Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтнүүд Монгол орны ойн сангийн талаарх товч мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа.
Өнөөдөр БОАЖЯ-ны ОБЗГ-ын ахлах мэргэжилтэн Р.Ганбат Ойжуулалт, ой хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр дүнгийн талаар мэдээлэл хуваалцаж байна.
Мод нь нарны тусламжтайгаар хүчилтөрөгч үйлдвэрлэж, агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг хамгийн ихээр өөртөө шингээж авдаг. Мөн усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж болдог.
Амьтай бүхнийг тэтгэгч Ой модоо хайрлан хамгаалахыг уриалж байна!