СТРАТЕГИЙН ЗОРИЛТ, ЗОРИЛГО
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
Улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, цэвэр технологийг дэмжих, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах;
Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
Ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг хязгаарлан зогсоох, ойн санг арвижуулах, нөөцийг иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
Усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, газар зохион байгуулалт болон усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
Аялал жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
Бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах.
- 3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
- 4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
- 5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
- 6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
- 1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
- 2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
- 7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
- 8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
3.1.хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.2.аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
3.3.агаарын бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
3.4.газрын доройтлыг бууруулах, хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.5.бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
3.6.Монгол орны ой, ус, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, зураглал кадастр зохиох, судалгаа хийх.
4.1.аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
4.2.байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах;
4.3.аялал жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, гадаадад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
4.4.аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.
5.1.хууль тогтоомж, ойн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
5.2.ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон ойг хомсдол, доройтлоос сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
5.3.ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлж, арга технологийг сайжруулах, бодит хүчин чадлыг бий болгох ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;
5.4.ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах;
5.5.ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулах.
6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
6.2. Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах талаар арга хэмжээний санал боловсруулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
1.1. улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, цэвэр технологи, хөрөнгө оруулалт, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих, бодлогын удирдамжаар хангах;
1.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах; /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор өөрчлөлт орсон/
1.3.хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
1.4.аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
1.5.ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
1.6.газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
1.7.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;
1.8.бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ болон санхүүгийн дотоод аудит хийж эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах;
1.9. уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 12-р тогтоолоор нэмсэн/
2.1.төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах;
2.2.салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих;
2.3.байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх;
2.4.хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хяналт тавих, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;
2.5 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах.
7.1.тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
7.2.тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
7.3.тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах.
7.4.Монгол Улсын нэгдэн орсон тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
8.1.хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах;
8.2.холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах;
8.3.салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах;
8.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх.
6.1.газар зохион байгуулалт, усны талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, бодлого, хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
6.2.газар зохион байгуулалт, газрын нөөцийн удирдлагын чиглэлээрх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах;
6.3.усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
6.4.усны нөөцийг судалж тогтоох, усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах нэгдсэн бодлогын удирдамж, салбар дундын зохицуулалтаар хангах;
6.5.усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, сав газрын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх.