Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4. 3 –т заагдсан хуулиар хориглогдсон бүсээр лавлагаа гаргах ажлыг цахим хэлбэрт шилжүүлэн төрийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бололцоог хангаж 2019 оны 01 сарын 16 –ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр бэлэн болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд цаашид тус мэдээллийн сангаар дамжуулан хүсэлт ирүүлэх бөгөөд ирүүлсэн хүсэлтийг Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн мэргэжилтнүүд хянан хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албан тушаалтанд мэдээллийн сангаар дамжуулан шууд хүргүүлэхээр зохион байгуулагдсан байна.
Мэдээллийн санд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдсон хүчин төгөлдөр, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастр бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд хуулиар хориглогдсон талбайд орсон эсэх талаарх лавлагааг тусгай зөвшөөрлийн дугаар, аж ахуйн нэгжийн регистрийн дугаараар хүсэлт илгээн цахим байдлаар лавлагаа авах хүсэлт ирүүлэх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс цаасан байдлаар албан бичиг хүлээн авахгүй болсныг мэдэгдэж байна. Мэдээллийн сангийн хаяг: http://www.eic.mn/cadastre/
Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс