Огноо: 2019.04.16
Тендер шалгаруулалтын нэр: Байгаль хамгаалагч нарт мотоцикл, өвөл, зуны ажлын хувцас нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/201903299а
Байгаль орчин, аялал жуулчлалын яам эрх бүхий тендерт оролцогчдоос Байгаль хамгаалагч нарт мотоцикл, өвөл, зуны ажлын хувцас нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 30, 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аль нэг жилд гүйцэтгэсэн борлуултын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100%-аас багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож
буй үнийн дүнгийн 70%-аас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу
2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардлагагүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
Тендерийн хамт тендерийн баримт бичигт заасан тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:
Багц 1. Мотоцикл-1,425,000 төгрөг
Багц 2. Өвөл, зуны ажлын хувцас-465,000 төгрөг
Багц 3. Өвлийн гутал-135,000 төгрөг
Тендерийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх:
Багц 1. Тооцохгүй.
Багц 2. Тооцно
Багц 3. Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
Оюутны гудамж, Маргад төв, 2 давхарт 202 тоот
Утас: 70000753, 99201067