдгээр бодлогыг муу хэрэгжүүлбэл ус, чийг бүхий намгархаг газарт сөргөөр нөлөөлж, доройтуулах болзошгүй.
Усны менежментийн хүрээн дэх уур амьсгалын өөрчлөлт бидний тооцоолсноос илүү ихээр нэмэгдсэн нь усны хэрэгцээ шаардлага, хангамжийн хоорондох “цоорхой”-г нөхөх асуудлыг шийдвэрлэхэд улам бүртөвөгтэй болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь усны хуваарилалт, цэвэр усны боломжит нөөцөд шууд сөргөөр нөлөөлж байна гэдгийг бид мэдэрч байна. Энэ нь эрүүл ус, чийг бүхий намгархаг газарт мөн сөргөөр нөлөөлж байна. Ус, чийг бүхий намгархаг газрыг нөхөн сэргээх, гадаргын усны эргэлтийг сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгаж, үерийн давтамжийг бууруулах, ус, хоол хүнсний хангамж, биологийн олон янз байдлыг хамгаалахын маш чухал алхам болох юм.
Далайн түвшин нэмэгдэх үзэгдлийг багасгах стратегид эргийн дагуух ус, чийг бүхий намгархаг газрууд нь маш чухал үүрэгтэй.
Улс орны түвшинд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах үр ашигтай стратеги боловсруулахдаа ус, чийг бүхий намгархаг газрын менежментийг заавал тооцож үзэх шаардлагатайюм. Шийдвэр гаргагчид уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, тэмцэхэд маш чухал байгалийн дэд бүтэц нь ус, чийг бүхий намгархаг газар юм гэдгийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, уур амьсгалын байгалийн үйл явцыг зохицуулахад ус ба ус, чийг бүхий намгархаг газар нь үндсэн үүрэг гүйцэтгэнэ /усны эргэлт, биологийн олон янз байдалд дэмжлэг үзүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сөрөг нөлөөллийг хязгаарлан барих замаар/. Ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалж, ухаалгаар ашиглах нь эдийн засаг, нийгэм, экологид уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөөллүүдийг багасгаж болох юм.
Ялангуяа ус, чийг бүхий намгархаг газар, уур амьсгалын уялдаа холбооны дүн шинжилгээ хийх, ойлголт, мэдлэг мэдээллээ харилцан солилцох зорилгоор Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын техникийн талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх /тухайлбал: уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын зөвлөл, РАМСАР-ын конвенцийн шинжлэх ухаан, техникийн зөвлөл/ нь нэн чухал юм.
ХҮН АМЫН АМЬЖИРГАА БА УС, ЧИЙГ БҮХИЙ НАМГАРХАГ ГАЗАР
Улс орны хөгжлийн салбарууд дахь бодлого, төлөвлөлт нь хоорондоо үл нийцсэн байж болохгүй. Тухайлбал: ядуурлыг бууруулахад чиглэсэн томоохон дэд бүтэц, хөгжлүүд нь ус, чийг бүхий намгархаг газрыг доройтуулдаг. Улмаар ус, чийг бүхий намгархаг газрын ойролцоо амьдардаг орон нутгийн иргэд хоол хүнсний хомсдолд орж, харин ч ядуурал улам гүнзгийрч болзошгүй юм.
Эдийн засгийн хөгжил, хүн амын ялангуяа ядуу хүмүүсийн амьдрал, аж ахуйд ус, чийг бүхийнамгархаг газрын үзүүлэх үр өгөөж, хувь нэмрийг нэмэгдүүлэх үйл хэргийг хэрэгжүүлэх. Ядуурлыг бууруулах стратеги, холбогдох бодлого, төлөвлөгөөнд ус, чийг бүхий намгархаг газрыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг төлөвлөж оруулж байх хэрэгтэй.
Ус, чийг бүхий намгархаг газрыг ухаалгаар ашиглах, менежмент хийх, нөхөн сэргээснээр хүн амынамьжиргааг дээшлүүлэх боломж бүрдэх ба ялангуяа ус, чийг бүхий намгархаг газраас шууд хамааралтай амьдардаг эмзэг бүлгийн хүмүүсийн амьжиргаа сайжрах болно. Тиймээс ус, чийг бүхий намгархаг газрын доройтол нь хүн амын амьжиргаатай шууд холбогдож, ядуурлыг бий болгох, ялангуяа энэ нь нийгмийн эмзэг хэсэгт илүү их сөргөөр нөлөөлнө.
Ус, чийг бүхий намгархаг газар, хүн амын амьжиргааны харилцан уялдаанд илүү сайн дүн шинжилгээ хийж, түүнийг баримтжуулах хэрэгтэй. Бүхий л түвшинд энэхүү уялдаа холбооны талаар харилцан суралцах, мэдлэг солилцох, мэдээлэл цуглуулах боломж бүрдүүлэх зорилгоор байгууллага, боловсон хүчний чадавхи, хамтын ажиллагааг хангах учиртай.
Ус, чийг бүхий намгархаг газартай холбоотой уламжлалт, мэдлэг, соёлын зүйлсийг тодорхойлох, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн амын амьжиргааг дэмжих, орлогын сувгуудыгнэмэгдүүлэх замаар ус, чийг бүхий намгархаг газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хүн амын эрүүл мэнд ба УС, ЧИЙГ БҮХИЙ намгархаг газар
Ус, чийг бүхий намгархаг газар нь хүн амын эрүүл мэндэд ихээхэн эерэг үр өгөөжийг өгдөг ба энэ нь хүн амын хувьд боловсрол, эко-аялал жуулчлал, амралт, соёлын болон байгалийн сайханд амарч зугаалах газар болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм.
Ус, чийг бүхий намгархаг газрын экосистем ба хүн амын эрүүл мэндхоёрын харилцаа холбооны тухай асуудал нь улс үндэсний болон олон улсын бодлого, төлөвлөлт, стратегийн үндсэн түлхүүр нь байх учиртай.
Улс орны хөгжлийн түлхүүр болсон уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтцийн хөгжил, ус, ариун цэвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаа нь ус, чийг бүхийнамгархаг газарт шууд ба шууд бус байдлаар “сөрөг” нөлөө үзүүлдэг. Эдгээр салбарууд дахь шийдвэр гаргагчид, менежерүүд нь ус, чийг бүхийнамгархаг газарт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх, шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга хэмжээг бололцооны хэрээр авч хэрэгжүүлж байх хэрэгтэй.
Эрүүл мэнд, ус, чийг бүхий намгархаг газрын салбарууд нь ус, чийг бүхий намгархаг газрын экологийн хэв шинж ба хүний эрүүл мэндийн уялдаа холбоог хангах хамтын менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ус ба ус, чийг бүхий намгархаг газрын салбарын менежерүүд нь ус, чийг бүхий намгархаг газрын экосистем болон хүний эрүүл мэндийн аль алинд нь үр өгөөж өгдөг байх бодлого, үйл хэргийг хэрэгжүүлж байх хэрэгтэй. Ус, чийг бүхий намгархаг газарт үзүүлж буй гадны хүчин зүйлсийн сөрөг нөлөө нь хүний эрүүл мэндэд давхар сөргөөр нөлөөлж байна. Жнь: хүн амын ундны ус, ариун цэвэр, хоол хүнсэнд хэрэглэдэг цэвэр усны чанарын муу байдлаас үүдэлтэй өвчлөлүүд их гарч байна.
Газар ашиглалтын өөрчлөлт, биологийн олон янз байдал ба УС, ЧИЙГ БҮХИЙ намгархаг газар
Ус, чийг бүхий намгархаг газрын экосистемийг өөрчлөхөд шаардагдах өртөг, түүнээс хүртэх үр өгөөжийн талаар илүү сайн ойлголт, мэдлэгтэй байх нь зөв зүйтэй шийдвэр гаргах үндэс болно.Газар ашиглалтын өөрчлөлттэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа ус, чийг бүхий намгархаг газрын иргэд болон биологийн олон янз байдалд үзүүлэх үр өгөөж, тэдгээрийн үнэ цэнийн талаар хангалттай мэдлэг мэдээлэлтэй байх учиртай.
Аливаа шийдвэр гаргахдаа ус, чийг бүхий намгархаг газрын байгалийн өөрийнх нь эргэлт, үйл ажиллагааг нь аль болох алдагдуулахгүй байлгахад анхаарах учиртай.
Биологийн олон янз байдлын тоо толгой хурдацтай буурч байгааг анхаарч “2010 оны хүрэх цэг”-ийг тодорхойлж, түүнд хүрэх “зорилго” болгон тавих замаар биологийн олон янз байдлын алдагдалд хүргэж буй анхдагч шалтгааныг олж шийдвэрлэх чиглэлээр ажиллах шаардлагатай.
Дээрх бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд салбар дундын ямар хоёр механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
Төлөвлөлт, шийдвэр гаргалт, санхүү, эдийн засаг
Дээрх тунхаглалд гарсан уриаг үйл хэрэг болгоход юун түрүүнд салбар дундын бодлогыг харилцан уялдуулан зохицуулах замаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах шаардлагатай. Олон нийтийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулж байх учиртай. Аливаа шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах шилдэг арга хэлбэрүүд / үнэлгээ хийх, зөрчил шийдвэрлэх, шийдвэр гаргах арга ажиллагааны диаграм, өртөг-үр ашгийн анализ гэх мэт/-ийг ашиглах явдал нь тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжуудыг тодорхойлоход маш чухал үүрэгтэй.
Төлөвлөлтийг хийхдээ ус, чийг бүхий намгархаг газрын ач холбогдлыг бүрэн тодорхойлж оруулж байх, ялангуяа олон улсын түвшинд чухалд тооцогдох ус, чийг бүхий намгархаг газрууд /РАМСАР-т бүртгэлтэй/ -ыг чухалчлан оруулж, тэдгээрийн үнэ цэнийг бүрэн үнэлж мэдсэнээр аливаа газар ашиглалт, хөрөнгө оруулалт хийхэд намгархаг газрыг тэдгээрийн нэн тэргүүлэх чиглэлд оруулж, хамгаалах шаардлагатай.
Өртөг, үр ашгийн цогц дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ус, чийг бүхий намгархаг газрын эдийн засгийн үнэлгээ, мөн ус, чийг бүхий намгархаг газрын экологийн хэв шинжийг засаж сайжруулах чиглэлийн ажлыг төлөвлөж, энэ салбарт хөрөнгө оруулснаар ус, чийг бүхий намгархаг газрыг ширгэж, доройтсоны дараа нөхөн сэргээснээс илүү их өртөг, зардлыг хэмнэх “Шилдэг стратеги” болно.
Ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах хангалттай, тогтвортой санхүүжилтийг бий болгох, ухаалаг ашиглалт нь маш чухал. Ус, чийг бүхий намгархаг газрын тулгамдсан асууудлыг шийдвэрлэхэд хамтран ажилладаггүй, РАМСАР-ын конвенцид нэгдэн ороогүй улс орнуудыг ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах үйлст татан оролцуулж, нэгдүүлэх, энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт санхүүгийн хөшүүргийг ашиглах замаар ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах хангалттай, тогтвортой санхүүжилтийг бий болгох хэрэгтэй байна. Ялангуяа хязгаарлагдмал нөөцтэй өнөө үед ус, чийг бүхий намгархаг газрыг хамгаалах, түүнийг ухаалгаар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг бололцооны хэрээр нэмэгдүүлж, бидэнд байгаа нөөцөө үр ашигтай ашиглахыг хичээх ёстой.
Мэдлэг, туршлагаа солилцох
Ус, чийг бүхий намгархаг газрын хэв шинж, дэлхийн ус, чийг бүхий намгархаг газруудын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагтай. Өндөр хөгжсөн мэдээллийн технологиудыг ашиглах боломж бидэнд байна.
Энэхүү тунхаглалд орсон асуудлуудтай холбоотой тоо баримт, мэдлэг, мэдээллээ /уламжлалт мэдлэг/ бусадтай солилцох сонирхолтой байгууллагууд нь харилцан хүртэж болохуйц, зүй зохистой, нэгдмэл арга хандлагыг бий болгохыг чармайн зүтгэх хэрэгтэй. Ингэснээр мэдээллийн зохистой технологийг нэвтрүүлэх замаар мэдлэг, туршлага /тухайлал: сайн туршлагыг хүлээн авах/ -аа илүү их үр дүнтэй солилцох бололцоотой болно.
Тунхаглалыг ажил хэрэг болгоход Таны оролцоо
Энэ тунхаглалд орсон асуудлуудыг үйл хэрэг болгоход бид бүгдээрээ хүчин зүтгэх хэрэгтэй. Зарим нэг бүлэг, нөхөрлөлүүд тунхаглалд заасан арга замаар ус, чийг бүхий намгархаг газрыг ухаалгаар ашиглах, хамгаалахын төлөө ажиллаж эхлээд байна. Бодитой үр дүн, ахиц дэвшил гаргахад дэмжлэг болохуйц үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл, туршлага бидэнд байна. Хамтдаа зүтгэе, харилцан холбоо тогтооё.
Энэхүү Тунхаглалыг амжилттай хэрэгжүүлэх арга хэмжээнүүд:
-
Тунхаглалыг олон нийтэд мэдүүлэх, тайлагнах, орчуулах, үргэлж санаж байх;
-
Тунхаглалд орсон зүйлсийг орон нутгийн болон голын сав газрын төлөвлөлт, шийдвэр гаргалт, менежментийн үйл ажиллагаанд оруулж байх
-
Эдгээрийг мөн үндэсний түвшний төлөвлөлт, шийдвэр гаргалт, үйл ажиллагааны хөтөлбөрт уялдуулах
-
Засгийн газрын төлөөлөгчид аливаа олон улсын уулзалт зөвлөлгөөнд оролцоход эдгээр асуудлуудыг хөндөж, олон улсын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах
Гадаад, хамтын ажиллагааны хэлтэс
СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСУУДЫН ТУХАЙ VIENNA
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
КОНВЕНЦИД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Вена хотод 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийг хүлээн зөвшөөрч, түүнд нэгдэн орсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСУУДЫН ТУХАЙ
КОНВЕНЦ
Удиртгал
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД
-Хүн төрөлхтөний эрүүл мэнд, сайн сайхны төлөө санаа тавьж
-Сэтгэцэд нөлөөт зарим эмүүдийг хортойгоор ашигласны улмаас үүсч байгаа нийгмийн болон хүн амын эрүүл мэндийн асуудлуудыг сэтгэл зовнин тэмдэглэж;
-Хууль бус гүйлгээг төрүүлдэг эдгээр бодисыг хортойгоор ашиглах явдлыг гаргуулахгүй байх, тэдгээр гаж үзэгдлийн эсрэг тэмцэх шийдвэр төгс байгааг илэрхийлж;
-Тийм бодисуудыг хуулийн дагуу хэрэглэхэд ч хязгаар тогтоох хатуу арга хэмжээ шаардлагатай гэж үзэж;
-Анагаах ухааны болон эрдэм шинжилгээний зорилгоор сэтгэцэд нөлөөт бодисуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай болон ийнхүү хэрэглэхэд хэтэрхий хязгаарлалт байх ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрч;
-Сэтгэцэд нөлөөт бодисыг хортойгоор ашиглахын эсрэг авах арга хэмжээг үр дүнтэй болгохын тул эдгээр арга хэмжээ нь нийтлэг бөгөөд зохицуулагдсан байх ёстой хэмээн үзэж;
-Сэтгэцэд нөлөөт бодисуудад хяналт тавих Нэгдсэн Үндэсний Байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрөхийн хамт сонирхогч олон улсын байгууллагууд НҮБ-ын хүрээнд хамтран ажиллахыг хүсч,
-Эдгээр зорилгод хүрэхэд олон улсын Конвенц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
Дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов.
Нэгдүгээр зүйл
НЭР ТОМЬЁОНУУДЫГ АШИГЛАХ
Хэрэв тодорхой тохиолдолд өөрөөр заагаагүй буюу тухайн үг нь өөр утга шаардаагүй бол энэ Конвенцид хэрэглэх нэр томьёонууд дор дурдсан утгыг агуулна.
а/ “Зөвлөл” гэж НҮБ-ын эдийн засгийн ба нийгмийн зөвлөлийг хэлнэ.
б/ “Комисс” гэж Эдийн засгийн ба Нийгмийн зөвлөлийн Мансууруулах бодистой тэмцэх комиссыг хэлнэ.
в/ “Хороо” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны Нэгдсэн Конвенцид дурдсан Мансууруулагч бодисуудад хяналт тавих олон улсын хороог хэлнэ.
г/ “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэдэг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ.
д/ “Сэтгэцэд нөлөөт бодис” гэж байгалийн болон нийлэг аргаар гаргасан буюу I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн аливаа бодисыг хэлнэ.
е/ “Бэлдмэл” гэж:
i.сэтгэц нөлөөт нэг буюу хэд хэдэн бодисыг агуулж байгаа аль нэгэн уусмал буюу физикийн ямарч хэлбэр, байдлаар байгаа холимгийг, эсвэл
ii.эмчилгээний тунгаар бэлтгэсэн сэтгэцэд нөлөөт нэг буюу хэд хэдэн бодисыг хэлнэ.
ё/ “I жагсаалт, II жагсаалт, III жагсаалт, IҮ жагсаалт” гэдэг нь энэхүү Конвенцид дурдсан сэтгэц нөлөөт эмүүдийн дугаарлагдсан нэрсийн жагсаалтыг хэлэх ба 2 дугаар зүйлийн дагуу тэдгээрт өөрчлөлт оруулж болно.
ж/ “Экспорт ба импорт” гэж сэтгэц нөлөөт ямар нэг бодисыг нэг улсаас нөгөө улсад гаргах ба оруулахыг хэлнэ.
з/ “Бэлтгэх” гэж сэтгэцэд нөлөөт бодисуудыг гаргаж авах бүх үйл ажиллагааг хэлэх ба сэтгэц нөлөөт бодисуудыг гаднын холимгоос цэвэрлэх, тэрчлэн сэтгэц нөлөөт нэг бодисыг сэтгэцэд нөлөөт нөгөө бодис руу шилжүүлэн хувиргахыг хэлж байна. Энэ нэр томьёонд эмийн санд жороор найруулсан эмээс бусад бэлдмэлийг бэлтгэх ажиллагаа нэгэн адил хамаарна.
и/ “Хууль бус гүйлгээ” гэж энэ Конвенцийн заалтыг зөрчиж сэтгэцэд нөлөөт бодисууд бэлтгэх буюу тэднийг борлуулах, ямар нэг хэлбэрээр олж авахыг хэлнэ.
к/ “Дүүрэг” гэж аль нэг улсын тодорхой хэсгийг хэлэх бөгөөд энэ Конвенцийн 28 дугаар зүйлийн дагуу түүнийг бие даасан нэгж гэж тооцно.
л/ “Байр” гэж харьяалсан орчны газрыг нь оролцуулсан барилга буюу түүний хэсгийг хэлнэ.
Хоёрдугаар зүйл
БОДИСТ ХЯНАЛТ ТАВИХ ХҮРЭЭ
1. Хэрэв олон улсын хяналтад хамрагдаагүй бөгөөд энэ Конвенцийн жагсаалтад оруулах шаардлагатай гэж үзэж байгаа аливаа бодисын тухай мэдээ байгаа бол аль нэг Тал буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь энэ талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж нотлох нэмэлт мэдээллийг өгнө.
Энэхүү заалтанд аль нэг Тал буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ямар нэг бодисыг Конвенцийн нэг жагсаалтаас нөгөөд шилжүүлэх буюу жагсаалтаас хасах талаар гаргасан мэдээлэл мөн адил хамаарна.
2. Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг Тал буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас авсан дээр дурдсан асуудалтай холбогдсон мэдээ болон аливаа мэдээллийг Талуудад ба Комисст явуулна.
З. Хэрэв тийм мэдээ, мэдээлэлд дурдсан бодис нь энэ хуулийн 4-д зааснаар Конвенцийн 1 жагсаалт буюу IIжагсаалтад оруулахад тохирох бол Талууд дурдсан жагсаалтад орсон бусад бодист хамаарч байгаа хяналтын бүхий л арга хэмжээг түр хэрэглэх боломжийг өөрт байгаа мэдээллийг ашиглан судлах болно.
4. Хэрэв Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулага нь:
а/ тухайн бодис нь:
i/ I/ хараат байдлыг үүсгэх чадвартай,
2/ төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөөг үзүүлж хий үзэгдлийг, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагааг, эсхүл сэтгэхүйг, эсхүл зан авирыг, эсхүл мэдрэхүйг, эсхүл сэтгэл хөдлөлийг хямраах чадвартай,
ii/ I, II, III, IҮ жагсаалтад орсон аль нэг бодисын адил хортойгоор ашиглахад хүргэх болон хортой үр дагавар үүсгэх чадвартай,
б/ олон улсын хяналтын арга хэмжээг хэрэглэх үндэслэл болохуйцаар тухайн бодисыг хортойгоор ашиглаж байгаа буюу хүн амын эрүүл мэндэд болон нийгэмд хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох юм гэж тус тус үзвэл:
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тухайн бодисын үнэлгээг, түүнийг хортойгоор ашиглахын магадлалыг буюу зэрэглэлийг, хүн амын эрүүл мэндэд болон нийгэмд учруулах ноцтой асуудлын хэр хэмжээг, түүнчлэн эмчилгээний практикт хэрэглэхийн ашигтай талын зэрэглэлийг тогтоосон үнэлэлтүүд, хэрэв байгаа бол хяналт тавих талаар авах арга хэмжээнүүдийн тухай зөвлөмжүүдийн хамт Комисст мэдээлнэ.
5. Комисс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан анагаах ухааны болон эрдэм шинжилгээний үнэлэлт, дүгнэлт бүхий мэдээллийг анхааралдаа авч, тухайн асуудалд хамаарах хүчин зүйл гэж Комиссын үзэж байгаа эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн, засаг захиргааны болон бусад хүчин зүйлийг харгалзан уул бодисыг I, II, III буюу IҮ жагсаалтад оруулж болно. Комисс нэмэлт мэдээллийг авахын тулд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага буюу бусад холбогдох байгууллагад хандаж болно.
6. Хэрэв энэ зүйлийн нэгдүгээрт дурдсан аливаа мэдээлэл нь жагсаалтын аль нэгэнд орсон бодист хамаарах бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ зүйлийн 4-т заасантай нийцүүлэн тухайн бодисын талаар гаргасан шинэ дүгнэлт, түүнд хамаарах аливаа шинэ үнэлгээг, түүнчлэн энэхүү үнэлгээний үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзсэн хяналтын арга хэмжээнд холбогдох шинэ зөвлөмжийг Комисст мэдээлнэ. Комисс энэ зүйлийн 5-д заасны дагуу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийг анхааралдаа авч, энэ зүйлд тусгагдсан хүчин зүйлүүдийг харгалзан тухайн бодисыг нэг жагсаалтаас нөгөөд шилжүүлэх буюу жагсаалтаас бүрмөсөн хасах тухай шийдвэр гаргана.
7. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлд заасны дагуу Комиссоос гаргасан аливаа шийдвэрийн тухай мэдээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнууд, гишүүн бус боловч энэ Конвенцийн Талуудад, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, түүнчлэн Хороонд илгээнэ. Энэ шийдвэр нь явуулсан өдрөөс хойш 180 хоногийн дараа Талуудад хүчин төгөлдөр болох бөгөөд харин энэ заалт онцгой нөхцөл байдлын улмаас Конвенцийн заалтын дагуу жагсаалтад нэмэгдэх талаар ямар нэг бодисын хувьд биелүүлэх боломжгүй гэдгээ Ерөнхий нарийн бичгийн даргад дурдсан хугацаанд бичгээр мэдэгдсэн Талд хамаарахгүй. Ийм мэдэгдэлд онцгой арга хэмжээний учир шалтгааныг заана. Талууд өөрийн мэдэгдлээс үл шалтгаалан дор дурдсан хяналтын наад захын арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнд:
а/ I жагсаалтад нэмж оруулсан, урьд нь хяналтад хамрагдаагүй бодисын талаар ийм мэдээлэл илгээсэн Тал нь 7 дугаар зүйлд заасан хяналтын тусгай арга хэмжээг бололцооны хирээр анхааралдаа авч, тухайн бодисын хувьд:
i/ II жагсаалтад орсон бодисын хувьд 8 дугаар зүйлд зааснаар эдгээр бодисыг бэлтгэх, худалдах, хуваарилах зөвшөөрөл шаардана;
ii/ II жагсаалтад орсон боисыг нийлүүлэх буюу олгоход 9 дүгээр зүйлд зааснаар эмчийн жор шаардана;
iii/ тухайн бодисын талаар мэдээлэл илгээсэн Талаас бусад Тал 12 дугаар зүйлд заасан экспорт ба импортын холбогдолтой үүргийг биелүүлнэ;
iv/ II жагсаалтад орсон бодисын экспорт ба импортыг хориглох буюу хязгаарлахад 1З дугаар зүйлийн дагуу үүргийг биелүүлнэ;
v/ 16 дугаар зүйлийн 4 дэх заалтын а-д заасны дагуу дүн бүртгэлийн тайланг Хороонд илгээнэ, бас;
vi/22 дугаар зүйлд нийцүүлэн дээр дурдсан үүргийг биелүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжид харшлах үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авна.
б/ II Жагсаалтад нэмж оруулсан, урьд нь хяналтад хамрагдаагүй бодисын
талаар ийм мэдэгдэл илгээсэн Тал нь тухайн бодисын хувьд:
i.8 дугаар зүйлийн дагуу эдгээр бодисыг бэлтгэх, худалдах, хуваарилахад зөвшөөрөл шаардана;
ii.9 дүгээр зүйлд зааснаар тэдгээр бодисыг нийлүүлэх буюу олгоход эмчийн жорыг шаардана;
iii.тухайн бодисын талаар мэдэгдэл илгээсэн Талаас бусад Тал 12 дугаар зүйлд заасан экспорт ба импортын холбогдолтой үүргийг биелүүлнэ;
iv.экспорт болон импортыг хориглох буюу хязгаарлахад 1З дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ;
v.16 дугаар зүйлийн 4 дүгээр заалтын а/, в/, г хэсгүүдийн дагуу дүн бүртгэлийн тайланг Хороонд гаргаж өгнө;
vi.22 дугаар зүйлийн дагуу дээр дурдсан үүргийг биелүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжид харшлах үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авна.
в/ III Жагсаалтад нэмж оруулсан, урьд нь хяналтад хамрагдаагүй бодисын талаар ийм мэдэгдэл илгээсэн тал нь тухайн бодисын хувьд:
i.8 дугаар зүйлийн дагуу тухайн бодисыг бэлтгэх /үйлдвэрлэх/, худалдаалах болон хуваарилахад зөвшөөрөл шаардана.
ii.9 дүгээр зүйлийн дагуу тухайн бодисыг нийлүүлэх буюу олгоход эмчийн жор шаардана.
iii.тухайн бодисын талаар мэдэгдэл илгээсэн Талаас бусад Тал 12 дугаар зүйлийн дагуу экспортлоход хамаарах үүргүүдийг биелүүлнэ.
iv.Экспорт болон импортыг хориглох ба хязгаарлах талаар 1З дугаар зүйлийн дагуу үүргүүдийг биелүүлнэ, бас.
v.22 дугаар зүйлийн дагуу дээр дурдсан үүргүүдийг биелүүлэхтэй холбогдсон хууль, тогтоомжид харшлах үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авна.
г/ Тал нь 1Ү жагсаалтад нэмж оруулсан, урьд өмнө хяналтад хамрагдаагүй бодисын талаар ийм мэдээлэл илгээсэн тал нь тухайн бодисын хувьд:
i.8 дугаар зүйлийн дагуу тэдгээр бодисыг бэлтгэх, худалдаалах, хуваарилахад зөвшөөрөл шаардана;
ii.импорт болон экспортыг хориглох буюу хязгаарлахад 13 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ;
iii.22 дугаар зүйлийн дагуу дээр дурдсан үүргийг биелүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжид харшлах үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авна.
д/ Хяналтын илүү, чанга арга хэмжээ, үүргийг шаардах жагсаалтад аливаа бодисыг шилжүүлэх мэдэгдэл илгээсэн Тал нь жагсаалтаас шилжүүлсэн бодисын хувьд энэ Конвенцийн наад захын заалтыг биелүүлэх үүрэгтэй.
8. а/ Энэхүү зүйлийн дагуу гаргасан Комиссын шийдвэрийг аливаа Талын хүсэлтээр тухайн шийдвэрийг баталсан мэдэгдэлийг хүлээн авсан өдрөөс хойш 180 хоногийн дотор Зөвлөл дахин хянавал зохино. Дахин хянах тухай хүсэлтийг хянаж үзэхийг холбогдох мэдээллийн хамт Ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.
б/ Ерөнхий нарийн бичгийн дарга дахин хянан үзэх тухай хүсэлтийн хуулбар болон холбогдох мэдээллийг Комисс, ДЭМБ болон бүх Талуудад явуулж өөрсдийнхөө саналыг 9О хоногт багтааж өгөхийг уламжилна. Талуудаас хүлээн авсан бүх саналыг хянан шийдвэрлүүлэхээр Зөвлөлд танилцуулна.
в/ Зөвлөл нь Комиссын шийдвэрийг хойшлуулж, өөрчлөж, баталж болно. Зөвлөлийн мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудад Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус Конвенцийн Талуудад, Комисст, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагад болон Хороонд илгээнэ.
г/ Дээр дурдсан хянан үзэх хугацааг хүртэл энэ зүйлийн 7 дугаар зүйлийн заалтад нийцсэн Комиссын анхны шийдвэр хүчин төгөлдөр байна.
9. Талууд, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэхэд ашиглаж болох боловч энэ Конвенцид үл хамаарагдах бодисын хувьд практикт хэрэглэх боломжтой хяналтын бүхий л арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Гуравдугаар зүйл
БЭЛДМЭЛИЙН ХЯНАЛТАД ХАМААРАХ
ТУСГАЙ ЗААЛТУУД
1. Энэхүү зүйлийн дор дурдсан заалтуудаас бусад нөхцөлд эмийн бэлдмэлийг түүний найрлагад орсон сэтгэцэд нөлөөт бодисын адил хяналтын арга хэмжээнд хамааруулна. Хэрэв бэлдмэл нь нэг биш хэд хэдэн тийм төрлийн бодис агуулсан бол хамгийн хатуу хяналтын арга хэмжээ шаарддаг бодист хэрэглэх арга хэмжээг хэрэглэнэ.
2. 1 Жагсаалтад орсноос бусад сэтгэцэд нөлөөт аливаа бодис агуулсан бэлдмэл нь түүнийг хортойгоор ашиглах бололцоогүй буюу өчүүхэн хэмжээтэй, түүнчлэн тэрхүү бодисыг энгийн аргаар хортойгоор ашиглахад хангалттай хэмжээгээр хялбар арга хэрэглэн бий болгох бололцоогүй бөгөөд энэхүү бэлдмэл нь хүн амын эрүүл мэнд, нийгэмд бэрхшээл учруулахааргүй бол энэ Конвенцийн З дахь заалтын дагуу тэрхүү бэлдмэлийг хяналтын зарим арга хэмжээнээс хасч болно.
З. Өмнөх заалтыг үндэслэн аль нэг Тал ямар нэгэн бэлдмэлийг өөрийн оронд болон орон нутгийнхаа аль нэг хэсэг, дүүрэгт энэхүү Конвенцид заасан хяналтын аль нэг буюу бүх арга хэмжээний хүрээнээс хасах тухай шийдвэрийг дор дурдсан заалтуудаас бусад тохиодолд гаргаж болно:
а/ 8 дугаар зүйлийн бэлтгэхтэй холбогдсон /зөвшөөрлийн/ хэсэг
б/ 11 дүгээр зүйлийн хяналтаас хасах бэлдмэлд хамаатай /бүртгэлийн/ хэсэг
в/ 1З дугаар зүйлд /экспорт ба импортыг хязгаарлах болон хориглох/
г/ 15 дугаар зүйл бэлтгэх тухайд хамаарах /хяналт шалгалтын/ хэсэг
д/ 16 дугаар зүйл хяналтаас хасах бэлдмэлд хамаарах хэсэг /Талуудаас толилуулах илтгэл/
е/ 22 дугаар зүйл /шийтгэлийн тухай заалт/-д дурдсан үүргийг хэрэгжүүлэх үүднээс хууль тогтоомжид харш үйлдлийг таслан зогсооход шаардлагатай арга хэмжээг хэрэглэх тохиолдол
Аливаа Тал нь хяналтаас хассан бэлдмэлийн нэр, бүтэц болон хяналтын ямар арга хэмжээнээс хассан тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга тэрхүү мэдээллийг бусад Талууд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Хороонд хүргүүлнэ.
4. Аль нэг Тал буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь З дугаар заалтыг биелүүлэх үүднээс хяналтаас хасах бэлдмэлийг бүрмөсөн буюу хэсэгчлэн хяналтаас хасах тухай саналтай бол энэ асуудлаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж, мэдэгдлийн нотолгооны талаархи мэдээлэл өгнө. Ерөнхий нарийн бичгийн дарга уг асуудалтай холбоотой мэдэгдэл буюу бусад мэдээллийг аль нэг Тал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүлээн авсан тухай бүрд Талуудад болон Комисст илгээнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 2 дугаар заалтын асуудлаар уул бэдлмэлийн тухай дүгнэлтийг шаардлагатай гэж үзвэл тухайн бэлдмэлийг хасахыг хэрэгсэхгүй болгох, хяналтын арга хэмжээний тухай санал зөвлөмжийг Комисст мэдэгдэнэ. Комисс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үнэлгээ нь эрдэм шинжилгээ, анагаах ухааны салбарт шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тухайн мэдээллийг анхааралдаа авч түүний саналаар тухайн асуудалд нөлөөлөх эдийн засаг, нийгмийн, хууль зүйн, засаг захиргааны болон бусад хүчин зүйлийг харгалзан хяналтын ямар нэг, эсхүл бүх арга хэмжээнүүдийн үйлчлэлээс уг бэлдмэлийг хасахыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг гаргаж болно.
Энэхүү заалтад хамаарах асуудлаар гаргасан Комиссын аливаа шийдвэрийн тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнуудад, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус Конвенцийн Талуудад, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ба Хороонд мэдэгдэнэ. Талууд Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн 180 хоногийн дотор хяналтын арга хэмжээ, эсвэл хяналтын арга хэмжээнүүдийн үйлчлэлээс хасахыг хэрэгсэхгүй болгосон арга хэмжээнүүдийг авна.
Дөрөвдүгээр зүйл
ХЯНАЛТЫН ХҮРЭЭНД ХАМААРАХ БУСАД
ТУСГАЙ ЗААЛТУУД
I жагсаалтад орсон бодисоос бусад сэтгэц нөлөөт бодисын хувьд Талууд дараахь зүйлийг зөвшөөрч болно:
а/ Нэг улсаас нөгөө улсад жуулчилж яваа хүмүүс өөртөө хэрэглэх хэмжээний эмийн бодисыг авч явж болох бөгөөд харин аль ч Тал нь тэднээс уг бодисыг хууль ёсоор авсан тухайд нотолгоо шаардах эрхтэй.
б/ Сэтгэцэд нөлөөт эдгээр бодисыг сэтгэцэд нөлөөт биш бодисын үйлдвэрлэлд оруулж хортойгоор ашиглах аюулгүй ба тэдгээрийг ялгаруулж авах боломжгүй болтол уг Конвенцид заагдсан тодорхой хяналтын арга хэмжээ авах ёстой.
в/ Эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй хүмүүст Конвенцид дурдсан хяналтын арга хэмжээний дагуу сэтгэц нөлөөт бодисыг амьтан барих зорилгоор хэрэглэхийг зөвшөөрнө.
Тавдугаар зүйл
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БОЛОН ЭМНЭЛГИЙН
ЗОРИЛГООР АШИГЛАХЫГ ХЯЗГААРЛАХ
1. Аль нэг Тал нь энэ Конвенцийн 7 дугаар зүйлд заасанчлан 1 жагсаалтад орсон бодисуудыг ашиглахыг хязгаарлана.
2. 4 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд аль ч Тал, II, III, IҮ жагсаалтад дурдсан бодисыг эрдэм шинжилгээ, эмнэлгийн зориулалтаар бэлтгэх, экспортлох, импортлох, хуваарилах, нөөцлөх, ашиглах түүнчлэн худалдах, эзэмших явдлыг тухайн Талын зохимжтой гэж үзсэн арга хэмжээг авах замаар хязгаарлаж болно.
З. Талууд II, III, IҮ жагсаалтад орсон бодисыг хууль бусаар эзэмшихийг үл зөвшөөрөх бодлого баримтлахыг зүйтэй гэж үзнэ.
Зургаадугаар зүйл
ТУСГАЙ УДИРДЛАГА
Энэ Конвенцийн заалтуудыг хэрэглэх зорилгоор аль нэг Тал давуу Талтай байж чадах тусгай удирдлагыг шинээр байгуулахыг буюу байлгахыг зүйтэй гэж үзнэ. Энэхүү тусгай удирдлага нь мансууруулах эмийн хяналтын тухай Конвенцийн заалтыг биелүүлэх зорилгоор байгуулагдсан тусгай удирдлагын нэгэн адилаар ажиллах буюу эсвэл түүнтэй нягт хамтран ажиллаж болно.
Долдугаар зүйл
I ЖАГСААЛТАД ОРСОН БОДИСУУД ХАМААРАХ
ТУСГАЙ ЗААЛТУУД
I жагсаалтад орсон бодисуудын хувьд Талууд:
а/ Засгийн газрын шууд хяналтын дор ажиллаж байгаа эмнэлгийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд дахь төлөөлөгчид эсвэл тэдний олгосон тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний хийгээд эмнэлгийн маш хязгаарлагдмал зорилгоор зохих журмын дагуу ашиглахаас бусад тохиолдолд тэдгээр бодисыг ямар нэг хэлбэрээр ашиглахыг хориглоно.
б/ Эдгээр бодисыг бэлтгэх, хуваарилах, худалдах, түүнийг эзэмших үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийг буюу урьдчилан гаргасан шийдвэрийг шаардана.
в/ Дээр дурдсан а, б-дэд заалтуудад заасан үйлдэл, үйл ажиллагаанд хатуу хяналт тавина.
г/ Зохих журмаар олгогдсон бүрэн эрх бүхий ямар нэг этгээдэд олгогдох бодисын хэмжээг түүний тавьсан зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардагдах бодисын хэмжээгээр хязгаарлан олгоно.
д/ Тэдгээр бодисыг олж авсан болон тэдгээрийн ашиглалтыг тодорхойлон бичсэн бүртгэл хөтлөхийг эрдэм шинжилгээний болон эмнэлгийн үйл ажиллагааг явуулж байгаа этгээдүүдээс шаардана. Тэрхүү бүртгэлийг тэдгээр бодисын ашиглалтын тухай хамгийн сүүлчийн бүртгэл хөтөлснөөс хойш 2 жилээс доошгүй хугацааны турш хадгална.
е/ Экспортлогч ба импортлогч улс орон, тухайн орны эрх хэмжээ бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллага, хувь хүмүүсээс бусад тохиолдолд экспорт ба импортыг хориглоно. II жагсаалтад орсон бодисуудын экспортын ба импортын зөвшөөрөл олгох тухай 12 дугаар зүйлийн 1 дүгээр заалтууд, I жагсаалтын бодисуудад нэгэн адил хамаарна.
Наймдугаар зүйл
ЗӨВШӨӨРӨЛ
1. Талууд II, III ба IҮ жагсаалтад орсон бодисуудыг бэлтгэх, хуваарилах, /экспортын болон импортын худалдааг оролцуулан/ тэднийг худалдахад зөвшөөрөл авах буюу түүнтэй ижил хяналтын бусад арга хэмжээг хэрэглэхийг шаардана.
2. Талууд:
а/ Зохих журмын дагуу олгогдсон бүрэн эрх бүхий этгээдэд хийгээд 1 дэх дэд зүйлд дурдсан бодисуудыг бэлтгэх буюу хуваарилахыг эрхэлж байгаа үйлдвэрийн газруудад, бас тэдгээр бодисын худалдаанд /экспортын болон импортын худалдааг оролцуулан/ хяналт тавина.
б/ тухайн бодисыг бэлтгэх, хуваарилах, түүнчлэн худалдах ажлыг эрхэлсэн үйлдвэрийн газрууд болон байруудад зөвшөөрөл олгох буюу түүнтэй төсөөтэй хяналтын арга хэмжээг хэрэглэх замаар хяналт тавина.
в/ дээр дурдсан үйлдвэрийн газрууд болон байруудын агуулахын нөөцийг хулгайн болон бусад аргаар хорогдохоос сэргийлэх зорилгоор тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна.
З. Энэ зүйлийн 1 дэх болон 2 дахь заалтын зөвшөөрөл олгох болон түүнтэй төсөөтэй хяналтын арга хэмжээний тухай заалтууд нь шинжилгээний болон эмчилгээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа хүмүүст хамаарна.
4. Талууд энэ Конвенцийн заалтын дагуу буюу энэхүү зүйлийн 1 дэх заалтад буюу 7 дугаар зүйлийн б заалтад заасны дагуу зөвшөөрөл авсан этгээдэд энэ зүйлийн болон Конвенцийг биелүүлэхтэй холбогдсон тогтоол, хуулийн заалтыг амьдралд яв цав, үр дүнтэй нэвтрүүлэхэд зайлшгүй хэрэгцээтэй зохих шаардлагуудыг эзэмшсэн байхыг шаардана.
Есдүгээр зүйл
ЖОР
1. Тухайн албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу эмчийн буюу эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэхэд II, III, IҮ жагсаалтад орсон бодисуудыг хууль зүйн үндсэн дээр авах, олгох, хэрэглэх буюу хэрэглүүлэх тохиолдлоос бусад тохиолдолд харилцагч Талууд дээрх бодисуудыг хэрэглэгчдэд заавал эмчийн жороор олгохыг шаардана.
2. Талууд II, III, IҮ жагсаалтад орсон бодисуудын жорыг олгохдоо эмнэлгийн практикт заасны дагуу хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах хэрэглүүр болгох, тэдгээрийг давтан хэрэглэх боломж, үйлчлэх хугацааны талаархи зааварчилгааны хамт олгох арга хэмжээг хангана.
З. 1 дэх заалтыг үл харгалзан хэрэв орон нутгийн нөхцөл байдал шаардвал түүнийг болон бүртгэл хөтлөлтийг баталж өгсөн тийм нөхцөлд Талын саналаар тухайн орны болон тухайн орны хэсэг хүн амын эрүүл мэндийг хариуцагч, жижиглэн худалдаалах зөвшөөрөл бүхий эмийн санчдад буюу хуваарилагчдад тэдний үзэмжээр онцгой тохиолдолд тусгай хүмүүст эмнэлгийн зориулалтаар хэрэглэхэд зориулан III ба IҮ жагсаалтад орсон бодисуудыг Талуудын тохиролцсон нэр төрлөөр бага хэмжээгээр жоргүй олгохыг зөвшөөрнө.
Аравдугаар зүйл
САВ БООДЛЫН БА СУРТАЛЧИЛГААНЫ
САНУУЛАХ БИЧЭЭС
1. Аливаа Тал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж буюу зохих шийдвэрийг анхааралдаа авч, сэтгэц нөлөөт бодисыг агуулсан жижиглэн худалдах савлалтын нүүрний хаяган дээр болон дагалдах хуудсан дээр эдгээр бодисыг хэрэглэх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад мөрдөгдөх сануулга болон сэрэмжлүүлэг бүхий ашиглалтын заавар байхыг шаардана.
2. Талууд өөрийн үндсэн хуулийн заалтыг харгалзан энэ төрлийн бодисыг нийт хүн амын дунд сурталчлахыг хориглоно.
Арваннэгдүгээр зүйл
БҮРТГЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ
1. Талууд I жагсаалтад орсон бодисын хувьд 7 дугаар зүйлд заасан бэлтгэгчид болон тэдгээр бодисыг худалдах хийгээд хуваарилах эрх бүхий өөр бүх этгээдүүдээс бэлтгэсэн бодисын, бас түүний нөөцийн тоо хэмжээний тухай, тэрчлэн эдгээр бодисыг хүлээн авсан хийгээд олгосон болон хүлээн авагчийн тухай мэдээллүүд бүхий дэлгэрэнгүй бүртгэлийг эдгээр бодисыг хүлээн авсан, өгсөн тохиолдол бүрт түүний тоо хэмжээ, он, сар өдөр, бэлтгэн нийлүүлэгч, хүлээн авагчийн тухай тодорхой мэдээлэл гарган тал тус бүрийн тогтсон журамд нийцүүлэн тэмдэглэл хөтлөхийг шаардана.
2. Талууд нь II ба III жагсаалтад орсон бодисуудын тухайд бэлтгэгчид, бөөнөөр хуваарилагчид, экспортлогчид, импортлогчдоос бэлтгэгдсэн бодисуудын тухай тодорхой мэдээ баримт өгөх, харин эдгээр бодисыг авах, олгох тохиолдол бүрт тэдгээрийн тоо хэмжээ, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, бэлтгэн нийлүүлэгч ба хүлээн авагчийн тухай тодорхой мэдээлэл гарган Тал тус бүрийн тогтоосон журамд нийцүүлэн тэмдэглэл хөтлөхийг шаардана.
З. Талууд II жагсаалтад орсон бодисуудын хувьд жижиглэн худалдаа эрхлэгчид, бас эмнэлэг, эмчлэн сэргийлэх болон эрдэм шинжилгээний байгууллагуудаас энэ төрлийн бодисыг хүлээн авах гадагш гаргах бүрд тэдгээр бодисын хэмжээ, өгсөн он, сар, өдөр, нийлүүлэгч, хүлээн авагчийн тухай тодорхой мэдээлэл гарган Тал тус бүрийн тогтоосон журамд нийцүүлэн тэмдэглэл хөтлөхийг шаардана.
4. Талууд өөрийн орны худалдааны болон мэргэжлийн практикийг анхааралдаа авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар III жагсаалтад орсон бодисыг хүлээн авах хийгээд олгоход хамаатай мэдээлэл, жижиглэн худалдааг хуваарилагчид, эмнэлгийн болон эмчилгээ-урьдчилан сэргийлэх байгууллагууд, бас эрдэм шинжилгээний байгууллагуудад хялбар хүртээмжтэй байх боломжийг хангана.
5.Талууд IҮ жагсаалтад орсон бодисын хувьд бэлтгэгчдээс, экспортлогчоос, импортлогчоос бэлтгэсэн, экспортолсон, импортолсон бодисын хэмжээг заасан бүртгэлийг Тал тус бүрийн тогтоосон заалтад нийцүүлэн хөтлөхийг шаардана.
6. Талууд З дугаар зүйлийн З дахь заалтад заасны дагуу хяналтаас хассан бодисыг бэлтгэгчээс ийм бэлдмэлийг бэлтгэх үеийн ашигласан сэтгэц нөлөөт бодис бүрийн хэмжээ, тэрчлэн олгосон, хяналтаас хассан бодисын ерөнхий хэмжээг бүртгэж байхыг шаардана.
7. 16 дугаар зүйлд заасан ёсоор илтгэлийг өргөн мэдүүлэхэд шаардлагатай дээр дурдсан бүртгэл болон мэдээллийг Талууд 2-оос доошгүй жил хадгална.
Арванхоёрдугаар зүйл
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНД ХАМААРАХ
ЗААЛТУУД
1. а/ Экспорт, импортыг зөвшөөрөгч аливаа Тал I, II жагсаалтад орсон бодисын экспортыг буюу импортыг зөвшөөрөхдөө экспорт, импорт нэг бүрийн хэлцлийг нэг буюу хэд хэдэн бодис хамаарахыг үл харгалзан Комиссоос баталсан хуудсаар өргөн мэдүүлэхийг шаардана.
б/ Дээр дурдсан зөвшөөрөлд олон улсын бүртгэлд ороогүй нэрийг буюу ийм нэр байхгүй тохиолдолд түүнийг зохих жагсаалтад оруулж, экспорт, импортын тоо хэмжээ, эмийн хэлбэр, экспортлогч, импортлогчийн нэр хаяг, тэрчлэн экспорт импортын үргэлжлэх хугацааг заана. Хэрэв тухайн бодис эмийн бэлдмэлийн хэлбэрээр экспорт, импортод орж байгаа бол уул бэлдмэлийн нэрийг заах хэрэгтэй. Экспортын зөвшөөрөлд зөвшөөрөл олгосон байгууллагын хаяг импортын зөвшөөрлийн дугаар, он, сар, өдрийг заана.
в/ Талууд, экспортын зөвшөөрөл олгох хүртэл импортлогч орон буюу дүүргийн эрх бүхий байгууллагаас тухайн бодист олгосон импортын зөвшөөрөл авсан байхыг шаардах бөгөөд энэ зөвшөөрлийг экспортын эрх хүссэн байгууллага, хувь хүмүүсээс шаардана.
г/ Экспортод гарч байгаа бодисын хэсэг бүр экспортын зөвшөөрлийн бичигтэй байх ёстой бөгөөд экспортлохыг зөвшөөрсөн Засгийн газар энэ зөвшөөрлийн хувийг импортлогч орон буюу дүүргийн захиргаанд явуулна.
д/ Импорт хиймэгц импортлогч Тал дээр дурдсан зөвшөөрлийн бичгийн хувийг импорт хийгдсэнийг баталсан тэмдэглэл хийж, экспортлогч Талд буцаана.
2. а/ Талууд нь экспортлогч нар III жагсаалтад орсон эмийг экспорт хийх тохиолдол бүрд Комиссоос гаргасан томьёоллоор дор дурдсан мэдээллийн хуудсыг З хувь бичихийг шаардана.
i.экспортлогч, импортлогчийн нэр, хаяг
ii.бодисын олон улсын бүртгэлд ороогүй нэрийг буюу ийм нэр байхгүй тохиолдолд түүнийг зохих Жагсаалтад оруулсан байх;
iii.бодисын хэмжээ, эмийн хэлбэр, хэрэв тухайн бодис эмийн бэлдмэл хэлбэрээр экспортолж байгаа бол бэлдмэлийн нэр;
iv.ачуулсан он, сар
б/ Экспортлогч нь дурдсан мэдээлэх хуудасны 2 хувийг өөрийн улсын буюу тухайн дүүргийн эрх бүхий байгууллагад, З дахь хувийг ачуулсан бодисын хамт импортлогчид явуулна.
в/ III жагсаалтад орсон бодисыг өөрийн нутгаас экспорт хийж байгаа Тал нь аль болох богино хугацаанд, тэгэхдээ ачуулсан өдрөөс хойш 90 хоногоос хэтрүүлэлгүй импортлогч улс буюу дүүргийн эрх бүхий байгууллагад экспортлогчоос хүлээж авсан мэдээлэх хуудсын 1 хувийг, түүнийг хүлээж авсныг баталгаажуулахыг хүссэн хүсэлтийн хамт баталгаат шуудангаар явуулна.
г/ Талууд нь импортлогч тухайн ачааг хүлээн авмагц ачаатай ирүүлсэн мэдээлэх хуудсанд хүлээн авсан бодисын хэмжээ, он, сар, өдрийг тэмдэглэж, өөрийн улсын буюу дүүргийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор өгөхийг шаардаж болно.
З. I, II жагсаалтад орсон бодисын хувьд дор дурдсан нэмэлт заалтыг хэрэгжүүлнэ:
а/ Талууд нь чөлөөт бүс, боомтод улс орны нутаг дэвсгэрийн бусад хэсэгт мөрддөг хяналт, ажиглалтыг буюу түүнээс чангатгасан хяналтын арга хэмжээг хэрэглэж болно.
б/ Экспортын зөвшөөрөлд зааснаас өөр шуудангийн хайрцаг, банкны буюу хувь хүний хаягаар ачааг экспортлохыг хориглоно.
в/ I жагсаалтад орсон бодисыг гаалийн нэмэлт агуулахын хаягаар экспорт хийхийг хориглоно. Хэрэв импортлогч Тал, экспорт хийхийг хүссэн хувь хүн, байгууллагад тухайн импортлогч улсын Засгийн газраас нь импорт хийхээр өгсөн зөвшөөрөлд импортын ачаа нь гаалийн нэмэлт агуулахаар дамжихыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд II жагсаалтад орсон бодис агуулсан ачааг гаалийн нэмэлт агуулахын хаягаар экспорт хийхийг хориглоно. Ийм тохиолдолд экспорт хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөлд тухайн ачаа ямар зорилгоор экспортлогдож байгааг заасан байна. Гаалийн нэмэлт агуулахаас ачааг гаргахдаа уул агуулах мэдэлд нь байдаг байгууллагын зөвшөөрлийг шаардах бөгөөд хэрэв тухайн ачааг хилийн чанадад ачуулах бол энэ Конвенцийн дагуу экспортыг шинээр хийж байна гэж үзнэ.
г/ Аль нэг Талын нутаг дэвсгэр рүү буюу нутаг дэвсгэрээс ачааг экспортын зөвшөөрөлгүй гаргавал ийм ачааг зохих эрх бүхий байгууллага саатуулж болно.
д/ Тухайн ачааны экспортын зөвшөөрлийг Талын эрх мэдэл бүхий байгууллагад үзүүлээгүй тохиолдолд өөр улсад ачуулсан аливаа бодисыг тээврийн хэрэгслээс буулгасан эсэхийг үл харгалзан өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэхийг Тал үл зөвшөөрнө.
е/ Сэтгэц нөлөөт бодисуудын аливаа нэгэн ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан өнгөрүүлэх зөвшөөрөл өгсөн ямар ч улсын, эсхүл дүүргийн эрх бүхий байгууллагууд нь тухайн ачааг энэхүү дамжин өнгөрүүлж буй дүүрэг буюу улсын Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр тээврийн чиглэл нь өөрчлөгдөж байгаагаас бусад тохиолдолд экспортлох зөвшөөрлийн дагалдах хуулбар хувь дээр тэмдэглэснээс өөр чиглэлд тээвэрлэх явдлыг гаргуулахгүй байх талаар зайлшгүй шаардагдах бүхий л арга хэмжээг авна. Дамжуулан өнгөрүүлж байгаа дүүрэг буюу улсын Засгийн газар нь ачааг тээвэрлэн хүргэх чиглэлийг өөрчлөх тухай, тэхдээ энэ өөрчлөлт нь дамжуулан өнгөрүүлэх үүргийг хэрэгжүүлж буй улс, дүүргээс шинэ улс, дүүрэгт экспортлохтой холбогдолтой бол ямар ч хүсэлтийг хянан авч үзнэ. Хэрэв ачааг хүргэх чиглэлийн ийм өөрчлөлтийг зөвшөөрсөн бол, энэхүү зүйлийн 1 дүгээр заалтын “д” дэд заалтыг дамжуулан өнгөрүүлж буй улс буюу дүүрэг болон тухайн ачааг анх экспортолсон улс буюу дүүргийн хоорондын харилцаанд бас мөрдөж хэрэглэнэ.
ё/ Гаалийн нэмэлт агуулахад буюу дамжин өнгөрч байгаа бодис ачсан ямар ч ачаанд тухайн бодисын шинж чанарыг өөрчилж болох ямар нэг үйлдэл хийж болохгүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй савлалтыг өөрчилж болохгүй.
ж/ Аль нэг Талын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа тохиолдолд хамаарах энэ заалтын д-ээс ё-д заасан заалт, тухайн ачааг онгоцоор ачуулсан бөгөөд уул онгоц тухайн нутаг дэвсгэр дээгүүр буулгүй нисэн өнгөрөх тохиолдолд хамаарахгүй. Хэрэв ачааг ачсан онгоц аль нэг улс буюу дүүргийн нутаг дэвсгэрт буусан бол эдгээр заалтууд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэнэ.
з/ Энэ зүйлийн заалтууд нь дамжин өнгөрөх энэ төрлийн бодисын хяналтыг хязгаарласан олон улсын аливаа хэлэлцээрт харршлахгүй.
Арван гуравдугаар зүйл
ИМПОРТ, ЭКСПОРТЫГ ХЯЗГААРЛАХ БА ХОРИГЛОХ
1. Аль нэг Тал нь Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан II, III, IҮ жагсаалтад орсон нэг буюу хэд хэдэн бодисыг өөрийн улсад буюу дүүргийн аль нэгэнд импортлохыг хориглосон тухайгаа бусад Талуудад мэдэгдэж болно. Энэ төрлийн ямар ч мэдэгдэлд II, III буюу IҮ жагсаалтад бичигдсэн бодисын нэрийг хэрэглэнэ.
2. Энэ зүйлийн 1-р заалтын дагуу дурдсан ямар нэг хоригийн талаар мэдэгдэл авмагц, Талууд түүнд дурдсан нэг ч бодисыг мэдэгдэл илгээсэн улс буюу түүний дүүрэгт экспортлохгүй байх арга хэмжээг авна.
З. Энэ зүйлийн 1-р заалтын дагуу мэдэгдэл хийсэн Тал, өмнөх заалтуудыг үл харгалзан дурдсан бодисын импортын хэмжээ, түүнийг агуулсан бэлдмэлийн импортыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл өгч болно. Ийм зөвшөөрлийг өгсөн импортлогч улсын байгууллага нь импортлогч, экспортлогчийн нэр, хаяг бүхий импортын тусгай зөвшөөрлийн хуудасны 2 хувийг экспортлогч улсын буюу дүүргийн эрх бүхий байгууллагад илгээх бөгөөд тэрээр зөвшөөрлийг авмагц ачааг ачуулахыг экспортлогч Талд зөвшөөрнө. Импортын тусгай зөвшөөрлийн 1 хувийг экспортлогч улс буюу дүүргийн эрх бүхий байгууллагад ачааны хамт явуулна.
Арван дөрөвдүгээр зүйл
ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН ХӨЛӨГ ОНГОЦ, НИСЭХ ОНГОЦ БОЛОН БУСАД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЭМИЙН
САНД БАЙХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ
ХОЛБОГДОХ ТУСГАЙ ЗААЛТУУД
1. Анхны тусламж үзүүлэхэд шаардагдах буюу яаралтай тохиолдолд хэрэглэх II, III, IҮ жагсаалтад орсон бодисыг хязгаарлагдмал хэмжээгээр олон улсын төмөр зам, автобус, хөлөг онгоц, исэх онгоц зэрэг нийтийн тээврийн унаанд авч явахыг энэ Конвенциор экспорт, импорт буюу дамжуулан өнгөрөөх үйлдэл гэж үзэхгүй.
2. Энэ зүйлийн 1-д дурдсан бодисыг зориулалт бусаар хэрэглэх буюу хууль бусаар ашиглах оролдлогыг сэрэмжлэх зорилгоор бүртгэж байгаа улс, зохих арга хэмжээг авна. Комисс олон улсын зохих байгууллагатай зөвлөлдөж сэрэмжлүүлэх арга хэмжээг санал болгож байна.
З. Энэ зүйлийн 1-д заасны дагуу олон улсын төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц зэрэг нийтийн тээврийн унаанд авч яваа бодисын хувьд бүртгэл, улсын зөвшөөрөл нь орон нутгийн эрх бүхий байгууллагаас энэ төрлийн тээврийн хэрэгслийг хянан шалгадаг хяналтын арга хэмжээг явуулах эрхэнд үл харшилна. Яаралтай тохиолдолд энэ төрлийн бодисыг хэрэглэх нь 9 дүгээр зүйлийн 1-д заасан заалтад харшлахгүй.
Арвантавдугаар зүйл
ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Талууд, сэтгэц нөлөөт бодисыг бэлтгэгч, экспортлогч, импортлогч болон бөөний ба жижиглэн худалдаа эрхэлдэг байгууллага, түүнчлэн тэдгээр бодисыг хэрэглэдэг эмнэлгийн буюу эрдэм шинжилгээний байгууллагыг хянах, байцаан шалгах тогтолцоотой байх ёстой. Талууд шаардлагатай гэж үзвэл үйлдвэрлэлийн байр, нөөцийн агуулах, бүртгэлийн хөтлөлтөд төрөл бүрийн шалгалт хийнэ.
Арван зургаадугаар зүйл
ТАЛУУДААС ТОЛИЛУУЛАХ ИЛТГЭЛ
1. Талууд, энэ Конвенцийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэглэж байгаа тухай жил бүрийн тайланг болон Комиссын зүгээс хүссэн, өөрийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай, түүний дотор дор дурдсан зүйлд хамаарах мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барина:
а/ Сэтгэцэд нөлөөт бодистой холбогдолтой өөрийн хууль тогтоомжид оруулсан чухал өөрчлөлт,
б/ Сэтгэцэд нөлөөт бодист архагшин автагдах явдалтай буюу өөрийн нутаг дэвсгэр дээр тэдгээр бодисын хууль бус гүйлгээний талаархи өөрчлөлт
2. Талууд, Ерөнхий нарийн бичгийн даргад 7 дугаар зүйлийн д, 12 дугаар зүйл болон 1З дугаар зүйлийн З-т дурдсан эрх бүхий байгууллагын нэр, хаягийг мэдээлнэ. Ийм мэдээллийг тэрээр Талуудын сонорт хүргэнэ.
З. Талууд дор дурдсаныг үндэслэн чухал гэж үзвэл хууль бус ямар нэгэн гүйлгээ хийсэн, түүнээс хураасан бодисын талаар аль болох богино хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлнэ:
а/ аливаа шинэ хандлага илрэх;
б/ яригдаж байгаа тоо хэмжээний хувьд;
в/ уул бодисыг гаргаж авсан эх булгийн талаар мэдэгдэж буй баримт буюу;
г/ хууль бус гүйлгээнд хэрэглэж байгаа арга.
Энэ төрлийн мэдээллийн хувийг 21 дүгээр зүйлийн б-д зааснаар явуулах.
4. Талууд, жил бүрийн мэдээ тайланг Хорооноос баталсан маягтаар гаргаж Хороонд толилуулна:
а/ I, II жагсаалтад орсон бодис нэг бүрийн хувьд улс буюу дүүрэг нэг бүрт экспортолсон, импортолсон, бэлтгэсэн бодисын тоо хэмжээ, түүнчлэн бэлтгэгчийн агуулахын нөөцийн хэмжээ;
б/ III, IҮ жагсаалтад орсон бодис нэг бүрийн хувьд экспорт, импортын ерөнхий хэмжээ, эдгээр бодисыг бэлтгэсэн хэмжээ;
в/ II, III жагсаалтын бодис нэг бүрийн тухайд хяналтаас чөлөөлөгдсөн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд зарцуулсан тоо хэмжээ ба;
г/ I жагсаалтад орсноос бусад бодисын нэг бүрийн хувьд энэ Конвенцийн 4 дүгээр зүйлийн б-д заасны дагуу үйлдвэрлэлд хэрэглэсэн хэмжээ.
Энэ заалтын а, б-д дурдсан бэлтгэсэн бодисын хэмжээнд бэлтгэсэн эмийн бэлдмэлийн тоо хамаарахгүй.
5. Талууд III, IҮ жагсаалтад орсон аль нэг бодисын импорт, экспортын хэмжээг улс, дүүрэг бүрээр, мөн ойрын ирээдүйн хэрэгцээнд холбогдох дүн мэдээг Хорооны хүсэлтээр гаргаж болно. Тухайн Тал, өөрийн хүсэлтийг мэдээллийн журмаар буюу энэ заалтын дагуу нууц мэдээллийн хэлбэрээр хэлэлцэхийг Хороонд хүсч болно.
6. Талууд, энэ зүйлийн 1 ба 4-д дурдсан мэдээллийг Комиссоос буюу Хорооноос шаардсан үзүүлэлтээр хугацаанд нь гаргана.
Арван долоодугаар зүйл
КОМИССЫН ҮҮРЭГ
1. Комисс энэ Конвенцийн зорилгыг биелүүлэх, түүний заалтыг амьдралд хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тухайн асуудлаар зөвлөмж гаргаж болно.
2. 2 ба З дугаар зүйлд дурдсан Комиссын шийдвэр нь Комиссын гишүүдийн дийлэнх олонхийн буюу гуравны хоёрын саналаар батлагдана.
Арван наймдугаар зүйл
ХОРООНЫ ИЛТГЭЛ
1. Хороо өөртөө байгаа дүн мэдээнд хийсэн дүгнэлт, хэрэв бололцоотой бол Засгийн газруудаас танилцуулсан зохих дүн мэдээнд хийсэн тайлбар буюу Хорооны зүгээс хүсвэл шаардсан аливаа тэмдэглэл, зөвлөмжийг багтаасан жилийн тайлан бэлтгэнэ.Хэрэв шаардлагатай гэж үзвэл Хороо эдгээр нэмэлт тайланг бэлтгэж болно. Эдгээр илтгэлийг Комиссоор уламжлан Зөвлөлд толилуулах бөгөөд Комисс нь шаардлагатай бол шүүмж тайлбар хийж болно.
2. Хорооны илтгэлийг Талуудад илгээсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга нийтлүүлнэ. Талууд эдгээр илтгэлийг хязгаарлалтгүйгээр тараахыг зөвшөөрнө.
Арван есдүгээр зүйл
КОНВЕНЦИЙН ЗААЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР ХОРООНООС
ЯВУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
1. а/ Хэрэв Хороо нь Засгийн газрууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас толилуулсан илтгэлийг судалсны үндсэн дээр хэрэв аль нэг улс буюу дүүрэг Конвенцийн заалтыг биелүүлээгүйгээс энэ Конвенцийн зорилгыг биелүүлэхэд ноцтой бэрхшээл учирч байна гэж үзвэл тухайн улс буюу дүүргийн Засгийн газарт тодотгол хийхийг шаардах эрхтэй. Хороо эрхийнхээ дагуу Талууд, зөвлөл болон Комиссын анхаарлыг энэ зүйлийн в-д заасан асуудалд хандуулж, уул зүйлд нийцүүлж тухайн Засгийн газраас тодотгол хийлгэх хүсэлтийг хэлэлцэж Засгийн Газрын тайлбарыг нууц гэж үзнэ.
б/ Хороо энэ зүйлийн а-д дурдсан арга хэмжээг авч ийм арга хэмжээг хэрэгжүүлэх нь зайлшгүй гэж үзвэл тухайн Засгийн газрыг энэ Конвенцийн заалтыг биелүүлэхэд шаардлагатай, бий болсон байдлыг засах арга хэмжээ авахыг уриалж болно.
в/ Хороо хэрэв тухайн Засгийн газар энэ зүйлийн в-д дурдсанаар залруулах арга хэмжээг аваагүй буюу а-д заасны дагуу санал болгосон тодотгол нь хангалтгүй гэж үзвэл Талууд, Зөвлөл болон Комиссын анхаарлыг энд асуудалд хандуулна.
2. Хороо, энгэ зүйлийн 1-ийн в-д заасны дагуу Талууд, Зөвлөл, Комиссын анхаарлыг аливаа асуудалд хандуулж хэрэв шаардлагатай гэж үзвэл Талуудад тухайн улс, дүүрэгт экспорт, импорт хийхийг буюу сэтгэцэд нөлөөт тодорхой бодисын экспорт, импортыг зогсоох, эсхүл уул улс, дүүргийн буй болсон нөхцөл байдал тааламжтай болтол түр зогсоохыг зөвлөнө. Тухайн улс энэ асуудлыг Зөвлөлд толилуулж болно.
З. Хороо, энэ зүйлийн заалтад хамаарах аливаа асуудлыг нийтлэх эрхтэй бөгөөд уул илтгэлээ Зөвлөлд илгээнэ. Зөвлөл, Талуудад тараана. Хороо, хэрэв нийтэлж байгаа илтгэлдээ энэ зүйлд нийцүүлэн гаргасан шийдвэр буюу ийм шийдвэрт холбогдох аливаа мэдээллийг оруулсан бол тухайн Засгийн газрын хүсэлтээр тэдний үзэл бодлыг хавсаргах ёстой.
4. Энэ зүйлд дурдсанаар нийтэлсэн Хорооны шийдвэр олонхийн саналаар батлагдсан бол цөөнхийн саналыг дурдана.
5. Ямар ч улс энэ зүйлийн дагуу хэлэлцэж байгаа асуудалд хамаатай бол Хорооны хуралдаанд төлөлөөлөгчөө явуулах эрхтэй.
6. Энэ зүйлийн дагуу Хорооны шийдвэр нь түүний гишүүдийн дийлэнх олонхийн буюу гуравны хоёрын саналаар батлагдана.
7. Энэ зүйлд дурдсан заалтуудыг 2 дугаар зүйлийн 7-г үндэслэн гаргасан аль нэг Талын шийдвэр энэ Конвенцийн зорилгыг биелүүлэхэд бэрхшээл учруулна гэж Хорооны зүгээс үзсэн тохиолдолд хэрэглэнэ.
Хорьдугаар зүйл
СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТ АРХАГШИН АВТАГДАХ
ЯВДЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ
1. Талууд, сэтгэцэд нөлөөт бодист архагшин автагдахаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх, хүмүүжүүлэх, хөдөлмөрийн чадварыг сэргээх, тухайн хүнийг нийгмийн амьдралд эргүүлэн оруулах болон эмчилгээ дууссаны дараа түүнийг ажиглах, түүнчлэн энэ зорилтод хүрэх хүч чармайлтыг зохицуулахад чиглэсэн бүх л арга хэмжээг авна.
2. Талууд, сэтгэцэд нөлөөт бодист архагшин автагдсан хүмүүсийг нийгэмд эргүүлж өгөх, хөдөлмөрийн чадварыг сэргээх, эмчлүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бололцооны хирээр хамтран ажиллана.
З. Талууд, сэтгэцэд нөлөөт бодист архагшин автагдах, түүнээс сэргийлэх асуудлыг шаардлагатай хүмүүст ухуулан таниулах, түүнчлэн ийм төрлийн бодист архагшин автагдах үзэгдэл өргөн олныг хамрах аюултай тохиолдолд хүн амыг энэ асуудалтай танилцуулахад тусална.
Хорин нэгдүгээр зүйл
ХУУЛЬ БУС ГҮЙЛГЭЭНИЙ ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ
Талууд, өөрийн Үндсэн хууль, эрх зүй болон засаг захиргааны тогтолцоог харгалзан:
а/Хууль бус гүйлгээний эсрэг залхаах буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг уялдуулан зохицуулахад чиглэсэн дотоод арга хэмжээ авна. Энэ зорилгоор зохицуулах асуудлыг хариуцсан зохих байгууллагыг томилж болно;
б/Сэтгэцэд нөлөөт эмийн хууль бус гүйлгээтэй тэмцэх олныг хамарсан ажил явуулахад бие биедээ туслах, тухайлбал, 16 дугаар зүйлд заасны дагуу хууль бус гүйлгээг илрүүлсэн буюу эмийн бодисыг хураан авсан тухай Ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн мэдээллийн хувийг бусад сонирхогч Талуудад дипломат шугамаар болон тухайн Талын эрх бүхий байгууллагаар уламжлан яаралтай илгээнэ;
в/Хууль бус гүйлгээний эсрэг тэмцэх уялдуулсан үйл ажиллагаа явуулах зорилгоор Талууд хоорондоо буюу олон улсын байгууллагын гишүүн орны эрх бүхий байгууллагатай нягт хамтран ажиллана;
г/ Зохих байгууллагуудын хооронд олон улсын хамтын шуурхай ажиллагааг хангана;
д/Олон улсын хэмжээнд хуулийн баримтуудыг шүүхийн мөрдөлтөд шилжүүлэх шаардлага гарвал Талуудын томилсон байгууллагуудад шуурхай шилжүүлэх явдлыг хангана. Хуулийн баримтыг дипломат шугамаар илгээхийг шаардсан энэ заалт аль нэг Талын эрх ашигт хохирол учруулах ёсгүй.
Хорин хоёрдугаар зүйл
ШИЙТГЭЛИЙН ТУХАЙ ЗААЛТ
1. а/ Тал бүр өөрийн Үндсэн хуулийн хязгаарлалтыг харгалзан энэ Конвенцийн үүргийг биелүүлэхээр гаргасан хууль тогтоомжид харшлах санаатайгаар үйлдсэн аливаа хэргийг шийтгэгдэх ёстой гэмт хэрэг гэж үзэх ба ноцтой гэмт хэрэгт зохих шийтгэл оногдуулах, түүний дотор шоронд хорих буюу эрх чөлөө нь хасах бусад арга хэрэглэх нөхцөлийг хангана.
б/ Талууд, энэ зүйлийн а-д заасныг үл харгалзан сэтгэц нөлөөт бодист архагшин автсан этгээдийн үйлдсэн хэрэгт оногдуулах ял шийтгэлийг солих буюу Конвенцийн 2О дугаар зүйлийн 1 дэх заалтанд нийцүүлэн хэрэгтэнг эмчлүүлэх, хүмүүжүүлэх, эмчилгээ дууссаны дараа ажиглах, хөдөлмөрийн чадварыг сэргээж, нийгмийн амьдралд эргэн оруулахад чиглэсэн арга хэмжээг авна.
2. Талууд, өөрийн Үндсэн хуулийн хязгаарлалт, эрх зүйн тогтолцоо Эрүүгийн хуулийг харгалзан:
i.Энэ зүйлийн 1 дэх заалтанд хамаарах хоорондоо холбоотой гарсан гэмт хэрэг хэд хэдэн оронд үйлдэгдсэн бол хэрэг тус бүрийг гэмт хэрэгт бүртгэнэ.
ii.Дээр дурдсан гэмт хэрэгт бэлтгэх болон санхүүгийн үйл ажиллагаа явуулах, түүнчлэн гэмт хэрэгт санаатайгаар оролцож гэмт хэрэг үйлдэхийг оролдох хуйвалдаан хийх нь энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу шийтгэгдэх ёстой гэмт хэрэг мөн.
iii.Гэмт хэргийг таслан шийтгэсэн гадаад улсын шүүхийн шийдвэрийг уул хэргийг давтан үйлдсэн эсэхийг тогтоох зорилгоор харгалзана.
iv.Дээр дурдсан ноцтой гэмт хэргийг хэрэв уг улсын иргэн, эсхүл нутаг дэвсгэр дээр нь уул хэргийг илрүүлэн мөрдөж байгаа Талын иргэн үйлдсэн бол Талууд хуулийн дагуу уг хэрэгтэнг шилжүүлэх хүсэлт буй боловч хэрэгтэнг шилжүүлэх боломжгүй бол тухайн гэмт хэрэг илэрсэн нутаг дэвсгэрийн Талын хуулийн дагуу шийтгэнэ. Энэ тохиолдолд хэрэгтэн шүүхийн мөрдлөгөнд ороогүй, таслан шийтгэх тогтоол гараагүй байвал зохино.
б/ Энэ зүйлийн 1 ба 2-а-гийн II дахь хэсэгт заасан гэмт хэрэг бүрийг Талуудын хооронд байгуулсан аливаа гэрээнд заавал тусгах гэмт хэрэг гэж үзнэ. Талууд хоорондоо байгуулах буюу байгуулсан гэрээнд хүсэлт хүлээн авсан Талын хууль тогтоомжид нийцүүлэн дурдсан гэмт хэргүүдийг шилжүүлэн өгөхөөр тохиролцох нь зүйтэй бөгөөд тухайн Талын эрх бүхий байгууллагаас уул хэргийг ноцтой биш гэж үзвэл хэрэгтэнг баривчлах буюу шилжүүлэн өгөхөөс татгалзах эрхтэй болно.
З. Энэхүү зүйлийн 1 ба 2 дахь заалтад дурдагдсан сэтгэцэд нөлөөт ямар ч бодис, эсвэл өөр төрлийн бодис, түүнчлэн ямар нэгэн хууль зөрчих үйлдэлд ашиглагдсан, эсхүл зориулагдсан ямар ч төрлийн багаж төхөөрөмжийг хураан авна.
4. Холбогдох Талын дотоод эрхзүйн заалтууд нь хууль зүйн үүднээс энэхүү зүйлийн заалтуудаас давуу хүчтэй байх болно.
5. Энэхүү зүйлд дурдсан ямар ч заалт нь аль нэгэн Талын дотоодын дүрэм журмын дагуу эрхзүйн зөрчлийг тодорхойлох, мөрдөх, шийтгэх зарчмыг хөндөхгүй.
Хорин гуравдугаар зүйл
ХЯНАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЭНЭХҮҮ КОНВЕНЦИД ШААРДАЖ БАЙГААГААС
ЧАНГАТГАН ХЭРЭГЛЭХ
Талууд, хүн амын сайн сайхан байдал, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ Конвенцид шаардснаас илүү хатуу, чанга, хяналтын арга хэмжээг хэрэглэж болно.
Хорин дөрөвдүгээр зүйл
КОНВЕНЦИЙН ЗААЛТЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАРДАЛ
Энэ Конвенцид заасан Хороо, Комиссын үүргээ гүйцэтгэхэд гарах зардлыг Ерөнхий Ассамблейн тодорхойлсон журмын дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус Талууд дурдсан зардлыг нөхөхөд Ерөнхий Ассамблейгээс шударга гэж үзсэн хэмжээний мөнгийг гаргах буюу түүнийг тухайн Талуудын Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр тодорхойлж байна.
Хорин тавдугаар зүйл
ЗӨВШӨӨРӨХ, ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ, БАТЛАМЖЛАХ, НЭГДЭХ ҮЙЛДЭЛ
1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнууд, гишүүн бус боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн аль нэгэн байгууллагын буюу Цөмийн энергийн олон улсын агентлагийн гишүүн, Олон улсын хөлөг онгоцны хэлэлцээрт оролцогчид буюу Зөвлөлийн урилгыг хүлээн авсан ямар ч улсууд энэ Конвенцийн Талууд байж болно. Үүний тулд:
а/ түүнд гарын үсэг зурах замаар, эсхүл
б/ батламжлах нөхцөлтэйгээр гарын үсэг зурсны дараа батламжлах замаар, эсхүл
в/ Конвенцид нэгдэх замаар тус тус Конвенцийн Тал болно.
2. Конвенцид 1 дүгээр сарын 1-нийг оролцуулаад 1972 оны 1 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд гарын үсэг зурна. Дурдсан хугацааг дууссаны дараа түүнд нэгдэх явдал нээлттэй үлдэнэ.
З. Конвенцийг батламжилсан буюу түүнд нэгдэх тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар илгээнэ.
Хорин зургаадугаар зүйл
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
1. 25 дугаар зүйлийн 1-д дурдагдсан 40 улс тайлбар хийхгүйгээр батламжилж, гарын үсэг зурах буюу нэгдсэн тухай батламж жуухаа хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногт Конвенц хүчин төгөлдөр болно.
2. Өмнөх зүйлд дурдагдсан ёсоор энэхүү Конвенцийг ямар ч тайлбар хийхгүйгээр батламжилсан, эсхүл хадгалуулахаар өгөх буюу гарын үсэг зурах хамгийн сүүлчийн хугацаа өнгөрснөөс хойш уг Конвенцид нэгдсэн тухай актыг, эсхүл батламжилсан жуухыг хадгалуулахаар өгч байгаа ямар ч улсын хувьд Конвенц нь гарын үсэг зурснаас буюу нэгдэх болон батламжилсан тухай актыг хагалуулахаар өгснөөс хойш 90 хоноод хүчин төгөлдөр болно.
Хорин долоодугаар зүйл
НУТАГ ДЭВСГЭРЭЭР ХЭРЭГЛЭХҮЙ
Энэ Конвенцийг тухайн орны Үндсэн хууль буюу нутаг дэвсгэрийн заншлыг дагаж урьдчилан зөвшөөрөл шаардагдахаас бусад тохиолдолд аль нэг Тал олон улсын харилцааны практикт хэрэглэнэ. Дурдсан тохиолдолд тухайн Тал аль болох богино хугацаанд сонирхогч нутгийн шаардлагатай зөвшөөрлийг олж авахыг эрмэлзэх бөгөөд уул зөвшөөрлийг авмагц энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Ерөнхий нарийн бичийн дарга уул мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн Конвенцийг тухайн мэдэгдэлд заасан нутаг дэвсгэр дээр хэрэглэнэ. Хэрэв дурдсан нутаг дэвсгэрийн хувьд урьдчилсан зөвшөөрөл шаардлагагүй бол сонирхогч Тал энэ Конвенцид гарын үсэг зурах, батламжлах буюу нэгдэх үедээ Конвенцийг хэрэглэх нутаг дэвсгэрийг заана.
Хорин наймдугаар зүйл
ЭНЭХҮҮ КОНВЕНЦИЙН ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НУТАГ, ДҮҮРГИЙН ТУХАЙ
1. Энэхүү Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхээр аль нэг Тал өөрийн газар нутгийг хоёр болон хэд хэдэн дүүрэгт хуваах буюу хоёр болон хэд хэдэн дүүргийг нэгтгэж нэг дүүрэг болгосон тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлж болно.
2. Хоёр буюу хэд хэдэн Тал, тэдгээрийн хооронд байгуулсан Гаалийн холбооны үр дүнд энэ Конвенцийн заалтыг хэрэгжүүлэхээр нэг дүүрэг бүрдүүлсэн тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлж болно.
З. Энэ зүйлийн 1, 2-ыг үндэслэн хийсэн ямар ч мэдэгдэл, түүнийг хийснээс хойш нэг жилийн дараахь оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болно.
Хорин есдүгээр зүйл
ЦУЦЛАХ
1. Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил өнгөрмөгц аливаа Тал өөрийн нэрийн өмнөөс, эсхүл олон улсын хариуцлага хүлээсэн нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс 27 дугаар зүйлийн дагуу өгсөн зөвшөөрлөө буцаан авч, Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгсөн бичмэл актаар Конвенцийг цуцлаж болно.
2. Хэрэв Ерөнхий нарийн бичгийн дарга цуцалсан тухайн актыг 7 дугаар сарын 1-нд буюу түүнээс өмнө хүлээн авсан бол цуцлалт ирэх оны 1 дүгээр сарын 1-нд хүчин төгөлдөр болно. Хэрэв мэдэгдлийг 7 дугаар сарын 1-нээс хойш хүлээн авсан бол түүнийг 7 дугаар сарын 1-нд буюу түүнээс өмнө хүлээн авсантай адилтган үзэж, цуцлалт нь дараа жилд хүчин төгөлдөр болно.
З. Хэрэв энэ зүйлийн 1 ба 2-д заасны дагуу хийсэн цуцлалтын дүнд 26 дугаар зүйлийн 1-д заасан ёсоор тэрээр хүчин төгөлдөр болох зайлшгүй нөхцөл бүрдээгүй бол энэхүү Конвенцийн үйлчлэл зогсоно.
Гучдугаар зүйл
ЗАСВАР ОРУУЛАХ
1. Аливаа Тал энэхүү Конвенцид засвар оруулах санал гаргаж болно. Аливаа ийм засварын бичлэг, үндэслэлийг Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлэх бөгөөд тэрээр Талууд ба Зөвлөлд мэдээлнэ. Зөвлөл дор дурдсан шийдвэр гаргана. Үүнд:
а/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 62 дугаар зүйлийн 4-т заасны дагуу санал болгон дэвшүүлсэн засварыг хэлэлцэхээр бага хурал зарлан хуралдуулах шаардлагатай эсэх.
б/ Санал болгосон засварыг хүлээн авах эсэх талаар Талуудын саналыг авах буюу түүнчлэн тэднээс засвартай холбогдсон аливаа саналаа Зөвлөлд ирүүлэхийг хүсэх.
2. Хэрэв дэвшүүлсэн засварыг энэ зүйлийн 1 дэх заалтын б-д заасны үндсэн дээр тарааснаас хойш 18 сарын хугацаанд Талуудаас эс зөвшөөрөх санал ирээгүй бол түүнийг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Хэрэв дэвшүүлсэн засварыг аль нэг Тал хүлээж аваагүй бол Зөвлөл, Талуудын саналыг харгалзан уул засварыг хэлэлцүүлэхээр бага хурал хуралдуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ.
Гучин нэгдүгээр зүйл
МАРГААН
1. Хоёр буюу хэд хэдэн Талын хооронд энэ Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар ямар нэгэн маргаан үүсвэл Талууд маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэлэлцээ хийх, засуулах, эвлэрэх, арбитраар хэлэлцүүлэх, бүс нутгийн шүүхийн байгууллагад хандах буюу өөрийн сонгож авсан бусад хэлцлийн аргаар шийдвэрлэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу зааснаар шийдэж чадаагүй аливаа маргааныг шийдвэрлүүлэхээр маргаанд оролцогч ал нэг Талын хүсэлтээр Олон улсын шүүхэд шилжүүлж болно.
Гучин хоёрдугаар зүйл
НЭМЭЛТ ТАЙЛБАР
1. Энэ зүйлийн 2, З, 4 дэх заалтуудын дагуу хийсэн тайлбарыг гагцхүү зөвшөөрнө.
2. Конвенцид гарын үсэг зурах, батламжлах, нэгдэх үед энэ Конвенцийн дор дурдсан зүйлүүдийн хувьд аль ч улс орон тайлбар хийж болно:
а/ 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт;
б/ 27 дугаар зүйл;
в/ З1 дүгээр зүйл.
З. Тал болохыг хүссэн улс, тэхдээ энэ зүйлийн 2 ба З дахь заалтанд зааснаас өөр тайлбар хийх гэж байгаа бол энэ тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно. Хэрэв дурдсан тайлбарын тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс хойш 12 сар өнгөрмөц энэ Конвенцид гарын үсэг зуран, батламжилсан буюу нэгдсэн аль нэг гуравдагч улсын зүгээс түүнийг эсэргүүцээгүй бол уул тайлбар хүчин төгөлдөр болно. Харин уул тайлбар нь энэ Конвенцийн тухайн тайлбарт холбогдох заалтын үндсэн дээр уул тайлбарыг эсэргүүцэгч улс, тайлбар хийсэн улсын хууль зүйд холбогдох үүргийг өөртөө хүлээхгүй байх нөхцөлд хүчин төгөлдөр байна.
4. Нутаг дэвсгэр дээр нь I жагсаалтад орсон сэтгэц нөлөөт бодисыг агуулсан зэрлэг ургамал ургадаг, түүнийг хүн амын их биш, тодорхой бүлэг нутгийн болон шашны зан үйлд нийцүүлэн ашигладаг улс, энэ Конвенцид гарын үсэг зурах, батламжлах буюу нэгдэхдээ Конвенцийн 7 дугаар зүйлийн заалтад уялдуулан дурдсан ургамлын хувьд олон улсын худалдаанд хамаарахаас бусад заалтад тайлбар хийж болно.
5. Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр бичмэл мэдэгдэл ирүүлснээр тухайн тайлбар хийсэн Тал нь хүссэн үедээ тайлбараа бүхэлд нь буюу хагасыг нь буцаан авч болно.
Гучин гуравдугаар зүйл
МЭДЭГДЭЛ
Ерөнхий нарийн бичгийн дарга энэ Конвенцийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтанд дурдагдсан улсуудад дараахь зүйлийг мэдэгдэнэ. Үүнд:
а/ 25 дугаар зүйлд нийцүүлэн Конвенцид нэгдэх ба гарын үсэг зурах, батламжлах тухай;
б/ 26 дугаар зүйлд нийцүүлэн энэхүү Конвенцийн хүчин төгөлдөр болох хугацааны тухай;
в/ 29 дүгээр зүйлд нийцүүлэн Конвенцид нэгдсэнээ цуцлах тухай;
г/ 27, 28, З0 болон З2 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан өргөдөл, мэдэгдлийн тухай;
ҮҮНИЙГ БАТАЛГАА БОЛГОЖ, ийм баталгаа гаргах зохих ёсны бүрэн эрхтэйн хувьд дор гарын үсэг зурсан хүмүүс өөрсдийн Засгийн газруудын нэрийн өмнөөс энэхүү Конвенцид гарын үсгээ зурав.
Энэхүү баримт бичгийг Вена хотод нэг мянга есөн зуун далан нэгэн оны хоёрдугаар сарын хорины өдөр нэг хувь үйлдсэн бөгөөд англи, испани, хятад, орос, франц хэл дээрх хувиуд нь адил ХҮЧИН ТӨГӨЛДӨР болно. Энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх болно. Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн батламжилсан хувийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улсад болон 25 дугаар зүйлийн 1 дүгээрт дурдагдсан бусад улсуудад хүргэх болно.
ЖАГСААЛТУУДАД ОРСОН БОДИСУУДЫН ЖАГСААЛТ
1 дүгээр жагсаалтад орсон бодисууд
Олон улсын Худалдаанд Химийн нэршил нэршил /INN/ хэрэглэдэг бусад нэршил
- ДЭТ /DET/ N,N-диэтилтриптамин
- ДМГП З-/1,2-диметилгептил/-1/DMNP/ гидрокси 7,8,9,10-тетра-гидро-6.6-9-триметил 6H-дибензо /b, d пиран/
- ДМТ/DMT/ N,N-диметилтриптамин
- /+/-ЛИЗЕРГИД ЛСД, ЛСД-25 /+/- N,N диэтиллизерга-/lSD/ мид,d-лизергинийн хүчил/ мескалин 3,4,5-триметоксифенэти-ламин
- парагексил -З-гексил-1-гидрокси-7,8,9,10-тетрагидро-6,6,9-триметил-6Н-дибензо[b, d] пиран
- псилоцин, З-/2-диметиламиноэтил/4-псилотсин гидроксиндол
- ПСИЛОЦИБИН 3-/2-диметиламиноэтил/ индол-4-илдигидрофосфат
- СТП, ДОМ 2-амино-1-/2,5-демитокси-/STP,DOM/ 4-метил/ фенилпропан
Энэхүү жагсаалтад дурдагдсан бодисуудын давсууд, ийм давсууд байж болох бүх тохиолдолд***
*Хүснэгтийн зүүн талын багананд том үсгээр бичигдсэн нэршлүүд нь олон улсын бүртгэгдээгүй нэршил боло./INN/.[(+)-ЛИЗЕРГИД]-ээс бусад бүртгэгдээгүй буюу шинжлэх ухааны бус нэршлийг олон улсын бүртгэгдээгүй нэршийн санал гараагүй байгаа тохиолдолд л гагцхүү өгдөг юм.
** Нарийн бичгийн дарга нарын газрын тусгай тэмдэглэл: Мансууруулах бодисын хороо 1977 оны 2 дугаар сарын 24-ний 6/ХХҮII/ шийдвэрийг үндэслэн бичгээр санал асуулга явуулсны үндсэн дээр энэ саналыг Конвенцийн жагсаалт бүрийн эцэст оруулан хэвлэж байхаар тогтов.
2 ДУГААР ЖАГСААЛТАД ОРСОН БОДИСУУД
Олон улсын Худалдаанд Химийн нэршил нэршил /INN/ хэрэглэдэг бусад нэршил
- АМФЕТАМИН /+/-2 амино-1-фенилпропан
- ДЕКСАМФЕТАМИН /+/-2 амино-1-фенилпропан
- МЕТАМФЕТАМИН /+/-2 метиламино-1-фенилпропан
- МЕТИЛФЕНИДАТ 2-фенил-2-2-пиперидил/ цууны хүчлийн метилийн эфир
- ФЕНЦИКЛИДИН 1-/1-фенилциклогексил/ пиперидин
- ФЕНМЕТРАЗИН З-метил-2-фенилморфолин
Энэхүү жагсаалтад дурдагдсан бодисуудын давсууд, ийм давсууд байж болох бүх тохиолдолд***
З ДУГААР ЖАГСААЛТАД ОРСОН БОДИСУУД
Олон улсын Худалдаанд Химийн нэршил нэршил /INN/ хэрэглэдэг бусад нэршил
- АМОБАРБИТАЛ 5-этил-5-/3-метилбутил/ барбитурын хүчил
- ЦИКЛОБАРБИТАЛ 5-/1-циклогексен-1-ил/-5-этилбарбитурын хүчил
- ГЛУТЕТИМИД 2-этил-2-фенилнлутаримид
- ПЕНТОБАРБИТАЛ 5-этил-5-/1-метилбутил/ барбитурын хүчил/
- СЕКОБАРБИТАЛ 5-аллил-5-/1-метилбутил/ барбитурын хүчил
Энэхүү жагсаалтад дурдагдсан бодисуудын давсууд, ийм давсууд байж болох бүх тохиолдолд***
4 ДҮГЭЭР ЖАГСААЛТАД ОРСОН БОДИСУУД
Олон улсын Худалдаанд Химийн нэршил нэршил /INN/ хэрэглэдэг бусад нэршил
- АМФЕПРАМОН 2-/диэтиламино/ пропиофенон
- БАРБИТАЛ 5.5-диэтилбарбитурын хүчил
- Этхлорвинол Этил-2-хлорвинилэтинил карбинол
- ЭТИНАМАТ 1-этинилциклогексанокарбамат
- МЕПРОБАМАТ 2-метил-2 пропил-1.З-пропандиол дикарбамат
- МЕТАКВАЛОН 2-метил-З-о-толил-4 /ЗН/-квиназолинон
- МЕТИЛФЕНО- 5 этил-1-метил-5-фенилбарбитурын БАРБИТАЛ хүчил
- МЕТИПРИЛОН З.З-диэтил-5-метил-2.4-пиперидин-дион
- ФЕНОБАРБИТАЛ 5-этил-5-фенилбарбитурын хүчил
- ПИПРАДРОЛ 1.1-дифенил-/2-пиперидил-/-метанол
- СПА/SPA/ /-/-1-диметиламино-1,2-дифенилэтан
Энэхүү жагсаалтад дурдагдсан бодисуудын давсууд, ийм давсууд байж болох бүх тохиолдолд***
БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ КАРТАГЕНЫ ПРОТОКОЛ
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД
– Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц /цаашид Конвенц гэх/-ийн хэлэлцэн тохирогч Талууд болохын хувьд
– Конвенцийн 19 дүгээр зүйлийн 3, 4 мөн түүнчлэн 8 дугаар зүйлийн ё), 17 дугаар зүйлийн заалтуудыг үндэслэн;
– Биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалах, тогтвортой ашиглахад сөрөг нөлөө үзүүлэхүйц орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан, алив хувиргасан амьд организмыг олон улсын хилээр дамжуулан шилжүүлэхэд онцгой анхаарч, биоаюулгүй байдлыг хангах тухай Протоколыг боловсруулах, тухайлбал, урьдаас үндэслэлтэй зөвшилцөх зохих журмыг хянан хэлэлцэхэд бэлтгэх тухай Конвенцид нэгдсэн Талуудын 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Бага Хурлын II/5 шийдвэрийг мөн үндэс болгон;
– Байгаль орчин ба хөгжлийн тухай Рио-де Жанейрогийн тунхаглалын 15 дугаар Зарчимд тусгагдсан урьдчилан сэрэмжлэх арга хэмжээг дахин баталж;
– Орчин үеийн биотехнологийн хурдацтай тархалт ба түүний биологийн төрөл зүйлд үзүүлж болох сөрөг нөлөөлөл болон хүний эрүүл мэндийг эрсдүүлж болзошгүйгээс үүдсэн олон нийтийн улам бүр өсөн байгаа болгоомжлолыг ухамсарлан;
– Орчин үеийн биотехнологийг байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүйгээр зөв тодорхойлон хөгжүүлбэл хүний хөгжил, сайн сайханд асар их хувь нэмэр оруулж болохыг мөн хүлээн зөвшөөрч;
– Генетикийн олон янз байдлын болон гарал үүслийн төвүүд нь хүн төрөлхтөнд онцгой чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч;
– Олон улс орон, ялангуяа хөгжиж байгаа улс орнууд хувиргасан амьд организмаас үүдэлтэй нь тогтоогдсон буюу цаашид гарч болзошгүй эрсдэлийн онцлог, хамрах хүрээтэй үйл ажиллагаагаа уялдуулах боломж хязгаарлагдмал байгааг анхааралдаа авч;
– Байгаль орчин ба худалдааны талаар хийгдэж буй гэрээнүүд нь тогтвортой хөгжлийг хангах үүднээс харилцан бие биенээ дэмжиж байх ёстойг хүлээн зөвшөөрч;
– Энэхүү Протокол нь одоо мөрдөгдөж байгаа олон улсын аливаа гэрээний хүрээнд Талуудын эрх, үүргийг өөрчлөх эх үндэс болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж;
– Дээр дурдсан хэсэг нь энэхүү Протоколыг бусад олон улсын гэрээ хэлэлцээнд харъяалуулах зорилго агуулаагүй гэдгийг ойлгож;
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.
ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ КОНВЕНЦ
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД
– Хүн ба хүрээлэн буй байгаль орчны харилцан уялдаа холбоог хүлээн зөвшөөрч;
– Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал ба амьтны аймаг ялангуяа усны шувуудын амьдрах орчны экологийн зохицуулагч болдог үндсэн үүрэгтэйг харгалзан;
– Ус, намгархаг газар нь эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, чөлөөт амралтын дахин нөхөн сэргээхэд туйлын бэрхшээлтэй үнэт нөөц баялаг мөн болохыг ухамсарлан;
– Ус, намгархаг газрын ашиглалт, түүнээс үүдэн гарах хор хохирол нөлөө ирээдүйд улам бүр өсөх хандлагатай байгааг таслан зогсоохыг эрмэлзэн;
– Усны шувууд улирлаар хил дамжин нүүдэллэгч учир түүнийг олон усны нөөц баялгийн нэгэн адил үзэх ёстойг хүлээн зөвшөөрч;
– Ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах алсын хараатай үндэсний бодлого нь олон улсын зохицуулалттай үйл ажиллагаатай хослон хэрэгжинэ гэдэгт итгэн;
Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:
Нэгдүгээр зүйл
1. Энэхүү Конвенцийн хувьд ус, намгархаг газар гэдэгт байгалийн ба хиймэл, байнгын ба түр зуурын, урсгал ба тогтмол, цэнгэг ба шорвог ус, намаг, балчиг, хүлэр намаг бүхий газрууд болон далайн татлагынхаа үеэр 6 метрээс илүүгүй гүнтэй далайн эргийн ус бүхий газрыг хэлнэ.
2.Энэхүү Конвенцийн хувьд усны шувуу гэдэг нь экологийн хувьд ус, намгархаг Газраас шууд хамааралтай шувууд болно.
Хоёрдугаар зүйл
1.Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын Жагсаалтыг /цаашид Жагсаалт гэх/ гаргах бөгөөд түүнийг энэхүү Конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Товчоо хариуцан хөтөлнө. Тухайн ус, намгархаг газрын хил хязгаарыг тус бүрд нь нарийвчлан тогтоож, газрын зураг дээр тэмдэглэх бөгөөд үүнд ус, намгархаг газартай хил залгаа эрэг хавийн болон эргийн бүс, эсвэл арал мөн ус, намгархаг газрын хил хязгаар дотор багтаж буй татлагынхаа үеэр 6 метрээс илүү гүнтэй далайн холбогдох бусад газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг газрыг мөн хамруулж болно.
2.Олон улсын ач холбогдлыг нь экологи, ургамал ба амьтны аймаг, цэнгэг усны амьтан, ургамал, бичил биетэн, гидрологийн нөхцөл зэргийг нь харгалзан Жагсаалтад сонгон оруулна. Гэхдээ аль ч улиралд усны шувуу амьдардаг олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрыг эн тэргүүнд сонгон авна.
3. Ус, намгархаг газрыг ийнхүү Жагсаалтад оруулснаар тухайн ус, намгархаг газар
оршдог Талын бүрэн эрхт байдлыг хөндөхгүй.
4. Хэлэлцэн тохирогч Тал тус бүр энэхүү Конвенцид гарын үсэг зурах, эсвэл 9 дүгээр зүйлийн дагуу түүнийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгийг гардуулан өгөхдөө наад зах нь нэгийн зэрэг ус, намгархаг газрыг Жагсаалтад оруулсан байна.
5. Хэлэлцэн тохирогч аль ч Тал өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад шинээр нэмэн оруулах, Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг өргөтгөх, эсвэл тухайн Улсын зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсвэл бүрмөсөн хасуулах эрхтэй байна. Энэ тохиоолдолд 8 дугаар зүйлд заасан үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага, эсвэл Засгийн газарт аль болох түргэн мэдэгдэнэ.
6. Хэлэлцэн тохирогч Тал тус бүр өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газрыг Жагсаалтад оруулах, эсвэл энэ талаар Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахдаа нүүдлийн усны шувуудын нөөцийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ухамсарлана.
Гуравдугаар зүйл
1. Хэлэлцэн тохирогч Талууд Жагсаалтад орсон улс, намгархаг газрын хамгаалалтыг сайжруулах, өөрийн нутаг дэвсгэр дэх ус, намгархаг газар нутгийг зохистой ашиглах талаар өөрсдийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
2. Хэлэлцэн тохирогч Тал тус бүр Жагсаалтад орсон өөрийн газар нутаг дэвсгэр дээрх ус, намгархаг газрын экологийн байдал нь техник технологийн хөгжил, бохирдолт болон хүний бусад үйл ажиллаганаас шалтгаалан жагсаалтад орох үеийхээс өөрчлөгдсөн, өөрчлөгдөж байгаа, өөрчлөгдөх хандлагатай байгаа бол энэ тухай нэн даруй мэдэгдэх талаар зохих арга хэмжээ авна. Энэ тухай мэдээллийг 8 дугаар зүйлд заасан Товчооны үүргийг гүйцэтгэж байгаа байгууллага эсвэл Засгийн газарт аливаа нэг саадгүй шууд дамжуулна.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
1. Хэлэлцэн тохирогч Тал бүр ус, намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар Жагсаалтад орсон эсэхээс үл хамааран байгалийн нөөц газар буй болгон зохих хамгаалалтаар хангах арга хэмжээ авна.
2. Хэлэлцэн тохирогч Тал улс орныхоо зайлшгүй ашиг сонирхолын үүднээс Жагсаалтад орсон ус, намгархаг газрын хил хязгаарыг багасгах эсвэл Жагсаалтаас бүрмөсөн хасуулах тохиолдолд тухайн газрын нөөц баялгийн хомсдолийг нөхөн сэргээх боломжтой арга хэмжээ авах, тухайлбал ус, намгархаг газар болон усны шувуудыг хамгаалах зорилгоор тухайн нутаг дэвсгэрт буюу амьдрах орчинд нь зохицох өөр газар нутагт байгалийн нөөц газар буй болгох зэрэг арга хэмжээ авна.
3. Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газар, тэр орчмын ургамал ба амьтны аймгийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийх, баримт мэдээ болон хэвлэл харилцан солилцохийг хөхүүлэн дэмжинэ.
4. Хэлэлцэн тохирогч Талууд тохиромжтой гэж үзсэн ус, намгархаг газрын усны шувуудын тоо толгойг нэмэгдүүлэх ажлыг удирлага зохион байгуулалтаар дамжуулан хийнэ.
5. Хэлэлцэн тохирогч Талууд ус, намгархаг газарт судалгаа, шинжилгээ, менежмент, харуул хамгаалалтын ажил эрхлэх хүмүүсийг сургалтанд хамруулах ажлыг гүйцэтгэнэ.
ТАВДУГААР ЗҮЙЛ
1. Ус, намгархаг газар нь нэгээс илүү Хэлэлцэн тохирогч Талын нутаг дэвсгэрийг хамарсан буюу усны систем нь хэд хэдэн Хэлэлцэн тохирогч Талуудыг хамарч байвал эдгээр Талууд конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар зөвлөлдөнө. Хэлэлцэн тохирогч Талууд ийм ус, намгархаг газар, түүний орчмын ургамал болон амьтны аймгийг хамгаалах, өнөө болон ирээдүйн бодлого, зохицуулалтыг харилцан дэмжиж, энэ талаар хүчин чармайлт гаргана.
ЗУРГАДУГААР ЗҮЙЛ
1. Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хянан үзэх, дэмжих үүднээс Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлыг байгуулна. Конвенцийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтанд дурдсан Товчоо нь Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хурлыг, хэрэв Бага хурал өөрөөр шийдээгүй бол, гурваас илүүгүй жилийн хугацаанд зарлан хүралдуулж байх бөгөөд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэг нь бичгээр хүсэлт гаргасан бол онц хурлыг зарлан хуралдуулж болно. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараа дараагийн ээлжит Бага хурлын хугацаа, газрыг товлож байна.
2. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал дараахь эрх мэдэлтэй байна:
а /энэхүү Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцэх;
б /Жагсаалтад орох нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэх;
в /3 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газар нутгийн экологийн байдалд өөрчлөлт гарсан тохиолдолд холбогдох мэдээллийг авч хэлэлцэх;
г /ус, намгархаг газар, түүний ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглахтай холбогдсон ерөнхий буюу тусгай зөвлөмж гарган Хэлэлцэн тохирогч Талуудад танилцуулах;
д /ус, намгархаг газартай холбогдолтой олон улсын шинж чанартай аливаа асуудлаар олон улсын холбогдох байгууллагуудад хандан илтгэл, статистикийн тоо баримт гарган өгөхийг хүсэх;
е /энэхүү Конвенцийн хэрэгжилтийг үр дүнтэй болгох зорилгоор бусад зөвлөмж, дүрэм, журам боловсруулан гаргах;
3. Ус, намгархаг газар болон түүний орчмын ургамал ба амьтны аймгийг хамгаалах, менежмент хийх, зохистой ашиглах асуудлаар Бага хурлаас гарсан зөвлөмжийг тухайн ус, намгархаг газрын менежментийг бүхий л түвшинд хариуцдаг байгууллагад мэдэгдэх асуудлыг Хэлэлцэн тохирогч Талууд хариуцана.
4. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал хуралдааны дотоод дэг, журмыг батална.
5. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн санхүүгийн журмыг баталж, хяналтандаа авна. Ээлжит хуралдаанаар дараа дараагийн хугацааны санхүүгийн төсвийг уг хуралдаанд оролцож, саналаа өгсөн Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батална.
6. Хэлэлцэн тохирогч Талууд тус бүр Хэлэлцэн тохирогч Талуудын ээлжит Бага хуралд оролцож, санал нэгтэй баталсан хэмжээний мөнгөн хандивыг төсөвт хандивлана.
ДОЛДУГААР ЗҮЙЛ
1. Хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ус, намгархаг газар нутаг болон усны шувуудын талаар эрдэм шинжилгээ, удирдлагын ажил болон холбогдох үйл ажиллагаа явуулж байсан мэдлэг туршлага бүхий хүмүүсийг оруулна.
2. Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй нөхцөлд, Бага хуралд оролцож буй Хэлэлцэн тохирогч Тал тус бүр зөвлөмж, журам, шийдвэрийг ердийн олонхийн саналаар батлах бөгөөд зөвхөн нэг саналтай байна.
Наймдугаар зүйл
1. Байгаль ба байгалийн баялгийг хамгаалах олон улсын холбоо нь аль нэг өөр байгууллага, эсвэл Засгийн газар энэхүү конвенцийн дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналыг аван томилогдох хүртэл товчооны үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
2. Товчоо нь дараахь үүрэгтэй. Үүнд:
а /6 дугаар зүйлд заасны дагуу Бага хурлыг зарлан хуралдуулах, зохион байгуулахад туслах;
б /олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын жагсаалт гарган хөтлөх, 2 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу жагсаалтад шинэ газар нутаг нэмэн оруулах, эсвэл хасах, жагсаалтад байгаа газар нутгийн хил хязгаарыг өргөтгөсөн буюу багасгах зэрэг нэмэлт өөрчлөлтийн талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;
в /3 дугаар зүйлийн 2 дахь заалтийн дагуу жагсаалтад орсон ус, намгархаг газарт экологийн байдал өөрчлөгдөж буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудаас хүлээн авах;
г /Жагсаалтад орсон нэмэлт өөрчлөлт болон ус, намгархаг газрын экологийн байдалд өөрчлөлт гарч буй талаархи мэдээллийг Хэлэлцэн тохирогч Талуудад мэдэгдэх, энэ талаар дараагийн Бага хурлаар авч хэлэлцэх арга хэмжээг авах;
д /Жагсаалтад орсон өөрчлөлт болон ус, намгархаг газар нутгийн шинж байдалд өөрчлөлт гарсан бол энэ асуудлаар Бага хурлын зөвлөмж гаргуулан холбогдох Хэлэлцэн тохирогч Талд мэдэгдэх үүрэгтэй.
Есдүгээр зүйл
1. Гарын үсэг зурсан энэхүү Конвенц тодорхой бус хугацаанд нээлттэй байна.
а /ямар нэг тайлбар хийлгүй соёрхон батлахгүйгээр гарын үсэг зурах;
б /Конвенцийг соёрхон батлах нөхцөлтэйгээр гарын үсэг зурах;
в /нэгдэн орох;
3. Конвенцийг соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /цаашид “Эх бичвэр хадгалагч” гэх/ Ерөнхий захиралд хадгалуулсанаар соёрхон баталсан буюу нэгдэн орсон явдал хүчин төгөлдөр болно.
2. Хэлэлцэн тохирогч Тал энэхүү Конвенцид ямар нэг тайлбар хийлгүй мөн соёрхон батлахгүйгээр гарын үсэг зурсан, эсвэл түүнийг соёрхон баталсан, эвсэл нэгдэн орсон баримт бичгээ Эх бичвэр хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш 4 сарын дараа энэ Конвенц нь тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болно.
1.Хэлэлцэн тохирогч Талууд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор зарлан хуралдуулсан хуралдаанаар энэ зүйлийн дагуу энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулж болно.
2. Хэлэлцэн тохирогч аль ч Тал Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно.
3.Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тайлбарыг Конвенцид заасны дагуу Товчооны үүргийг гүйцэтгэж буй байгууллага буюу Засгийн газарт /цаашид Товчоо гэх/ уламжлах бөгөөд Товчоо нь энэ талаар Хэлэлцэн тохирогч бусад Талуудад нэн даруй мэдэгдэнэ. Хэлэлцэн тохирогч Талууд нэмэлт өөрчлөлтийн талаархи өөр өөрсдийн тайлбарыг тухайн нэмэлт өөрчлөлтийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор Товчоонд мэдэгдэнэ.
4.Товчоо 3 дахь заалтын дагуу Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны нэгийн бичгээр гаргасан саналыг үндэслэн Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх зорилгоор Хэлэлцэн тохирогч Талуудын хуралдааны зарлана. Товчоо хуралдааны хуралдах газар болон хугацааны талаар Хэлэлцэн тохирогч Талуудтай тохиролцоно.
5. Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлтийг батална.
6.Нэмэлт өөрчлөлт ньтүүнийг хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохирогч Талуудын хувьд Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёр нь Эх бичвэр хадгалагчид уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ хадгалуулснаас хойш 4 дэх сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно. Харин Хэлэлцэн тохирогч Талуудын гуравны хоёр нь уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэнээс хойш Хэлэлцэн тохирогч аль нэг Тал уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн баримт бичгээ хадгалуулахаар өгвөл, уг баримт бичгээ хадгалуулахаар өгсөн тухайн өдрөөс хойш 4 дэх сарын эхний өдөр энэхүү нэмэлт өөрчлөлт тухайн Хэлэлцэн тохирогч Талын хувьд хүчин төгөлдөр болно.
2. Хэлэлцэн тохирогч Тал энэхүү конвенцийг цуцлах тухайгаа энэхүү Конвенц тухайн Талын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа Эх бичиг хадгалагчид бичгээр мэдэгдэж болно. Конвенцийг хүлээн зөвшөөрөхгүй болсон явдал энэ тухай бичгээр ирсэн мэдээллийг Эх бичиг хадгалагч хүлээн авснаас хойш 4 сарын дараа хүчин төгөлдөр болно.
1.Эх бичвэр хадгалагч энэхүү Конвенцид гарын үсэг зурсан, нэгдэн орсон бүх Улсуудад дараахь зүйлийг даруй мэдэгдэнэ:
а/энэхүү Конвенцид гарын үсэг зурсан тухай;
б/энэхүү Конвенцийг соёрхон баталсан тухай баримт бичгээ хадгалуулсан тухай;
в/энэхүү Конвенцид нэгдэн орсон тухай бичгээ хадгалуулсан тухай;
г/энэхүү Конвенцийг хүчин төгөлдөр болсон тухай;
д/энэхүү Конвенцийг цуцалсан тухай;
2.Эх бичвэр хадгалагч энэхүү Конвенц хүчин төгөлдөр болмогц НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт НҮБ-ын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.
Дээрхийг нотлон, зохих ёсоор эрх олгогдсон хүмүүс энэхүү Конвенцид гарын үсэг зурав.
Энэхүү Конвенцийг нэг мянга есөн зуун далан нэгэн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Рамсар хотноо англи, франц, герман, орос хэлээр тус бүр нэг эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна. Эх бичвэрийг хадгалагч хадгалах бөгөөд баталгаатай хувийг Хэлэлцэн тохирогч Талуудад илгээнэ.
ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ
Нэгдүгээр зүйл
Тайлбар
1. Энэхүү Конвенцийн зорилгын үүднээс:
a) “Нүүдлийн зүйл” гэдэг нь аль нэг төрөл зүйл эсвэл салбар зүйлийн (таксон) ихэнхи хэсгүүд нь нэг буюу хэд хэдэн улсын хилээр хэсэг хэсгээрээ эсвэл урьдчилан мэдэх боломжтой байдлаар дайран гардаг зэрлэг амьтдын нийт сүрэглэл буюу тэдгээрийн газар зүйн хувьд тусгаарлагдсан хэсгийг хэлнэ.
б) “Нүүдлийн зүйлийн хамгаалалтын статус” гэдэг нь удаан хугацааны турш нүүдлийн зүйлийн тархац болон өсөлтөд нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн үр дагавар юм.
в) “Хамгаалтын статус”-ыг дараахь нөхцөлд “тааламжтай” гэж үзнэ:
/1/ нүүдлийн зүйл нь сүрэглэлийн хөдөлгөөний мэдээлэл агуулагчийн хувьд удаан хугацааны турш экосистемийнхээ амьдрах чадвартай бүрэлдэхүүн хэсэг болохоо харуулж байгаа;
/2/ нүүдлийн зүйлийн тархац нутаг нь удаан хугацааны туршид хадгалагдаж ирсэн буюу одоо ч хэвээрээ байгаа;
/3/ удаан хугацааны туршид нүүдлийн зүйлүүд амьдарч болох тохиромжтой амьдрах нутаг байгаа буюу ойрын ирээдүйд бий болох бол;
/4/ Нүүдлийн зүйлийн тархалт болон өсөлт нь бүрэн тохиромжтой экосистемд оршиж байгаа буюу энэ нь байгалийн зөв менежменттэй нийцсэн түүхэн хамаарал болон төвшний хэм хэмжээнд ойртож очсон бол;
а) Энэ зүйлийн /с/-д заасан аль нэг нөхцөл хангагдаагүй тохиолдолд “хамгаалалтын
статус”-ыг “тааламжгүй” гэж үзнэ.
б) Нийт тархац нутагтаа буюу ихэнхи хэсэгтээ устах аюулд орсон тухайн нүүдлийн зүйлийг “устах аюулд орсон” гэнэ.
в)”Тархац нутаг” гэдэг нь нүүдлийн зүйлүүдийн байнга нутагшсан, эсвэл түр амьдардаг, нүүдлийн замдаа дайран гардаг буюу нисэн өнгөрдөг газрын хийгээд усны нутаг дэвсгэр;
г) “Идээшил нутаг” гэдэг нь нүүдлийн зүйлүүдийн амьдрах тохиромжтой нөхцөл нь бүрдсэн, тархац нутгийн бүсийн доторхи нутаг дэвсгэр;
д) “Тархац нутгийн бүсийн улс” гэдэг нь тухайн нүүдлийн зүйлийн тархац нутаг газар нутагт нь багтдаг аливаа улс /эсвэл энэ зүйлийн /к/-д заасан бусад Талууд/ эсвэл төрийн далбаатай хөлөг онгоц нь газар нутгийн хилийн гаднаас нүүдлийн зүйлүүдийг агнадаг улс;
е) “Агнах” гэдэг нь барих, агнах, загасчлах, үргээх, зориуд хөнөөх, эсвэл эдгээр үйл ажиллагаанд оролцохоор завдах;
ё) “Хэлэлцээр” гэдэг нь энэ Конвенцийн 1Ү, Ү зүйлд заасан, нүүдлийн нэг буюу хэд хэдэн зүйлийг хамгаалахтай холбогдсон олон улсын хэлэлцээрүүд;
ж) “Тал” гэдэг нь энэ Конвенцид нэгдэж, Конвенцийг хүчин төгөлдөр болохуйц асуудлуудаар олон улсын хэлэлцээр хийх, дүгнэлт гаргах, хэрэглэх эрхтэй улс, гүрэн эсвэл бие даасан улсуудын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.
2. Өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд энэ Конвенцийн Талууд болж байгаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд энэхүү Конвенцийн гишүүн орнууддаа олгож буй эрх, үүргийг өөрийн нэр дээр хүлээнэ. Энэ тохиолдолд эдгээр байгууллагуудын гишүүн улсуудад тэдгээр эрхийг бие даан эдлэх эрх олгохгүй.
З. Энэхүү Конвенци нь “Оролцож санал өгсөн Талууд”-ын гуравны хоёроос доошгүй саналаар, эсвэл санал нэгтэйгээр аливаа шийдвэрийг гаргах бөгөөд “Оролцож санал өгсөн Талууд” гэдэг нь “Санал хураалтанд оролцож зөвшөөрсөн буюу татгалзсан санал гаргасан Талууд”-ыг хэлнэ. Санал хураалтанд оролцохоос татгалзсан Талууд нь “Оролцож санал өгсөн Талууд”-ын тоонд тооцогдохгүй.
Хоёрдугаар зүйл
Үндсэн зарчмууд
1. Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө.
2. Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө.
З. Талууд нь ялангуяа:
а) нүүдлийн зүйлүүдтэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд туслаж, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.
б) 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийг хамгаалалтанд яаралтай авах талаар хүчин чармайлт тавина.
в) 2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн хамгаалалт, менежментийн асуудлыг хамарсан хэлэлцээр байгуулахад хүчин чармайлт тавина.
Гуравдугаар зүйл
Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүд
1 дүгээр хавсралт
1. Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүдийг 1 дүгээр хавсралтад оруулна.
2. Нүүдлийн зүйлийн устах аюулд орж буйг нь шинжлэх ухааны баттай мэдээ баримтаар нотлогдсон байвал уг зүйлүүдийг 1 дүгээр хавсралтад оруулна.
З. Талуудын Бага хурлаас дараахь зүйлийг тогтоовол нүүдэллэдэг зүйлүүдийг 1 дүгээр хавсралтаас хасаж болно. Үүнд:
а) Шинжлэх ухааны баттай мэдээ баримтаар тэдгээр зүйлийг устах аюулд орсон гэж үзэхээргүй байвал;
б) Нүүдлийн зүйлүүдийг 1 дүгээр хавсралтаас гаргаснаар устах аюулд дахин орохооргүй байвал;
в) 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Тал дараахь зүйлд хүчин чармайлт тавина:
г) зүйлүүдийг устах аюулаас сэргийлэх ач холбогдол бүхий амьдрах нутгийг аль болох зохицсон, тохиромжтой аргаар хамгаалах, нөхөн сэргээх;
д) зүйлүүдийн нүүдэлд ноцтой саад тотгор болохуйц үйл ажиллагааны сөрөг нөлөө, саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг зайлуулах, хохирлыг багасгах буюу арилгах;
е) нутагшуулах гэж байгаа гадны зүйлүүдэд хатуу хяналт тавих, нутагшуулсан гадны зүйлүүдэд мөн хяналт тавих буюу тэдгээрийг устгахын зэрэгцээ нүүдэллэдэг зүйлүүдэд аюул учирч байгаа, цаашид учирч болзошгүй хүчин зүйлүүдээс аль болохоор сэргийлж, тэдгээрийг багасгах буюу хяналт тавих;
5. 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсууд болж байгаа Талууд нь тэдгээр зүйлүүдэд багтах амьтдыг агнахыг хориглоно.
Зөвхөн:
а) судалгаа шинжилгээний зориулалтаар агнах;
б) тархацыг тэлэх буюу аюулд орсон зүйлүүдийг аврах зорилгоор;
в) нүүдлийн зүйлүүдийг уламжлалт амьжиргааны хэрэгцээ болгон агнадаг бол;
г) онцгой шаардлагатай тохиолдолд агнах ба энэ нь утга агуулгын хувьд тодорхой, орон зай цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байна. Ингэж агнах нь тухайн зүйлүүдэд хохирол учруулахааргүй байна.
6. Талуудын Бага хурал 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талуудад тэдгээр зүйлүүдэд тус болохуйц арга хэмжээг цаашид авч явуулах талаар санал дэвшүүлж болно.
7. Энэ зүйлийн 5 дугаар заалтын дагуу нүүдэллэдэг зүйлүүдийг агнасан бол Талууд нарийн бичгийн дарга нарын газарт аль болох түргэн мэдэгдэнэ.
Дөрөвдүгээр зүйл
Хэлэлцээрт хамрагдах нүүдлийн зүйлүүд
2 дугаар хавсралт
1. Хамгаалалт, менежментийн асуудалд нь олон улсын хэлэлцээр шаардлагатай байгаа хамгаалалтын статус нь тааламжгүй нүүдлийн зүйлүүд болон олон улсын хэлэлцээрийн дагуу явагдах хамтын ажиллагаанаас дорвитой ашиг тус хүртэхүйц хамгаалалтын статус бүхий нүүдлийн зүйлүүдийг 2 дугаар хавсралтад оруулна.
2. Шаардлагатай бол зарим зүйлийг 1 ба 2 дугаар хавсралтын хоёуланд нь оруулж болно.
З. 2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талууд нь зүйлүүдэд дорвитой ашиг тус өгөх Хэлэлцээр хийхэд хүчин чармайлт гаргах ба мөн хамгаалалтын тааламжгүй статус бүхий зүйлүүдэд нэн тэргүүний ач холбогдол өгнө.
4. Талууд аль нэг төрөл зүйл эсвэл салбар зүйлийн /таксон/ ихэнхи хэсгүүд нь нэг буюу хэд хэдэн улсын хилээр хэсэг хэсгээрээ эсвэл урьдчилан мэдэх боломжтой байдлаар дайран гардаг зэрлэг амьтдын нийт сүрэглэл буюу тэдгээрийн газар зүйн хувьд тусгаарлагдсан хэсгийн талаархи Хэлэлцээрүүдийг байгуулж үйл ажиллагаа явуулахыг хөхүүлэн дэмжинэ.
5. Энэ зүйлийн заалтуудын дагуу байгуулсан Хэлэлцээрүүдийн хувийг Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.
Тавдугаар зүйл
Хэлэлцээрүүдийн баримтлах зүйл
1. Хамгаалалтын тааламжтай статустай нүүдлийн зүйлүүдийг нөхөн сэргээх буюу статусыг нь хэвээр хадгалах нь Хэлэлцээрийн зорилго байна. Энэ зорилгод хүрэхийн тулд Хэлэлцээр бүрт нүүдэллэдэг зүйлүүдийн хамгаалалт, менежментийн асуудлыг тусгасан байна.
2. Хэлэлцээр нь тухайн нүүдлийн зүйлийн тархац нутгийн бүсийг хамарсан байх ба энэ Конвенцийн Тал байх эсэхээс үл хамааран тэдгээр зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудад түүнд нэгдэн орох боломж нээлттэй байна.
З. Боломжтой бол Хэлэлцээрт нэгээс олон нүүдлийн зүйлүүдийг хамруулах нь зүйтэй.
4. Хэлэлцээр нь:
а) хамрах нүүдлийн зүйлүүдийг тогтоосон байх;
б) нүүдлийн зүйлүүдийн тархац нутаг, нүүдэллэх замыг тодорхойлох;
в) Талууд Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний эрх бүхий байгууллагыг томилсон байх;
г) шаардлагатай бол Хэлэлцээрийн зорилтыг биелүүлэх, түүний үр дүнд хяналт шинжилгээ хийх болон Талуудын Бага хуралд илтгэх тайланг бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
д) Хэлэлцээрт Талуудын маргааныг зохицуулах заалтыг тусгах;
е) Бусад аливаа олон талын хэлэлцээр байсан ч халимын төрлийн нүүдлийн зүйлүүдийг агнах явдлыг хориглох, тэдгээр нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн бус улсуудаас Хэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг хангах ёстой.
5. Хэлэлцээр нь:
а) тухайн нүүдлийн зүйлийн хамгаалалтын статусын талаар тогтмол үзлэг шалгалт хийж, уг статуст хохирол учруулж болхоор хүчин зүйлүүдийг тогтоох;
б) тохиролцсон хамгаалалт, менежментийн төлөвлөгөө;
в) тухайн нүүдлийн зүйлүүдийн нүүдэллэх явцыг онцгой анхааран сүрэглэлийн хөдөлгөөн болон экологийг судлах;
г) тухайн нүүдлийн зүйлүүдийн талаар мэдээлэл ялангуяа судалгаа шинжилгээний үр дүн, холбогдох тоо баримт солилцох;
д) хамгаалалтын тааламжтай статусыг нь хэвээр хадгалахад ач холбогдол бүхий идээшил нутагт шаардлагын хэмжээнд хүртэл хамгаалалт, нөхөн сэргээлт хийх, нүүдлийн зүйлүүдэд хохирол учруулж болзошгүй нутагшуулж буй эсвэл нутагшуулсан гадны зүйлүүдэд хатуу хяналт тавих зэргээр идээшил нутгийг тэнцвэрт байдлын алдагдлаас хамгаалах;
е) нүүдлийн тохиромжтой замын дагуу байрласан амьдрах нутгийн сүлжээг хадгалах;
ё) нүүдлийн зүйлүүдэд тааламжтай шинэ идээшил нутгийн талаар болон тааламжтай идээшил нутагт нүүдэллэдэг зүйлүүдийг нутагшуулах тухай заалт;
ж) амьтдын нүүдэллэхэд учруулж байгаа саад бэрхшээлийг бололцооны хирээр арилгах;
з) нүүдлийн зүйлүүдийн идээшил нутагт тэдгээр зүйлүүдэд хортой элдэв бодис хаяхаас сэргийлэх, хаяхыг багасгах буюу хяналт тавих;
и) нүүдлийн зүйлүүдийг авлах явдлыг хянах ба зохицуулах байгаль орчинд халгүй зарчимд тулгуурласан арга хэмжээнүүд;
к) хууль бус авлалтыг хориглох журам;
л) нүүдлийн зүйлүүдэд учирч байгаа бодит аюулын талаар мэдээлэл солилцох;
м) нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статус ноцтой хөндөгдсөн тохиолдолд хамгаалалтын үйл ажиллагааг нэн даруй чангатгах, журамлах;
н) Хэлэлцээрийн агуулга, зорилгыг олон нийтэд сурталчлах заалтыг хамруулах.
Зургадугаар зүйл
Тархац нутгийн бүсийн улсууд
1. Талуудаас хүлээн авсан мэдээллийг ашиглан 1, 2 дугаар хавсралтад заасан нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудын жагсаалтыг Нарийн бичгийн дарга нарын газар хөтөлнө.
2. Талууд нутаг дэвсгэрийнхээ хилийн гадна нүүдлийн зүйлүүдийг агнадаг өөрийн улсын төрийн далбаатай хөлөг онгоцнууд, энэ агналтын цаашдын төлөвлөгөөний талаар болон 1, 2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн алиных нь тархац нутгийн бүсийн улс болох гэж байгаа тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.
З. 1, 2 дугаар хавсралтад заасан нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талууд эдгээр зүйлүүдийг хамгаалахаар энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор авч явуулж байгаа арга хэмжээнийхээ тухай Талуудын Бага хурлын ээлжит хуралдаан бүрээс 6 сарын өмнө Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын Бага Хуралд мэдэгдэнэ.
Долоодугаар зүйл
Талуудын Бага хурал
1. Талуудын Бага хурал нь энэ Конвенцийн шийдвэр гаргах байгууллага болно.
2. Нарийн бичгийн дарга нарын газар энэ Конвенци хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор Талуудын Бага хурлыг зарлан хуралдуулна.
З. Бага хурал өөр шийдвэр гаргаагүй бол үүнээс хойш нарийн бичгийн дарга нарын газар Талуудын Бага хурлын ээлжит хуралдааныг гурван жил тутамд хуралдуулах ба хэрвээ Талуудын гуравны нэгээс доошгүй хувь нь бичгээр хүсэлт гаргавал ээлжит бус хуралдааныг хуралдуулна.
4. Талуудын Бага хурал нь энэ Конвенцийн санхүүгийн асуудлыг зохицуулж хяналтандаа авна. Талуудын Бага хурал ээлжит хуралдаан бүрээрээ дараагийн санхүүгийн үеийн төсвийг батална. Талууд Бага хурлаас зөвшөөрөгдсөн хэмжээний татварыг уг төсөвт оруулна. Санхүүгийн дүрэм, журам, төсвийн талаархи заалт, татварын хэмжээ болон түүнд орсон өөрчлөлтийг Талууд санал нэгтэйгээр батална.
5. Талуудын Бага хурлын хуралдаан бүр энэ Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд ялангуяа:
а) нүүдлийн зүйлүүдийн статусыг хянаж тодорхойлох;
б) нүүдлийн зүйлүүдийн, ялангуяа 1, 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн хамгаалалтад гарсан ахиц дэвшлийг хянах;
в) Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газарт ажил үүргээ явуулах бололцоо өгөх заалт оруулж, удирдамжаар хангах;
г) Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар, Талууд болон Хэлэлцээрийн дагуу байгуулагдсан аливаа байгууллагуудын тайланг хүлээн авч хэлэлцэх;
д) нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах талаар Талуудад зөвлөмж гаргах, Хэлэлцээрүүдийн хүрээнд гарсан ахиц дэвшлийг хянах;
е) Хэлэлцээр байгуулагдаагүй тохиолдолд зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах арга хэмжээг хэлэлцэх нүүдлийн зүйлүүд буюу нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талуудын уулзалтыг зарлан хуралдуулах тухай зөвлөмж гаргах;
ё) Конвенцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар Талуудад зөвлөмж гаргах;
ж) Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана.
6. Талуудын Бага хурлын хуралдаан бүрээс дараагийн хуралдаан болох өдөр, газрыг товлоно.
7. Талуудын Бага хурлын хуралдаанаас хуралдааны дэгийг тогтоож батална. Конвенцид өөрөөр заагаагүй бол Талуудын Бага хурлын хуралдаанаас шийдвэр гаргахад оролцож санал өгсөн Талуудын гуравны хоёроос доошгүй санал шаардлагатай.
8. НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, энэ Конвенцийн Тал бус аливаа улс, Хэлэлцээрийн дагуу Талуудаас томилсон байгууллагууд Талуудын Бага хурлын хуралдаанд ажиглагчаар оролцож болно.
9. Талуудын Бага Хурлын хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газар ирүүлсэн нүүдлийн зүйлүүдийн хадгалалт, хамгаалалт, менежментийн талаар мэдлэг туршлага бүхий, дараах ангилалд хамаарах байгууллага, агентлагийг оролцогч Талуудын гуравны нэгээс доошгүй саналаар Талуудын Бага хурлын хуралдаанд оролцохыг зөвшөөрнө. Үүнд:
а) олон улсын төрийн болон төрийн бус байгууллага, агентлаг, тухайн улсын төрийн яам, байгууллага;
б) байрлаж байгаа тухайн улс орноос дээрх зорилгоор зөвшөөрөгдсөн засгийн газрын бус байгууллагууд;
Зөвшөөрөгдсөн тохиолдолд эдгээр ажиглагчид нь хуралдаанд оролцох боловч санал хураалтанд оролцох эрхгүй.
Наймдугаар зүйл
Шинжлэх ухааны зөвлөл
1. Талуудын Бага хурал нь анхны хуралдаанаараа шинжлэх ухааны асуудлуудаар зөвлөлгөө өгөх Шинжлэх ухааны зөвлөл байгуулна.
2. Аль нэг Тал мэдлэг туршлагатай шинжээчээ Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр томилж болно. Гэхдээ Талуудын Бага хурлаас сонгож томилсон мэргэжлийн шинжээч нарыг Шинжлэх ухааны зөвлөлд гишүүнээр оруулах бөгөөд шинжээч нарын тоо, сонгох шалгуур, томилсон хугацаа зэргийг Талуудын Бага хурал тодорхойлно.
З. Талуудын Бага хурлаас шаардаж Нарийн бичгийн дарга нарын газар хүсэлт гаргасны дагуу Шинжлэх ухааны зөвлөл хуралдана.
4. Шинжлэх ухааны зөвлөл нь Талуудын Бага хурлаар батлагдах өөрийн дүрэм журамтай байна.
5. Талуудын Бага Хурлаас дараахь зүйлүүдийг хамарч болох Шинжлэх ухааны зөвлөлийн чиг үүргийг тодорхойлно:
а) Талуудын Бага хурал, Нарийн бичгийн дарга нарын газар болон хэрэв Талуудын Бага Хурлаас сайшаасан бол Конвенц буюу Хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй байгууллага буюу аль нэг Талд шинжлэх ухааны зөвлөлгөө өгөх;
б) нүүдлийн зүйлүүдийн судалгааны ажил, түүний зохицуулалтын талаар Талуудын Бага хуралд зөвлөх болон нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статусыг тогтоохын тулд судалгааны ажлын үр дүнг үнэлэх ба энэхүү статусын талаар болон түүнийг сайжруулахаар авах арга хэмжээний тухай Талуудын Бага хуралд тайлагнах;
в) 1, 2 дугаар хавсралтад оруулах нүүдлийн зүйлүүдийн талаар болон тэдгээр нүүдэлдэг зүйлүүдийн тархац нутгийн бүсийг заасан зөвлөмжийг Талуудын Бага хуралд оруулах;
г) Нүүдлийн зүйлүүдийн тухай Хэлэлцээрт тусгах хамгаалалт, менежментийн онцгой арга хэмжээнүүдийн тухай Талуудын Бага хуралд санал дэвшүүлэх;
д) Конвенцийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны асуудлууд, ялангуяа нүүдлийн зүйлүүдийн идээшил нутагтай холбогдсон асуудлуудыг шийдвэрлэхэд Талуудын Бага хуралд санал дэвшүүлэх.
Есдүгээр зүйл
Нарийн бичгийн дарга нарын газар
1. Конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулна.
2. Конвенц хүчин төгөлдөр болохоос эхлэн Нарийн бичгийн дарга нарын газар нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлын удирдлаганд байна. Гүйцэтгэх захирал өөрийн шаардлагатай гэж үзсэн хэлбэрээр зэрлэг амьтдын хамгаалалт, хадгалалт, менежментийн асуудлаар мэдлэг туршлага бүхий засгийн газар хоорондын, төрийн бус, олон улсын болон үндэсний хэмжээний байгууллагуудаас тусламж авч болно.
З. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр цаашид Нарийн бичгийн дарга нарын газрыг санхүүжүүлж чадахгүйд хүрвэл Талуудын Бага хурлаас Нарийн бичгийн дарга нарын газрын хувьд өөр зохион байгуулалт хийнэ.
4. Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг нь:
i/ Талуудын бага хурал
ii/Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаануудын үйлчилгээ зохион байгуулалтыг хийнэ.
а) Талууд, Хэлэлцээрийн хүрээнд томилогдсон байгууллагууд болон нүүдэлдэг зүйлүүдтэй холбогдсон үйл ажиллагаа явуулдаг олон улсын бусад байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, үүнийг хөхүүлэн дэмжих;
б) Конвенцийн цаашдын зорилт, хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, тайланг зохих эх сурвалжаас олж авах, тэдгээр мэдээллийг зохистойгоор түгээх арга хэмжээ авах;
в) Конвенцийн зорилгод хамаарах аливаа асуудалд Талуудын Бага хурлын анхаарлыг хандуулах;
г) Нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайлан ба Конвенцийн хэрэгжилтийн тухай тайланг бэлтгэж Талуудын Бага хуралд оруулах;
д) 1, 2 дугаар хавсралтад орсон нүүдэллэдэг зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудын жагсаалтыг гаргаж хэвлэх;
е) Талуудын Бага хурлын чиглэлийн дагуу Хэлэлцээр байгуулахыг хөхүүлэн дэмжих;
ё) Хэлэлцээрүүдийн жагсаалтыг гаргаж Талуудад танилцуулах, Талуудын Бага хурал шаардлагатай гэж үзвэл Хэлэлцээрийн талаархи бүх мэдээллээр хангах;
ж) 7 дугаар зүйлийн 5-ын д/, е/, ё/ заалтын дагуу Талуудын Бага хурлаас гаргасан зөвлөмж буюу и/ заалтад холбогдох шийдвэрийн жагсаалтыг гаргаж нийтлэх;
з) Конвенци болон түүний зорилгын тухай олон нийтэд мэдээлж байх;
и) энэхүү Конвенц буюу Талуудын Бага хурлаар хүлээсэн бусад чиг үүргийг гүйцэтгэх.
Аравдугаар зүйл
Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах
1. Талуудын Бага хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулж болно.
2. Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аль ч Тал гаргаж болно.
З. Санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр болон нэмэлт өөрчлөлт хийх болсон шалтгааныг энэ асуудлыг хэлэлцэх хуралдаанаас нэг зуун тавь хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт илгээх ба Нарийн бичгийн дарга нарын газар энэ талаар бүх Талуудад даруй мэдэгдэнэ. Эх бичвэрийн талаархи саналаа Талууд хуралдаан эхлэхээс жар хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар санал ирүүлэх хугацаа дуусмагц энэ өдрийг хүртэл ирсэн бүх саналуудыг Талуудад дамжуулна.
4. Оролцож санал өгч байгаа Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт батлагдана.
5. Батлагдсан нэмэлт өөрчлөлтүүд нь тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн бүх Талуудын хувьд Конвенцид оролцогч Талуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Эх хадгалагчид өгснөөс хойш гуравдах сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Талуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ эх хадгалагчид өгсөн Талуудын хувьд тухайн Тал эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Эх хадгалагчид өгснөөс хойш гурав дахь сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Арван нэгдүгээр зүйл
Хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах
1. Талуудын Бага хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар 1 ба 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж болно.
2. Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аль ч Тал гаргаж болно.
З. Санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр болон нэмэлт өөрчлөлт хийх болсон боломжит шинжлэх ухааны баталгаан дээр тулгуурласан шалтгааныг хуралдаанаас 150 хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт илгээх ба Нарийн бичгийн дарга нарын газар энэ талаар бүх Талуудад даруй мэдэгдэнэ. Эх бичвэрийн талаархи саналаа Талууд хуралдаан эхлэхээс жар хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар санал ирүүүлэх хугацаа дуусмагц энэ өдрийг хүртэл ирсэн бүх саналуудыг Талуудад хүргүүлнэ.
4. Оролцож санал өгч байгаа Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлтийг батална.
5. Хавсралтуудад хийгдсэн нэмэлт өөрчлөлт Талуудын Бага хурлын хуралдаанаар батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дараа энэ зүйлийн 6-д заасны дагуу тайлбар хийсэн Талуудаас бусад бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.
6. Энэ зүйлийн 5-д заасан 90 хоногийн хугацаанд аль нэг Тал нэмэлт өөрчлөлтийн талаар Эх бичвэр хадгалагчид бичгээр мэдэгдэн тайлбар хийж болно. Нэмэлт өөрчлөлтийн талаар хийсэн тайлбарыг Эх хадгалагчид бичгээр мэдэгдэж буцааж авч болох бөгөөд тухайн Талын хувьд тайлбараа буцааж авснаас хойш 90 хоногийн дараа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
Арван хоёрдугаар зүйл
Олон улсын Конвенц болон бусад хууль
тогтоомжийн уялдаа холбоо
1. Энэхүү Конвенцийн заалтууд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2750 С/ХХҮ/ шийдвэрийн дагуу хуралдсан Далай тэнгисийн эрх зүйн тухай НҮБ-ын Бага Хурлаас гаргасан далай тэнгисийн хуулийн заалт, тайлбарууд болон далай тэнгисийн хуульд хамрагдах аль ч улсын одоо болон ирээдүйн шаардлага хууль зүйн үзэл баримтлал, эргийн болон төрийн далбаагаа мандуулсан улсуудын шүүх эрх зүйн хэм хэмжээг хөндөхгүй.
2. Энэхүү Конвенцийн заалтууд нь орлцогч аль нэг Талын Гэрээ, Конвенц, Хэлэлцэрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.
З. Энэхүү Конвенцийн заалтууд нь Талуудын улс орондоо 1 ба 2 дугаар хавсралтад заасан нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалахтай холбогдсон дотоодын хатуу арга хэмжээ авах буюу 1 ба 2 дугаар хавсралтад ороогүй зүйлүүдийг хамгаалах арга хэмжээ авах эрхийг хөндөхгүй.
Арван гуравдугаар зүйл
Маргааныг шийдвэрлэх
1. Хоёр буюу хэд хэдэн Талын хооронд энэ Конвенцийг тайлбарлах, хэрэглэх явцад аливаа нэгэн маргаан гарсан тохиолдолд маргаанд оролцогч Талууд Хэлэлцээрийн дагуу шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
2. Хэрэв маргааныг энэ зүйлийн 1-д зааснаар шийдэж чадахгүй бол Талууд харилцан зөвшилцөж арбитрт, тухайлбал Гаага хот дахь Арбитрын байнгын шүүхэд хандаж болох бөгөөд Талууд арбитраас гаргасан шийдвэрийг биелүүлнэ.
Арван дөрөвдүгээр зүйл
Тайлбар хийх
1. Энэхүү Конвенцийн заалтуудад ерөнхий тайлбар хийгдэхгүй. Энэ зүйл болон 11-р зүйлд заасны дагуу тусгай тайлбар хийж болно.
2. Улс орнууд болон бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсаны дараа 1 ба 2 дугаар хавсралт эсвэл аль нэг нүүдэлдэг зүйлтэй холбогдсон тайлбар илгээх ба Эх бичвэр хадгалагч тухайн Тал тайлбараа буцааж авсан тухай Талуудад мэдэгдэл илгээснээс хойш 90 хоногийн дараа тайлбар хийсэн Тал хэмээгдэхгүй.
Арван тавдугаар зүйл
Гарын үсэг зурах
Энэхүү Конвенц нь бүх улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд гарын үсэг зурахад зориулж Бонн хотноо 1980 оны 6 сарын 22-ныг хүртэл нээлттэй байна.
Арван зуравдугаар зүйл
Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих
1. Энэхүү Конвенц нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих баримт бичиг болно. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих тухай баримт бичгийг Конвенцийн Эх бичвэр хадгалагч болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газарт өгч хадгалуулна.
Арван долдугаар бүлэг
Нэгдэн орох
Энэ Конвенц нь 1980 оны 6 сарын 22-ноос эхлэн гарын үсэг зураагүй бүх улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Эх бичвэр хадгалагчид өгч хадгалуулна.
Арваннаймдугаар бүлэг
Хүчин төгөлдөр болох
1. Энэхүү Конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай арван тав дахь баримт бичгийг Эх бичвэр хадгалагчид өгсөн өдрөөс хойш гурав дахь сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
2. Энэ Конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу энэ тухай 15 дахь баримт бичгийг Эх бичвэр хадгалагчид өгсний дараа түүнд нэгдэн орсон оролцогч улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн, нэгдэн орсон тухай баримт бичгээ Эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Арванесдүгээр бүлэг
Конвенциос гарах
Талууд энэхүү Конвенцийг цуцлах тухайгаа хүссэн цагтаа Эх бичвэр хадгалагчид бичгээр мэдэгдэж болно. Конвенцийн Эх бичвэр хадгалагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 12 сарын дараа Конвенцийг цуцлах явдал хүчин төгөлдөр болно.
Хорьдугаар бүлэг
Конвенцийн Эх бичвэр хадгалагч
1. Энэхүү Конвенцийн англи, франц, герман, орос, испани хэл дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд Эх бичвэр хадгалагчид хадгалагдана. Эх бичвэр хадгалагч нь энэ Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хүргүүлсэн бүх улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудад эдгээр эх бичвэрүүдийн батлагдсан хувийг илгээнэ.
2. Эх бичвэр хадгалагч нь холбогдох Засгийн газруудтай зөвлөлдсөний дараа энэ Конвенцийн эх бичвэрийн араб болон хятад хэл дээрх албан ёсны орчуулгыг бэлтгэнэ.
З. Эх бичвэр хадгалагч нь гарын үсэг зурсан ба нэгдэн орсон улс гүрэн ба бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, Нарийн бичгийн дарга нарын газарт гарын үсэг зурсан тухай болон соёрхон баталсан, хүлээн звшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан тухай, энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон тухай, Конвенцид хийсэн нэмэлт өөрчлөлт, тусгай тайлбар ба Конвенцийг цуцалсан тухай мэдэгдлүүдийн талаар мэдээлж байна.
4. Эх бичвэр хадгалагч энэхүү Конвенц хүчин төгөлдөр болмогц эх бичвэрийн албан ёсны хувийг НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт НҮБ-ын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх болон хэвлүүлэхээр илгээнэ.
ДЭЭРХИЙГ НОТОЛЖ зохих бүрэн эрх олгогдсон төлөөлөгч нар энэхүү Конвенцид гарын үсэг зурав.
Конвенцийг 1979 оны 6 сарын 2З-ны өдөр Бонн хотноо үйлдэв.
КОНВЕНЦИЙН 1, 2 ДУГААР ХАВСРАЛТ
/1985, 1988, 1991, 1994 онуудын Талуудын бага хурлаар нэмэлт өөрчлөлт хийснээр/
Хүчин төгөлдөр болсон: 1994-09-09
1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ
Тайлбар
1. Энэ хавсралтанд орсон нүүдлийн зүйлүүдэд:
a) зүйл эсвэл дэд зүйл,
б) зүйл эсвэл нүүдлийн салбар зүйлүүд хамаарна.
2. Салбар зүйлийн нэрээр зүйлийг лавламжид зөвхөн мэдээллийн буюу ангиллын зорилгоор хамааруулав.
З. “/s.1/” товчлол нь латин нэр нь өргөн утгаар хэрэглэгддэгийг тэмдэглэв.
4. Зүйлийн нэрийн дараа тавьсан /*/ тэмдэг нь уг зүйл, уг зүйлийн тусгаарлагдсан популяци, эсвэл салбар зүйл нь 2 дугаар Хавсралтанд орсон болохыг заана.
2 ДУГААР ХАВСРАЛТ
Тайлбар
1. Энэ хавсралтанд орсон нүүдлийн зүйлүүдэд:
а) зүйл эсвэл дэд зүйлийн нэр,
б) зүйл эсвэл нүүдлийн салбар зүйлүүд хамаарна.
Өөрөөр заагаагүй бол лавламжинд зүйлээс салбар зүйл дээгүүр байхаар хийгдсэн үед тэр салбар зүйл доторхи нүүдлийн бүх зүйлүүд нь хийгдэх Хэлэлцээрээс ихээхэн ашиг олох бололцоотой.
2. Овгийн буюу багийн нэрийн дараахь “spp” товчлол нь тэр овгийн доторхи нүүдлийн бүх зүйлийг тэмдэглэхэд хэрэглэгдэв.
З. Зүйлээс салбар зүйлийг дээгүүр тавьсан нь зөвхөн мэдээлэл, ангиллын зорилготой болно.
4. “/s.1/” товчлол нь латин нэр нь өргөн утгаар хэрэглэгддэгийг тэмдэглэв.
5. Зүйл эсвэл салбар зүйлийн нэрийн дараа тавьсан /*/ тэмдэг нь уг зүйл, тэдгээрийн тусгаарлагдсан популяци, эсвэл салбар зүйлд орох нэг буюу хэд хэдэн зүйл 1 дүгээр Хавсралтад орсон болохыг заана.
МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН БОЛОН СОЁРХОН БАТАЛСАН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ
- Биологийн төрөл зүйлийн тухай конвенц 1993.06.01
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц 1993.06.01
- Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/ 1995.05.04
- Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц 1995.10.16
- Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол 1995.10.16
- Ган, цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц 1996.08.22
- Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц 1996.12.05
- Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай /Рамсарын конвенц/ 1997.06.05
- Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Боннын конвенц 1999.06.24
- Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенц ийн Киотогийн протокол 1997.07.08
- Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенц 2000.10.13
- Халимны менежментийн тухай олон улсын конвенц
- Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмийн Конвенц
- Био-аюулгүй байдлын тухай Картагенийн Протокол
ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИ
Конвенцид нэгдэн орсон тал, нэгдэж ороогүй аль нэгэн улстай зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг худалдаа хийхдээ конвенцийн заалтыг мөрдөх үүрэг хүлээнэ.
I хавсралт
Олон улсын худалдаа нь тухайн зүйлийн оршин тогтноход нөлөө үзүүлж байгаа, эсвэл гөлөө үзүүлж болох, устах аюулд орсон бүх зүйл хамаарна. I хавсралтанд орсон зүйлийн худалдааг хатуу хяналт зохицуулалттайгаар явуулдаг бөгөөд арилжаа наймааны зорилгоор худалдаалахыг үндсэндээ хориглож, судалгаа шинжилгээний зорилгоор экспортлох болон импортлоход экспорт, импортын бичгийг хоёланг нь бүрдүүлэхийг шаарддаг.
II хавсралт
Эдүгээ устах аюулд ороогүй ч тухайн зүйлийн цаашид оршин тогтноход харшлахаар ашиглалт явуулахгүй байх үүднээс олон улсын худалдааг хяналт зохицуулалттай явуулахгүй бол устах аюулд орж болзошгүй зйүлүүд багтдаг. II хавсралтанд багтсан зүйлүүдийг арилжаа наймааны зорилгоор худалдаалж болох бөгөөд экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг.
III хавсралт
Аль нэгэн тал өөрийн улсын нутаг дэвсгэрийн дотор зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах явдлыг хянахад бусад талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана. Экспортлох, импортлоход гарал үүслийн гэрчилгээ болон III хавсралтын тухайн зүйлийг оруулсан улсаас экспортлож байгаа тохиолдолд экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг аүрдүүлэхийг шаарддаг.
CITES Монголд
Монгол улс уг конвенцид нэгдэн орох тухай хуулийг УИХ-аас 1995 оны 5 сарын 4-ний өдөр батлан гаргасан бөгөөд манай улс 1996 оны дөрөв дүгээр сарын 4-ний өдрөөс 131 дахь гишүүн орон болсон билээ.
Монгол улсаас энэ конвенцийн I, II хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавьж, мөлхөгч тус бүр нэг зүйл багтсан.
Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах үүрэгтэй Удирдан зохицуулах зөвлөл, Шинжлэх ухааны зөвлөлийг Байгаль орчны сайдын 2008 оны 39 тоот тушаалаар шинэчлэн байгуулагдан ажиллаж байна. Үндэсний удирдан зохицуулах зөвлөлийн дарга нь Байгаль орчны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга А.Болат, Шинжлэх ухааны зөвлөлийн дарга нь ШУА-ын Биологийн хүрээлэнгийн захирал Ц.Жанчив нар ажиллаж байна.
НҮБ-ЫН БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН КОНВЕНЦИ
Биологийн төрөл зүйл (Biodiversity) гэдэг нь дэлхий дээрхи амьдралын олон янз байдал, тэдгээрийн бүрэлдүүлэх олон янз, хэв маягт оноосон нэр томъёо юм. Өнөөдөр бидний харж буй биологийн төрөл зүйлүүд нь хэдэн тэрбум жилийн хувьслын үр дүн бөгөөд байгалийн үйл явц, түүнээс илүүтэйгээр хүний нөлөөн доор бүрэлдэн бий болжээ. Энэ нь биднийг өөрт хамруулах, өөрийн нэг хэсгээ болгох амьдралын хэлхээг бүрдүүлдэг юм.
Олон янз байдал нь ургамал, амьтан, бичил биетнүүд гэсэн өргөн хүрээнд ойлгох нь элбэг. Өнөөдөр 1.75 сая биологийн төрөл зүйл тодорхойлогдоод байгаа бөгөөд ихэнхи нь шавж, жижиг амьтад байна. Эрдэмтэд ойролцоогоор 13 сая төрөл зүйл байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч 3-100 сая байна хэмээн тооцоолж байна.
Биологийн төрөл зүйл нь зүйлүүдийн генийн ялгааг мөн өөрт хамруулдаг, жишээ нь, малын үүлдэр болон үр тарианы төрлүүд зэрэг. Хромосом, гене, ДНХ буюу амьдралыг бүрдүүлэгч суурь бүрдлүүд нь төрөл зүйлүүдийн хувийн онцлогийг тодорхойлж байдаг юм.
Биологийн төрөл зүйлүүдийн өөр нэг онцлог тал нь цөл, ой хээр, намаг, уул нуруу, нуур, гол горхи, хөдөө аж ахуйн газар зэрэг үзэмж байдлыг бүрдүүлэх экосистемүүдийн хүрээнд бүх амьд организм тухайлбал хүн, амьд амьтан тэдгээрийн бүлгэмдүүд өөр хоорондоо болон тэднийг хүрээлэн буй хөрс, ус, агаартай харьцдаг харилцаа юм.
Энэ нь амьдралын хэлбэрүүдийн хослол бөгөөд тэдний бие биетэйгээ болон хүрээлэн буй орчны бусад иж бүрдлүүдтэй харьцдаг харилцаа нь болж дэлхий ертөнц дээр хүн оршин тогтнох хосгүй орчинг бүрдүүлдэг юм. Биологийн төрөл зүйл нь бидний амьдралыг тэтгэж байдаг олон тооны бүтээгдэхүүн болон үйлчилгээг хангадаг.
1992 онд Рио де Жанейрод болсон Дэлхийн дээд хэмжээний уулзалтаар Ирээдүй хойч үедээ эрүүл, амьдрах чадвартай дэлхий үлдээх явдлыг баталгаажуулахын зэрэгцээ бидний хэрэгцээнд нийцэх “тогтвортой хөгжил”-ийн цогц стратегийг баталсан. Риод батлагдсан гол хэлэлцээрүүдийн нэг нь Биологийн төрөл зүйлийн Конвенци байсан юм. Дэлхийн улс орнуудын дийлэнхи олонхийн батламжилсан энэ гэрээ нь эдийн засгийн хөгжлийг чухалчилж буй өнөө үед дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүргийг томъёолсон болно.
Конвенци нь – Биологийн төрөл зүйлийг хамгаалах – түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг зүй зохистой ашиглах, – генийн нөөцийг ашигласнаар үүсэх ашгийг тэнцвэртэй хуваарилах гэсэн гурван үндсэн зорилтыг дэвшүүлжээ.
Монгол улсын Ерөнхий сайд 1992 онд Рио де Жанейро хотод хуралдсан НҮБ-ын Байгаль орчин ба Хөгжил Бага хурлын үеэр уг Конвенцид гарын үсэг зурж, Монгол улсын Их Хурлаас 1993 оны 6 сарын 1-ний өдөр соёрхон баталсан тухай батламж бичгээ 1993 оны 9 сарын 30-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгснөөр Конвенцийг соёрхон баталсан, баталсан буюу сайшаан баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгийг эх хадгалагчид өгсөн 30 дахь орон болсон юм.
Конвенцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.cbd.int хуудаснаас авна уу.
Монгол Улсаас Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн Үндэсний Тайланг мөн дээрхи хуудаснаас татаж авна уу.
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦ
Цөлжилтийн үйл явц нь дэлхийн өнцөг булан бүр, улс орон бүрт тулгамдаж буй эдийн засаг, нийгэм, байгаль орчны бүлэг асуудлуудын нэг болохыг олон улсын хамтын нийгэмлэг нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү 1977 онд НҮБ-аас зохион байгуулсан Цөлжилтийн бага хурлаас Цөлжилттэй тэмцэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан гаргаж байсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 1991 онд энэ болон өөр бусад бүхий л үйл ажиллагааг харгалзан үзэж, бүс нутгуудад хэрэгжсэн амжилттай туршлагуудыг үл харгалзан хэт хуурай, хуурай, чийг дутмаг бүс нутгуудад газрын доройтлын асуудал улам бүр эрчимжиж буйг цохон тэмдэглэжээ.
1992 онд Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль Орчин, Хөгжил бага хурлын үе цөлжилт, түүний хор хөнөөлийг хэрхэн арилгах асуудал мөн хөндөгдсөн. Бага хурлаас иргэдийн түвшинд тогтвортой хөгжлийн асуудлыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй хэмээн шинэ үзэл баримтлалыг тодорхойлсон бөгөөд НҮБ-ад Засгийн Газар Хоорондын Зөвшилцөлийн Хороог байгуулж 1994 оны 6 сар гэхэд ялангуяа Африкийн орнуудад Цөлжилттэй Тэмцэх Конвенцийг боловсруулах үүргийг даалгажээ. 1992 оны 12 сард Ерөнхий Ассамблей 47/188 журмыг батлахаар шийдвэрлэж, баталсан байна.
Шахуу хугацаанд ажилласны үр дүнд тус хороо тав дахь удаагийн чуулганаар зөвшилцөлд хүрсэн. Конвенцийг 1994 оны 6-р сарын 17-нд Парис хотноо батлагдсан бөгөөд мөн оны 10-р сарын 14-15-ны хооронд гарын үсэг зуруулахаар нийтэд нээлттэй болжээ. Тавь дахь орон батламжилснаас 90 хоногийн дараа буюу 1996 оны 12-р сарын 26-нд Конвенци хүчин төгөлдөр болжээ. 2008 оны байдлаар нийт 193 улс орон Конвенцийн тал болсон. Конвенцийн Талуудын Бага хурал буюу Конвенцийн толгой байгууллагын анхны хуралдаан 1997 оны 10 сард Италийн Ром хотноо хурадаж байжээ. Удаагаар 1998 оны 12 сард Сенегалын Дакар хотноо, 1999 оны 11 сард Бразилийн Ресиф хотноо, 2000 оны 12 сард Германий Бонн хотноо, 2001 оны 10 сард Швейцарийн Женев хотноо зохион ыайгуулагдаж байжээ. 2001 оноос Талуудын Бага Хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон байна.
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурал 1996 онд Конвенцийг соёрхон баталж өөрийн үйл ажиллагааны хөтөлбөрийн анхлан боловсруулсан байна. Монгол Улс өөрийн оронд Конвенцийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг Үндэсний тайлан боловсруулан НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Нарийн Бичгийн Дарга нарын газарт хүргүүлж ирсэн.
НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.unccd.int хуудаснаас авч болно.
Үндэсний тайланг мөн дээрхи хуудаснаас татаж авч болно.