Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал ахалж, мэргэжилтэн А.Оюун, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Хоролмаа, С.Баярцэцэг нар 05 дугаар сарын 7-ны өдөр биологийн гаралтай хог хаягдлыг устгах үйлдвэр болох “Элемент Медикал” ХХК, “Элемент” ХХК, химийн сав баглаа, боодол дахин боловсруулах үйлдвэр болох “Цэцүүх трейд” ХХК –ийн үйл ажиллагаатай танилцан, Хог хаягдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, үйл ажиллагаатай танилцлаа.
Биологийн гаралтай хог хаягдлыг устгах үйлдвэр болох “Элемент Медикал” ХХК-ийн үйлдвэр.
Биологийн гаралтай хог хаягдлыг устгах үйлдвэр болох “Элемент” ХХК-ийн үйлдвэр.